Бүлэг 10

Иудейчүүд Бурханаа цовдлох болно—Тэд түүнд итгэж эхлэх хүртлээ тараагдах болно—Америк захирах хаангүй эрх чөлөөт нутаг байх болно—Өөрсдийгөө Бурханд нийцүүлэн, түүний ач ивээлээр авралыг ол. Ойролцоогоор мэө 559–545 он.

  Мөн эдүгээ би, Иаков, та нарт дахин ярья, хайрт ах дүү нар минь, миний ярьсан зөв шударга мөчрийн талаар буюу.

  Учир нь болгоогтун, бидний хүртсэн амлалтууд бидэнд маханбодид байхын дагуу амлалтууд юм; иймийн тул, бидний хүүхдүүдээс олон нь итгэлгүйн учир бие махбодиороо мөхнө, гэсэн хэдий ч, Бурхан олны дээр нигүүлсэнгүй байх болно гэдэг нь надад үзүүлэгдсэн билээ; мөн тэдний Гэтэлгэгчийн үнэн мэдлэгийг тэдэнд өгөх түүнд ирж болохын тулд бидний хүүхдүүд сэргээгдэх болно.

  Иймийн тул, би та нарт хэлсэнчлэн, Христ—учир нь өнгөрсөн шөнө тэнгэр элч надад энэ нь түүний нэр байхыг ярилаа—Иудейчүүдийн дунд зайлшгүй ирэх ёстой, дэлхийн илүү ёсон бус хэсэг болох тэдний дунд болой; мөн тэд түүнийг цовдолно—өөрөөр хэлбэл тэрчлэн энэ нь бидний Бурханы зүгээс шаардагдах, мөн өөрсдийн Бурханыг цовдлох өөр ямар ч үндэстэн энэ дэлхий дээр үгүй.

  Учир нь бусад үндэстнүүдийн дунд агуу гайхамшгууд бүтээгдсэн бол тэд наманчилж, мөн тэр бол өөрсдийнх нь Бурхан гэдгийг мэдэх бөлгөө.

  Гэвч санваараар мэргэших явдал мөн алдсуудын учир, Иерусалим дахь тэд түүний эсрэг зөрүүдлэх болно, тэгснээр тэр цовдлогдох болно.

  Иймийн тул, тэдний алдсуудын учир, устгалууд, өлсгөлөнгүүд, тахлууд, мөн үсчих цус тэдний дээр ирэх болно; мөн устгагдахгүй тэд бүх үндэстний дунд тараагдах болно.

  Гэвч болгоогтун, Их Эзэн Бурхан ийн хэлэв: Би бол Христ хэмээн надад итгэх тэр өдөр ирэхэд, тэр үед би тэдний эцэг өвгөдтэй тэд газар дэлхий дээр, өөрсдийн өв болох нутгуудад, бие махбодийн дагуу сэргээгдэх болно хэмээн гэрээлсэн болой.

  Мөнхүү улиран тохиох дор тэд өөрсдийн удаан хугацааны тараагдалтаасаа, далайн арлуудаас, мөн газар дэлхийн дөрвөн зүгээс цуглуулагдах болно; мөн тэднийг өвийн нутгуудад нь аваачихын хувьд харийнханы үндэстнүүд мэлмийд минь агуу байх болно хэмээн Бурхан хэлсэн болой.

  Тийм ээ, харийнханы хаад тэдэнд асрагч эцгүүд байх болно, мөн тэдний хатад асрагч эхчүүд нь болох болно; иймийн тул, харийнханд зориулсан Их Эзэний амлалтууд агуу их, учир нь тэрээр үүнийг ярьсан болой, мөн хэн маргаж чадах билээ

  10 Гэвч болгоогтун, энэ нутаг, та нарын өвийн нутаг байх болно, мөн харийнхан уг нутаг дээр адислагдах болно хэмээн Бурхан хэлжээ.

  11 Мөн энэ нутаг нь харийнханд эрх чөлөөний нутаг байх болно, мөн уг нутаг дээр харийнханд тодруулагдах хаад гэж үгүй байх болно.

  12 Мөн би энэ нутгийг бусад бүх үндэстний эсрэг бэхлэх болно.

  13 Мөн Сионы эсрэг тулалдах тэр нь мөхөх болно хэмээн Бурхан хэлэх ажгуу.

  14 Учир нь миний эсрэг хааныг тодруулах тэр мөхөх болно, учир нь бибээр, Их Эзэн, тэнгэрийн хаан, тэдний хаан байх болно, мөн үгсийг минь анхааран сонсох тэдэнд би үүрд гэрэл байх болно.

