The Christus statueThe Church of Jesus Christ of Latter-day Saints Search | Feedback | Site Map | Help | Country Sites |
Home Broadcast Archives CES Fireside

Ажил хѳдѳлмѳрийн адислал

Ахлагч Давид И.Соренсен
Далын Ерѳнхийлѳгчийн Зѳвлѳл
Залуу Насанд Хүрэгчдэд Зориулсан СБС-ийн Галын Дэргэдэх Ярилцлага
2005 оны Гуравдугаар Сарын 6
Бригам Янгийн Их Сургууль

Ахлагч Давид И.СоренсенБи энэ үдэш бидэнтэй хамт байгаа санваарын бүх удирдагчид хийгээд тэдний эхнэрүүдэд талархалаа илэрхийлэхийг хүсч байна. Би ялангуяа Ах, Эгч Сесил О.Самуелсон нарыг энд байгаад талархаж байна. Миний хувьд олон жилийн турш Ахлагч Самуелсонтой Ариун Сүмийн Хэлтэст ажилласан нь агуу боломж байсан билээ. Би Бригам Янгийн Их Сургуулийн оюутнууд болон факультет ч бас Ерѳнхийлѳгч Самуелсон болон түүний эхнэрийн удирдлага дор байснаараа адислагдсан гэдэгт итгэдэг.

Энэ үдэш би Сүмийн залуу хүмүүс та нарт юу ярихыг хүсч байгаагаа бодож байхдаа та нарын ихэнх нь оюутан болохыг анзаарсан. Үнэн хэрэгтээ, хайрт залуу найз нар минь бид бүгдээрээ сайн мэдээний оюутнууд биш гэж үү?

Нэгдсэн Улсын Мѳнгѳн Сангийн Хэлтэст ажилладаг нэгэн эр байжээ. Түүний ажил нь хуурамч мѳнгѳ орж ирсэн эсэхийг хянан үзэх байв. Тэр мѳнгѳн дэвсгэртийг цухас хараад л жинхэнэ, эсвэл хуурамч эсэхийг хэлж чадахаар ажлаа маш сайн мэддэг байв. Нэгэн үдэш их хэмжээний хуурамч мѳнгѳ хэвлэдэг хүмүүсийг илрүүлсэн тухай хэвлэлийн бага хурал дээр нэгэн хэвлэлийн ажилтан түүнд ингэж хэлжээ: “Та мѳнгѳн дэвсгэртийг ийм хялбархан илрүүлэхийн тулд тэднийг хуурамч гэдгийг сурахын тулд маш их цаг зарцуулсан байх даа.”

Тэр дараах байдлаар хариулжээ, “Үгүй ээ, Би хуурамч мѳнгѳн дэвсгэртийн талаар огт суралцаагүй. Би цагаа жинхэнэ мѳнгѳн дэвсгэртийг сурахад зориулсан бѳгѳѳд ингэснээр тѳгс биш байдлыг илүү хялбархан олж мэдсэн.”

Сайн мэдээнд ч мѳн адил, ах эгч дүү нар минь. Бид энд Есүс Христийн сайн мэдээг заахаар байгаа. Бидэнд хуурамч байдлыг сурах хэрэг байхгүй, учир нь бидэнд үнэн байна. Та нар үнэн Сүмийг сураад, Сүнсийг та нартай ажиллахыг зѳвшѳѳрвѳл та нар хариултыг хүлээн авах бѳгѳѳд ѳѳрсдийн тулгарах олон янзын нѳхцѳл байдлуудад хэрхэн хариулахаа мэдэх болно. Мормоны Номны тухай нэгэн залуухан номлогчийн хуваалцсан энэ санаа олон жилийн турш надад үнэн гэдэг нь батлагдсаар байгаа билээ: Мормоны Ном бол сорилт биш—бид юм гэдгийг санаарай.

Энэ үдэш миний та нартай ярихыг хүсч байгаа зүйл маань бүхэл сайн мэдээний хамгийн чухал зарчмуудын нэг юм. Би ажлын сургаалыг ярих болно. Миний юу хэлсэн нь та нарыг одоо хийж байгаа буюу ирээдүйд хийж болох ажилд тань удирдахад тусална хэмээн найдаж байна.

Ахлах сургууль буюу коллежоо тѳгсѳж байгаа, эсвэл ѳѳр тохиолдолд ажилд орох гэж байгаа та нар дараах асуултуудыг ѳѳрсдѳѳсѳѳ асууж байж болох юм: “Миний ажлын цаг хэд байх бол? Надад нэмэлт орлого байх уу? Ямар баяруудаар би амрах вэ? Надад найз нѳхдийнхѳѳрѳѳ зочлох, эсвэл хоббигоо үргэлжлүүлэх хангалттай цаг байх уу? ”Үүн шиг асуултуудтай байсан ч ажлын цагуудынхаа оронд чѳлѳѳт цагууд дээрээ анхаарлаа тѳвлѳрүүлж байвал энэ нь та нарыг илүү том боломжуудаас холдуулдаг.

Бурханы Ажил

Ажил хѳдѳлмѳр бол мѳнхийн зарчим юм. Дэлхий дээрх бүх баялагуудтай, бүр илүү их үргэлжлүүлэн ажилласаар байгаа хэнийг та нар мэдэх вэ? Бидний Тэнгэрлэг Эцэг! Тэр ажилчин. Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ маань бидэнд ажил нь тэнгэрт ч, газарт ч чухал гэдгийг Ѳѳрсдийн үлгэр дуурайл, сургаалаараа үзүүлсэн. Жехова тэнгэр болон газрыг бүтээхээр ажилласан билээ. Тэр уснуудыг нэг дор хуримтлуулж, хуурай газрыг ил гаргасан. Тэр нар, сар, оддыг бүтээсэн. Тэр далай доторх мѳн газар дээрх бүх амьд биесийг бүтээжээ. Тэгээд Эцэг дэлхий дээр Адам Ева хоёрыг бүтээгээд бусад бүх бүтээлүүдэд санаа тавьж тэднийг захир гэв (Эхлэл 1:1–28-ыг үз).

