The Christus statueThe Church of Jesus Christ of Latter-day Saints Search | Feedback | Site Map | Help | Country Sites |
Home Gospel Library Worldwide Leadership Training Meeting: Supporting the Family Elder David A. Bednar

Гэрлэлт бол Түүний мөнхийн төлөвлөгөөнд амин чухал юм

АХЛАГЧ ДАВИД А.БЕДНАР
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын

АХЛАГЧ ДАВИД А.БЕДНАРГэрлэлтийн төгс сургаал

Гэрлэлт, гэр орныг бэхжүүлэхэд бид өөрсдийн дээд зэргийн хүч чармайлтыг зориулахад Тэргүүн Зөвлөл бидэнд эрч хүчтэйгээр зөвлөгөө өгдөг билээ. Гэрлэлтийн ариун байдлыг дайран давшилж, гэр орны ач холбогдол суларч байгаа өнөөгийн дэлхийд ийм заавар хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй байна.

Сүм болон үүний хөтөлбөрүүд гэрлэлт, гэр бүлийг дэмждэг бөгөөд, энэ ажил ерөнхийдөө амжилттай байгаа хэдий ч, албан газар буюу байгууллага гэр орныг орлож үүний амин чухал үүргүүдийг гүйцэтгэж чаддаггүй энэхүү хамгийн чухал үнэнийг бид ямагт санах ёстой.1 Иймээс өнөөдөр би эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хувьд, нөхөр, эхнэрүүдийн хувьд, аав, ээж нарын хувьд нэн тэргүүнд, үүний дараа санваартны болон хавсралт байгууллагуудын удирдагчдын тань хувьд та нарт хандан ярих болно. Миний үүрэг бол бидний аз жаргалын Тэнгэрлэг төлөвлөгөөн дэх мөнхийн гэрлэлтийн амин чухал үүргийн тухай ярих явдал мөн.

Бид гэрлэлтийн сургаалын тал дээр анхаарал төвлөрүүлэх болно. Бидний мөнхийн Боломжуудын тойм хийгээд бид хэн бэ, бид яагаад энд мөнх бус байдалд байгаа вэ гэсэн сануулга нь бидний гэрлэлтийн байдал буюу хувь хүний одоогийн нөхцөл байдлаас үл хамааран бид бүхний хувьд чиглүүлэл, тайтгаруулал, байнгын найдвар байх болно гэдэгт би найдаж байна. Гэрлэлтийн сургаалын тал болон өдөр тутмын амьдралын бодит байдлын хоорондох ялгаа зарим үед их байдаг боловч та нар алгуураар ажиллаж, өөрсдийн хүлээн зөвшөөрч болохоос илүү сайн болж болно.

Мөнхийн гэрлэлттэй холбоотой асуудлуудыг бид ярилцах үед дараах асуултуудыг оюун ухаандаа тунгаан бодохыг би та нараас хүсэж байна.

Асуулт 1: Хувийнхаа амьдралд би, эдгээр үндсэн зарчмуудыг ойлгож, хэрэглэснээр илүү сайн нөхөр буюу эхнэр байхын төлөө чармайдаг бил үү, эсвэл нөхөр буюу эхнэр байхад бэлтгэдэг бил үү?

Асуулт 2: Санваартны буюу хавсралт байгууллагын удирдагчийн хувьд эдгээр суурь зарчмуудыг ойлгож, хэрэглэхэд нь өөрийн үйлчилдэг хүмүүст би тусалдаг бил үү, эдгээр зарчмуудаар гэрлэлт хийгээд гэр орныг бэхжүүлдэг бил үү?

Бид эдгээр асуудлуудыг залбирч тунгаан бодон, өөрсдийн гэрлэлтийн холбоо болон Сүм дэх өөрсдийн үүрэг хариуцлагуудыг авч үзсэнээр Их Эзэний Сүнс бидний оюуныг гэгээрүүлж, бидний хийх хэрэгтэй байгаа, бидний сайжруулах хэрэгтэй байгаа зүйлүүдийг бидэнд заах болно гэдгийг би гэрчилж байна (Иохан 14:26-г үз).