  15 Иймийн тул тэднийг бие маханбодид байхад нь тэдэнд үйлдэх тэрхүү, хүмүүний үрсэд миний хийсэн миний гэрээнүүд гүйцэлдэж болох энэ шалтгааны учир, би харанхуйн, мөн аллагуудын, мөн жигшүүрт хэргүүдийн нуугдмал үйлүүдийг устгах нь зайлшгүй байх ёстой.

  16 Иймийн тул, Сионы эсрэг тулалдах тэрээр, Иудей ч мөн Харь ч бай, хоригдол ч мөн чөлөөт хүн ч бай, эр эм алин боловч мөхөх болно; өөрөөр хэлбэл тэд бүх дэлхийн садар эм бөлгөө; учир нь миний төлөө бус тэд бол миний эсрэг байдаг хэмээн бидний Бурхан хэлдэг.

  17 Учир нь би тэдэнд бие маханбодид байхад нь үйлдэх болно хэмээн би хүмүүний үрсэд өгсөн тэр амлалтуудаа гүйцэлдүүлэх болно—

  18 Иймийн тул, хайрт ах дүү нар минь, бидний Бурхан ийн хэлсэн билээ: Би чиний үр удмыг харийнханы гараар зовоох болно; гэсэн хэдий ч, тэдэнд тэд эцгийн адил байхын тулд би харийнханы зүрх сэтгэлийг зөөллөх болно; иймийн тул, уг харийнхан Израилын угсааныхны дунд тоологдож мөн адислагдах болно.

  19 Иймийн тул, би энэ нутгийг чиний удамд, мөн чиний удмын дунд тоологдох тэдэнд, үүрд, тэдний өвлөсөн нутаг байлгахаар ариулан адислах болно; Бурхан надад хэлснээр, тухайлбал энэ нь сонгомол нутаг билээ, бусад бүх нутгаас дээгүүр буюу, иймийн тул түүний дээр орших бүх хүмүүн намайг шүтэхийг би шаардах болно хэмээн Бурхан хэлэх ажгуу.

  20 Мөн эдүгээ, хайрт ах дүү нар минь, бидний нигүүлсэнгүй Бурхан бидэнд эдгээр зүйлүүдийн талаар ийм агуу мэдлэг өгсний учир, түүнийг санацгаая, мөн нүглүүдээ холдуулж, мөн тэргүүнээ огтхон ч үл гудайлгацгаая, учир нь бид зайлуулагдаагүй билээ; бид өвлөсөн нутгаасаа гаргагдсан хэдий ч; гэвч бид илүү сайхан нутаг тийш удирдагдсан, учир нь Их Эзэн далайг бидний харгуй болгосон бөгөөд бид далайн арал дээр байх бөлгөө.

  21 Харин Их Эзэний амлалтууд далайн арлууд дээрх тэдэнд агуу их билээ; иймийн тул үүнд арлууд хэмээн хэлсний учир, үүнээс гадна байх нь зайлшгүй, мөн түүнчлэн тэдгээр нь бидний ах дүү нараар эзэмшигдэх болно.

  22 Учир нь болгоогтун, Их Эзэн Бурхан Израилын угсаанаас цагаас цагт, өөрийн дур мөн тааллын дагуу гадагш удирдсан буюу. Мөн эдүгээ болгоогтун, Их Эзэн салгагдах тэд бүгдийг санах болно, иймийн тул тэрээр түүнчлэн биднийг ч санах бөлгөө.

  23 Тиймийн тул, зүрх сэтгэлээ урамтай болгоцгоо, мөн та нар өөрсдөдөө үйлдэх эрх чөлөөтэй гэдгээ сана—үүрдийн үхлийн зам, эс бөгөөс мөнх амьдралын замыг сонгох тэр ажгуу.

  24 Иймийн тул, хайрт ах дүү нар минь, Бурханы таалалд өөрсдийгөө эвлэрүүл, харин чөтгөрийн болон биеийн таалалд бус; мөн та нар Бурханд эвлэрүүлэгдсэнийхээ дараа, та нар аврагдана, энэ нь зөвхөн Бурханы ач ивээлд мөн үүний дагуу байна гэдгийг санагтун.

  25 Иймийн тул, та нар бурханлиг ач ивээлийн дагуу түүнийг магтан дуулж болохын тулд, та нар мөнхийн Бурханы хаант улсад хүлээн зөвшөөрөгдөж болохын тулд, Бурхан та нарыг үхлээс амилуулалтын хүчээр, мөн түүнчлэн цагаатгалын хүчээр үүрдийн үхлээс босгох болтугай. Амен.