Гэвч Тэдний ажил Бүтээлтээр дуусаагүй юм. Агуу Үнэт Сувдаас бид, “Үхэшгүй байдал хийгээд мѳнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мѳн миний алдар суу бѳлгѳѳ” (Мосе 1:39, налуу нь нэмэгдсэн болно). Энэ нь мэдээж эр хүн, эмэгтэй хүн, хүүхэд бүрийг хамруулдаг. Ѳѳрийн санаа тавьж байдаг бүх зүйлсээсээ Тэнгэрлэг Эцэг маань—та болон миний бодгалийн—бүр бидний мѳнхийн бодгалийн ашиг тусын тѳлѳѳ хѳдѳлмѳрлѳхийг сонгосон.

Есүс “Миний Эцэг одоо болтол ажилласаар байна. Би Ѳѳрѳѳ ч ажиллаж байна” гэж хэлсэн (Иохан 5:17). Тэр бас “Намайг илгээгчийн ажлыг Би . . . хийх ёстой” гэсэн (Иохан 9:4).

Ажил Бол Адислал Юм

Надад мѳн та нарт ч гүйцэтгэх ажил бий. Сатан бидэнд ажлыг маань хэрэггүй зүйл, эсвэл огт ажиллах хэрэггүй гэдгийг итгүүлэхээр биднийг уруу татдаг. Хоёуланд нь түүний буруу. Бидэнд ажиллах хэрэгцээ бий. Бид ѳѳрсдийнхѳѳ мѳн гэр бүлүүдийнхээ хэрэгцээг хангаж байх үүрэг хариуцлагатай. Энэ биеэ даах уламжлал нь Адам Ева хоёрыг Едений цэцэрлэгийг орхисон цагаас Их Эзэний зам байсан. Их Эзэн Адамд “Духныхаа хѳлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ” гэж хэлсэн билээ (Эхлэл 3:19). Адам Ева хоёр ѳѳрсдийнхѳѳ хэрэгцээ болон хүүхдүүдийнхээ хэрэгцээг хангаж болохын тулд талбайд ажилласан (Мосе 5:1-ийг үз).

Ѳѳрсдийнхѳѳ хэрэгцээг хангах нь ажлын цорын ганц зорилго биш юм. Та нарт маш их хэмжээний мѳнгѳ ѳгсѳн, эсвэл ямар нэг арга замаар маш хурдан санхүүгийн хувьд биеэ даасан байна гэж тѳсѳѳлдѳѳ. Тэгсэн ч ажиллах зарлиг хэвээр л байна. Их Эзэн Израилын хүмүүст “Зургаан ѳдѳр чи хѳдѳлмѳрлѳ” гэж хэлсэн байдаг (Египетээс гарсан нь 20:9). Тэр хангалттай байгаа хүмүүст зориулж ажиллах хэрэггүй байх ямар ч шалтгийг багтаагаагүй. Ахлагч Нил А.Максвелын дүрслэн хэлсэнчлэн, “Хэдийгээр зарим талаараа ажил хѳдѳлмѳр нь сүнслэг хэрэгцээ байдаг ч ажил нь эдийн засгийн хэрэгцээ биш юм” (in Conference Report, 1998 оны 4 сар, 50; or Ensign, 1998 оны 5 сар, 38).

Ажил нь хараал зүхэл бус харин адислал; ажилласнаар бид Бурханы зарлигт дуулгавартай байгаад зогсохгүй бид ѳѳрсдийгѳѳ Бурханы аврах ивээлд оролцуулах болно. Их Эзэн хэлэхдээ “Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь” гэсэн (Иохан 14:15). Тиймээс хэрэв бид Түүнийг хайрлаж, Түүнтэй хамт байхыг хүсвэл Адамд ѳгсѳн эртний зарлиг болох ажиллахыг багтаан Түүний зарлигуудыг дуулгавартай дагах ёстой гэдгийг Христ бидэнд тодорхой болгосон.

Их Эзэн Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд Сэргээлтийн эхэн үеэс “Эдүгээ, Сионы оршин суугчид Их Эзэн миний таалалд үл нийцнэ, учир нь та нарын дунд залхуурагчид буй” гэж хэлжээ (С ба Г 68:31). Мѳн хожим, 20-р зуунд Бурханы бошиглогч Ерѳнхийлѳгч Хибер Ж.Грант “Ажил хѳдѳлмѳр бол манай Сүмийн гишүүнчлэлийн амьдралд гол удирдах зарчим болон дээш залрагдах ёстой” гэжээ (in Conference Report, 1936 оны 10 сар, х.3).

Хүмүүс хэрэв ажилладаггүй байсан бол юу болох байсан талаар та нар ер нь бодож үзсэн үү? Сургуулиуд маань үйл ажиллагаа явуулах байсан уу? Засгийн газар маань ажиллах уу? Телевизүүд маань хѳтѳлбѳртэй байх байсан уу? Хэдийгээр бид заримдаа хүсч байсан бүх мѳнгѳтэй байгаад дахин ажиллахгүй байх юмсан гэж боддог ч энэ нь үнэн аз жаргалын зам биш гэдгийг би баталж байна. Миний уулзсан хамгийн ой гутам хүмүүсийн зарим нь ямар нэг шалтгаанаар удаан хугацааны турш ажиллаагүй хүмүүс байв.

Ажил нь гэр бүлийн үүрэг хариуцлага юм. Та нарын зарим нь гэрээсээ хол байгаа гэдгийг би мэднэ. Би та нарт яг одоо та нар гэр бүлийнхээ ажлаас ашиг тусыг авч байгаа гэдгийг тань сануулья. Эцэг эх тань та нарын биеийн, сүнсний мѳн сэтгэл санааны сайн сайхныг хангахаар шаргуу хѳдѳлмѳрлѳсѳн. Тэд ѳѳр хэн ч ѳѳрсдийнх нь энэ үүрэг хариуцлагыг авахыг хүлээж суугаагүй. Тэд та нарыг ачааных нь заримыг хуваалцахыг хүлээдэг.

