Бүлэг 14
Христийг төрөхөд шөнийн турш гэрэл мөн шинэ од үзэгдэхийг угтан хэлэв—Христ хүмүүнийг биеийн болон сүнсний үхлээс гэтэлгэдэг—Түүний үхлийн тэмдгүүд нь гурван өдрийн харанхуйлал, хад хагарах, мөн байгалийн агуу гамшгуудыг хамрах болно. Ойролцоогоор мэө 6 он.
1 Мөнхүү эдүгээ улиран тохиох дор лемен үндэстэн тэрхүү Самуел , бичигдэх аргагүй илүү олон агуу зүйлийг бошиглов.
2 Мөн болгоогтун, тэрээр тэдэнд хэлэв: Болгоогтун, би та нарт тэмдэг өгье; учир нь дахин таван жил өнгөрөхөд, мөн болгоогтун, тэгэхэд Бурханы Хүү өөрийнх нь нэрэнд итгэх тэд бүгдийг гэтэлгэхээр ирэх болно.
3 Мөн болгоогтун, түүний ирэлтийн үеийн тэмдэг болгон би үүнийг та нарт өгөх болно; учир нь болгоогтун, тэнгэрт агуу гэрлүүд байх болно, үүний хэрээр түүнийг ирэхийн өмнөх шөнө харанхуй болохгүй, үүний хэрээр энэ нь хүмүүнд өдөр мэт үзэгдэх болно.
4 Тиймийн тул, нэг өдөр мөн шөнө мөн өдөр, шөнөгүй нэгэн өдөр лугаа адил байх болно; мөн энэ нь та нарт тэмдэг байх болно; учир нь та нар нар ургахыг мөн түүнчлэн шингэхийг нь мэдэх болно; тиймийн тул тэд хоёр өдөр мөн нэг шөнө болохыг гарцаагүй мэдэх болно; гэсэн хэдий ч шөнө нь харанхуйлахгүй; мөн энэ нь түүний төрөхийн өмнөх шөнө байх болно.
5 Мөн болгоогтун, та нарын хэзээ ч тийм нэгнийг болгоогүй тэрхүү нэгэн шинэ од гарах болно; мөн энэ нь түүнчлэн та нарт тэмдэг байх болно.
6 Мөн болгоогтун энэ нь бүгд бус, тэнгэрт олон тэмдэг мөн гайхамшгууд байх болно.
7 Мөнхүү улиран тохиох дор та нар бүгд бахдаж мөн гайхах болно, үүний хэрээр та нар газарт унах болно.
8 Мөнхүү улиран тохиох дор Бурханы Хүүд итгэх хэн боловч, мөнхүү тэр нь үүрдийн амьдралыг авах болно.
9 Мөн болгоогтун, намайг ирж мөн энэ зүйлийг та нарт хэлэх ёстой хэмээн, Их Эзэн өөрийн тэнгэр элчээр надад ийн зарлигласан билээ; тийм ээ, тэрээр эдгээр зүйлийг намайг та нарт бошиглохыг зарлигласан болой; тийм ээ, тэрээр надад: Энэ хүмүүст наманчилж мөн Их Эзэний замыг бэлтгэ хэмээн хашгир гэсэн билээ.
10 Мөн эдүгээ, би лемен үндэстэн, мөн Их Эзэний надад зарлигласан үгсийг та нарт ярьсан учир, мөн энэ нь та нарын эсрэг хатуу байсан учир, та нар надад уурлаж мөн намайг устгахаар эрэлхийлж байна, мөн өөрсдийн дундаас намайг хөөн зайлуулсан болой.
11 Мөн та нар үгсийг сонсох миний болно, учир нь, энэ зорилгын тулд би энэ хотын хэрмэн дээр гарсан, алдсуудын чинь учир та нарыг хүлээх Бурханы шүүлтийн талаар та нар сонсож мөн мэдэж болохын тулд, мөн түүнчлэн та нар наманчлалын нөхцөлийг мэдэж болохын тулд болой.
12 Мөн түүнчлэн эхлэлээс бүх зүйлийг Бүтээгч, тэнгэрийн болон газрын Эцэг, Бурханы Хүү, Есүс Христийн ирэлтийн тухай та нар мэдэж болохын тулд; мөн та нар түүний нэрэнд итгэж болох тэрхүү зорилгын тулд та нар түүний ирэлтийн тэмдгүүдийн талаар мэдэж болохын тулд бөлгөө.
13 Мөн хэрэв та нар түүний нэрэнд итгэвэл бүх нүглүүдээ наманчилж, тэгснээр та нар тэдгээрийн ангижралыг түүний сайн үйлээр дамжуулан олж болно.
14 Мөн болгоогтун, тэрчлэн, бас нэг тэмдэг, тийм ээ, түүний үхлийн тэмдгийг би та нарт өгье.
15 Учир нь болгоогтун, аврал ирж болохын тулд тэрээр гарцаагүй үхэх ёстой; тийм ээ, хүмүүн Их Эзэний дэргэд авчрагдаж болохын тулд, нас барагсдын амилуулалт улиран тохиоход түүний үхэх нь түүнд зохих ёсны хийгээд зайлшгүй зүйл билээ.
16 Тийм ээ, болгоогтун, энэ үхэл амилуулалтыг улируулан тохиолгож, мөн эхний үхлээс—сүнсний үхлээс бүх хүн төрөлхтнийг гэтэлгэнэ; учир нь бүх хүн төрөлхтөн, Адамын уналтаар Их Эзэний дэргэдээс тусгаарлагдсан учир, биеийн зүйлүүд мөн сүнсний зүйлүүдийн аль алинаар нь үхмэлд тооцогдсон бөлгөө.
