The Christus statueThe Church of Jesus Christ of Latter-day Saints Search | Feedback | Site Map | Help | Country Sites |
Home Gospel Library Worldwide Leadership Training Meeting: Supporting the Family Sister Bonnie D. Parkin

Эцэг эхчүүд ариун үүрэгтэй

БОННИ Д.ПАРКИН
Нийгмийн Халамжийн Бүлгийн Ерөнхий Ерөнхийлөгч

БОННИ Д.ПАРКИНГэр бүлийн үүргүүд

Хэрэв би энэ Сүмийн эцэг эхчүүд болон удирдагчдад нэгэн зүйл тохиолдоосой гэвэл энэ нь Тэнгэрлэг хүүхдүүдийг асран халамжлах өдөр тутмын амьдралдаа Их Эзэний хайрыг мэдрээсэй хэмээх байх болно. Магадгүй миний хэлсэн нь та бүхний зүрх сэтгэлийг хөндөхгүй байж болох боловч—Сүнс та нарт шивнэх юм. Тэдгээр аятай сайхан өдөөлтийг дагацгаая.

Гэр бүлийн тунхаг өгөгдсөн 1995 оны есдүгээр сарын 23-ны өдрийг би тод санаж байна. Би Табернеклд Нийгмийн Халамжийн Бүлгийн Ерөнхий Чуулганд оролцож байлаа. Ерөнхийлөгч Хинкли сүүлчийн үг хэлэгч байв. Тэрээр Гэр бүл: Дэлхий Дахинаа Өргөх Тунхгийг танилцууллаа. Цугларагсад чимээгүй сууж байсан ч тэдний хариулт нь, Тийм ээ—бидний гэр бүлд тусламж хэрэгтэй! гэж байлаа.

Энэ нь зөв байсныг би санаж байна. Хацрыг минь даган нулимс урсаж байв. Би хажуудаа суугаа эгч нарыг харлаа, тэд ч гэсэн надтай адил сэтгэгдэлтэй байв. Тэрхүү тунхагт маш их зүйл агуулагдаж байсан бөгөөд би нэг хувийг олж аван судлахыг тэсэн ядан хүлээж байв. Тунхаг нь эмэгтэйчүүдийн сүр хүчийг нотолдог. Тиймээс үүнийг Нийгмийн Халамжийн Бүлгийн Ерөнхий Чуулган дээр Сүмийн эмэгтэйчүүдэд анх өгсөн гэж би боддог. Ерөнхийлөгч Хинкли эмэгтэйчүүдийг үнэлдгийг би мэднэ.

Бид бүгд сүмийн удирдагчид билээ. Бид завгүй байдаг. Гэвч—та нар ч гэсэн адил—бидний эхний үүрэг хариуцлага маань гэр бүл рүүгээ хандах хэрэгтэй гэдгийг би санадаг. Тэд нар бол мөнхийн амьдралд бидний авч очих цөөхөн адислалын нэг гэдгийг санацгаа!1 Ньюэл К.Витней бол Көртланд дахь сүмийн эхэн үеийн бишоп байлаа. Яг өнөөдрийн бишопууд та нартай адил, тэрээр маш завгүй байж, олон сайн зүйлийг хийсэн байх. Гэвч тэрээр өөрийнхөө гэр бүлийг цэгцэл . . . хэмээн (С ба Г 93:50-ыг үз; налуу бичлэг нэмэгдсэн) Их Эзэнээр зэмлэгдсэн юм. Ах эгч нар аа, энэ зөвлөгөө бидэнд ч гэсэн хамаатай билээ.

Та нараас олон нь эцэг, эхчүүд эсвэл хэзээ нэгэн өдөр өвөө, эмээ нар болох байх. Гэвч гэрлэсэн, гэрлээгүй байсан ч хамаагүй бид гэр бүлийн гишүүд юм. Хэсэг хугацаанд өөрсдийнхөө гэр бүлийн тухай бодоцгооё. Тэдний юунд нь та дуртай вэ? Би яагаад тэдэнд хайртай байгаагийн нэг жишээ бол: Миний дөрвөн хөвгүүн хамт байхдаа дуртай байдаг нь намайг баярлуулдаг.

