Хэсэг 84

1832 оны есдүгээр сарын 22 мөн 23-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:286–295). Есдүгээр сарын туршид, ахлагчид дорнод мужууд дахь номлолоосоо эргэн ирж, мөн хөдөлмөрүүдийнхээ талаар тайлангаа тавьж эхэлжээ. Баяр хөөрийн энэ үед тэд хэсэг зуур хамтдаа байх үед дараах захиас хүлээж авагдсан ажээ. Бошиглогч үүнийг санваарын талаарх илчлэлт хэмээн үзжээ.

1–5, Шинэ Иерусалим мөн ариун сүм Миссурид баригдах болно; 6–17, Мосегоос Адам хүртэлх санваарын дараалал өгөгдөв; 18–25, Дээд санваар Бурханы мэдлэгийн түлхүүрийг атгадаг; 26–32, Доод санваар тэнгэр элчүүдийн тохинууллын хийгээд бэлтгэл сайн мэдээний түлхүүрийг атгадаг; 33–44, Санваарын тангараг хийгээд гэрээгээр дамжуулан хүмүүн мөнх амьдралыг олдог; 45-53, Христийн Сүнс хүмүүнийг гэгээрүүлдэг, мөн дэлхий нүгэлд байдаг бөлгөө; 54–61, Гэгээнтнүүд хүлээж авсан тэдгээр зүйлүүдийнхээ талаар гэрчлэх ёстой; 62–76, Тэд сайн мэдээг номлох ёстой, мөн тэмдгүүд дагалдах болно; 77–91, Ахлагчид үүргэвч буюу түрийвчгүйгээр урагш одох ёстой, мөн Их Эзэн тэдний эрэлт хэрэгцээнд анхаарал тавих болно; 92–97, Сайн мэдээг эсэргүүцдэг тэдэнд өвчин тахлууд хийгээд зүхлүүд тохиох болно; 98–102, Сионы гэтэлгэлийн шинэ магтуу өгөгдөв; 103-110, Хүн болгон албан тушаалд үүргээ биелүүлж мөн дуудлагадаа хөдөлмөрлөг; 111–120, Их Эзэний үйлчлэгчид эцсийн өдрүүдийн үгүйрлийн жигшүүрт хэргийг тунхаглах ёстой.

  ӨӨРИЙН үйлчлэгч Бага Иосеф Смит мөн зургаан ахлагчид, зүрх сэтгэлээ нэгтгэж, тэнгэрт дуу хоолойгоо өргөхөд өгсөн Есүс Христийн илчлэлт оршвой.

  Тийм ээ, Шинэ Иерусалим хот байх Сионы Уулан дээр зогсох өөрийн гэгээнтнүүдийг цуглуулахын тулд, мөн өөрийн хүмүүсийг сэргээхийн тулд тэрээр бошиглогчдынхоо амаар хэлсэнчлэн, эцсийн өдрүүдэд байгуулсан өөрийн сүмийн талаарх Их Эзэний үг оршвой.

  Миссури муж улсын өрнөд хязгаарт, Их Эзэний хуруугаар тогтоогдсон, мөн Бага Иосеф Смит болон Их Эзэний таалалд нийцсэн бусад тэднээр онцгойлон адислагдсан ариун сүмийн газрын эхлэлд баригдах тэр хот буюу.

  Үнэнээр, бүр энэ үед босгогдох тэрхүү ариун сүм болох ариун сүмийн газарт, энэ газарт эхлэн, гэгээнтнүүдийн цугларалтаар баригдсан Шинэ Иерусалим хот байх болно хэмээх Их Эзэний үг болой.

  Учир нь Их Эзэнд өргөө баригдаж, мөн уг өргөөг дүүргэх үүл, бүр Их Эзэний алдар суу болох тэрхүү үүл үүн дээр амрах хүртэл үнэнээр энэ үеийнхэн бүгдээрээ алга болох нь үгүй.

