Израил, Израил, Бурхан дуудаж байна,

Арван Хоёр Төлөөлөгчийн Чуулгын

Ахлагч Жеффри А.Холланд


 
Жеффри А.Холланд

Энэхүү гайхалтайгаар өргөн тархсан сүмд, хаа нэгтэй байгаа та нарыг энэ үдшийн онцгой цуглааны нэвтрүүлэгт тавтай морилно уу хэмээн урьж байна. Төрөлх хотын маань Дикси Стэйт Коллеж дээр цугларсан та нарт болон мөн өөр газруудад цугларсан та бүгдэд, хүрэлцэн ирсэнд талархаж байна.

Вавилоноос зугтах дуудлагууд одоо хэр нь байсаар байсан байна.

Сүнс бидэнтэй хамт байгаасай хэмээн “Israel, Israel, God Is Calling” буюу “Израил, Израил, Бурхан дуудаж байна” дууллыг дуулах хүсэлт би тавьсан юм. Энэ нь Сэргээлтийн талаарх гайхамшигт дуунуудын нэг бөгөөд миний та нарт ярихыг хүсч байгаа зүйлийн үндсэн санааг гаргаж өгч байгаа юм. Бид нар мөн “Израилын ахлагч нар” дууллыг бас нэмж дуулж болох байлаа. Би номлогч нарын, “Вавилон, Вавилон, бид салах ёс гүйцэтгэе; бид Ефраймын уулс руу амьдрахаар явж байна”1 гэж дуулахыг сонсох дуртай. Дээрх хоёр дууллын захиас үгс бараг адилхан –аль алинд нь сайн сайхан амьдрах газар руу Бурхан, Израилын хүүхдүүдийг байнга дуудаж байдаг юм.

Израил, Израил, Бурхан дуудаж байна
Гамшгийн нутгаас та нарыг дуудаж байна.
Агуу Вавилон унаж байна;
Бурхан түүний бүх цамхгийг устгана…
Сионд ир, Сионд ир.
Мөн түүний дотор баяс . . .
Сионд ир, Сионд ир!
Сионы ханануудад магтаал сонсогдох болно.2

Үеийн үед энэ нь Израилын түүх байсаар ирсэн юм. Гэм нүгэл ихсэн, нийгэм шашингүй болох үед эсвэл Бурханы өгсөн зарлиг болон ёс суртахууны жишгийг харийнхан устгах үед, гэрээний хүүхдүүдийг аглаг буйд руу явуулж байсан ба Сионыг дахин байгуулж мөн дахин шинээр эхлэхийг зарлигладаг байсан.

Хуучин Гэрээний үед, энэ гэрээний эцэг болох Абрахам, Халдеигаас –Вавилоноос – зугтан (бидний одоо Ариун Нутаг гэж нэрлэдэг)3 Канааны нутагт ирж бүхий л амьдралаа Бурханд зориулдаг. Абрахамаас Исаак болон Иаковын үеэс хэдхэн үеийн дараа, Израилчууд хэмээн нэрлэгдэж байсан тэд, Сионоо алдаж мөн харь холын Египетэд4 боолчлогдож байсан. Тиймээс амлалтын хүүхдүүдийг аглаг буйд руу дахин удирдан дагуулахаар Мосег өргөсөн ба энэ удаад талхныхаа гурилыг ч эсэхийг хүлээлгүйгээр шөнө дунд явсан! “Израил, Израил, Бурхан ярьж байна” хэмээн тэд дуулж байсан нь эргэлзээгүй. “Чөлөөлөгчийнхөө дуу хоолойг сонсогтун!”5

Хэдхэн зууны дараа, тэдгээр Израил гэр бүлүүдээс нэгэн гэр бүл, Лихайгаар удирдуулан, Вавилоны эзэгнэлээс зугтан хайрт Ерусалимаа орхин явахаар зарлигдуулдаг.6 Энэ нь дахиад л тохиолоо! Тэд огт өөр тив рүү шинэ Сионыг7 байгуулахаар явж байгаагаа мэдээгүй, гэвч тийм зүйл тохиосон, мөн тэдний Жаредчууд гэж нэрлэгдэх өвөг эцгийн нэг бүлэгт мөн яг тэдний адил зүйл тохиолдсоныг тэд мэдээгүй.8

Өмнө нь дурдсанчлан, энэ нэвтрүүлэг нь өсөн нэмэгдэж буй олон улсын Сүмийн хэмжээнд дэлхий даяар цацагдаж байгаа бөгөөд өөрсдийн хүссэнээр шүтэн бишрэхийн тулд өөрсдийн төрсөн нутгаас зугтан гарсан хэсэг бүлгээс Америкийн колони бий болсон гэдэг нь сайн мэдээний Сэргээлтийг тэмдэглэх бүгдэд сонирхолтой байх болов уу. Америкийн Пюританы бүлгийн нэгэн нэрт эрдэмтэн үүнийг Христийн шашны “аглаг буйд дахь үйлс”, орчин үеийн Израилчуудын өөрсдийгөө Хуучин Дэлхийгээс чөлөөлөх гэсэн мөн шинэ газар нутагт тэнгэрийн замыг дахин хайх гэсэн хичээл зүтгэл хэмээн тайлбарласан юм.9