Гэрлэлт яагаад чухал вэ

“Гэр Бүлийн Тунхагт,” Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Зөвлөл, “ . . . эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг Бурханаас томилсон бөгөөд гэр бүл нь мөнхийн хувь заяаны төлөөх Түүний төлөвлөгөөний төвд байдгийг”2 тунхаглажээ. Тунхаглалын энэхүү үндсэн гол өгүүлбэр гэрлэлтийн сургаалын ач холбогдлын тухай ихийг бидэнд заадаг бөгөөд уг төлөвлөгөөн дэх гэрлэлт, гэр бүлийн тэргүүн зэргийн ач холбогдлыг онцгойлон авч үздэг. Зөв шударга гэрлэлт бол зарлиг бөгөөд мөн үхлийн дараа үргэлжлэх гэр бүлийн хайрын харилцааг бий болгох үйл явц дахь зайлшгүй чухал алхам мөн.

Мөнхийн гэрлэлт яагаад төлөвлөгөөнд амин чухал байдгийг ойлгоход сургаалын туйлын үнэмшилтэй хоёр шалтгаан бидэнд тусалдаг.

Шалтгаан 1: Эрэгтэй, эмэгтэй сүнснүүдийн төрөлх мөн чанарууд тус бүрдээ бүрэн төгс төгөлдөр бөгөөд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд өргөмжлөл өөд хамтдаа өсөн хөгжихөөр төлөвлөгдсөн байдаг билээ.

Гэрлэлтийн мөнхийн чанар хийгээд ач холбогдлыг Өөрийн хүүхдүүдэд зориулсан төлөвлөгөөний давамгайлагч цогц байдлын хүрээнд бүрэн ойлгож болно. “Бүх хүмүүн Бурханы дүр дөрхөөр бүтээгдсэн юм. Хүн бүр тэнгэрлэг эцэг эхчүүдийн сүнсэн хөвгүүн буюу охин бөгөөд . . . бурханлиг хувь мөн чанартай юм.”3 Аз жаргалын агуу төлөвлөгөө нь бие махбодтой болж, дэлхийн туршлага хуримтлуулах, улмаар төгөлдөржилт өөд өсч хөгжих боломжийг Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хөвгүүд охидод олгодог билээ.

“Хүйс бол мөнх бус байдлын өмнөх, мөнх бус байдлын хийгээд мөнхийн хувь хүний зайлшгүй чухал шинж чанар”4 бөгөөд бид хэн бэ, бид яагаад энд дэлхий дээр ирсэн юм бэ, тэрчлэн бид юу хийх ёстой вэ, бид ямар хүмүүс болох ёстой вэ гэдгийг их хэмжээгээр тодорхойлдог. Бурханлиг зорилгын хувьд эрэгтэй, эмэгтэй сүнснүүд өөр өөр, бие биеэ нөхөгч байдалтай байдаг.

Дэлхий бүтээгдсэний дараа Адамыг Еденийн Цэцэрлэгт байршуулсан билээ. “Эрэгтэй хүн ганцаар байх нь сайн биш байсныг” Бурхан хэлсэн нь чухал ач холбогдолтой юм (Эхлэл 2:18; Мосе 3:18), ингээд Ева хамтрагч, туслагч болсон юм. Сүнс, бие, оюун санаа, сэтгэл хөдлөлийн чадварууд өвөрмөцөөр нэгдэн нийлснээр эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд аль аль нь аз жаргалын төлөвлөгөөг хэрэгжүүлэх хэрэгтэй болсон ажээ. Дангаараа, эрэгтэй хүн ч, эмэгтэй хүн ч өөрийн бүтээлтийн зорилгыг биелүүлж чадахгүй.

