The Christus statueThe Church of Jesus Christ of Latter-day Saints Search | Feedback | Site Map | Help | Country Sites |
Home Broadcast Archives CES Fireside

ИТГЭЛ БА ГЭР БҮЛҮҮД

Ахлагч Рассел М.Нелсон
Арванхоёр Тѳлѳѳлѳгчийн Чуулгын
Залуу Насанд Хүрэгчдэд Зориулсан СБС Галын Дэргэдэх Ярилцлага 2005 оны Хоёрдугаар сарын 6
Бригам Янгийн Их Сургууль

Ахлагч Рассел М.НелсонЭнэ онцгой үйл явдлын үеэр та нартай хамт байгаадаа би сэтгэл хангалуун байна. Нелсон эгч ханиад хүрч мѳн ханиалгаад байгаа учир гэртээ үлдсэнд уучлаарай. Залуу насанд хүрэгчдийн энэ их цугларалтыг хараад би үнэхээр гайхан биширч байна. Үүнээс ч олон нь Хойд Америк, Тѳв Америк, Ѳмнѳд Америк, Европ, Ази, Африк болон арлын орнуудад цугласан байгаа. Их Эзэний Сүнс бидэнтэй хамт байгаасай хэмээн би залбирч байна. Мѳн энэ үйл явдал нь 28 хэл дээр орчуулагдаж байгаа болохоор бид орчуулагч нарынхаа тѳлѳѳ залбиръя.

Залуу насанд хүрэгч бүрт би Ерѳнхийлѳгч Гордон Б.Хинкли, Ерѳнхийлѳгч Томас С.Монсон, Ерѳнхийлѳгч Жеймс И.Фауст болон Арванхоёр Тѳлѳѳлѳгчийн Чуулгын Ах нарын мэндчилгээ хийгээд хайрыг авчирлаа. Итгэлийн тань тѳлѳѳ, сүсэг бишрэлийн тань тѳлѳѳ, Их Эзэнд үйлчлэх хүслийн тань тѳлѳѳ бид та бүхэнд талархаж байна.

Би та нарыг түр зуур, ердѳѳ ганц хором тэмдэглэл хѳтлѳхѳѳ зогсоод ѳѳрийн зан чанар, сүнсээ анхааралтай шинжихийг хүсч байна. Энэ орой та нар эрч хүчтэй мѳн залуу байна. Та нарын ихэнх нь ирээдүйдээ агуу хүсэл эрмэлзлэлээр дүүрэн оюутнууд байгаа. Одоо бодохыг би та нараас хүсч байна. Би та нарыг ѳѳрсдийгѳѳ, одоо хэн байгааг биш харин одоогоос 50 жилийн дараа хэн болсон байхаа бодохыг хүсч байна. Тѳсѳѳллийнхѳѳ нүдээр тэр үед байгаа ѳѳрийгѳѳ хар даа. Та нарын уужим ухаан, нарийн бэлхүүс байраа солисон байна уу. Та нар ажил мэргэжлээ дуусгажээ. Цагны хонх цохих, эсвэл тѳлбѳрийн хуудас цуглуулдаг ажлын ѳдрүүд тань байхгүй болжээ. Та нар ч мѳн ингэж тѳсѳѳлж байна уу?

Надад дараах асуултууд байна: Та нар одоогоос 50 жилийн дараа ѳѳртѳѳ юу харж байна? Та нар одоогоос 50 жилийн дараа хэн байхыг хүсч байна? Та нар одоогоос 50 жилийн дараа бүхнээс илүү юуг үнэхээр хүсч байна вэ?

Би та нарын оюун ухаан ажиллаж байгааг сонсож чадна гэж бодож байна. Та нарын зарим нь “Би одоогоос 50 жилийн дараа амьд байхыг л хүсч байна” гэж хэлж болох юм. Энэ бол тийм ч муу санаа биш юм. Аваар болон ѳвчин зовлон нь одоогоос 50 жилийн дараа та нарын заримыг энд байлгахгүй тэрхүү мѳнх бус байдлын нэг хэсэг юм. Гэвч ихэнх нь байх болно. Тиймээс тайлбарыг бус тогтсон дэг журмыг тѳлѳвлѳ. Та нарын зарим нь ирээдүйдээ нэр алдар, эсвэл амжилтыг харж байгаа. Мѳн та нарын ихэнх нь гэр бүлийг хүсч байгаа.

Хэрэв Нелсон эгч энд байсан бол, Нелсон эгчийг миний дэргэд зогсоосой гэж би хүсэх байлаа. Их Эзэн дотор эмэгтэй хүнгүйгээр эр хүн гэж үгүй.1 Бид хамтдаа байсан бол юу болохыг хүсч байгаагаа тѳлѳвлѳж, мѳн тэмүүлэхэд та нарт тусалж чадах байсан юм. Миний ѳнѳѳдрийн ярих сэдэв маань “Итгэл ба Гэр Бүлүүд”. Би итгэлийг зорилготойгоор эхэнд нь тавьсан юм. Энэ нь бидний гэрлэсэн амьдралд: эхлээд Бурханы хаант улсыг эрэлхийлэх гэсэн алтан гадас од маань болдог. Бид Их Эзэнд гуйвшгүйгээр итгэх нь гэрлэгсдийн амьдрал хийгээд хайрыг баяжуулдаг гэдгийг сурсан. Түүнд итгэх итгэл нь хайрлах чадвар болон чанар хоёуланг нь ѳсгѳдѳг.