  Мөн Мосегийн хөвгүүд, хадам эцэг Иетрогийн гар дор тэрээр хүлээн авсан тэрхүү Ариун Санваарын дагуу;

  Мөн Иетро үүнийг Калебын гар дор хүлээн авчээ;

  Мөн Калеб үүнийг Елайхугийн гар дор хүлээн авчээ;

  Мөн Елайху Иеремиагийн гар дор;

  10 Мөн Иеремиа Гадын гар дор;

  11 Мөн Гад Есаиасын гар дор;

  12 Мөн Есаиас үүнийг Бурханы гар дор хүлээн авчээ.

  13 Есаиас тэрчлэн Абрахамын өдрүүдэд амьдарч байв, мөн түүгээр адислагдсан байжээ—

  14 Бүр Ноа хүртэл эцгүүдийнхээ удмаар дамжуулан үүнийг хүлээн авсан Мелкизедекээс Абрахам санваарыг хүлээн авчээ;

  15 Мөн Ноагаас Енох хүртэл эцгүүдийнхээ удмаар дамжуулан;

  16 Мөн Енохоос, ахынхаа хуйвалдаанаар егүүтгэгдсэн, анхны хүн асан өөрийн эцэг Адамын гараар, Бурханы зарлигуудаар санваарыг хүлээн авсан Абелыг хүртэл—

  17 Бурханы сүмд бүх үед үргэлжилдэг, мөн өдрүүдийн эхлэл буюу жилүүдийн төгсгөлгүй санваар болой.

  18 Мөн Их Эзэн санваарыг тэрчлэн Аарон хийгээд түүний үр удам дээр, тэдний бүх үеийнхэнд нэвтэд нь баталсан бөлгөө, энэхүү санваар нь тэрчлэн Бурханы хамгийн ариун жаягийн дагуух санваартай үүрд үргэлжилж мөн үүрд хамт үлдэх болно.

  19 Мөн энэхүү дээд санваар нь сайн мэдээг удирдаж мөн хаант улсын нууцуудын түлхүүрийг, бүр Бурханы мэдлэгийн түлхүүрийг атгадаг болой.

  20 Тиймийн тул, үүний ёслолуудад бурханлиг чанарын хүч илэрхийлэгддэг.

  21 Мөн үүний ёслолуудгүйгээр, мөн санваарын эрх мэдэлгүйгээр, бурханлиг чанарын хүч махан бодид хүмүүнд илэрхийлэгдэх нь үгүй бөлгөө.

  22 Учир нь үүнгүйгээр хүмүүн Бурханы, бүр Эцэгийн нүүрийг үзэж, мөн амьдарч чадах нь үгүй.

  23 Эдүгээ Мосе аглаг буйдад Израилын хүүхдүүдэд үүнийг тодорхойгоор заадаг байв, мөн тэд Бурханы нүүрийг болгоож болохын тулд өөрийн хүмүүсийг ариусгахын тулд хичээнгүйлэн эрэлхийлдэг байлаа;

  24 Гэвч тэд зүрх сэтгэлээ хатууруулж мөн түүний оршихуйг тэвчиж чаддаггүй байв; тиймийн тул, Их Эзэн хилэгнэлдээ байв, учир нь түүний уур тэдний эсрэг дүрэлзэж байв, түүний алдар суугийн бүрэн байдал болох тэрхүү амралт, түүний амралтад тэд аглаг буйдад байхдаа орохгүй хэмээн амласан билээ.

  25 Тиймийн тул, тэрээр Мосег, мөн Ариун Санваарыг тэрчлэн тэдний дундаас гаргаж авчээ;

  26 Мөн тэнгэр элчүүдийн тохинуулал хийгээд бэлтгэл сайн мэдээний түлхүүрийг атгадаг доод санваар үргэлжилж байв;

  27 Уг сайн мэдээ нь наманчлалын хийгээд баптисмын, мөн нүглүүдийн ангижралын сайн мэдээ хийгээд эхийнхээ умайнаас эхлэн Ариун Сүнсээр дүүргэгдсэн байсан, Бурхан түүнийг бэлтгэсэн Иоханыг хүртэл Их Эзэн хилэгнэлдээ Израилын хүүхдүүдийн дунд Аароны угсааныханд үргэлжлүүлэхээр болгосон тэр зуурдын зарлигуудын хууль бөлгөө.