Бурханлиг төслөөр эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд төгөлдөржилт, алдар суугийн бүрэн байдал өөд хамтдаа өсч хөгжихөөр төлөвлөгдсөн байдаг. Тэдний ялгаатай зан төрх, ялгаатай чадварын улмаас, эрэг тэйчүүд, эмэгтэйчүүд тус бүрдээ гэрлэлтийн харилцаанд хосгүй өвөрмөц хэтийн төлөв хийгээд туршлагуудыг авчирдаг. Эрэгтэй, эмэгтэй хүн өөр өөр хувь нэмэр оруулдаг хэдий ч, нэг нэгдмэл байдлаараа адил тэгш бөгөөд үүнд өөр арга замаар хүрэх боломжгүй юм. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг бүрэн дүүрэн болгож, төгөлдөржүүлдэг бол, бас эмэгтэй хүн эрэгтэйгээ бүрэн дүүрэн болгож, төгөлдөржүүлдэг бөгөөд тэд бие биенээсээ сурч, харилцан хүчирхэгжиж, бие биенээ адисалдаг. Эзэн дотор эр хүнгүйгээр эмэгтэй хүн гэж үгүй бөгөөд эмэгтэй хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм (1 Коринт 11:11; налуу бичлэг нэмэгдсэн).

Шалтгаан 2: Бурханлиг төслөөр, эрэгтэй хүн, эмэгтэй хүн хоёр хоёул мөнх бус байдалд хүүхдүүдийг авчирч, хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх хамгийн аятай сайхан боломжийг бүрдүүлэх ёстой.

“Өсч үржин газар дэлхийг бүрхэх тухай эрт дээр үед Адам, Ева хоёрт өгөгдсөн зарлиг өнөөдөр хүчинтэй хэвээр байна. Нөхөн үржихүйн ариун нандин хүч зөвхөн хууль ёсоор эхнэр нөхөр болон хуримласан эрэгтэй хүн, эмэгтэй хүн хоёрын хооронд байх ёстойг Бурхан зарлигласан билээ. Мөнх бус амьдрал бүтээгдсэн арга хэрэгсэл нь бурханлиг юм.”5 Тийнхүү эрэгтэй, эмэгтэй хмүүсийн хоорондын гэрлэлт нь мөнх бус байдлын өмнөх сүнснүүд мөнх бус байдалд орох явдлаар дамждаг эрх мэдэл олгогдсон суваг мөн. Гэрлэлтээс өмнө бэлгийн харилцаанд орохоос бүрмөсөн татгалзах хийгээд гэрлэлтдээ туйлын үнэнч байх нь энэхүү эрхэм нандин сувгийн ариун байдлыг хамгаалдаг.

Бие биендээ хайртай бөгөөд үнэнч итгэлтэй нөхөр, эхнэр хоёр байгаа гэр орон бол хүүхдүүд хайр энэрэл, зөв шударга ёсонд хүмүүжиж чадах дээд зэргийн нөхцөл боломж юм, мөн энд хүүхдүүдийн оюуны болон материаллаг хэрэгцээ хангагдаж чадна. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн зан төлвийн өвөрмөц онцлог нь гэрлэлтийн харилцааны бүрэн дүүрэн байдалд тус тусын хувь нэмрийг оруулдаг, иймээс зан төлвийн эдгээр онцлогууд нь хүүхэд өсгөн хүмүүжүүлэх, тэдэнд зааж сургахад зайлшгүй чухал юм. Хүүхдүүд гэрлэлтийн хэлхээ холбоонд төрж, төгс гэрлэлтийн холбоог эрхэмлэн дээдэлдэг эцэг эхээр өсгөн хүмүүжигдэх эрхтэй юм”6.