50 гаруй жилийн ѳмнѳ бид та нартай адил залуу насанд хүрэгчид байсан билээ. Энэ зургийг тэр үед авсан юм. Бид хоёулаа их сургуулийн оюутан байв. Би анагаахын хоёрдугаар курсын оюутан, энэ маань нэгдүгээр курсын оюутан байлаа. Бид бие биедээ маш их хайртай байсан юм. Үүнийг та нар энэ зурган дээрээс харж байгаа гэж би бодож байна. Ах нар аа, та нар миний түүнд хайртай байсныг минь буруутгахгүй биз дээ.

Гэрэл зургийг үзүүлсэнд баярлалаа. Бид дахин ийм байхаа больсон. Гэвч, миний хувьд, Нелсон эгч ѳмнѳхѳѳсѳѳ илүү үзэсгэлэнтэй болсон!

Миний анагаахын докторын мэргэжил дууссан. Миний тэр олон мэс заслууд бүгд хийгдэж дууссан. Үүнтэй адил, Нелсон эгч арван хүүхдийн эхийн хувьд агуу үүрэг хариуцлагыг үүрсэн. Хүүхдүүдийн маань эхний ес нь бүгд жижиг охид байсан гэдгийг би хэлэхээ мартчихаж. Ганц хүүг минь иртэл манай гэр яг охидын дотуур байр шиг байв. Хѳѳрхий хүү минь! Эхний хоёр жилийн турш жинхэнэ ээж нь хэн болохыг мэддэггүй байлаа.

Одоо Нелсон эгчийн амьдрал сайжирсан. Тэр одоо энэ үдэш олон нь энд байгаа ач хүүхдүүдийн маань эмээгийн тийм ч хатуу чанд бус үүргийг авсан. Гэр бүлийн маань бүх гишүүд түр босно уу? Би камерийн операторыг бусад бүх хүмүүс эднийг харж болохоор гэр бүл рүү маань чиглүүлэхийг хүсье. Бид 56 ач болоод 14 гучаар адислагдсан юм. Зѳвхѳн хоёр долоо хоног болж байгаа манай хамгийн бага ач энд байна. Энэ тоо ѳссѳѳр л байна.

Би гэр бүлийнхээ 106 гишүүний хүн тус бүрийн зургийг үзүүлье гэж бодсон. Тэгснээ онгоцонд харийн хүний дэргэд суугаад явж байгаа эмээг бодсон юм. Гэр бүлийн тухай яриа нь түүнийг дэргэдээ суугаа хүнээс “Би танд ач хүүхдүүдийнхээ зургийг үзүүлсэн билүү?” гэж асуухад тэр “Үгүй ээ! Баярлалаа” гэж хариулав.

Тиймээс би ѳѳр зураг үзүүлэхгүй. Энэ нь ямар ч тус болохгүй. Гэр бүлийн маань сайн сайхан бие махбодийнхоос хавьгүй илүү. Энэ нь сүнслэг. Аль ч хоёр гишүүн нь адилхан биш. Бүгд ѳвѳрмѳц шинжтэй хийгээд онцгой.

Нелсон эгч бид хоёрт одоо хамгийн чухал нь юу вэ? Энэ бол бид хоёр эхнэр нѳхѳр бѳгѳѳд цаг зуур хийгээд үүрд мѳнх холбогдсон явдал юм. Хүүхдүүд маань гэрээнд тѳрж, бидэнтэй мѳнхѳд холбогдсон. Ямар агуу баяр баясгалан, мэдлэг авчирна вэ!

Бид ариун сүмд гэрлэж байхдаа тийм ч их судар мэддэг байгаагүй. Гэхдээ бид Матай 6:33-ыг мэдэж байсан: “Харин эхлээд түүний хаанчлал болон Түүний зѳвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж ѳгѳх болно.” Нилээн ѳмнѳ дурдсанчлан энэ нь бидний хамтдаа хийсэн шийдвэр бүрийн маань алтан гадас од болсон юм. Бүр хэдэн жилийн дараа бид “Энэ дэлхийн зүйлсийг бүү эрэлхийл, харин эхлээд Бурханы хаант улсыг байгуулж, түүний зѳв шударгыг бий болго, тэгвэл эдгээр бүх зүйлс та нарт нэмэгдэх болно1 (ИСО, Матай 6:38) хэмээсэн Иосеф Смитийн Орчуулгаас энэ шүлэг илүү тодорхой бѳгѳѳд ойлгомжтой болохыг бид сурч авсан юм. Бид энэ судраар маш сайн удирдуулсан! Миний дэргэд энэ олон жилийн турш зогсож буй энэ итгэлтэй эмэгтэй надад маш их бурханлигаар нѳлѳѳлсѳн юм. Миний хувьд маш учир утгатай адислалууд түүний улмаас ирсэн юм.