Тунхаг нь гэр бүлийн талаарх ямар сургаалыг заадаг вэ? Би нэгэн догол мөрөнд анхаарлаа хандуулмаар байна. “Тэнгэрийн загвараар эцэг нь өрх гэрээ хайр болон зөв шударга ёсоор тэргүүлэн удирдаж, амьдралын хэрэгцээт зүйлсээр нь хангаж гэр бүлээ хамгаалах үүрэгтэй. Эхийн үндсэн үүрэг бол хүүхдүүдээ хайрлан өсгөн хүмүүжүүлэх явдал юм. Энэхүү ариун үүргээ биелүүлэхэд эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой.”2

Тэнгэрийн загвараар хэмээх энэ үгэнд би дуртай. Эцэг эх байх нь өөрийнхөө хүүхдүүдэд зориулсан Тэнгэрлэг загварын хэсэг юм. Эцэг эх байхын хувьд бид өөрсдийн гэр бүлээ хүмүүжүүлэх, хамгаалах, ханган тэтгэх бурханлиг үүрэгтэй.

Эдгээр хангах, хамгаалах, хүмүүжүүлэх зарчмууд нь зөв шударга хүүхдүүдийг өсгөхөд бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

Ханган тэтгэ

Эцэг, эх нь “амьдралын хэрэгцээт зүйлсээр” хангах хэрэгтэй хэмээн тунхаг хэлдэг. Гэвч тэдгээр хэрэгцээт зүйлсүүд нь юу вэ? Тийм ээ, тэдгээр нь бол толгой дээрх дээвэр, ширээн дээрх хоол хүнс юм. Гэвч сайн мэдээний төлөвлөгөөний учир, бид үүнээс илүү зүйлүүд буй гэдгийг мэднэ. Үүнд зан чанарыг төлөвшүүлдэг зүйлүүд орно. Үүнээс цөөхөн хэдийг нь авч үзэцгээе.

Бид хүүхдүүддээ хэрхэн ажиллахыг заахаар хангаж өгдөг. Би та бүхэнд өөрийнхөө ач хүү Жакобын талаар яръя. Түүний ээж маш олон зүйлийг оролдож үзсэн. Эцэст тэрээр сууж байгаад, “Аавынх нь ажил бол ажилдаа явж мөнгө олох. Миний ажил бол гэртээ байж чамайг болон ах, эгч нарыг асрах явдал юм. Чиний ажил бол сургуульдаа явах юм” хэмээн хэлжээ. Жакоб уг зарчмыг ойлгоод, хүлээн авч сургуульдаа явлаа.

Бид бас хүүхдүүддээ хийх ёстой зүйлээ хийх мөн гэрээсээ гадуур хаана ажиллах боломжтойг заадаг. Бид хүүхдүүддээ тэдний амьдралыг хангахад туслах хөдөлмөрийн үнэ цэнийг заадаг. Эрт эхэл! Эцгийнх нь өгсөн хамгийн агуу бэлэг бол эрх чөлөө хэмээн нөхөр маань хэлдэг—яагаад гэвэл түүнд хэрхэн хөдөлмөрлөхийг заажээ.

Санхүүгээ зохицуулах нь бас сайн хангагч байхад бидэнд тусалдаг. Эцэг эхийн хувьд, төсвөөр амьдрахаа хамтдаа төлөвлө. Хэрэгцээ ба хүслийн хоорондох ялгааг хүүхдүүддээ заа. Өөрийнхөө гэр бүлийн хүнийг шаардлагагүй санхүүгийн шахалтанд бүү оруул. Ерөнхийлөгч Хинкли өрнөөс зайлсхий хэмээн зөвлөхөд, эцэг маань гэрлэсэн хүүхдүүдтэйгээ хамт суугаад тэднээс санхүүгийн байдлынх нь талаар асуусан юм. Тэрээр хоёр нь ноцтой өрөнд байгааг олж мэдээд гайхсан ажээ. Тэрээр тэднээс төлөвлөгөөг гаргахад тусалж болох уу хэмээн асуужээ.