Намайг хүүгийнхээ Харвардын Эдийн Засгийн Сургуулиас тѳгсѳх ёслолд оролцож байхад сүмийн гишүүн Дин Ким Кларк ѳмсгѳлѳѳ ѳмсѳѳд урд эгнээнд суусан тѳгсѳж байгаа оюутан бүрийг хайртай хүмүүс рүүгээ хойш харахыг хүсэв. Тѳгсѳгчдийг эргэж харахад Дин Кларк түр зогсосхийгээд ингэж хэлэв, “Гэр бүлийн гишүүдийн дэмжлэггүйгээр та нар ѳнѳѳдѳр энэ хүндэтгэлийг хүлээж авахгүй байх байсан.” Та нарын хүн тус бүрт тийм байгаа. Та нар маш ихийг хүлээн авсан. Үүний хариуд та нараас мѳн адил дэмжлэгийг хүүхдүүд мѳн гэр бүлүүддээ үзүүлж, тэднийг хайрлахыг хүлээдэг, бүр шаарддаг. Энэ нь (ѳдрийн мѳчлѳгийг ашиглан) үргэлжлүүлэн “дүүжлэгдсээр бай” гэсэн үг биш. Та нарыг ѳсѳж том болоход эцэг эх тань ѳѳрсдийгѳѳ хангаж, бие даахыг та нараас хүлээдэг.

Бид бүгд ажлаа хуваадаг. Гэр бүлийнхээ ажилд ѳѳрсдийн хэсгийг хийх ёстойг хүүхдүүддээ заахыг эртнээс эхлэх нь чухал гэдгийг санаарай. Та нарын ажиллахыг заасан гэрт ѳссѳн тэдгээр нь ѳнѳѳдѳр амьдралд тань ямар үнэ цэнэтэй болох талаар гэрчлэлээ хуваалцаж чадна. Үүний жишээ болгон ердѳѳ л ѳнгѳрсѳн Пүрэв гарагт Ахлагч Самуелсон надад түүнд ажиллахыг заасан аавтай байсандаа мѳн түүний эхнэрт нь ажиллахыг заасан эцэг эх хоёр байсанд хичнээн талархаж байгаагаа хэлсэн.

Бид чадах чинээгээрээ сүмийн гишүүдийн хувьд гэр бүлийнхээ амьдралын үндсэн хэрэгцээ болсон—хоол хүнс, хувцас хунар болон орох оромжийг—хамгийн сайнаараа хангах ёстой.

Дэлхийн зарим газруудад та нар гэр бүлийнхээ хэрэгцээг хангахаар хичээж байхдаа зовлон зүдгүүртэй тулгарах болно гэдгийг бид ойлгож байна. Эдгээр бэрхшээлүүдэд архаг хууч ѳвчин, хань ижлээ алдах, насан ѳндѳр эцэг эхээ авчрах, эсвэл хүүхдүүдийнхээ боловсролыг тэтгэх нь багтана. Тэнгэрлэг Эцэг маань эдгээр нѳхцлүүдэд байгаа гэр бүлүүдийг санаандаа байлгадаг. Энэ нь тэр та нарт давж гарах хүчийг ѳгнѳ гэдэг миний итгэл үнэмшил юм. Хэрэв бид Түүнээс итгэлтэйгээр асуувал тэр биднийг ямагт адислах болно.

Ажил Бол Үйлчлэл Юм

Сайн ажлын хандлагууд, зуршлууд мѳн чадварууд нь амжилттай ажлын туршлагаар дамжин ирдэг. Тайлбарлахыг минь зѳвшѳѳрнѳ үү. Миний ѳссѳн мал аж ахуйн фермд үнээнүүдээ ѳдѳр бүр үүр цайхаас ѳмнѳ саадаг байсан. Ням гараг буюу Зул Сарын Баяр, эсвэл аливаа бусад баяр байх нь огт хамаагүй. Үүнд хүйтэн байх нь хамаагүй. Хэн нэг нь ханиадтай байх нь хамаагүй. Үүнд нар шарж, цасаар шуурч байх нь ч хамаагүй. Ѳглѳѳ бүр, үдэш бүр, нѳгѳѳ л хэвээр үнээгээ сааж байв.

Ах нар маань дайнд явахаасаа ѳмнѳ ихэнхдээ үнээ саадаг байв. Гэвч 1943 онд дѳнгѳж 10-тай байхдаа би пинд орж саалгуулахаар 10-12 үнээ хүлээж байдаг малынхаа саравчинд орсон билээ. Аав ээж хоёр минь чанга дуугаар үнээнүүддээ, “Ѳглѳѳний мэнд, та нарыг харахдаа таатай байлаа” гэдэгсэн. Үнэнээ хэлэхэд би залуу хѳвгүүн байхдаа үнээнүүддээ ингэж ханддаггүй байлаа.

Үнээ бүрийг саасныхаа дараа би хувинтай сүүгээ 40 литрийн хувинд хийдэг байв. Тус бүр нь дүүрэхээрээ 36 кг болдог байлаа. Эдгээрийг би сүүний машиныг авахад зориулж тэднийг зам дээр аваачихаар балчирхан булчингуудаа ажиллуулах хэрэгтэй болдог байж билээ.

Намайг үнээ саахад аав маань аль болох тогтмол тусалж, ээж хааяа тусалдаг байв. Миний санаж байгаагаар аав ээж хоёр маань 80 хол гартлаа сүү саахаа үргэлжлүүлсэн юм. Гэвч аав минь хийх ёстой учраас үнээнүүдээ саадаггүй байсан юм, тэдэнд саалгах нь хэрэгтэй учраас тэр саадаг байв. Үүнд ялгаа бий. Түүний хувьд эдгээр үнээнүүд нь зүгээр л нэг амьтад байгаагүй, харин тэд бол Том Хархан, Босси, Салли мѳн Бетси байсан. Тэр тэднийг сэтгэл хангалуун байлгахыг хүсдэг байв. Тэр үнээнүүд сэтгэл хангалуун байхдаа их сайн сүү ѳгдѳг гэж ямагт хэлдэг байсан. Аавд маань үнээ саах нь—ухаалаг бус мэт санагдаж байсан ч энэ нь луйвар бус харин боломж юм. Үнээ саах нь түүний хувьд ажил бус үйлчлэл билээ.