Удирдагч зарчмууд

Бидний тоймлон авч үзсэн аз жаргалын төлөвлөгөөн дэх мөнхийн гэрлэлтийн ач холбогдлын тухай сургаалын хоёр шалтгаан нь гэрлэхээр бэлтгэж байгаа хүмүүсийн хувьд, гэрлэсэн хүмүүсийн хувьд, түүнчлэн Сүм дэх бидний үйлчлэлийн хувьд удирдамж болох зарчмуудыг санал болгодог билээ.

Зарчим 1: Мөнхийн гэрлэлтийн ач холбогдлыг цогц байдлын хүрээнд ойлгож болно.

Бид гэрлэлтийг нийгмийн үндсэн тулгуур нэгж, хүчирхэг үндэстний үндэс суурь, түүнчлэн социологийн болон соёлын чухал байгууллага болгох тухай олонтаа онцлон ярьдаг билээ. Гэвч энэ нь үүнээс ч илүү их зүйл гэдгийг ойлгоход сэргээгдсэн сайн мэдээ бидэнд тусалдаг!

Тэнгэрлэг төлөвлөгөөн дэх гэрлэлтийн ач холбогдлыг зохих ёсоор заахгүйгээр бид гэрлэлтийн тухай ярьж болно гэж үү? Гэрлэлтийг аз жаргалын төлөвлөгөөний тухай энгийн, суурь сургаалтай холбохгүйгээр гэрлэлтийг онцгойлон авч үзэх нь улам ихээр самууран ёс бус болж байгаа дэлхийд хангалттай чиглүүлэл, хамгаалалт буюу найдвар болж чадахгүй. “Бурхан тэдэнд гэтэлгэлийн төлөвлөгөөг мэдүүлсний дараа [хүмүүний үрст] зарлигуудыг өгсөн юм” (Алма 12:32; налуу бичлэг нэмэгдсэн) гэсэн сургамжийг бид бүгдээрээ сайн санадаг.

Гэрлэлтийн сургаалын тухай мэдэж, ойлгон, амьдралдаа хэрэглэхээр чармайхад бидэнд ирдэг адислалуудыг Ахлагч Парли П.Пратт яруу тодоор илэрхийлсэн байдаг.

“Эцэг эх хоёр, эхнэр нөхөр хоёр, ах дүү хоёр, хүү охин хоёрын хайр шингэсэн харилцааг хэрхэн үнэлэн цэгнэхийг Иосеф Смит надад заан сургасан юм.

“Миний цээжинд эхнэр минь байгаа үед тэр намайг энэ амьдралд, бас үүрд мөнхөд хамгаалдгийг би түүнээс мэдсэн; бие биендээ дотночлон талархаж, бие биенээ хайрладаг маань бурханлиг мөнхийн хайрын оргилуураас үүдэлтэй байлаа . . .

“Би өмнө нь ч хайрладаг байсан, гэхдээ яагаад гэдгийг мэддэггүй байлаа. Харин одоо бол би өөдрөг өрнүүн мэдрэмжтэйгээр, энэхүү бараан баргар зуурдын оршихуйн зүйлүүдээс бодгалийг минь далайн дайтай болгон нэмэгдүүлсэн хайраар хайрладаг болжээ . . . Товчоор өгүүлбэл, эдүгээ би сүнсээр хайрлаж, бас сүнсээр ойлгодог болжээ.

“Тэр үед, эрхэм хүндэт ах Иосеф Смит минь, хөшигний захыг ганцаараа . . . сөхөн, шагайн харах боломжийг надад олгосон билээ.”7