Боловсрол болон сургалтыг эцэг эхчүүд хангаж өгөх боломжтой юм. Өөрсдийнхөө хүүхдүүдийг тэдний олж авч чадах бүх боловсролыг олж авахад нь урамшуулан дэмжих хэрэгтэй. Зарим оронд, залуучууд Боловсролын Тасралтгүй Сангаас зээл авах шаардлага хангаж чадахгүй байгаа нь тэд дунд сургуулиа төгсөж чадаагүйгээс болж байна. Дэлхийд, эцэг эхчүүд ч гэсэн үргэлжлүүлэн сурах хэрэгтэй.

Хамгаал

Хоёр дахь зарчим нь хамгаалах юм. Юунаас хамгаалах гэж? Биеийн болон сүнсний хор хөнөөлөөс хамгаалах нь юм. Гэр Бүлийн Үдшээ хийхэд бид хүүхдүүдтэйгээ хамт судраас суралцан, гэр бүлээрээ залбиран, гэр бүлээрээ сүмд явахдаа тэдэнд тэнгэрлэг үнэ цэнэ бий гэдгийг заах үедээ бид хамгаалж буй юм. Энэ бүгд их энгийн зүйл боловч энэ нь хүчирхэг хамгаалалтыг хангаж өгдөг хэмээн гэрчлэмээр байна.

Тунхаг нь эцэг эх нь хүүхдүүдээ хамгаалах ариун үүрэгтэй хэмээн заадаг. Доромжлол нь сэтгэл санааных билээ. Жишээлбэл хүн гэр бүлээ болон хүүхдээ дорд үзэх, тэднийг юу ч чадахгүй болж харагдуулах, хайр ба сэтгэлийн хөдөлгөөн үзүүлэхгүй байх зэрэг юм. Эцгүүд нь эхнэрүүдээ болон хүүхдүүдээ зодож, цохин, алгадсанаар гэр бүлээ хамгаалж чадахгүй. Баруун Африкийн нэг эмэгтэй хэлэхдээ, Сүмд нэгдэхээс өмнө аав нь ээжийг нь, бас хүүхдүүдээ зоддог байсан гэлээ. Одоо, тэрээр бидэнд хүндэтгэлтэй, хайраар ханддаг, яагаад гэвэл бид Бурханы хүүхдүүд гэдгийг тэр ойлгосон юм гэв.

Эцэг эх нь хүүхдүүдээ найз нараа сонгох сонголт дээр нь хяналт тавин хамгаалж болно. Нэгэн өсвөр насны охин түүнээс оройны үйл ажиллагааг нь асууснаас болж уурлаж байсан. Түүнийг гэр бүлийнхээ хамгаалагч хэмээн хэлсэн гэж эцэг нь охиндоо гэр бүлийн тунхгийн дагуу зааж, тэрээр охиндоо хайртай, түүнийг аюулгүй байгаасаа хэмээн хүсэж байгаагаа хэлжээ.

Бид түүнчлэн хүүхдүүдээ мэдээллийн хэрэгслийн нөлөөнөөс хамгаалах хэрэгтэй. Танай хүүхдүүд телевизор, театрт, найзуудынхаа гэрт юу үзэж буйг мэдэж байх хэрэгтэй. Хэрэв та гэртээ компью тертэй бол энэ нь шударга, үнэнч, ариун явдалтай, нинжин сэтгэлтэй байхад (Итгэлийн Тунхаг 1:13) зэмсэг байх ёстойг анхаар.