Энэ гүн ухаан нь намайг ѳсѳхѳд тусалсан ямар нэг зүйл билээ. Энэ нь намайг зѳв шударга ажил бүхэн эрхэм гэдгийг ойлгоход минь тусалсан юм. Цѳѳн жилийн дотор, эдгээр гэрийн ажлыг гүйцэтгэх нь үнэн хэрэгтээ итгэл зориг, хүчний мэдрэмжийг надад ѳгч эхэлсэн. Би ажлаараа бахархах болсон. Би хэн ч намайг хийж байгаа ажлаараа доод тушаалтан гэж мэдрүүлж чадахгүй гэдгийг олж мэдсэн. Елинар Рузвельтийн хэлсэн шиг, “Та нарын зѳвшѳѳрѳлгүй хэн ч та нарыг доод тушаалтан гэж мэдрүүлж чадахгүй” (“Points to Ponder,” Reader’s Digest, 1963 оны 2 сар, 261). Та нар л ѳѳрсдийн хандлагууд, ялангуяа залуу хүмүүс та нар ажлын талаарх хандлагуудаа хянана. Ѳѳртѳѳ итгэх болон бүрэн эрхэт байдал нь та нарт анги, нийгэм, ажил дээр тань сайн үйлчилж чадна.

Ѳдѳр тутмынхаа ажлыг татвар гэж бодохынхоо оронд бид үүнийг боломж гэж бодох ёстой. Энэ нь л үнээнүүдийн тухай ямар сэтгэгдэлтэй байхыг заасан яг тэр эцгийн маань арга зам юм. Эдгээр сургаалууд нь бүхэл амьдралын маань туршид надтай үлдсэн бѳгѳѳд би аль болох тогтмол мал аж ахуйн ферм дээрээ болон үүний тухай дурсамжууд дээрээ үргэлжлүүлэн айлчилсаар байх болно.

Үүний тухай бод. Хэрэв аав маань цѳѳн үнээнүүддээ зорилгыг олж чадсан бол бидний хүн тус бүр маань ажилдаа зорилгыг олж чадах нь мэдээж.

Ажлыг Хайрлаж Сур

Амьдралдаа сэтгэл хангалуун байх миний мэддэг хамгийн сайн аргуудын нэг нь ажлыг хайрлаж сурах юм. Миний эхнэр Верла тѳгс жишээ юм. Тэр 10 настайдаа ѳвчтэй нагац эгч Бертадаа аяга таваг угаах, гэр цэвэрлэх зэргээр ажиллаж эхэлжээ. Тэр одоо ч ажилласаар байгаа. Түүний хийж байсан ажлын тѳрлүүд нь амьдралынх нь үе бүхэнд ѳѳр байсан. Тэр оюутан байхдаа толгой цохиж, цѳѳн хэдэн жил нэгдүгээр ангийнханд зааж, долоон хүүхдээ ѳсгѳн хүмүүжүүлж, Эцэг Эхийн Холбоонд ажиллаж, орон нутгийн сургуулийн захиргаанд үйлчилж, номлолын талбарт хѳдѳлмѳрлѳж, олон зуун Сүмийн яриануудыг ѳгч, олон нийтийн удирдах албанд үйлчилж мѳн сайн дурын ажилтан байсан.

Түүний ажлуудын заримыг дэлхий жирийн л нэг гэрийн ажил гэж үздэг. Түүний ажлуудын зарим нь курсээ дүүргэх гэсэн оюун ухааны ажлууд байсан бѳгѳѳд үүний ихэнх нь сайн мэдээг заахын сүнслэг чармайлт байв. Гэвч даалгавар нь ямар байхаас үл хамааран тэр ямагт бүх хүч чармайлтаа ѳгдѳг байсан. Тэр ажилдаа агуу баяр баяслыг олдог байлаа. Тэр дѳнгѳж ѳнѳѳдѳр надад хэзээ ч ажиллахад хэтэрхий хѳгшин болчихгүй юмсан гэж найддагаа 90 гарсан хойноо хэлж байсан Вера Нагац шигээ болохыг хүсч байгаагаа хэлсэн билээ. Миний мэддэг хамгийн аз жаргалтай хүмүүс тэр нь юу ч байсан ажилдаа сэтгэл хангалуун тэдгээр нь байсан.

Та нар ажилд хэрхэн хандаж байгаа нь бүгдийг ѳѳр ѳѳр болгодгийг үзүүлсэн түүхийг санаж байж магадгүй юм.

Аянчин чулууны ил уурхайн дэргэдүүр ѳнгѳрч яваад гурван хүн ажиллаж байхыг харжээ. Тэр хүн бүрээс юу хийж байгааг нь асуув. Хүн бүрийн хариулт нэгэн ижил ажилд ѳѳр ѳѳрѳѳр хандаж байгааг үзүүлжээ.

“Би чулуу хагалж байна” гэж эхний хүн хариулав.

Хоёр дахь нь “Би ѳдѳрт гурван ширхэг алтан зоосыг хѳлсѳнд авч байна” гэв.

Гурав дахь нь инээгээд “Би Бурханы ѳргѳѳг барихад тусалж байна” гэв.

Эртний үгэнд “та нарын хандлага зѳн билгийг тань тодорхойлдог” гэснийг санаж яваарай.

Бид энэ нь юу байхаас үл хамааран ажилдаа бүрэн хангалттай зорилгыг олж чаддаг байх ёстой. Аливаа шударга ажилд бид Бурханд үйлчилж чадна. Нифайн бошиглогч Бенжамин Хаан “Та нар бусдадаа үйлчилж байх үед та нар зѳвхѳн ѳѳрсдийн Бурханд үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тул буюу” гэж хэлсэн (Мозая 2:17). Хэдийгээр бидний ажил энгийнээр гэр бүлийн маань хэрэгцээг хангахад тусалдаг ч бид Бурханы хүүхдүүдэд тусалсан хэвээр байх болно.

Их Эзэн залхуу буюу хойрго хүмүүсийг таалдаггүй. Тэр “Мѳн тэрээр наманчилж мѳн ѳѳрийн замуудыг ѳѳрчлѳхгүй бол залхуурагч сүмд байргүй байх болно” гэж хэлсэн (С ба Г 75:29). Тэр мѳн “Чи залхуу байх ёсгүй, учир нь залхуу тэрээр хѳдѳлмѳрлѳгчийн талхыг ч идэх, мѳн ѳмсгѳлүүдийг ч ѳмсѳх ёсгүй бѳлгѳѳ” гэж тушаасан (С ба Г 42:42).