Цаг хугацаа хагас зуунаар ѳѳрчлѳгджээ. Дэлхий сүнслэг байдлаараа ѳвчинд баригдан доройтжээ. Тэр ѳвчин маш хурднаар ихэд газар авчээ. Нүгэл үйлдүүлэх уруу таталт ѳнѳѳдѳр бидний үеийнхээс илүү хурц болсон байна. Та нар материаллаг зорилттой нягт холбогдсон хэрэглэгчийн соёл иргэншил рүү орж байна. Олон түмэн аминч үзлийн бунханд мѳргѳдѳг. Чанга дуу хоолойнууд амьдралын бүх хэв маяг адил тэнцүүгээр үнэлэгдэнэ гэсэн хуурамч сургаалыг хамгаалж байна. Хүмүүс үүрэг хариуцлагаасаа илүүтэйгээр эрх мэдлийг хүсч байна. Тэд гэгээрэхээсээ илүү эрх олж авахад санаа зовж байх шиг санагддаг. Эцгүүдийн үүрэг долоо хоног тутам эргэж, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тодорхойлогдож байна. Товчхондоо бид ёс суртахууны үнэ цэнийг урвуу нь харуулсан байдалтай тулжээ.

Сүмийн залуу насанд хүрэгчид та нар энэхүү сүнслэг байдлаар доройтсон орчинд дэлхийд ирж байна. Та нарт итгэлийн бат бѳх суурь байдаг билээ. Та нар болзоо болон гэрлэлтийн аль алинд нь үлгэр дууриал болдог билээ. Та нар юу буруу, юу зѳвийг мэддэг. Та нар үнэнд баттай хэвээр байдаг. Та нар Их Эзэний заасан зүйлүүдийг мэддэг билээ. Тэгээд та нар тэдгээрийг ѳѳрсдийнхѳѳ хүүхдүүд болон ач, зээ нартаа заах болно. Та нар бол “Изараилын Найдвар, Сионы арми бѳгѳѳд Амлагдсан ѳдрийн хүүхдүүд”2 юм. Та нарт биднийг та нарын насан дээр байх үед бидэнд байснаас хавьгүй илүү их сүнслэг хүч байдаг. Та нар амьдралын тулааны талбарт явж байхдаа “ялгуусан их алдар суунд зѳв шударга байдал болон Бурханы хүчээр зэвсэглэсэн . . . газрын . . . гадаргуугаар нэг тархсан . . . Их Эзэний гэрээ байгуулсан хүмүүстэй” хамт тоологддог (1 Нифай 14:14). Бид та нараар маш их, бүр ихээр бахархдаг!

Нелсон эгч бид хоёр амьдралаа эргэн харахдаа гэр бүл болон Сүм дэх гишүүнчлэл маань бидэнд хамгийн чухал гэж бид үнэнчээр хэлж чадна. Ариун сүмд гэрлэж, хүүхдүүдийг гэр бүлдээ урин, Их Эзэнд үйлчил гэсэн Сүмийн удирдагчдийн зѳвлѳгѳѳг сонссондоо бид хичнээн их талархаж байдаг гээч. Хэрэв бид ѳѳрсдийнхѳѳ боловсролыг гэр бүлээсээ түрүүнд тавьсан бол одоо ингэж ихээр адислагдсан байхгүй л байх сан. Боловсрол бол бидний хувьд хэтэрхий урт үйл явц байсан юм. Би докторын хоёр зэрэг хамгаалахад маш удаан хугацааг зарцуулсан. Дараа нь бид мэс заслаар мэргэших гэж илүү олон жил тэмцсэн юм. Би 12 жил гаран сурсан анагаах ухааны сургуулиа дүүргэх хүртлээ мэс заслын үйлчилгээнд зориулан ямар ч тооцооны хуудас илгээгүй юм. Тэгэхэд бид таван хүүхэдтэй болсон байлаа. Гэсэн хэдий ч, бид үүнийг зохицуулж чадсан юм.

Би Нелсон эгчийг хамгийн жижиг зүйлийг ч гэсэн хийх хэрэгтэй болсондоо хэзээ ч үглэж байгаагүйд нь хүндэтгэдэг. Би Бостон хотын тѳвд нэг орой болсон явдлыг эргэн дурсмаар байна. Бид Бойлстон Гудамжаар алхаж байлаа. Тэнд бид тавилгын дэлгүүрийн хажуугаар ѳнгѳрѳв. Нелсон эгч хамраа цонхны шилэнд наагаад “Бид хэзээ нэгэн цагт ширээний чийдэн авч дийлнэ гэж чи бодож байна уу?” гэж асуусан юм.