17 Гэвч болгоогтун, Христийн амилалт хүн төрөлхтнийг, тийм ээ, бүр бүх хүн төрөлхтнийг гэтэлгэнэ, мөн тэднийг Их Эзэний дэргэд буцааж авчрах болно.
18 Тийм ээ, наманчлалын нөхцөлийг хангаснаас, наманчлах хэн боловч тэр нь тас цавчигдаж мөн галд хаягдахгүй; харин наманчлахгүй хэн боловч тас цавчигдаж мөн галд хаягдах болно; мөн тэдний дээр сүнсний үхэл дахин ирнэ, тийм ээ, хоёр дахь үхэл, учир нь тэд зөв шударгад хамаарагдах зүйлүүдийн хувьд дахин тусгаарлагдах болно.
19 Тиймийн тул наманчлагтун та нар, наманчлагтун та нар, эдгээр зүйлийг мэдээд мөн эдгээрийг хийхгүй байснаар та нар өөрсдөө буруушаагдахыг хүлцдэг, мөн энэ хоёр дахь үхэлд та нар доош хүргэгдэх болуузай.
20 Гэвч болгоогтун, өөр нэг тэмдэг, түүний үхлийн тэмдгийн талаар та нарт миний хэлсэнчлэн, болгоогтун, тэрвээр үхлийг амсах тэр өдөр нар мөн түүнчлэн сар болон олол харанхуйлагдаж мөн гэрлээ та нарт өгөхөөс татгалзана; мөн энэ нутгийн гадаргуу дээр, бүр тэрээр үхлийг амсах тэр үеэс, гурван хоногийн турш, нас барагсдын дундаас түүний босох тэр цагийг хүртэл гэрэл байхгүй байх болно.
21 Тийм ээ, тэрбээр сүнсээ чөлөөлөх тэр үед олон цагийн турш аянга мөн цахилгаан цахиж, мөн газар доргиж мөн чичрэх болно; мөн энэ газрын гадаргуу дээрх хад чулуу, газар дээр ч мөн доор ч аль аль нь, та нарын одоо цул, эсвээс цул биеийн нэг хэсэг хэмээн мэдэх тэдгээр нь хагарч бутрах болно;
22 Тийм ээ, тэдгээр нь хуваагдан цуурч, мөн үүнээс хойш хагархай мөн цуурхай байх болно, мөн бүхэл газрын гадаргуу дээр хагарсан хэлтэрхийнүүд, тийм ээ, газрын дээр мөн доор аль алинд нь байх болно.
23 Мөн болгоогтун, аймшигт догшин шуурга болно, мөн олон уулс хөндий болтлоо нурсан байна, мөн одоо хөндий гэж нэрлэгдэж байгаа ч агуу өндөр уулс болох олон газар байх болно.
24 Мөн олон дардан зам эвдэрсэн байна, мөн олон хот эзгүй болсон байх болно.
25 Мөн олон булш нээгдэж, мөн тэдгээр нь үхэгсдийнхээ олныг нь чөлөөлөх болно; мөн олон гэгээнтэн олонд үзэгдэх болно.
26 Мөн болгоогтун, тэнгэр элч надад тийн ярьсан билээ; учир нь олон цагийн турш аянга мөн цахилгаан цахих болно хэмээн тэрээр надад хэлсэн.
27 Мөн аянга болон цахилгаан, мөн догшин шуурга үргэлжилж байх үед, эдгээр зүйл байх болно, мөн бүхэл газрын гадаргууг гурав хоногийн турш харанхуй бүрхэх болно хэмээн тэрээр надад хэлсэн бөлгөө.
28 Мөн эдгээр тэмдгүүд мөн эдгээр гайхамшгууд энэ нутгийн бүх гадаргуу дээр улиран тохиох болно гэдэгт тэд итгэж болох зорилгын тулд, хүмүүний үрсийн дунд итгэлгүйн ямар ч шалтгааныг байлгахгүй хэмээх зорилгын тулд олон нь эдгээрээс илүү агуу зүйлсийг харна, хэмээн тэнгэр элч надад хэлэв—
29 Мөн энэ нь, итгэх хэн боловч аврагдаж болно, мөн итгэхгүй хэн боловч, зөв шударгын шударга шүүлт тэдний дээр ирж болох зорилгын тулд болой; мөн түүнчлэн хэрэв тэд буруушаагдвал тэд өөрсдийн дээр буруушаалтыг авчрах бөлгөө.
30 Мөн эдүгээ санагтун, санагтун, ах дүүс минь, мөхөх хэн боловч, өөртөө мөхөх буюу; мөн алдсыг үйлдэх хэн боловч, үүнийг өөртөө үйлдэх буюу; учир нь болгоогтун, та нар чөлөөтэй; өөрсдийнхөө төлөө үйлдэх нь та нарт зөвшөөрөгдсөн билээ; учир нь болгоогтун, Бурхан та нарт мэдлэг өгч мөн тэрээр та нарыг чөлөөтэй болгосон буюу.
31 Та нар хилэнцээс сайныг мэдэж болохын тулд тэрээр та нарт өгсөн, мөн та нар амьдрал эсвэл үхлийг сонгож болохын тулд тэрээр та нарт өгсөн билээ; мөн та нар сайныг хийж мөн сайн болох түүнд сэргээгдэж, өөрөөр хэлбэл сайн болох тэр нь та нарт сэргээгдэж болох бөлгөө; эсвээс та нар хилэнцийг хийж, мөн хилэнцэт болох тэр нь та нарт сэргээгдэж болох бөлгөө.