Сүмийн бүр хамгийн эртний ѳдрүүдээс бошиглогчид маань Хожмын Үеийн Гэгээнтнүүдийг биеэ даасан, ѳѳрийгѳѳ аваад явчихдаг байхыг мѳн залхаг байдлаас зайлсхийж байхыг заадаг байв. Жинхэнэ Хожмын Үеийн Гэгээнтнүүд ѳѳрсдийн нуруун дээрх ачааг ѳѳр хэн нэгэн дээр зориудаар шилжүүлдэггүй. Та нар залуу найз нар минь, одоо яг энд ѳѳрийн нѳхцѳл байдлуудад чадахынхаа хирээр ѳѳрийн хүчинд амьдралынхаа туршид итгэх болно гэдгээ шийд.

Та нарын олонх залуу эмэгтэйчүүд одоо ээж нар байгаа эсвэл болж хүүхдүүдээ ѳсгѳхѳѳр олон жилийг гэртээ ѳнгѳрүүлэхээр адислагдана. Бусад эгч та нар ээж болох боломжгүй юмуу хэрэв ээж болсон ч байнга гэртээ байх боломжгүй байна. Нѳхцѳл байдал тань ямар ч байсан залуу эмэгтэйчүүд та нарыг бүгдийг тань бошиглогчдийнхоо зѳвлѳгѳѳг дагаж чадах чинээгээрээ сайн боловсрол олж авахыг уриалж байна. Боловсрол нь ѳѳрѳѳ үнэ цэнэтэй юм. Боловсрол тань та нарыг гэртээ хүүхдүүдээ ѳсгѳн байхад хамгаалагдсан гэдэг сэтгэгдлийг ѳгѳх болно. Хэрэв ирээдүй тань та нарыг цалинтай ажиллах хүч рүү хѳтѳлвѳл ерѳнхийд нь хэлэхэд, боловсрол нь таныг илүү ач холбогдолтой, бүтээлтэй ажил эрхлэлтийг таньд зѳвшѳѳрнѳ.

Ажил хѳдѳлмѳр маань ѳѳрѳѳ шулуун шударга бѳгѳѳд зохистой зорилгуудын тулд байдаг. Биднийг муу ёрын буюу залхаг байдлаас хѳрѳнгѳтэй болоход Тэнгэрлэг Эцэг маань дуртай байдаггүй. Ерѳнхийлѳгч Спенсер В.Кимбалл үүнийг дараах аргаар үзүүлсэн: “Би цэвэр [ариун] цаг, хүч чадал, үнэнч байх болон үйлчлэл үзүүлээгүй байж цалин хѳлс авдаг [тэдгээр] хүмүүс бохир мѳнгѳ авч байна гэж үнэндээ боддог” (Conference Report, 1953 оны Аравдугаар сар, 52). Хүчтэй үгс биш гэж үү? Тэр бас хэлэхдээ хулгай, лотерей зэрэг мѳрийтэй тоглоом, буруу замаар олсон бохир мѳнгѳ, хууль бус эм тариа зарах, ядуусыг дарлах зэрэг чѳтгѳрийн буюу залхуу байдлын туршлагаас олдсон мѳнгѳ цэвэр бус гэжээ.

Ерѳнхийлѳгч Кимбалл эрхэм ажил, муу ёрын ажил хоёрын хоорондох ялгааг тодорхойлсон:

“Цэвэр мѳнгѳ гэдэг бол шударга ажлын бүтэн ѳдрѳѳс ирдэг нѳхѳн тѳлѳѳс юм. Энэ нь итгэлтэй үйлчлэлийн ухаалаг тѳлбѳр, бараа, ѳргѳн хэрэглээний зүйл эсвэл ахуй үйлчилгээний хямдралаас ѳссѳн цэвэр ашиг, бүх талуудад ашигтай байх хэлэлцээнээс ирсэн орлого юм.

“Бохир орлого бол, хулгай, дээрэм . . . мѳрийтэй тоглоом . . . нүгэлтэй үйл ажиллагаа . . . хахууль ѳгѳх мѳн . . . мѳлжлѳгѳѳр олсон мѳнгѳ юм” гэжээ (Conference Report, 1953 оны Аравдугаар сар, 52).

Хурдан баяжин амар хялбар амьдрал амлаж хялбар мѳнгѳ олох хавх санал болгож байгаа олон хүмүүс ѳнѳѳдѳр байна. Бид тэдний тухай байнга сонсдог. Эдгээр саналууд нь хуурамч зүйл бѳгѳѳд бошиглогчид “хялбар мѳнгѳний” уруу таталтын золиос болохын эсрэг байхыг байн байн зѳвлѳдѳг. Бид ухаалаг шүүлт хийх, эрсдэл болон ашиг тусын хооронд жинлэх, амьдралын илүү агуу учир холбогдлыг ойлгох чадвараа алдах ёсгүй.

Ѳдѳр тутмын ажлын ѳдрүүдийн ертѳнцѳд тэдгээрийн олон нь махан биеийн бодол санаатай учир сүнслэг мэдрэлгүй байдаг. Тэдгээрээс зайлсхийхийг хичээ. Ажил эрхлэлтээсээ болоод сүнслэг байдлыг устгах тэдгээр хүмүүстэй холбоотой байх болох нь ямар эмгэнэлтэй вэ. “Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ?” (Марк 8:36). Их Эзэн бидэнд “тѳрѳлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал бѳгѳѳд эдгээрийг ойлгож чадахгүй. Яагаад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгддэг” гэж хэлсэн (1 Коринт 2:14).

Ер нь бид ажил, амралт хийгээд зугаа цэнгэлийн хооронд зохих тэнцвэрийг олох ёстой. Ажилгүйгээр амралт, зугаа цэнгэлийн утга алдагдана. Эртний үгэнд “юу ч хийхгүй байх нь бүгдээс хэцүү ажил юм” гэсэн байдаг нь таатай хийгээд хэрэгтэй байгаад зогсохгүй бидэнд Хүндэтгэлийн ѳдѳр амрахыг зарлигладаг (Египетээс гарсан нь 20:10-ыг үз). Их Эзэн хүндэтгэлийн ѳдрийг сахисан тэдгээр хүмүүст “бүхэл дэлхий та нарынх” гэж амладаг (С ба Г 59:16).