  28 Учир нь тэрээр бүр хүүхэд ахуй үедээ баптисм хүртсэн байлаа, иудейчүүдийн хаант улсыг түлхэн унагаах, мөн Их Эзэний замыг түүний хүмүүсийн нүүрний өмнө шулуун болгох, мутарт нь бүх хүч өгөгдсөн Их Эзэний ирэлтэд тэднийг бэлтгэх энэхүү хүчинд түүнийг Бурханы тэнгэр элч томилоход, төрөөд найман өдөр болж байв.

  29 Мөн дахин, ахлагчдын хийгээд бишопын албан тушаалууд нь дээд санваарт харьяалагддаг зайлшгүй хавсралтууд болой.

  30 Мөн дахин, багш хийгээд диконы албан тушаалууд нь Аарон болон түүний хөвгүүдэд олгогддог байсан санваар, доод санваарт харьяалагддаг зайлшгүй хавсралтууд болой.

  31 Тиймийн тул, Мосегийн хөвгүүдийн талаар миний хэлсний дагуу—Мосегийн хөвгүүд хийгээд тэрчлэн Аароны хөвгүүдийн хувьд энэ үед, миний тогтоосон тэрхүү ариулагдсан газарт Их Эзэнд баригдах өргөө болох Их Эзэний өргөөнд хүлээн авч болохуйц өргөл болон золиослолыг өргөх ёстой—

  32 Мөн та нар хөвгүүд нь болох, Мосегийн хөвгүүд хийгээд Аароны хөвгүүд Сионы Уулан дээр, Их Эзэний өргөөнд Их Эзэний алдар суугаар дүүргэгдэх болно; мөн тэрчлэн өөрийнхөө сүмийг бариулахын тулд бибээр олныг дуудаж мөн урагш илгээсэн бөлгөө.

  33 Учир нь миний ярьсан энэхүү хоёр санваарыг хүртэхэд, мөн дуудлагаа эрхэмлэн биелүүлэхэд итгэлтэй байдаг хэн ч гэсэн, биеэ шинэчлэхийн тулд Сүнсээр ариусгагддаг бөлгөө.

  34 Тэд Мосегийн хийгээд Аароны хөвгүүд мөн Абрахамын удам, мөн сүм ба хаант улс, мөн Бурханы сонгосон хүмүүс болдог.

  35 Мөн тэрчлэн энэхүү санваарыг хүлээн авдаг тэд бүгд намайг хүлээн авдаг хэмээн Их Эзэн хэлдэг;

  36 Учир нь миний үйлчлэгчдийг хүлээн авдаг тэрээр намайг хүлээн авдаг болой;

  37 Мөн намайг хүлээн авдаг тэрээр Эцэгийг минь хүлээн авдаг болой;

  38 Мөн Эцэгийг минь хүлээн авдаг тэрээр Эцэгийн минь хаант улсыг хүлээн авдаг; тиймийн тул Эцэгт минь байгаа бүхэн түүнд өгөгдөх болно.

  39 Мөн энэ нь санваарт хамаарагддаг тангараг хийгээд гэрээний дагуу болой.

  40 Тиймийн тул, санваарыг хүлээн авдаг тэд бүгд зөрчиж ч үл болох, мөн хөдөлгөж ч үл болох, Эцэгийн минь энэхүү тангараг хийгээд гэрээг хүлээн авдаг бөлгөө.

  41 Гэвч үүнийг хүлээн авсныхаа дараа уг гэрээг зөрчдөг, мөн үүнээс бүрмөсөн нүүр буруулах хэнд ч болов, энэ дэлхийд ч, мөн ирэх дэлхийд ч нүглүүдийн өршөөл байх нь үгүй.

  42 Мөн тэнгэрээс гарах миний өөрийн дуу хоолойгоор энэ өдөр ирээд байгаа өөрсдийн тань хүлээн авсан, та нарын дээр эдүгээ миний баталж байгаа энэхүү санваарт үл ирэх тэд бүгдэд халаг; мөн та нарт санаа тавих үүргийг бүр тэнгэрийн түмэнд хийгээд тэнгэр элчүүддээ би өгсөн билээ.

  43 Мөн өөрсдөдөө санаа тавих, мөнх амьдралын үгсэд хичээнгүйлэн анхаарал тавихдаа болгоомжтой байх зарлигийг бибээр эдүгээ та нарт өгч байна.