Ах нар аа, Би та нарыг хамтрагчаа сонгохдоо Нелсон эгч шиг алсын хараатай хүнийг эрж хайхыг санал болгож байна. Эгч бүрийн хувьд та нѳхрѳѳ хичнээн удаан цаг хугацаа шаардагдсан ч гэсэн ѳѳрийнх нь хийж чадах бүхнийг нь хийхэд урамшуулан дэмжихийг санал болгож байна.

Бид амьдралын амжилт болон гэмшлээс аль алинаас нь амссан. Бид харуусал, ѳвчин, мѳн хүүхдүүдийнхээ дундах үхлийг зохицуулж байсан юм. Гэвч үхэл нь ариун сүмд лацдан холбогдсон гэр бүлийг салгаж чадахгүй. Тэрхүү хэсэг хугацааны салангид байдал нь цаг зуурынх юм. Их Эзэний аз жаргалын агуу тѳлѳвлѳгѳѳнд талархан, агуу итгэл мѳн ѳѳдрѳг үзэлтэйгээр бид ирээдүй дэх бүхэнтэй нүүр тулж чадна.

Нелсон эгч бид хоёр амьдрал бол нэг дүрт тоглолт биш гэдгийг сурсан юм. Тэнд үнэхээр мѳнх бус байдлын ѳмнѳх оршихуй гэж буй. Мѳн үнэхээр үхлийн дараах амьдрал гэж буй билээ. Мѳнх бус байдлын ѳмнѳх мѳн мѳнх бус байдлын хэсгүүд бол бидний мѳнх бус байдлын дараах амьдралын маань зѳвхѳн оршил нь юм. Бошиглогчдод илчлэгдсэн алдар суугийн гурван хаант улсын тухай мэдлэг нь бидэнд мѳнх бус байдлын дараах хэсгийг зэрвэс ѳгдѳг.3 Мѳнх амьдрал нь гайхамшигтай мѳн олж авах нь үнэ цэнэтэй юм.

Мѳнх бус байдлын ѳмнѳх оршихуй нь бидний итгэлийг бэхжүүлэх чухал сургаалийн суурь болно. Мѳнх бус байдлын ѳмнѳх үед үүрдийн сайн мэдээ боловсруулагдсан байсан билээ. Ертѳнцийн суурийг тавихаас ѳмнѳ авралын тѳлѳвлѳгѳѳг бэлтгэсэн билээ.4 Энэ нь Бурханы хаант улсыг ѳвлѳх тэнгэрлэг гайхамшигтай боломжийг хамруулж буй билээ.5

Авралын тѳвлѳгѳѳний гол цѳм нь бол Есүс Христийн Цагаатгал юм. Мѳнх бус байдлын ѳмнѳх зѳвлѳлд Тэрээр ѳѳрийнхѳѳ Эцэгээр бидний нүглийг цагаатгахаар мѳн сүнслэг болон бие махбодийн үхлийн гинжийг таслахаар урьдчилан томилогдсон юм.6 “Ѳѳрийн хүмүүсийг гэтэлгэхээр, дэлхийн үүслээс бэлтгэгдсэн нь би болой. Надаар бүх хүмүүн тѳрѳлхтѳн амьдралыг хүртэх болно, бүр миний нэрэнд итгэх тэд мѳнхийн түүнийг буюу” (Ифер 3:14) хэмээн Есүс тунхаглажээ. Дараа нь Паул Сүм бол “тѳлѳѳлѳгч болон бошиглогчдийн суурин дээр босгогдож байгаа бѳгѳѳд Есүс Христ ѳѳрѳѳ Булангийн чулуу нь юм” (Ефес 2:20) хэмээн нэмжээ.

Мѳн түүнчлэн Бурханы тѳлѳвлѳгѳѳний нэг чухал хэсэг нь гэр бүл юм. Тэгэхээр, тѳлѳвлѳгѳѳний зорилго нь гэр бүлүүдийг аврах явдал юм. Дэлхий бүтээгдсэн нь мѳнх бус байдлын ѳмнѳх Тэнгэрлэг Эцгийн маань сүнсэн хүүхдүүд болох бид дэлхий дээр ирж бие махбодийг олж авах боломжтой болгосон. Бид энд хичээж мѳн шалгагдах болно.7 Бид энд “эрх чѳлѳѳ болон мѳнхийн амьдрал, . . . эсвэл боолчлол болон үхлийн сонгох эрхтэй байдаг” (2 Нифай 2:27). Тэгэхээр бүх сайн нь, бид хэн нэгэнд хайртай болж, гэрлэн, мѳн гэр бүлдээ хүүхдүүдийг урих хэрэгтэй юм.