Та нарын зарим нь Соренсен эгч бид хоёрыг хэдэн жил Азид байсан гэдгийг мэднэ. Тэнд амьдарч байхдаа бид “Дуртай мэргэжлээ сонго, тэгвэл чи амьдралдаа нэг ч ѳдѳр ажиллахгүй болно” гэсэн эртний зүйр үгсийг сонсдог байсан. Би ихэнх хэсэгт энэ нь хүсүүштэй бодол гэж итгэдэг. Би баргар дүнсгэр зүйл хэлэхийг хүсэхгүй байна. Гэвч бодит байдалд ажил нь ямагт угаасаа сэтгэл татахаар зүйл биш юм. Үүний нилээд тохиромжтой нь Ерѳнхийлѳгч Томас С.Монсоны зѳвлѳгѳѳ гэж би боддог. Тэр “Хайраа сонгоод, сонголтоо хайрла” гэсэн (Conference Report, 1988 оны Аравдугаар сар, 82; эсвэл Ensign, 1988 оны Аравнэгдүгээр сар, 71). Тэр үүн дээр үнэн хэрэгтээ гэрлэлтийн тухай ярьж байгаа ч би энэ зѳвлѳгѳѳг та нарын ажил мэргэжлээ сонгоход аль болох тохирох болгоё. Ѳѳрийн дуртай ажлаа сонго, тэгээд сонголтоо хайрла.

Би юу гэх гээд байна гэвэл олон хүмүүс ажлаа илүү сонирхууштай дур булаам эсвэл дор хаяж уйтгартай биш байх ёстой гэсэн загварт баригддаг! Амьдрал хэцүү болоод ирэхэд—энэ нь тойрох аргагүй юм—тэд сонгосон ажлаа ѳѳрсдийнх нь бодож байсан шиг биш байж магадгүй хэмээн бодож эхэлдэг. Тэд хажуу хашааныхаа ѳвсийг илүү ногоон гэдэгт итгэж эхэлдэг. “Би хуулийн оронд анагаахыг судлахаар шийдсэн бол сайн эмч болж болох байсан” гэх хошин үг шиг болно. Эсвэл магадгүй “би түүнийх шиг чухал хүчирхэг ажилтай байхыг хүсч байна. Хэрэв би түүн шиг босс байсан бол маш хичээнгүй ажиллаж, хүмүүст сайн хандаж, амжилттай байх болно” гэж болох юм.

Энэ загвараас зугтаж чаддаггүй хүмүүс аливаа мэргэжилд амжилтанд хүрэхдээ ихэнхдээ бэрхшээлтэй тулгардаг. Тэд ажил мэргэжилдээ дурласан ч удалгүй жижиг болоод энгийн зүйлүүдэд сэтгэл нь татагдахаа больж тэднийг хѳтлѳх уран зѳгнѳлѳѳ хѳѳхийн тулд ажлаа орхидог. Тэд нэг ажлаас нѳгѳѳ рүү нисэн дүүлж жинхэнэ амжилтанд хүрэх хангалттай удаан нэг дороо тогтож чаддаггүй. (Хэрэв миний дүгнэлт хэн нэгний тань санааг зовоосон бол, тэднийг наманчлахыг урьж байна.)

Чи ажлаа нэгэнт сонгосон бол үүнийгээ хайрла. Ямар ч ажил тѳгс биш. Бүхий л ажил мэргэжил ѳѳрсдийн гэсэн сорилтууд, хүнд хэцүү ѳдрүүдтэй. Ажлын амжилт бүтээл нь гэрлэлттэй адил олон жилийн онцгой адислал, цѳхрѳлтгүй чармайлт шаарддаг.

Би та нарт жишээ ѳгье. Чадварлаг зураач барималч Микеланжела ѳѳрийн ажлын тухай гүн гүнзгий үзэл бодлоо хуваалцсан. Тэр хэлэхдээ, “Хэрэв хүмүүс намайг энэ чадвараа эзэмшихийн тулд хир шаргуу ажилласныг мэдвэл тэдэнд тийм гайхамшигтай санагдахгүй байсан” гэжээ. Олонх тань Микеланжелагийн ховор бүтээлүүдийг харсан байх. Гэхдээ бидний хичнээн нь нэг бүхэл гантиган хавтангаар хийгдсэн Давидын барималыг хийх ажил нь урагшгүй, залхуутай байсан тухай бодохоор зогссон бол! Тэгээд 14 фут ѳндѳртэй Давидын хѳшѳѳг босгосон! Үнэн хэрэгтээ Давид бол Микеланжелагийн анхны баримал биш юм. Энэ шилдэг бүтээлээс ѳмнѳ тэр олон удаа зуун мѳн мянган барималуудыг хийхээр тэмцэж хѳдѳлмѳрлѳсѳнд эргэлзэх зүйлгүй. Хэрэв Микеланжела эхний хэдэн жилдээ гантигаар баримал хийх биеийн хүч шаардсан ажил нь хэтэрхий хүнд, залхуутай, уйтгартай гээд зохиолч болохоор шийдсэн бол ямар эмгэнэлтэй хэрэг болох вэ? Егѳѳдвѳл хэрэв тэр энэ ѳѳрчлѳлтийг хийсэн бол тэр зохиолч байх нь бас л залхуутай, уйтгартай юм гэдгийг олж илрүүлэх байсан.

Хэрэв та нар ажлынхаа доголдолтой талуудыг мѳн ѳдѳр тутмын жижиг болоод энгийн зүйлүүдийг үл харгалзан ажилдаа урам зоригтойгоор зүтгэвэл илүү амжилтанд хүрнэ. Ѳѳртѳѳ байгаа мэргэжил дээр анхаарлаа тѳвлѳрүүлж илүү сайныг эрэлхийлүүлсэн уруу таталтын эсрэг зогс. Үнэндээ би та нар ямар ажил сонгосноос нэг их хамаарахгүй гэдгийг баттай хэлж байна. Хэрэв та нар ямагт нэг ажил дээрээ байж, сонгосон мэргэжилдээ амжилт гаргахыг эрэлхийлвэл маш их амжилттай байж мѳн ѳѳрсдийн тѳсѳѳлж чадахаас ч илүү ажилдаа хайртай болж дуусдаг.