  44 Учир нь та нар Бурханы амнаас урагш гардаг үг бүрээр амьдрах ёстой.

  45 Учир нь Их Эзэний үг бол үнэн мөн ямар ч үнэн нь гэрэл юм, мөн ямар ч гэрэл нь Сүнс, бүр Есүс Христийн Сүнс билээ.

  46 Мөн Сүнс нь дэлхийд ирдэг хүн болгонд гэрлийг өгдөг; мөн Сүнс нь дэлхий даяар Сүнсний дуу хоолойг анхаардаг хүн болгоныг гэгээрүүлдэг бөлгөө.

  47 Мөн Сүнсний дуу хоолойг анхаардаг хүн болгон Бурханд, бүр Эцэгт ирдэг болой.

  48 Мөн Эцэг өөрийн шинэчилсэн хийгээд та нар дээр баталсан, та нарын тусын тулд, зөвхөн та нарын тусын тулд ч бус, харин бүхэл дэлхийн тусын тулд батлагдсан тэрхүү гэрээний тухай түүнд заадаг.

  49 Мөн бүхэл дэлхий нүгэлд байна, мөн харанхуйн дор мөн нүглийн боолчлол дор ёолно.

  50 Мөн тэд нүглийн боолчлол дор байгааг үүгээр та нар мэдэж болно, учир нь тэд надад ирдэггүй бөлгөө.

  51 Учир нь надад үл ирдэг хэн ч гэсэн нүглийн боолчлол дор байдаг билээ.

  52 Мөн миний дуу хоолойг үл хүлээн авах хэн ч гэсэн, миний дуу хоолойг таньдаггүй, мөн надаас бус юм.

  53 Мөн үүгээр та нар зөв шударга хүмүүсийг ёс бусчуудаас ялган таньж мөн бүхэл дэлхий нүгэлд мөн бүр эдүгээ харанхуй дор ёолж буйг мэдэх болно.

  54 Мөн итгэлгүйн улмаас, мөн та нар өөрсдийнхөө хүлээн авсан зүйлүүдэд хөнгөмсгөөр хандсаны улмаас та нарын оюун өнгөрсөн үед харанхуйлагдсан байлаа—

  55 Энэхүү хоосон болон итгэлгүй байдал нь бүхэл сүмийг буруушаалт дор авчирсан буюу.

  56 Мөн энэхүү буруушаалт Сионы хүүхдүүд, бүр бүгд дээр байна.

  57 Мөн тэд наманчилж мөн тэрхүү шинэ гэрээ, бүр Мормоны Номыг мөн тэдэнд миний өгсөн урьдын зарлигуудыг зөвхөн хэлэхээр төдийгүй, харин миний бичсэний дагуу үйлдэхээр дурсан санах хүртэл тэд энэхүү буруушаалт дор үлдэх болно–-

  58 Тэд Эцэгийнхээ хаант улсад тохирох үр жимсийг урагш авчирч болохын тулд буюу; эс бөгөөс Сионы хүүхдүүд дээр цутгагдах цээрлүүлэлт хийгээд шүүлт хэвээр үлдэх болно.

  59 Учир нь хаант улсын хүүхдүүд миний ариун нутгийг бохирлох уу? Үнэнээр би та нарт хэлнэ, Үгүй.

  60 Үнэнээр, үнэнээр бибээр, миний дуу хоолой болох үгсийг минь эдүгээ сонсож буй та нарт хэлж байна, та нар эдгээр зүйлүүдийг хүлээн авахын хэрээр адислагдсан болой та нар;

  61 Учир нь та нар оюундаа чанд байдалд хийгээд залбирлын сүнсэнд өөрсөдтэйгөө холбогдсон тэдгээр зүйлүүдийг бүх дэлхийд гэрчлэхэд гуйвшгүй хэвээр үлдэхийн тулд энэхүү зарлигаар бибээр нүглүүдийг чинь та нарт өршөөх болно.

  62 Тиймийн тул, та нар бүх дэлхийгээр явагтун; мөн уг гэрчлэл та нараас бүх дэлхийд хүн болгонд очиж болохын тулд та нар явж үл чадах аливаа газарт гэрчлэлээ илгээх ёстой.