Тодорхой адислалууд хожмын ѳдрүүдэд ѳгѳгдѳхѳѳр хадгалагдсан билээ. Их Эзэн “дэлхийн сууриас эхлэн нууцлагдсан зүйлсийг” (Матай 13:35) илчлэхээр тѳлѳвлѳсѳн. Тэдгээр зүйлүүдэд Мормоны Номонд тэмдэглэсэн илчлэлтүүд хамаарна.8 Мѳн түүнчлэн ариун сүмийн ёслолууд мѳн гэрээнүүд хамаарна.9 Их Эзэн “дэлхийн сууринаас ѳмнѳ нуугдмал байсан зүйлүүдийг, цаг хугацааны бүрэн байдлын эрин үед хамаарах зүйлүүдийг ѳѳрийн хүүмүүст илчлэхийн тулд би зохих ёсоор авч үзнэ” (С ба Г 124:41) хэмээн Иосеф Смитэд тунхаглажээ.

“Нас барагсдын ѳмнѳѳс хийх баптисмын ёслол нь . . . дэлхийн сууринаас ѳмнѳ үндэслэгдсэн.” (С ба Г 124:33) “Сайн мэдээний тухай мэдэлгүйгээр нас барсан тэдний” (С ба Г 128:5) тѳлѳѳ авралыг боломжтой болгохын тулд хийгдсэн юм. Эрин үеүдийг хооронд нь гагнах холбоосыг бий болгож, эрин үеүд, түлхүүрүүд, хүчүүд мѳн алдарууд нь бүрэн, гүйцэт, тѳгс тѳгѳлдѳр байрандаа орно.10 Энэхүү эрин үеүдийн хамтын гагналт нь дэлхийн зорилгууд мѳн Сүмийн зорилгуудад чухал бѳгѳѳд хэрэв гэр бүлүүд ариун сүмд лацдагдахгүй аваас аль алинд ялагдал болох болно.11

Бидний мѳнх бус амьдрал дахь бэлтгэл нь мѳнх бус байдлын ѳмнѳх оршихуйд эхэлсэн юм. Дэлхийн сууриас ѳмнѳ, бид бүхэн ѳѳрсдийн тэнгэрлэг эцэг эхийн хамтаар сүнсэн хүүхдүүд болон амьдарч байсан юм. Бидний дунд агуу бѳгѳѳд шударга нэгэн байсан билээ.12 Абрахам,13 Иеремиа,14 Иосеф Смит,15 мѳн бусад 16 нь Бурханы бошиглогчид болон илгээгдэж, зарим нэг нь Түүний ариун нѳлѳѳллийн дагуу алагдсан билээ.17 Санваарыг хүртээх жаяг нь “эцгүүдээс, цаг хугацааны эхлэлээс . . . бүр дэлхийн сууринаас ѳмнѳ ирсэн юм (Абрахам 1:3).

Их Эзэн бидэнд хамгийн дээдэх [селестиел алдарыг хүртэхийг заахдаа] “хүн санваарын энэхүү ариун жаягт [гэрлэлтийн шинэ бѳгѳѳд үүрдийн гэрээг хэлж буй] орох ёстой;

Мѳн хэрэв тэрээр үгүй аваас, тэрээр үүнийг олж авч чадах нь үгүй.” (С ба Г 131:2–3.)

Эгч нарт маш онцгой бэлэг ѳгѳгдсѳн. Их Эзэний дагуу “ѳсѳн үржиж, мѳн дэлхийг дүүргэхийг тулд, . . . дэлхийн сууринаас ѳмнѳ миний Эцэгээр ѳгѳгдсѳн амлалтыг хэрэгжүүлэх тулд, . . . мѳнхийн дэлхийнүүд дэх тэдний ѳргѳмжлѳлийн тулд, тэд хүмүүний бодгалыг авчирч болохын тулд, . . . түүнд ѳгѳгдсѳн бѳлгѳѳ, учир нь тэрээр алдаршиж болохын тулд миний Эцэгийн ажил энд үргэлжилж буй” (С ба Г 132:63). Энэхүү зарлигийн гайхамшигийг бодоцгоо. Эх хүн хүүхдээ зохистойгоор тѳрүүлэн мѳн асрах аваас, тэрээр зѳвхѳн дэлхийн бүтээлтэнд хариулж буй бус,18 тэрээр Бурханыг алдаршуулж буй!