Энэ үдшийн ярианы зорилгын хувьд нээлтийн дууллын бичигдэх учир шалтгаан болсон тэр зугталтын талаар би та нарт сануулахад энэ нь өөрсдийн бошиглогчдоор удирдагдсан, өөрсдийн маань шашны өвөг дээдсийг удирдан залсан манай Сүм байсан билээ. Иосеф Смитийг Нью Иорк, Пенсилван, Огайо, Миссури мужуудад мөрдөн мөшгиж, эцэст нь Иллинойс мужид хөнөөснөөс хойш бид Израилын хүүхдүүд амар амгалангийн газрыг эрж хайх явдал хожмын өдрүүдэд дахин тохиохыг бид хардаг. Бригам Ян буюу Америк Мосе гэж хүндэтгэгдэн нэрлэгдэж байсан тэрбээр Гэгээнтнүүдийг уулсын хөндий тийш удирдсан ба хөл нь цуцаж байсан тэд ийн дуулж байжээ:

Бурханы бидэнд бэлтгэсэн газрыг бид олно,
Өрнөдийн алс холд,
Хэн ч ирж гэмтээж, айлгахгүй тийм газар;
Тэнд л Гэгээнтнүүд адислагдах болно.10

Сион. Амлагдсан газар. Шинэ Ерусалим. Хаана байна вэ? Бид сайн мэдэхгүй, гэхдээ бид олох болно. Гэрээт түүхийн 4000 (дөрвөн мянга) гаруй жилийн туршид ийм хэв маягтай байсаар ирсэн: Зугтаад, эрэлхийл. Яваад, өөр газар оршин тогтно. Вавилоноос зугт. Сионы хамгаалагч ханыг барь.

Одоог хүртэл. Бидний өдрийг хүртэл.

Бидний дуудлагууд нь Сионыг барьж байгуулахын төлөө юм

Бүх эрин үеүдийн хамгийн агуу бөгөөд эцсийн болох, манай энэ бүрэн дүүрэн үеийн олон онцгой шинж чанаруудын нэг нь дэлхий дээрх Бурханы хаант улсыг бид хэрхэн байгуулж байгаа нь өөрчлөгдөж байгаа явдал юм. Энэ үеийн хамгийн сэтгэл хөдөлгөм зүйлүүдийн нэг нь, агуу бөгөөд хурдан өөрчлөлтийн үе юм. Өөрчлөгдсөн зүйлүүдийн нэг бол Бурханы Сүм, Харааныг орхихын тулд, Канааныг орхихын тулд, Ерусалимыг орхихын тулд, Английг орхихын тулд, Көртландыг орхихын тулд, Наувуг орхихын тулд, тэгээд хаашаа явах нь мэдэгдэхгүйгээр ахиж хэзээ ч Урыг орхихгүй. Үгүй ээ, Бригам Янгийн биднийг төлөөлөн хэлсэнчлэн “Биднийг хайруулын тавгаас гаргаад галд шидсэн, галаас гаргаад өрөөний голд шалан дээр шидчихлээ, бид нар энд байна, бид нар эндээ үлдэнэ”11

Мэдээж, энэ нь Солт Лэйк хөндийн талаар эсвэл Васач Уулсын талаар хэлсэн зүйл байгаагүй, гэхдээ энэ нь дэлхий даяарх Сүмийн гишүүдийн хувьд тод үгс болсон. Манай энэ үед, эцсийн өдрүүдэд, бид хөгжин мөн зугтахаа болино. Бид улс, үндэстэн, хэлтэн, ард түмэн болгонд өөрсдийн хөлийг, гэр бүлийг, үндэс суурийг хөдөлшгүй. тавихаар хөгжих ёстой юм. Сүм хаана байна – тэнд Сион байх болно. Эцсийн өдрүүдийн агуу өөрчлөлт болох энэхүү өөрчлөлтийн улмаас бид Сионыг өөрсдийн хаана амьдарч байгаагаар бус харин хэрхэн амьдарч буйгаар боддог болсон.

Гурван зүйлийг сургасан 3 гурван үйл явдал

Үүнийг тайлбарлахын тулд би, Холланд эгч бид хоёрт сүүлийн үед тохиолдсон гурван тохиолдлын талаар дурдмаар байна. Хэрвээ бидэнд цаг байсан бол бид нар бүгдээрээ илүү олон тохиолдлыг жишээ болгон хэлж чадах байх.