Бид эрчүүд болон эмэгтэйчүүд, эхнэр, нөхрүүд, Сүмийн удирдагчдын хувьд мөнхийн гэрлэлт хич- нээн их чухлыг ойлгож чадна, мөн үүнийг аз жаргалын төлөвлөгөөний цогц бүрдэлд ойлгож чадах биш үү? Уг төлөвлөгөөний сургаал нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг найдвар уруу хөтөлж, мөнхийн гэрлэлтэд бэлтгэдэг бөгөөд айдсыг арилгаж, гэрлэлтийг хойшлуулах буюу түүнээс зайлсхийхэд хүргэдэг тодорхойгүй байдлыг даван туулахад тусалдаг. Төлөвлөгөөг зөвөөр ойлгох нь бас мөнхийн гэрлэлтийн гэрээг байнга дээдлэн хүндэтгэхэд бидний шийдвэр төгс байдлыг хүчирхэгжүүлдэг билээ. Энэхүү үнэнийг тунгаан бодож, илүү бүрэн дүүрэн ойлгосноор бид гэр орондоо болон сүмд аль алинд нь хувиараа суралцаж, зааж, гэрчлэх нь улам нэмэгдэх болно.

Зарчим 2: Сатан бүх эрэгтэй, эмэгтэйг өөртэйгөө адилхан өөдгүй муухай байлгахыг хүсдэг.

Бидэнд хувь хүмүүсийн хувьд, бидний гэр бүлүүдэд түүнчлэн дэлхийд хамгийн чухал сургаалуудыг Люсифер эцэс төсгөлгүй дайран довтолж, мушгин гуйвуулж байна. Дайсан өөрийн шууд, хамгийн хилэнцэт дайралтыг хааш нь төвлөрүүлж байна вэ? Сатан хүйсний тухай ойлголтыг самууруулахын тулд, нөхөн үржихүйн хүчийг боловсрох цагаас нь өмнө зөв шударга бусаар ашиглахыг хөхиүлэн дэмжихийн тулд, зөв шударга гэрлэлтэд саад тотгор учруулахын тулд тасралтгүй ажиллаж байна, учир нь гэвэл гэрлэлт Бурханаас томилогдсон бөгөөд гэр бүл аз жаргалын төлөвлөгөөнд гол байрыг эзэлдэг билээ. Мөнхийн гэрлэлтийг дайран довтолж буй дайралтууд улам хүчтэйгээр, байнга, улам нарийсан үргэлжлэх болно.

Өнөөдөр бид гэрлэлт, гэр орны сайн сайхны төлөө дайтаж байгаа учраас би Мормоны Номыг хамгийн сүүлд уншихдаа, леменчүүдийн эсрэг тулалдаанд нифайчууд бэлтгэсэн арга замд онцгой анхаарал хандууллаа. Нифайн хүмүүс “[дайснуудынхаа]” зорилтын талаар мэдэж байв, тиймийн тул, тэднийг ирэх үед нь угтан тулахаар бэлтгэсэн байв (Алма 2:12; налуу бичлэг нэмэгдсэн). Би уншиж, судлах үедээ, дайсны зорилтыг ойлгох нь идэвхтэй бэлтгэлийн чухал угтвар нөхцөл болохыг мэдсэн билээ. Энэхүү хожмын үеийн дайнд бид дайсны зорилтыг үүнчлэн авч үзэх ёстой.

Төлөвлөгөө нь Түүний хүүхдүүдийг чиглэлээр хангаж өгөх, аз жаргалтай болоход нь тэдэнд тусалж, тэднийг Түүнд, гэр орондоо эсэн мэнд аюулгүйгээр эргэж очиход нь тэдэнд туслах зорилготой юм. Бурханы хөвгүүд охидыг самуурч, аз жаргалгүй болгох, тэдний мөнхийн өсөлт хөгжилтийг хазаарлан саатуулах зорилттойгоор аз жаргалын төлөвлөгөөг дайран довтолж байна. Худал хуурмагийн эцгийн зорилт нь бид бүгдийг “өөртэйгөө адилхан өөдгүй муухай” (2 Нифай 2:27) болгох явдал бөгөөд тэрээр төлөвлөгөөний хамгийн их үзэн яддаг хэсгүүдийг мушгин гуйвуулахын тулд ажиллаж байна. Сатанд бие байдаггүй; тэр гэрлэж чадахгүй; тэр бас гэр бүлтэй болж чадахгүй. Мөн хүйс, гэрлэлт, гэр бүлийн бурханлигаар томилогдсон зорилгуудыг самууруулахын тулд тэр цөхрөлтгүй чармайсаар байна. Уг хүч чармайлууд үр дүнд хүрч буйн нотолгоог бид дэлхий даяар харж байна.