Гэрээний хүүхдүүд бид Аврагчид үйлчлэхээр сонгогдсон юм. Тѳлѳѳлѳгч Паул заахдаа: “Их Эзэн биднийг ѳѳртѳѳ дэлхийн үүслээс ѳмнѳ сонгосон” (Ефес 1:4).19 Тэрхүү урьдчилсан томилолтын нэг хэсэг нь, Түүний адислалуудыг хүлээн авахыг зѳвшѳѳрсѳн болзлыг Бурхан бий болгосон юм. Тэдгээр адислалууд нь Түүний адислалууд урьдчилан хэлэгдсэн хуулинд дуулгавартай байсан хүмүүс дээр ѳгѳгдѳх болно.20

Тэдгээр болзлуудын нэг нь дэлхийн уруу таталтуудыг даван гарах бидний хэрэгцээнээс хамаардаг.21 Дэлхий бий болохоос ѳмнѳ Сатанаас эсрэг зүйл ирэх нь зѳвшѳѳрѳгдсѳн байв.22 Тэрээр Аврагчийн ариун ажлын эсрэг байнга тэмцсээр ирсэн бѳгѳѳд цаашид ч тэмцэх болно. Тэрээр бошиглогчид мѳн Сэргээлтийн судруудыг эсэргүүцсэн. Ѳнѳѳ үед, Бурханы тѳлѳвлѳгѳѳний голт зүрх болсон гэр бүл рүү шууд дайныг хэрэгжүүлэхийг Сатан сонгосон билээ. Түүний довтолгооны тэмдгүүд бидний эргэн тойронд байна. Нилээд тооны гэрлэсэн насанд хүрэгчдийн23 тѳрѳлтийн тоо багасч байна.24 Хосуудын гэрлэлтийн нас25 гэрлээгүй хамтран амьдрагчдын тоотой адил ѳссѳѳр байна.26 Ёс суртахуунгүй явдал болон порнографи хурдацтай ѳсѳн нэмэгдэж байна.27

Энэхүү сүнслэг ѳвчлѳлт бидний эргэн тойронд байгаа нь дайснаас ирэх довтолгоонуудын эсрэг зогсох Их Эзэн болон Түүний сайн мэдээнд итгэх жинхэнэ итгэлийг шаардаж байна. Биеийн болон сүнслэг, бүх бурханлиг бус зүйлсээс ѳѳрсдийгѳѳ холдуулахыг би та нараас шаардаж байна.28 Сайн мэдээний тѳмѳр бариулаас баттай зуур!

Ах эгч нар минь, дэлхий бүтээгдэхээс ѳмнѳ сайн мэдээ нь Бурханы мѳнхийн тѳлѳвлѳгѳѳний гол цѳм байсан билээ. Энэ бол эдүгээ сэргээгдсэн үүрдийн сайн мэдээ юм.29 Ийм суурьтайгаар энэ Сүм, бүр Мянган жилийн турш ч,30 байрнаасаа хѳдлѳх нь үгүй.31 Есүс Христийн сайн мэдээ бол бид ѳѳрсдийнхѳѳ итгэлийг дээр нь барьж болох бат суурь юм. Бидний зарим нь сул дорой; зарим маань хүчтэй. Бид салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт байж болно, (Жеймс 1:6), эсвэл сайн мэдээний мѳнхийн үнэнүүдэд үндэслэгдэж мѳн суурилсан сүнслэг тѳмѳр бариулаас баттай зуурч чадна.32

Тийм итгэл нь амьдралын асуудлуудаас хамгаалдаггүй боловч буруу явагдах үед тусалж чадна. Сайн хүмүүст муу зүйл тохиолдож болно. Осол гардаг. Гэр бүл болсон зарим хүмүүс хүүхдүүдээр адислагдахгүй байж болно. Зарим нь энэ амьдралд гэрлэж чаддаггүй, эсвэл тэд Бурханы зарлигуудыг дагахдаа алдаж буй хэн нэгэнтэй гэрлэдэг. Эдгээр нѳхцѳл байдлуудыг Их Эзэн анхааруулсан. Тэрээр итгэлтэй хүүхдүүддээ хадгалсан бүх адислалуудаа Ѳѳрийнхѳѳ замаар, мѳн Ѳѳрийн тогтоосон цагт түгээх болно.33 Зѳв шударга бай, тэвчээртэй бай, мѳнхийн зорилготой бай, тэгснээр та хамгаалагдах болно.34

Тѳлѳѳлѳгчид мѳн бошиглогчид нь олон жилийн турш дүрмийг заасаар ирсэн гэдгийг та анзаарах болно. Бид дүрмээс гажууд зүйл заадаггүй. Гажууд зүйл нь хувь хүний сонгох эрх ба хариуцлагаас хамаардаг. Их Эзэн биднийг тѳгс тѳгѳлдѳр бус дэлхийд амьдардгийг мэддэг. Тэрээр энэ нь “алдаст боловсорч гүйцээд байна” (С ба Г 18:6) гэдгийг мэднэ. Түүний шүүлт үнэнч, шударга мѳн энэрэнгүй байх болно.

Арваад жилийн ѳмнѳ, Тэргүүн Зѳвлѳл мѳн Арванхоёр Тѳлѳѳлѳгчийн Чуулга нь сүнслэг доройтлыг харан, дэлхий дахинаа ѳргѳх гэр бүлийн тунхгийг бэлтгэсэн билээ. Энэ нь ѳнѳѳдѳр илүү хамаатай болоод байна. Бид “эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг Бурхан заяасан бѳгѳѳд гэр бүл нь Түүний хүүхдүүдийн мѳнхийн хувь заяаны тѳлѳѳх Бүтээгчийн тѳлѳвлѳгѳѳний тѳвд байдаг.