  63 Мөн бибээр төлөөлөгчиддөө хэлсэнчлэн, бүр та нарт би үүнчлэн хэлж байна, учир нь та нар миний төлөөлөгчид, бүр Бурханы дээд санваартнууд билээ; та нар бол Эцэгийн минь надад өгсөн тэд юм; та нар миний найз нар билээ;

  64 Тиймийн тул, бибээр төлөөлөгчиддөө хэлсэнчлэн бибээр та нарт дахин хэлж байна, та нарын үгст итгэдэг мөн нүглүүдийн ангижралын төлөө усаар баптисм хүртдэг сүнс бүр Ариун Сүнсийг хүлээн авах болно.

  65 Мөн эдгээр тэмдгүүд итгэдэг тэднийг дагалдах болно—

  66 Миний нэрээр тэд олон гайхамшигт ажлыг хийх болно;

  67 Миний нэрээр тэд чөтгөрүүдийг зайлуулах болно;

  68 Миний нэрээр тэд өвчтөнүүдийг эдгээх болно;

  69 Миний нэрээр тэд хараагүйчүүдийн нүдийг нээж, мөн дүлийчүүдийн чихний бөглөөсийг гаргах болно;

  70 Мөн хэлгүйчүүдийн хэл ярих болно;

  71 Мөн хэн нэгэн нь тэдэнд хор өгөх аваас энэ нь тэднийг гэмтээхгүй байх болно;

  72 Мөн хорт могойн хор тэднийг хөнөөх хүчгүй байх болно.

  73 Гэвч эдгээр зүйлүүдээр тэд өөрсдөө сагсуурах ч, мөн дэлхийн өмнө тэдгээрийг ярих ч ёсгүй хэмээх зарлигийг би тэдэнд өгч байна; учир нь эдгээр зүйлүүд та нарын ашиг тус хийгээд авралын төлөө та нарт өгөгдсөн бөлгөө.

  74 Үнэнээр, үнэнээр би та нарт хэлж байна, та нарын үгсэд эс итгэдэг, мөн Ариун Сүнсийг хүлээн авч болохын тулд мөн миний нэрээр, нүглүүдийнхээ ангижралын тулд усанд баптисм хүртээгүй тэд яллагдах болно, мөн миний Эцэг хийгээд бибээр оршдог Эцэгийн минь хаант улсад ирэхгүй байх болно.

  75 Мөн та нарт өгөх энэхүү илчлэлт, мөн зарлиг нь яг энэ цагаас бүх дэлхийд хүчин төгөлдөр бөлгөө, мөн сайн мэдээ нь үүнийг хүлээн аваагүй тэд бүгдэд очдог бөлгөө.

  76 Гэвч хаант улс өгөгдсөн тэд бүгдэд бибээр үнэнээр хэлж байна—тэд урьдах хилэнцэт ажлуудаасаа наманчилж болохын тулд энэ нь та нараас тэдэнд номлогдох ёстой; учир нь тэд итгэлгүй хилэнцэт зүрх сэтгэлийнхээ улмаас, мөн Сион дахь та нарын ах дүүс та нарыг би илгээсэн үед та нарыг эсэргүүцсэний төлөө зэмлэгдэх ёстой.

  77 Мөн дахин би та нарт хэлж байна, найз нар минь, учир нь энэ цагаас хойш та нарыг бибээр найз нараа хэмээн дуудна, бибээр тэдэнтэй хамт байж тэр өдрүүд сайн мэдээг сүр хүчиндээ номлохоор аялж байсан миний найз нарын адил бол та нар, хэмээх энэхүү зарлигийг бибээр та нарт өгөх нь зүйтэй байна;

  78 Учир нь тэдэнд мөнгөний хэтэвч буюу аяны цүнх мөн хоёр цув байхыг би үл хүлцсэн болой.

  79 Болгоогтун, дэлхийд нотлохын тулд би та нарыг илгээж байна, мөн хөдөлмөрлөгч нь хөлс шангаа хүртэх нь зохистой бөлгөө.