Бүр саяхан хүйс, гэрлэлтийн тухай самуурлыг хууль ёсны болгоход чөтгөр нэгдэх гэж оролдлоо. Бид мөнх бус байдлаас цааш үүрд мөнх уруу харах юм бол, дайсны өмгөөлж буй хуурмаг ойлголтуудыг таних амархан бөгөөд эдгээр нь эрэгтэй хүн, эмэгтэй хүн хоёр хамтдаа лацдан холбуулснаар боломжтой болдог бүрэн төгс байдалд, зөв шударга гэрлэлтийн аз жаргалд, үр удмын баяр баясгаланд, эсвэл мөнхийн дэвшлийн адислалд хэзээ ч хүрч чадахгүй.

Өөрсдийнхөө зорилтыг бид мэдсэнээр бидний хүн нэг бүр хувь хүний сүнсний нөлөөг эрж хайхад, түүнчлэн бид гэрлэлтээ хэрхэн хамгаалж, хэрхэн аюулгүй байлгахад, мөн хүйсний мөнхийн ач холбогдол болон төлөвлөгөөн дэх гэрлэлтийн үүргийн талаар бид гэр орондоо болон Сүмд хэрхэн зөв зарчмуудыг сурч, заахад онцгой зоримог байх ёстой.

Зарчим 3: Хайр, аз жаргалын төгс адислалууд нь мөнхийн гэрлэлтийн гэрээний харилцаагаар дамжин олддог.

Их Эзэн Есүс Христ бол гэрлэлтийн харилцааны гэрээнд гол төв цэг юм. Нэг булангийн сууринд нь эмэгтэй хүн, нөгөө булангийн сууринд нь эрэгтэй хүн байдаг энэ гурвалжингийн дээд оройд нь Аврагч хэрхэн байрладгийг ажиглана уу. Тэд хувь хүмүүсийн хувьд Түүнд (Моронай 10:32-ыг үз) төгөлдөржихийн төлөө тууштайгаар хичээхэд эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын харилцаанд юу тохиолддогийг одоо авч үзье. Гэтэлгэгчийн улмаас мөн Түүгээр дамжин, эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биендээ илүү ойрхон, илүү нягтаар хамтдаа байдаг.

Нөхөр эхнэр хоёр тус бүрдээ Их Эзэнд ойртсон үед (3 Нифай 27:14-ийг үз), тэд бие биендээ үйлчлэн, бие биенээ хайрлаж, амьдралын туршлагаа хуваалцаж, хамтдаа өсч хөгжин, нэг болон нэгддэг бөгөөд өөрсдийнхөө ялгаатай байдлын дагуу нэгдсэнээрээ адислагдаж, Өөрсдийн хүүхдүүдийнхээ төлөөх бидний Тэнгэрлэг Эцэгийн хүслүүдийн гүйцэлдэлтийг хүлээн зөвшөөрдөг билээ. Төлөвлөгөөний эрхэм зорилго—төгс аз жаргалыг мөнхийн гэрлэлтийн гэрээнүүд хийж, тэдгээрийг дээдлэн хүндэтгэх замаар олж авдаг билээ.

Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, нөхөр эхнэрүүд, түүнчлэн Сүмийн удирдагчдын хувьд бидний тэргүүн зэргийн үүрэг хариуцлагуудын нэг нь бид өөрсдийн үлгэр жишээгээр дамжуулан зөв шударга гэрлэлтийн тухай мэдэж, үүнд бэлтгэхэд нь залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдэд туслах явдал мөн. Залуу эмэгтэйчүүд, залуу эрэгтэйчүүд зохистой байдал, үнэнч шударга зан, золиослол, гэрлэлтийнхээ гэрээнүүдийг эрхэмлэн хүндэтгэх юм бол, залуучууд өөрсдийн гэрлэлтийн харилцааг мөн тийм байдлаар эрхэмлэн, мөн ийм зарчмуудыг гэрлэлтдээ баримтлахыг эрэлхийлэх болно. Бид өөрсдийн мөнхийн ханьдаа тайтгарал, ая тухыг хангахыг эрхэм дээд зорилгоо болгодгийг залуу хүмүүс ажиглах юм бол, тэд амин хувиа үл хичээн, өгөх, үйлчлэх илүү чадвартай болж, адил тэгш, урт удаан хугацаанд тэсэн тэвчих нөхөрлөлийг бий болгоно. Залуу эмэгтэйчүүд, залуу эрэгтэйчүүд харилцан бие биенээ хүндэтгэж, энэрэн халамжилж, итгэн, эхнэр нөхрийн хувьд бие биенээ хайрлах юм бол, тэд амьдралдаа мөн ийм зан чанарыг төлөвшүүлэхийн төлөө чармайх болно. Бидний хүүхдүүд болон Сүмийн залуучууд бидний хийдэг зүйлээс, бид ямар байгаагаас, бидний хэлж ярьдаг зүйлээс харьцангуй багыг санадаг ч гэсэн, тэд хамгийн ихийг сурдаг.

Сүмийн олон залуу гишүүд өнөөдөр дэлхийд гэр бүл салалт хэтэрхий их байгаагаас, гэр орондоо гэрээнүүдээ зөрчихийг хэтэрхий олон удаа харж, тэд мөнхийн гэрлэлт өөд ахиц дэвшил хийхдээ бүдэрч, үүнээс айдаг болж байгаа нь харамсалтай юм.

Мөнхийн гэрлэлт бол бараг л шалтаг бүрээр, хэдийд ч дуусгавар болгож болох, эрхзүйн түр зуурын гэрээ биш. Харин энэ бол энэ амьдралд хийгээд бүх үүрд мөнхөд холбогдсон, Бурхантай хийсэн ариун нандин гэрээ юм. Гэрлэлт дэх итгэлтэй, үнэнч байдал бол номлолд өгүүлэгдсэн сэтгэл татам сайхан үгс биш; харин энэ бол бидний гэрлэлтийн гэрээний харилцаан дахь нотолгоо болон харагддаг зарчмууд байх ёстой.

Бид өөрсдийн хувийн үлгэр жишээний ач холбогдлыг авч үзэхдээ, та нар, бас миний бие сайжруулах шаардлагатай байгаа талбаруудыг ялган мэддэг бил үү? Бидний оюун санаанд сүнслэгээр нөлөөлж, зүрх сэтгэлийг маань зөөллөдөг Ариун Сүнс, ажиллахад бас биднийг илүү сайн болоход урамшуулан дэмждэг.

Санваартны болон хавсралт байгууллагуудын удирдагчдын хувьд бид гэрлэлт хийгээд гэр орноо бэхжүүлэхэд хүч чармайлтаа төвлөрүүлэх ёстой юу? Дайсны дайралтын эсрэг өөрсдийгөө хамтдаа хүчирхэгжүүлэх цаг хугацаа нөхөр, эхнэрүүдэд хэрэгтэй байна. Бид Сүм дэх дуудлагууддаа хүч чармайлт гарган ажилласнаар бид эхнэр, нөхрүүдийг, эцэг эхчүүдийг гэр орондоо гүйцэтгэх ёстой ариун нандин үүргүүдээс нь зориудаар бус ч гэсэн холдуулан хөндийрүүлж байгаа хэрэг үү? Жишээ нь, эхнэр нөхөр хоёрын хоорондын нэн чухал харилцаанд саад тээг болдог шаардлагагүй хурал цуглаан, үйл ажиллагаануудыг бид зарим үед төлөвлөдөг үү?