“Бурхан бүх хүн тѳрѳлхтѳн, эрэгтэй эмэгтэй хүмүүсийг ѳѳрийнхѳѳ дүр тѳрхѳѳр бүтээсэн. Хүн бүр тэнгэрлэг эцэг эхийн хайртай сүнслэг хүү, охин нь бѳгѳѳд ийм учраас хүн бурханлиг шинж чанар, хувь тавилантай юм. Хүйс бол хувь хүний мѳнх бус байдлын ѳмнѳх, мѳнх бус болон мѳнхийн амьдралын тодорхойлолт ба зорилгын салшгүй шинж чанар юм. . . .

“Бурханы Адам, Ева хоёрт ѳгсѳн анхны зарлиг нь тэд эхнэр нѳхрийн хувьд эцэг эх болж чадах боломжийн талаар байлаа. Ѳѳрийн хүүхдүүдээ, ѳсѳн нэмэгдэж, ѳнѳр ѳтгѳн болж газар дэлхийг дүүргэ хэмээсэн Бурханы зарлиг нь хүчин тѳгѳлдѳр байгааг бид тунхаглаж байна. Түүнчлэн үр удмаа үлдээх энэхүү нандин хүч нь зѳвхѳн хууль ёсоор гэрлэсэн эхнэр нѳхѳр болох эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой хэмээн Бурхан зарлигласныг тунхаглаж байна.

“Мѳнх бус амьдралыг бий болгох арга зам нь тэнгэрээс тогтоогдсон гэдгийг бид тунхагладаг. Бурханы мѳнхийн тѳлѳвлѳгѳѳн дэх амьдралын цэвэр ариун байдал болон үүний чухал ач холбогдлын талаар бид батлан хэлж байна” хэмээн тунхаглаж байна.

Одоо хүндэт найз нараа “Ариун явдлын гэрээгээ зѳрчин, . . . гэр бүлийнхээ ѳмнѳ хүлээсэн үүргээ биелүүлээгүй хувь хүн хожмын нэг ѳдѳр Бурханы ѳмнѳ ѳчиг мэдүүлэх болно. Түүнчлэн гэр бүлээ сарниулбал эрт эдүгээгийн бошиглогчдын зѳгнѳн хэлснээр хувь хүн, нийгэм, улс үндэстнүүдэд гай гамшиг авчрах болно гэдгийг бид сануулан” анхааруулж байна (“Гэр бүл: Дэлхий Дахинаа Ѳргѳх Тунхаг,” Ensign, 1995 оны Арваннэгдүгээр сар, 102).

Хэрэв та энэхүү ѳргѳх тунхагт анхаарлаа хандуулах аваас ах, эгч нараа, та бүхэн адислагдах болно. Бурхан амьд мѳн бидэнд хайртай.35 Түүний туслалцаатайгаар бид ѳѳрсдийн итгэл мѳн гэр бүлээ хѳгжүүлж чадна. Их Эзэнээс ирсэн энэхүү амлалтыг: “Хэрэв эр хүн миний үгээр шинэ бѳгѳѳд үүрдийн гэрээгээр нэг эхнэртэй гэрлэж, мѳн Ариун Сүнсээр тэдэн дээр лацдагдвал, . . . [тэд] хаан ширээнүүд, хаант улсууд, вант улсууд, хүчнүүд [мѳн] эзэгнэлүүдийг ѳвлѳх болно” (С ба Г 132:19) хэмээн бид баталгаажуулж чадна.

Та нарын итгэл болон гэр бүл тань та нарт агуу баяр баяслыг энд болоод үүнээс цаашид ч авчирсаар байх болно гэдгийг би гэрчилж байна. Бурхан амьд. Есүс бол Христ. Түүний Сүм сэргээгдсэн. Бид Түүний бошиглогч Ерѳнхийлѳгч Гордон Б.Хинклигээр удирдагддаг. Энэ Сүмийн хайрт залуу насанд хүрэгчид та бүгдийн хүн тус бүр дээр би ѳѳрийн хайр болон адислалыг үлдээж байна, Есүс Христийн нэрээр, амэн.

Тэмдэглэл

1. 1 Коринт 11:11-ийг үз.

2. “Израилын найдвар” Дуулал, 121-ийг үз.

3. 1 Коринт 15:40–41; С ба Г 76:50–113; 88:17–32 болон Иосеф Смитийн Орчуулга, 1 Коринт 15:40-ийг үз.

4. 1 Нифай 10:18; Мозая 15:19; Алма 12:25, 30; 18:39; 22:13–14; 42:26 болон С ба Г 76:12–13-ыг үз.