Бид амьд бошиглогчийг дагах юм бол хамгаалагдах болно. Мормоны Номыг унших тухай Ерөнхийлөгч Хинклийн зөвлөгөөг дагаснаар та нар гэр бүлээрээ хэрхэн хамгаалагдсан бэ? Би саяхан Англиас нэгэн эгчээс захиа хүлээн авсан юм. Тэр эмэгтэй бичихдээ:

“Тэрээр эцэг нь сүмд очихгүй хэмээн шийдсэнээс гэр бүл маань сүүлийн таван жилд зовж байсан юм. Тэр бүх амьдралынхаа турш идэвхтэй байсан мөн бишопын зөвлөлд үйлчилж байлаа. Гомдол, гуниглалыг бүү мэдрээсэй хэмээн би зүрх сэтгэлдээ Их Эзэнд хандан залбирч байлаа. Би хүүхдүүдтэйгээ хамт гэр бүлийн үдшээ хийн хамт залбирдаг байв. Ариун сүмд байхдаа Мормоны Номыг унших уриалга нь зөвхөн хүүдүүдтэйгээ ганцаараа судрын цаг гаргах биш нөхөр минь гэртээ байвал түүнийг ч гэсэн хамруулах хэрэгтэй гэсэн өдөөлтийг би мэдэрсэн юм. Гайхалтай нь бид түүнийг гуравдугаар сард орой болгон 21:00 цагт гэртээ байхыг мэдсэн юм. Тэр эхлээд уншдаггүй байсан ч одоо бол өөр болсон. Тэр сүмийн цуглаанд ирж, гэр бүлээр залбирахад оролцон, сайн мэдээний ярилцлагуудыг удирдах болсон. Миний хүүхдүүд Их Эзэний хөлд байж, гэтэлгэгч хайрын үгсийг нөхөрт маань хүргэсэн юм. Энэ нь манай гэр бүлд ирсэн агуу адислал байсан билээ.”

Хүмүүжүүлэх нь

Гурав дахь зарчим бол хүмүүжүүлэх. Хүмүүжүүлэх нь хэрхэн харагдах бол? Ямар санагдах бол? Ямар сонсогдох бол? Хүмүүжүүлэх нь яг л энэ судар шиг сэнхрүүлэл, тэсвэр тэвчээр, эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөн, чин сэтгэлийн хайр, нинжин сэтгэл (С ба Г 121:41–42-ыг үз) шиг харагдаж, мэдрэгдэн, сонсогдох учиртай. За би хэдэн жишээ хуваалцъя.

Миний бодлоор хүмүүжүүлэх нь хайраар сахилгатай байлгах шиг харагдах байх. Нэгэн залуухан ээж хүүгээ үгэнд орохгүй болохоор нь зогсоожээ. Тэр гараараа нүүрийг барин нүд рүү нь харан, “Миний үгийг сонс” хэмээн хэлжээ. Бид хүүхдүүддээ ухаалаг сонголт хийхийг заах ёстой ч, бид тэдний үйлдлийн үр дагаврыг зайлуулж чадахгүй. Тэнгэрлэг төлөвлөгөөний үндэс нь сонгох эрх гэдгийг санаарай.

Хүмүүжүүлэх нь яаж мэдрэгдэх бол? Гэр бүлийн дотор ихийг заах нь энгийн, бидний өдөр тутмын үйлийн төлөвлөгдөөгүй хугацаа юм. Хоолны ширээ бол нэг нэгэнтэйгээ уулзан, өдрийн үйл ажиллагаагаа хуваалцах, нэгнээ сонсон, урамшуулах, хамтдаа инээлдэх газар юм. Инээлдэх нь бидний ачааг хөнгөлдгийг би мэднэ. Хүндэт эцэг эхчүүд ээ, хайртай хүмүүстэйгээ хамт байх хоолны тогтмол цагийг бий болго.

Таны хүүхдүүд өсөж том болоод өөрийн хүүхдүүдтэй болоход эцэг эх байх нь дуусдаг уу? Үгүй ээ, та хэзээ ч эндээс чөлөөлөгдөхгүй. Бид мөнхийн гэр бүлийг бүтээх ажил хэрэгт байна. Нөхөр бид хоёрыг Англид номлолд үйлчилж байхад нэг хүү маань гэр бүлтэйгээ айлчилж ирсэн юм. Түүний хэлсэн “Хүмүүжүүлэгдэх хэрэгтэй учир бид ирсэн” гэж хэлснийг санаж байна. Эцэг эх болох л юм бол, үргэлж эцэг, эх байна. Энэ гайхалтай биш гэж үү?! Арванхоёр сард би Мормоны Номыг уншиж дуусах үед, Хүү минь, Христэд итгэлтэй бай . . . Христ чамайг өргөн . . . мөн түүний нигүүлсэл, тэсвэрлэл, мөн түүний алдар суугийн хийгээд мөнх амьдралын найдвар чиний оюунд үүрд байг (Моронай 9:25-ыг үз) хэмээх Мормон хүү Моронайдаа өгсөн зөвлөгөө надад хоногшин үлдсэн билээ.