Бид эдгээр асуудлуудыг чин сэтгэлээсээ тунгаан бодож үзвэл, гэр орондоо болон Сүмд бидний хийх ёстой зүйлүүдийг мэдэхэд бидний хүн нэг бүрд Сүнс эдүгээ тусалж байна, мөн цаашид ч туслах болно гэдэгт би итгэлтэй байдаг.

Бидэнд хэрэгтэй сүнсний эх сурвалжууд

Төлөвлөгөөний сургаалаас сурч, ойлгох, зөв шударга гэрлэлтийн үлгэр жишээг өндөр өргөн, гэр оронд зөв зарчмуудыг заахад хүлээх бидний үүрэг хариуцлагууд нь бид эдгээр ажил үүрэгт тэнцэх үү гэдгийг тунгаан бодоход биднийг хүргэж болно. Бид хамгийн ер бусын ажлыг гүйцэтгэх ёстой жирийн хүмүүс билээ.

Олон жилийн өмнө Беднар эгч бид хоёр эрч хүчтэй, залуу гэр бүлийнхээ ажил албаны хийгээд олон нийтийн үүрэг хариуцлагуудынхаа тоо томшгүй ажил үүргүүдийг биелүүлэхийн төлөө зав чөлөөгүй зүтгэдэг байлаа. Хүүхдүүдээ унтсаны дараа нэг орой, бид хоёр өөрсдийн тэргүүн зэргийн чухал ажил үүргүүдийг хэрхэн үр ашигтай биелүүлж байгаа тухай удтал ярилцаж билээ. Хэрэв бид мөнх бус байдалд хийсэн гэрээгээ бүрэн дүүрэн эрхэмлэн дээдлэхгүй бол, үүрд мөнхөд амлагдсан адислалуудыг бид хүлээж авахгүй гэдгийг бид ухааран ойлгосон юм. Бид хамтдаа хөдөлмөрлөж, илүү сайн эхнэр нөхөр болохын төлөө шийдвэр төгс байлаа. Олон жилийн өмнөх тэрхүү сургамж бидний гэрлэлтэд их өөрчлөлт хийсэн юм.

Аз жаргалын аятай сайхан, энгийн төлөвлөгөө үүрд мөнхийн үнэт хэтийн төлвийг хангаж, мөнхийн гэрлэлтийн ач холбогдлыг ойлгоход бидэнд тусалдаг билээ. Бидэнд хэрэгтэй сүнсний бүх эх сурвалжуудаар бид адислагдсан билээ. Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдал бидэнд байна. Ариун Сүнс болон илчлэлт бидэнд байна. Аврагч ёслолууд, гэрээнүүд хийгээд ариун сүмүүд бидэнд байна. Санваар хийгээд бошиглогчид бидэнд байна. Ариун судрууд хийгээд Бурханы үгийн хүч бидэнд байна. Мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бидэнд байна.

Сурахад, заахад, хүчирхэгжихэд, түүнчлэн гэрлэлтийг хамгаалахад бидэнд хэрэгтэй байгаа, бид эхнэр нөхрүүдийн хувьд, үүрд мөнхөд аз жаргалтайгаар хамтдаа амьдарч чадахад хэрэгтэй байгаа сүнсний бүх эх сурвалжуудаар бид адислагдаад байгааг би гэрчилж байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.

Тэмдэглэл

1. First Presidency Letter, 1999 оны 2-р сар; Лиахона, 1999 оны 12-р сар,1-ийг үз.

2. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона, 2004 оны 10-р сар, 49.

3. Лиахона, 2004 оны 10-р сар, 49.

4. Лиахона, 2004 оны 10-р сар, 49.

5. Лиахона, 2004 оны 10-р сар, 49.

6. Лиахона, 2004 оны 10-р сар, 49.

7. Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P.Pratt Jr. (1938), 297–98.

 
© 2008 Intellectual Reserve, Inc. All rights reserved.   Rights and use information.  Privacy policy