  80 Мөн явж хаант улсын энэхүү сайн мэдээг тунхаглах, мөн бүх зүйлд итгэлтэйгээ үргэлжлүүлэхэд бүтэлгүйтэхгүй аль ч хүмүүн оюундаа харанхуйлагдах нь үгүй, мөн биендээ ч, үендээ ч, мөчиндөө ч тэр ядарсан байх нь үгүй; мөн толгойнх нь нэг ширхэг үс ч газарт ажиглагдахааргүй унах нь үгүй билээ. Мөн тэр өлсгөлөн явах нь ч, мөн цангах нь ч үгүй байх болно.

  81 Тиймийн тул, маргаашийн төлөө, та нар юу идэхийнхээ, эсвээс та нар юу уухынхаа, эсвээс юугаар та нар хувцаслагдсан байхынхаа төлөө та нар санаа бүү зов.

  82 Учир нь талбайн нил цэцгүүд хэрхэн ургадгийг ажигла, тэдгээр нь хөдөлмөрлөдөггүй, тэдгээр нь нэхдэг ч үгүй болой; мөн дэлхийн хаант улсууд, бүхий л алдар суундаа эдгээрийн нэгнийх нь ч адил хувцасладаггүй билээ.

  83 Учир нь тэнгэрт байдаг та нарын Эцэг, эдгээр бүх зүйлд та нарт хэрэгтэйг мэддэг билээ.

  84 Тиймийн тул, маргаашийн зүйлүүдийн талаар маргааш нь санаа тавиг.

  85 Мөн та нар юу хэлэхээ урьдаас бүү бод; харин амьдралын үгсийг оюундаа ямагт нөөцөл, мөн хүн болгонд хэмжигдэх тэрхүү хэсэг нь яг тэр цагт та нарт өгөгдөх болно.

  86 Тиймийн тул, хаант улсын энэхүү сайн мэдээг тунхаглахаар урагш одох та нарын дундах ямар ч хүн энэ цагаас эхлэн түрийвч буюу мөнгө бүү авч яваг, учир нь энэхүү зарлиг нь тохинуулалд Бурханаас сүмд дуудагддаг итгэлтэй тэд бүгдэд зориулагдсан бөлгөө.

  87 Болгоогтун, дэлхийг тэдний бүхий л шударга бус зүйлүүдийнх нь төлөө зэмлэхийн тулд мөн ирэх шүүлтийн тухай тэдэнд заахын тулд бибээр та нарыг илгээж байна.

  88 Мөн та нарыг хэн ч хүлээн авлаа гэсэн, тэнд би тэрчлэн байх болно, учир нь би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно.

  89 Та нарыг хүлээн авдаг хэн ч гэсэн намайг хүлээн авдаг бөлгөө; бас мөнхүү тэд та нарыг хооллож мөн та нарыг хувцаслаж, мөн та нарт мөнгө өгөх болно.

  90 Мөн та нарыг хооллох, эсвээс та нарыг хувцаслах, эсвээс та нарт мөнгө өгөх тэрээр, яавч шагналаа алдах учиргүй.

  91 Мөн эдгээр зүйлүүдийг үл хийх тэрээр миний шавь биш бөлгөө; үүгээр нь та нар миний шавь нарыг мэдэж болох авай.

  92 Та нарыг үл хүлээн авдаг түүнээс та нар дангаараа өөрсдөө холдон явагтун, мөн бүр халуунд ч, эсвээс хүйтэнд ч усаар, бүр цэвэр усаар хөлөө цэвэрлэ, мөн энэ тухай тэнгэр дэх Эцэгтээ гэрчил, мөн тэр хүн дээр дахин эргэж бүү оч.

  93 Мөн ямар ч тосгон буюу хотод та нар орлоо гэсэн, үүний адилаар үйлдэгтүн.

  94 Гэсэн хэдий ч, хичээнгүйлэн эрж хайгтун мөн бүү татгалз; мөн та нарыг, эсвээс та нарын үгсийг, эсвээс миний тухай гэрчлэлийг тань эсэргүүцэх тэр айлд, эсвээс тэр тосгонд буюу хотод халаг.