Хүмүүжүүлэх нь яаж сонсогдох вэ? Заримдаа өсвөр үеийнхнээс нэгээс илүү үгтэй хариулт авах нь хэцүү байдаг. Энэ бүхнийг өөрчлөхөд туслах нэгэн асуулт энд байна. “Чамд тохиолдож буй том сорилт болон бэрхшээл юу вэ?” Энэ нь залуучуудад хуваалцах үүд хаалгыг нээж өгдөг. Тэгэнгүүт нь зүгээр л сонс! Шүүх эсвэл зөвлөх эсвэл ямар нэг юм бүү хий. Зүгээр л сонс. Үүнээс ирэх харилцаа, холбоосыг та гайхах болно. Бишопууд болон зөвлөхүүдээ өөрсдийн чинь хэсгийн залуучуудтай ярилцлага хийхэд энэ асуулт ч гэсэн үйлчлэх болно.

Хүмүүжил нь гэр бүлийн залбирал шиг сонсогддог. Миний эцэг ах, эгч дүү нартай минь хамт эцэг эхийн маань жижигхэн унтлагын өрөөнд орны өмнө өвдөг сөгдөн, эмнэлэгт буй ээжийг минь адислаж өгөөч хэмээн Тэнгэрлэг Эцэгтээ сэтгэлээ уудалж байсан эцгийн маань залбирал сэтгэлд минь хоногшин үлдсэн юм. Зүрх сэтгэлээ уудалж буй эцэгээ сонсон минь надад биднийг сонсдог тэнгэр дэх Эцэг байдгийг мэдэхэд тусалсан юм. Өөрсдийнхөө хүүхдүүдийн сургууль, ажил, мөн тэднийг өдрийн турш хамгаалахын төлөө залбир. Хүүхдүүд маань тэдний төлөө залбирч байхад бидний хайр, найдварыг мэдэх болно.

Гэр бүлүүдийг бэхжүүлэх нь

Удирдагчдын хувьд, өөрсдийн үйлчилдэг тэдгээр гэр бүлүүдийг хэрхэн хүчирхэгжүүлж, дэмжих вэ? Та—хангах, хамгаалах, хүмүүжүүлэх—гэсэн зарчмыг хэрэглэн өөрсдийн хэсгийг хүчирхэгжүүлж болно.

Удирдагчид нь эцэг эхчүүдийг хүндэтгэн, тэдний урдуур орж хүүхдүүдэд хандалгүйгээр дэмжиж чадна. Та зөвлөгч байн, сонирхолоо хуваалцаж болно. Ер нь эцэг эхчүүд яаж хийх хүсэлд нийцүүлэх ёстой. Нэгэн эх, “миний бодлоор өсвөр насны хүүгийн маань сонсохыг хүсдэг хүмүүс нь нөхөр бид хоёр юм шиг санагдсан. Зарим үед, хүү минь адилхан дарамтанд автан, эцэг эхээ сонсохгүй болдог байлаа. Бидний хүүд зөвлөдөг ухаалаг Сүмийн удирдагчиддаа талархаж байна. Тэд хэзээ бидний эцэг, эх байх үүргийг аваагүй юм. Тэд сонсон, бидний зөвлөгөөнд дэмжлэг өгөн, тэднийг бидний зүг хандуулдаг” гэжээ.