5. Эртний Дэлхийн хүмүүст Их Эзэн, “Миний Эцэгээр ерѳѳгдѳгсѳд ѳѳ, та нар нааш ир. Ертѳнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг ѳвлѳн ав” гэж заасан (Матай 25:34). Эртний Америкийн хүмүүс ч бас “Израилын Ариун Нэгэнд итгэсэн тэд . . . дэлхийн сууринаас тэдэнд бэлтгэгдсэн тэр Бурханы хаант улсыг ѳвлѳнѳ . . .” гэж заагджээ (2 Нифай 9:18; Ифэр 4:19-ийг мѳн үз).

6. Иохан 17:5, 24; 1 Петр 1:19–20; Мозая 4:6–7; 18:13; 3 Нифай 26:3–5; С ба Г 93:7–9; Мосе 5:57 болон ИСО, Эхлэл 5:43; 14:30–31-ийг үз.

7. Абрахам 3:24–25-ыг үз.

8. 2 Нифай 27:10-ыг үз.

9. С ба Г 124:40–41-ийг үз.

10. С ба Г 128:18-ыг үз.

11. С ба Г 138:47–48-ыг үз; түүнчлэн С ба Г 2:1–3; 110:14–16 болон Иосеф Смитийн Түүх 1:39-ийг үз.

12. Алма 13:3, 5, 7; С ба Г 132:28; 138:55–56 болон Абрахам 3:22–23-ыг үз.

13. Абрахам 3:23-ыг үз.

14. Иеремиа 1:4–5-ыг үз.

15. 2 Нифай 3:5–15 болон С ба Г 127:2; 138:53–55-ыг үз.

16. С ба Г 138:53-ыг үз.

17. Лук 11:49–51-ийг үз.

18. С ба Г 49:16–17-г үз.

19. Ефес 1:5-ыг үз. Паул мѳн Бурхан “биднийг ажил үйлсээр минь биш, харин Ѳѳрийнхѳѳ зорилго болон бүх л ѳнѳ мѳнхѳѳс Христ Есүс дотор бидэнд соёрхсон нигүүлслийн дагуу аварсан. Тэр биднийг ариун дуудлагаар дуудсан байна” гэж заасан (2 Тимот 1:9; түүнчлэн С ба Г 38:1–4 болон Абрахам 3:22–26-г үз). Мормоны Ном нь “Их Эзэний гэрээнүүдийг тэд мэдэж болохын тулд, тэд үүрд зайлуулагдахгүй байхын тул Их Эзэн тэдний эцэг ѳвгѳдѳд ямар агуу зүйлүүдийг хийж ѳгснийг Израилын угсааны үлдэгдэлд үзүүлэхийн” тулд байгааг тэмдэглэх нь чухал юм (Мормоны Номны эхний хуудас).

20. С ба Г 130:20–21; 132:5, 11–12-ыг үз.

21. 2 Нифай 2:11–13-ыг үз.

22. ИСО, Илчлэлт 12:6–8-ыг үз.

23. David Popenoe болон Barbara Defoe Whitehead, The State of Our Unions: The Social Health of Marriage in America 2004 (Rutgers University: The National Marriage Project, 2004 оны Зургадугаар сар) 16–18; (http://marriage.rutgers.edu/).

24. Popenoe and Whitehead, The State of Our Unions, 21–23-ыг үз.

25. Jason Fields, “America’s Families and Living Arrangements: 2003,” U. S. Census Bureau, 2004 оны Арваннэгдүгээр сар, 12–13 (www.census.gov/prod/2004pubs/p20-553.pdf).

26. Popenoe and Whitehead, The State of Our Unions 20–21-ийг үз.

27. B. J. Sigesmund, “XXX-ceptable,” Newsweek Web Exclusive, 2003 Зургадугаар сарын 3 (www.keepmedia.com/pubs/Newsweek/2003/07/02/309790). Порнографи бол Нэгдсэн Улсад жилд 12 тэрбум доллар олдог том бизнес юм (www.internetfilterreview.com/internet-pornography-statistics.html)-ыг үз.

28. Моронай 10:32; ИСО, Матай 16:26-г үз.

29. Үйлс 3:20–21-ийг үз.

30. Даниел 2:28, 31–44 болон С ба Г 65:2–6; 124:45-ыг үз.

31. Bruce R. McConkie, The Millennial Messiah (1982), 672-ыг үз.

32. Ефес 3:17–19; Колоссай 2:6–7-г үз; түүнчлэн Хиламан 5:12-ыг үз. Ухаалаг хүн элсэн дээр биш харин чулуун дээр байшингаа барьдгийг сана (Матай 7:24–27-г үз).

33. С ба Г 130:20–21-ийг үз.

34. Хэн нэгний хэтийн тѳлѳв далайцаараа мѳнхийнх байх ёстой. Паул, “Хэрэв бид зѳвхѳн энэ амьдралдаа Христ дотор найдсан бол бид бүх хүмүүсээс хамгийн ѳрѳвдѳлтэй нь болно” гэж заасан (1 Коринт 15:19).

35. 1 Нифай 11:16–17-г үз.

 
© 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved.   Rights and use information.  Privacy policy