  95 Би дахин хэлж байна, та нарыг эсвээс та нарын үгсийг, эсвээс миний тухай гэрчлэлийг тань няцаах тэр айлд, эсвээс тэр тосгонд буюу хотод халаг;

  96 Учир нь Бүхнийг Чадагч бибээр тэдний ёс бусын учир тэдэнд цээрлэл тохиолгохоор үндэстнүүд дээр гараа тавьсан билээ.

  97 Мөн тахал тархах болно, мөн зөв шударга ёсонд түргэссэн байх ёстой өөрийн ажлыг намайг дуусгах хүртэл тэдгээр нь дэлхийгээс авагдах нь үгүй—

  98 Бүр хамгийн дордоосоо хамгийн агууг хүртэл үлдэх тэд бүгд намайг мэдэх хүртэл мөн Их Эзэний тухай мэдлэгээр дүүргэгдэж мөн нүдээр үзэх болно, мөн дуу хоолойгоо өргөх болно, мөн тэрхүү дуу хоолойгоор энэхүү шинэ дууг хамтдаа дуулж, хэлэх нь:

  99  Их Эзэн Сионыг дахин авчирлаа; Их Эзэн өөрийн хүмүүс, Израилыг гэтэлгэлээ, Итгэлээр мөн тэдний эцгүүдийн гэрээгээр улиран тохиогдохоор авчрагдсан Ач ивээлийн сонголтын дагуу буюу.

  100  Их Эзэн өөрийн хүмүүсийг гэтэлгэлээ; Ийн Сатан хүлэгдсэн болой мөн цаг хугацаа дахиад байхгүй. Их Эзэн бүх зүйлийг нэгд цуглууллаа. Их Эзэн Сионыг дээрээс доош аваачлаа. Их Эзэн Сионыг доороос дээш аваачлаа.

  101  101Дэлхий дуншиж мөн хүч чадлаа урагш авчирлаа; Мөн үнэн үүний хэвлийд үндэслэгдэн бий боллоо; Мөн тэнгэр түүн дээр инээмсэглэв; Мөн тэрээр Бурханыхаа алдар суугаар хувцаслажээ; Учир нь тэрээр өөрийн хүмүүсийн дунд зогсох бөлгөө.

  102  Алдар суу, мөн хүндэтгэл, мөн сүр хүч, мөн чадал, Бидний Бурханд оршин байх болтугай; учир нь тэрээр нигүүлсэл, Шударга ёс, мөн ач ивээл, мөн үнэн, мөн амар амгалангаар, Үүрд мөн мөнхөд дүүрэн болой, Амен.

  103 Мөн дахин үнэнээр, үнэнээр би та нарт хэлж байна, миний үүрдийн сайн мэдээг тунхаглахаар урагш одох хүн бүр, тэд гэр бүлтэй байхын, мөн бэлгээр мөнгө хүлээн авахын хэрээр Их Эзэн намайг өөрсдийг нь удирдан чиглүүлснээр үүнийг тэдэнд илгээх, эсвээс тэдний тусын тулд ашиглах нь зүйтэй болой, учир нь ийнхүү энэ нь надад сайн санагдах ажгуу.

  104 Мөн гэр бүлгүй, мөнгө хүлээн авах тэд бүгд илчлэлтийг урагш авчрахын тулд мөн тэдгээрийг хэвлэхийн тулд, мөн Сионыг байгуулахын тулд энэ нь ариулан адислагдаж болохын тулд үүнийг Сион дахь бишопт, эсвээс Огайо дахь бишопт илгээг.

  105 Мөн хэн нэгэн нь та нарын хэн нэгэнд цув, эсвээс костюм өгөх аваас хуучныгаа авч яваад мөн үүнийгээ ядууст өгөөд мөн замаараа баясан одогтун.

  106 Мөн хэрэв та нарын дунд хэн нэгэн нь Сүнсэнд хүчтэй байх аваас, тэрээр сул дорой болох түүнийг, тэрээр бүхий л номхон дөлгөөн байдалд сэнхэрч болохын тулд, тэрээр тэрчлэн хүчирхэг болж болохын тулд өөртэйгөө хамт авч яваг.