Гэр бүлүүдийн хувьд бидэнд бүгдэд нь тусламж хэрэгтэй—энд эх болсон ээжийн чин сэтгэлийн цөөхөн үг байна. Би та бүхэнд нөхөр нь хилийн чанад уруу явсан таван хүүхдийн ээжийн тухай түүхийг хуваалцъя. Тэр эмэгтэй ярихдаа:

“Хоёрдуаар сарын эхээр нөхөр маань хилийн чанад уруу явах үед найдвартай гурван машин бидэнд байв. Гэсэн хэдий, арваннэгдүгээр сар гэхэд бүх машин маань эвдэрч, бидэнд засах ямар ч боломж байсангүй. Яг тэр үед арван долоон настай хүү минь номлолд үйлчлэхээр төлөвлөөгүй байгааг, учир нь сайн мэдээ үнэн эсэхэд эргэлзэж буйг мэдсэн юм. Хэрэв миний амьдралд санваарын адислал хэрэгтэй үе байсан бол тэр нь энэ байлаа. Гэхдээ хаана, хэзээ юу тохиолдсоныг би санахгүй байгаа боловч, энэ үед санваарыг эзэмшигчээс нэгээс олон адислал хүлээн авснаа санаж байна: Би гэрийн багш нар уруугаа залгах үед тэд үргэлж байж байдаг байлаа. Миний машиныг хэн нэгэн нь засч чадах байсан ч гэсэн надад хэрэгтэй байсан санваарын адислалыг тэд өгч, машиныг минь засах хүнийг олсон юм.”

Эдгээр үнэнч гэрийн багш нар энэ гэр бүлд өөрчлөлт хийсэн. Мөн бүх ганцаараа эцэг, эх буй бүх гэр бүлүүдэд өөрчлөлтийг хийн, тэдний итгэлийн олон санваарын адислалаар хангаж өгнө. Бишопууд, Дээд Санваартны бүлгийн удирдагчид, Ахлагчдын чуулгын Ерөнхийлөгчид өө— гайхамшигтай ганц бие эдгээр ээжүүдэд санваарын адислалууд тэдний гэрт хэрэгтэй байна.

Ерөнхийлөгч Хинкли арван жилийн өмнө Тунхаг гарах үед, “дэлхий дээрх жижигхэн толбо” хэмээн анхааруулсан. Энэхүү бошиглолын тунхаглал нь “гэр бүлтэй холбоотой Их Эзэний жишгүүд, сургаалууд, дадлуудад” дахин илчлэгддэг.3 Үүнээс эсрэгээр дэлхий эмэгтэйчүүд, ээжүүдийн үүргийг захирахыг оролдож байна. Эмэгтэйчүүд өнөөдөр мэргэжлээ дээшлүүлэх, ямар нэг байгууллагад хамрагдах хэрэгтэй хэмээн хэлэгдэж байна. Хэрэв тэдэнд эх сурвалж буй бол тэр хүүхдүүүд юм. Ээжүүдийн хүндэт үүрэг нь хэв загвараас хол юм. Энэ бүхнийг тодорхой болгое. Тэнгэрлэг загвараар бидэнд өгөгдсөн бидний мэддэг зүйлд дэлхий шахалт үзүүлэх боломж олгох ёсгүй.

Эгч нар аа, та бүхэнд цөөхөн хэдэн минут хандан ярья. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Нийгмийн Халамжийн Бүлгийн гишүүнийн хувьд, гэр бүлээ нэгдмэл байлгах, тэднийг хүмүүжүүлэх нь бидний үүрэг мөн адислал юм. Хүн болгон гэр бүлд багтдаг, бүх гэр бүлүүд хүчирхэгжүүлэн, хамгаалагдах ёстой.

Надад гэрийн эзэгтэй болоход минь тусалсан агуу туслалцаа бол нэгдүгээрт миний ээж, мөн эмэг эх, дараа нь бидний амьдарч байсан хэсгүүдийн Нийгмийн Халамжийн бүлгийн эгч нар байлаа. Би ур чадваруудыг суран, бусдын хүсдэг гэрийг бүтээхээс ирэх баяр хөөрийн загварыг харсан юм. 2006 оны нэгдүгээр сараас Гэрийн, Гэр Бүлийн, Хувийн Баяжуулалтын Цуглаанууд, Үйл Ажиллагаануудын шинэ удирдамж хэрэгжих болно. Эдгээр нь бүх эгч нарын оролцох уян хатан чанарыг нэмэгдүүлж өгнө. Нийгмийн Халамжийн бүлгийн удирдагчид та нарын төлөвлөж буй цуглаан, үйл ажиллагаанууд чинь бүх эгч нарын чинь гэрийг хүчирхэгжүүлэхээр байг.