Зѳвлѳх Үгс

Би хэдэн нэмэлт зѳвлѳмжүүдийг нэмье.

Нэгдүгээрт, бусадтай зэрэгцэн шаргуу хѳдѳлмѳрлѳ. Бэрхшээлүүдийн нэг хэсэг байлгүй, харин шийдвэрийн нэг хэсэг бай. Үнэндээ шүүгч нь биш харин гэрэл нь болж байгаарай. Судалгаанууд нь хүмүүст техникийн мэдлэг буюу чадвар дутсанаас тэд ерѳнхийдѳѳ ажлаа алддаггүй гэдгийг дахин дахин баталж байна. Ихэнхдээ бэрхшээлүүд нь бусад хүмүүстэй нэгдмэл байж чадаагүйгээс болдог. Би та нарыг цаг үргэлж бүх хүмүүсийг таалж чадахгүй, харин ялангуяа эдгээр хүмүүсийн нэг таны босс бол ихэнх хүмүүсийг ихэнхдээ таалж чадна гэдгийг ойлгодог.

Хоёрдугаарт, Зѳвхѳн ѳѳрсдийгѳѳ хэмжих хэмжүүрээр хүмүүс ѳсѳх нь ховор юм. Бусдын магтаалаас илүү тэдний шүүмжлэлийн үр дүнд би хувийн болон бизнесийн амьдралдаа илүү их дэвшилт гаргасан гэдгээ баттай хэлэх байна. Хааяа ѳѳр хэн нэгний хэмжүүрээр ѳѳрийгѳѳ хэмжиж сур. Захирал чинь чамайг хэт амархан уурладаг гэж хэлсэн бол үүнийг бодож үз. Хэрэв гэр бүлийн хүн чинь чамайг хэт амархан уурладаг гээд мѳн найзууд чинь ч бас чамайг хэт амархан уурладаг гэвэл, энэ нь чи хэт амархан уурладаг л гэсэн үг. Иймэрхүү дүгнэлтийг сонсохдоо үгүйсгэхээсээ ѳмнѳ сонс. Дүгнэлт хий. Цэгнэж үз. Ѳѳрчлѳлт дэс дараатай гэж бодно уу? Шүүмжлэлийг эс тооцон бусадтай таарамжтай байхыг сур. Чи ѳѳрѳѳ л хүсэх юм бол бусадтай таарамжтай байж чадна.

Гуравт ѳѳдрѳг бай. Гутрангуй байдлыг бүү хүлээн ав, ялангуяа энэ нь тань руу ѳѳр лүү чинь чиглэсэн бол. Тэнгэрлэг Эцэгийн талаарх гутрангуй тунхаглалыг бүү хүлээн ав. Тэдний эх сурвалжийг бодолц—эдгээр нь Сатанаас ирж буй юм. Энэ Сүм эсвэл Сүмийн зааварчилгааны талаарх гутрангуй тунхаглалыг та бүү хүлээн ав. Энэхүү үйл хэрэг болох аз жаргалд хѳтлѳх үйл нь Сатанаас ирэх захиасыг эсэргүүцэнэ.

Буцаж ирсэн номлогчдод хэлэх үг минь бол чиний номлолын талбараас суралцсан тэрхүү агуу туршлага, дадал, зарчмуудаа бүү орхиосой. Ѳѳрийнхѳѳ харагдах байдлыг бүү орхиосой. Ах нар та нарыг одоо энд гэртээ цагаан цамц ѳмсѳж, зангиа зүүж, мѳн бараан ѳнгийн костюм ѳмсѳѳсэй гэж хүлээж байгаа биш, харин ч номлолын талбартаа сурсан сайн хувцаслалтаа хадгалаасай гэдэг. Амжилтын тѳлѳѳ хувцасла! Таны хувийн дадал чинь цэвэр байдал, намба, мѳн залуу номлогч байхдаа таны зааж байсан сайн мэдээний зарчимд нѳлѳѳлж та нарын ажиллаж байгаа газарт хүртэл үйлчлэх болно.

Дүгнэлт

Ѳнѳѳ оройны миний захиас нь хоёр тунхаглалд нэгдэх болно. Эхнийхийг нь Ерѳнхийлѳгч Давид О.МакКей хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, “Бид ажиллах боломж бол бэлэг, ажиллах хүч бол адислал, ажиллах хайр бол амжилт гэдгийг таних хэрэгтэй” гэжээ (Pathways to Happiness,[1957], 381).

Хоёр дахь нь бидний одоогийн ихэд хайрладаг амьд бошиглогч, Ерѳнхийлѳгч Гордон Б.Хинкли хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ “Дэлхийн ихэнх ажлууд нь зѳвхѳн ухаантнуудаар хийгдээгүй. Энэ нь ѳѳрсдийнхѳѳ амьдралыг тэнцвэржүүлсэн, ердийн бус байдлаар ажиллаж сурсан жирийн хүмүүсээр хийгдсэн юм” гэсэн билээ (“Our Fading Civility,” Brigham Young University inauguration and spring commencement exercises, 1996 оны Дѳрѳвдүгээр сарын 25, 15). Бидний замд сэтгэл гонсойлт мѳн тээнэгэлзэх явдал тохиолдох болно гэдэг нь ѳгѳгдсѳн, ах эгч нар минь.