  107 Тиймийн тул, доод санваарт томилогддог тэднийг өөрсөдтэйгөө хамт авч яв, мөн тэднийг өөрсдийнхөө өмнө уулзалтыг товлуулахаар мөн замыг бэлтгэхээр, мөн та нар өөрсдөө хийх боломжгүй товлогдсон уулзалтуудыг хийлгүүлэхээр илгээгтүн.

  108 Болгоогтун, энэ бол эрт дээр үед миний төлөөлөгчид миний сүмийг надад өсгөн бэхжүүлдэг байсан тэрхүү зам бөлгөө.

  109 Тиймийн тул, хүн болгон албан тушаалдаа үүргээ биелүүлж мөн дуудлагадаа хөдөлмөрлөг; мөн толгой нь хөл өөрт нь хэрэггүй хэмээн бүү хэлэг; учир нь хөлгүйгээр бие хэрхэн зогсож чадах билээ

  110 Тэрчлэн бүгд хамтдаа сэнхэрч болохын тулд, тогтолцоо нь төгс хадгалагдаж болохын тулд биенд эрхтэн бүр хэрэгтэй.

  111 Мөн болгоогтун, дээд санваартнууд, тэрчлэн ахлагчид мөн тэрчлэн доод санваартнууд аялах ёстой; харин диконууд мөн багш нар сүмийг харж хандахын тулд сүмд байнга ажилладаг тохинуулагчид байхаар томилогдох ёстой.

  112 Мөн бишоп Ньюел К.Витней баячууд хийгээд бардамнагчдыг даруусгаснаар тэдний хүслүүдэд туслахын тулд ядуусыг эрж, тэрчлэн эргэн тойрондоо мөн сүмүүдийн дунд аялах ёстой.

  113 Өөрийнхөө материаллаг ажлуудыг түүний зааварласны дагуу хийх мөн хариуцаж байх төлөөний хүнийг тэрээр тэрчлэн ажилд авах ёстой.

  114 Гэсэн хэдий ч, бишоп Нью-Йорк хот уруу, тэрчлэн Албани хот уруу, тэрчлэн Бостон хот уруу явж, мөн тэдгээр хотуудын хүмүүст, хэрэв тэд эдгээр зүйлүүдийг няцаах аваас, тэднийг хүлээж буй эзгүйрэл хийгээд бүрэн сүйрлийн тухай сайн мэдээний дуугаар, чанга дуу хоолойгоор сэрэмжлүүлэх ёстой.

  115 Учир нь хэрэв тэд эдгээр зүйлүүдийг няцаах аваас, тэдний шүүлтийн цаг ойрхон байна, мөн тэдний гэр орон тэдэнд эзгүйрэн хоцрох болно.

  116 Тэрээр надад найддаг байг мөн тэрээр мадлуулах нь үгүй; мөн түүний нэг ширхэг үс ч ажиглагдалгүйгээр газарт унахгүй байх болно.

  117 Мөн үнэнээр би та нарт хэлнэ, миний үйлчлэгчдээс үлдсэн та нар нөхцөл байдал чинь боломжтой болох үед, тэдний бүх зөв шударга бус хийгээд бурханлиг бус үйлүүдийн талаар дэлхийг зөв шударгаар зэмлэж, эцсийн өдрүүд дэх жигшүүрт байдлын эзгүйрлийг тодорхой бөгөөд ойлгомжтойгоор танилцуулан, тэрхүү агуу хийгээд чухал хотуудад өөрсдийн хэд хэдэн дуудлагад урагш одогтун.

  118 Учир нь Бүхнийг Чадагч Их Эзэн бибээр та нараар дамжуулан тэдний хаант улсуудыг бутлан сөнөөх болно хэмээн хэлж байна; бибээр зөвхөн газрыг хөдөлгөх төдийгүй, харин одод дүүрэн тэнгэрийг чичрэх болгоно.

  119 Учир нь Их Эзэн бибээр тэнгэрийн хүчийг үзүүлэхээр гараа тавьсан билээ; та нар үүнийг эдүгээ харж чадахгүй, хэсэгхэн хугацаа болоод мөн та нар үүнийг харах болно, мөн би байдгийг мэдэх болно, мөн би ирж мөн өөрийн хүмүүстэй хамт хаанчлах болно.

  120 Би бол Альфа ба Омега, эхлэл ба төгсгөл. Амен.