Айлчлагч багш бол гэр бүлийг дэмжих нэг хэрэгсэл юм. Та нар бүгд айлчлагч багшаар үйлчлэх боломжтой байгаа хэмээн би найдаж байна. Айлчлагч багш нар эгч нарыг сүнслэгээр хөгжүүлэхээс гадна хүмүүжүүлэх болон хэрэгцээг үнэлэхэд онцгой байр суурь эзэлнэ. Нийгмийн Халамжийн бүлгийн удирдагчид та нар халамжийн зөвлөлийн цуглаандаа идэвхтэй оролцон, айлчлагч багш нарынхаа тайлбарласан сүнслэг болон материаллаг хэрэгцээг тайлагна.

Христийн цэвэр хайр

Та нараас гэрлэсэн нь өнгөрснөө эргүүлэн бодно уу. Гэр бүлийн хүнээ хайрлахад юун дээр алдсан байна вэ? Энэ нь танд уучлах сэтгэлийг өгнө гэдгийг сана. Нэг нэгэндээ хайраа илэрхийл. Эхнэр нь хэрэв өөртөө итгэх байдлыг хөгжүүлж өгвөл амьдралдаа өөрчлөлт хийнэ. Хэдий бүрэнхий өдөр байсан ч, “Би чамд хайртай” гэдэг гурван энгийн үгэнд нөхөр чинь баярлана. Хүүхдүүддээ эцэг, эхийн өгөх агуу бэлгүүдийн нэг бол тэдэнд нэг нэгнээ хайрлах хайраа үзүүлэх явдал юм.

Зөв шударга хүүхдүүдийг өсгөх эцэг, эх бидний үүрэг бол ханган, хамгаалан, хүмүүжүүлэх явдал бөгөөд бид эрх тэгш хамтрагч нар юм. Бид удирдагч нарын адил үйлддэг. Удирдагчид байна гэдэг хүнд хөдөлмөр. Эцэг эх байна гэдэг хүнд хөдөлмөр. Бид шантрах боловч бид үргэлжлүүлэх ёстой. Сүмээр дамжуулан, бид гэр бүлүүддээ Христийн цэвэр хайрын тухай ихийг сурч чадна гэж бодож байна.

Удирдагчид, эцэг эхийн хувьд бид өөрсдийнхөө хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийн бидэнд үзүүлсэн энэрлээр хайр өгөх хэрэгтэй. Моронай 8:17-д бид, “би үүрдийн хайр энэрлээр дүүргэгдсэн” хэмээн уншдаг. “Үүнд төгс чанар хийгээд амар амгалангийн холбоо болох нөмрөг лугаа адил энэрлийн холбоогоор хувцаслагтун” (С ба Г 88:125-ыг үз) гэсэн Их Эзэний үгсийг нэм. Та бүхнийг бүх зүйлээ энэрэлийн нөмрөгөөр бүтээн, өөрсдийн гэр бүлээ Христийн цэвэр хайранд холбохыг урьж байна.

Тэнгэр дэх Эцэгийн оршихуйд очин, бүгд Түүнтэй үүрд хамт амьдрахад гэр бүлүүд, удирдагчдын хувьд өөрсдийн хайртай нэгнээ энэрэлийн нөмрөгт оруулцгаая. Есүс Христийн нэрээр, амен.

Тэмдэглэл

1. “Үйлчлэх онцгой боломжинд баясах нь” Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли, ДДУЦ, 2003 оны 6-р сарын 21, 22.

2. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона, 2004 оны аравдугаар сар, 49

3. “Stand Strong against the Wiles of the World,” Ensign, 1995 оны 11-р сар, 100.

 
© 2008 Intellectual Reserve, Inc. All rights reserved.   Rights and use information.  Privacy policy