Орсон Ф.Витни биднийг тайтгаруулахдаа:

“Бидний зовох зовлон гэж үгүй, бидний нүүр тулах саад гэж үгүй. Энэ нь бидний боловсролд номлон тэвчээр, итгэл, хатуужил мѳн даруу байдал шиг, шинж чанарын хѳгжил юм. Бидний зовсон бүхнийг мѳн бидний тэвчсэн бүхнийг, ялангуяа үүнийг бид тэвчээртэйгээр гүйцэтгэвэл бидний зан чанарыг бэхжүүлэн, бидний зүрх сэтгэлийг ариусган, бидний сүнсийг хѳгжүүлэн, биднийг илүү ѳрѳвчхѳн мѳн нигүүлсэнгүй болгон Бурханы хүүхдүүд гэж дуудагдахад илүү зохистой болгоно. . . . Энэ нь бидний уучлал мѳн тэвчээр нѳр хѳдѳлмѳр мѳн зовлон зүдгүүрээр биелэгдэн тэнд бид боловсролыг олно, тэнд бид очоод таньдаг болно, мѳн бидний тэнгэрт буй Эцэг мѳн Эхтэй адил болгоно (Спенсер В.Кимбалл, Faith Precedes the Miracle - иш татав, [1972], 98).

Их Эзэний даруухан үйлчлэгчийн хувьд би та нарт амлаж мѳн Түүний бошиглогч мѳн судраар дамжуулан Их Эзэний жишгийг ажил хэрэгтээ хадгалан сурч, залбирч, мѳн тѳлснѳѳр ажил хэргээсээ олсон ѳѳрийнхѳѳ мѳнгѳнѳѳс аравны нэг мѳн мацгийн ѳргѳлѳѳ тѳлбѳл, таны бүх амьдрал болон таны ѳдѳр тутмын ажил хэрэг тань амжилттай байж болохыг адисалж байна. Та илүү сайн ажилчин байх болно. Та илүү бүтээлч ажилчин байх болно. Та илүү идэвхтэй ажилчин байх болно. Яагаад гэвэл энэ бүхэнд Их Эзэний Сүнс таньтай хамт байж мѳн таныг зоригжуулах болно.

Би та нарт бидний хайрт бошиглогч Ерѳнхийлѳгч Хинклигийн онцгой мэндчилгээг хүргэмээр байна. Хэсэг хугацааны ѳмнѳ, Ерѳнхийлѳгч Хинкли ѳѳрийнхѳѳ гэр нь байдаг гадасныхаа гишүүдэд хэлсэн яриандаа “Ямар нэг зүйл нь бидний заримдаа боддог шиг тийм муу биш юм. . . . Би энэхүү Сүмийн талаар их ѳѳдрѳг бодолтой билээ. Энэ Сүмийн залуучуудийн талаар асар их ѳѳдрѳг үзэлтэй. Бид айх хэрэггүй юм. Хэрэв бид сайн мэдээний дагуу амьдардаг бол, хэрэв бид сайн мэдээний гэрэлд ѳѳрсдийн шийдвэрийг гаргадаг бол бидэнд айх хэрэг байхгүй билээ. Хэрэв бид ѳвдѳг сѳхрѳн Их Эзэнд Түүний гэгээрэл, ойлголт, чиглэл мѳн зоригийн тѳлѳѳ залбирдаг бол бидэнд айх зүйл үгүй бѳгѳѳд бид айх хэрэггүй юм” гэжээ.

Тиймээс хүндэт залуу найз нар минь, би ѳнѳѳдрийн энэ үдэш та нарт ѳѳрийн гэрчлэлийг үлдээмээр байна. Би энэ Сүмд итгэдэг. Би Есүс Христэд итгэдэг. Би Түүний хэлсэн зүйлст итгэдэг. Би Түүнийг Нифайчуудад ярьж байхдаа “Би тэнгэр мѳн газрыг, мѳн тэдний дээр буй бүх зүйлийг бүтээсэн билээ. Би эхлэлээс Эцэгтэй хамт байсан” (3 Нифай 9:15) хэмээн хэлсэнд итгэдэг. Би Түүнийг Адам Ева хоёрыг бүтээсэн Елохим Эцэгийн Хүү гэдгийг мэднэ. Би хүндэт залуу найз нар минь, Хүүг Иудейгийн Бетлехемд Маригаас тѳрсѳн гэдгийг мэднэ. Түүний тѳрѳлт Матайгийн хэлсэн шиг Херод Хааны үед байсан гэдгийг мэднэ. Есүс Христ “Би бол ертѳнцийн гэрэл мѳн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав” гэсэн (Иохан 8:12). Би Есүс Христийн “Миний үгийг сахьдаг хүн үхлийг хэзээ ч үзэхгүй” гэж хэлсэнд итгэдэг (Иохан 8:51). Би Түүнийг болон Түүний Эцэгийг бошиглогч хүү Иосеф Смитэд үзэгдсэн гэдгийг мэднэ.

Хэрэв бид Есүс Христийн ажилд туслах юм бол Тэр бидний хүн тус бүрийн маань ажилд тусална гэдгийг би мэднэ. “Учир нь зѳв шударгыг үйлдэгчдийн нэрс амьдралын номонд бичигдэх болно, мѳн би тэдэнд ѳѳрийн баруун гар дахь ѳвийг хайрлах болно. Мѳн эдүгээ, ах дүүс минь, үүний эсрэг хэлэх юу та нарт буй билээ? Би та нарт хэлнэ, хэрэв та нар үүний эсрэг ярих аваас, тэр нь хамаагүй, учир нь Бурханы үг гүйцэлдэх ёстой” (Алма 5:58). Хэрэв бид түүний үгийг анхааралтай сонсвол бидний ажилд тусалж чадах амьд бошиглогч Гордон Б.Хинкли бидэнд байгаа гэдгийг би мэддэг бѳгѳѳд гэрчилж байна.

Та нар хүндэт залуу найз нар минь, энэ Сүмийн итгэл найдвар. Та нар амьдарч байгаа газрынхаа ард түмний итгэл найдвар юм. Та нар энэ Сүмийн, мѳн дэлхийн ирээдүйн удирдагчид билээ. Хэрэв та нар бидний Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христийн тѳлѳѳ ажиллах юм бол Тэр та нарыг амьдралын тань бүх ѳдрүүдэд адисалж, харж, хамгаалж байх болно гэсэн даруу гэрчлэлээ авчиръя. Би Түүний, бүр бидний Их Эзэн, Гэтэлгэгч, Аврагч, Израилын Ариун Нэгэн болох Есүс Христийн ариун нэр дээр энэ даруу гэрчлэлээ үлдээлээ.

 
© 2009 Intellectual Reserve, Inc. All rights reserved.   Rights and use information.  Privacy policy