Нэгдүгээрт: Цөөн хэдэн жилийн өмнө номлолоос буцаж ирсэн миний нэгэн найз, Юта мужийн коллежийн сагсан бөмбөгийн багт тоглодог байсан. Тэр маш сайн залуу, мөн сайн ч тоглодог байсан хэдий ч өөрийн хүссэн хэмжээнд тоглож чаддаггүй байлаа. Түүний хамгийн сайн чадварлаг тал нь түүний багт тэр үед тийм ч хэрэгтэй байгаагүй бололтой. Тийм болохоор, багийнхаа гишүүд болон багийн дасгалжуулагчийнхаа дэмжлэг, сайныг хүссэн хүсэлтэйгээр, залуу найз маань өөр сургууль руу шилжсэн бөгөөд тэр сургуулийн багт илүү их тус дэм болох байх гэж бодож байсан.

Аз болоход, шинэ сургууль дээрээ тэр эхлэн тоглогч болсон. Тэгтэл юу болсон гээч? Энэ явдал болохоос хэдэн жилийн өмнө гарсан байсан хуваарийн дагуу тэр Солт Лэйк хотод тэр үед Дэлта төв гэж нэрлэгддэг байсан төвд өөрийн байсан багийн эсрэг тоглохоор буцаж ирсэн.

Уг тэмцээний үеэр тохиолдсон зүйл нь өдий хүртэл надад таагүй санагддаг тул би энэ мөчийг ашиглан дотроо онгойлгоё. Уг залууд хандан хэлсэн хорон гашуун дарангуй үгс –Хожмын Үеийн гэгээнтэн, буцаж ирсэн номлогч, аравны нэгээ төлөгч саяхан гэрлэсэн залуу, ахлагч нарын чуулгад үйлчилж байсан, өөрийн хотын залуучуудад энэрлийн үйлчилгээ үзүүлж байсан, мөн эхнэртэйгээ хамт шинэ үрээ хүлээж ядаж байсан түүнд—уг залууд, түүний эхнэрт, түүний эцэг эхэд хандан хэлсэн үгс, хийгдсэн зүйлс ямар ч хүмүүний хувьд хэзээ ч хаана ч, ямар ч спорт тоглодог байх нь эсвэл аль ч их сургуулийнх байх нь хамаагүй, ямар ч хувийн шийдвэр гаргасан байх нь хамаагүй, тохиолдох ёсгүй юм.

Гэхдээ, хамгийн муу тал нь ийм байлаа. Тоглохоор ирсэн энэ багийн дасгалжуулагч, мэргэжлийн хувьд нэрд гарсан нэгэн, түүнд хандан “Юу болоод байнаа? Чи чинь энэ нутгийн, сайн явж байгаа хүү шүү дээ.” “Эд нар чинь танай хүмүүс. Эд нар чинь танай найзууд биз дээ“ гэж хэлсэн. Гэхдээ үүнээс илүүгээр тэр бүр гайхширан “Энэ хүмүүсийн ихэнх нь танай сүмийн гишүүд биш үү?” гэж асуусан.

Хоёр дахь тохиолдлын талаар ярья: Би нэг гадасны 18-аас дээш насны ганц бие насанд хүрэгчдийн цуглаанд яриа өгөхөөр уригдсан байсан. Би гадасны төвийн арын хаалгаар орох үед, 30 гаруй насны нэг эмэгтэй бараг надтай зэрэг орж ирсэн. Цуглааны өрөө рүү бөөгнөрөн орж байгаа хүмүүсийн дундаас түүнийг анзаарахгүй байхын аргагүй байсан. Миний санаж байгаагаар, тэр ганц хоёр шивээстэй, чих хамрандаа цагираг зүүсэн, мөсөн чихэрт байж болох олон өнгийн үстэй, богинохон юбкатай, ил задгай энгэртэй цамц өмссөн байсан.

Дараах бодлууд толгойд орж ирсэн нь: “Энэ манай шашиных биш байх, зовж буй нэгэн байх, уригдан ирсэн байх, эсвэл хэн нэгэнтэй хамт энэ цуглаанд Их Эзэний удирдамжаар ирж, түүний амьдралд сайн мэдээний өгөх амар амгалан болон зөв чиглэлийг олохыг хичээн ирсэн юм болов уу? Эсвэл магадгүй, Сүмийн гишүүдийнхээ дагаасай хэмээн урамшуулдаг жишиг болон найдвараас төөрөн тасарсан гишүүн бөгөөд өнөө орой Сүмийн энэ үйл ажиллагаанд ирэхээр шийдсэн байсан юм болов уу? Эсвэл гурав дахь асуулт нь “Энэ гадасны Нийгмийн Халамжийн Ерөнхийлөгч юм болов уу?” гэж бодсон. (Би түүнийг ерөнхийлөгч биш гэдэгт итгэлтэй байсан л даа)

Одоо би сүүлийн жишээгээ хуваалцья: Хэдэн сарын өмнө Канзас хотын Ариун сүмийн онцгой адислалд оролцож байх үед маань, Холланд эгч бид хоёрыг, Либэрти Миссури Гадасны цагдаагийн мэргэжилтэй, дээд санваартан Фристөүн хэмээх гайхалтай нэгэн ах биднийг урьсан юм. Бидэнтэй ярьж байх зуураа, тэр нэг орой уг хотын хэцүүхэн хэсэгт гомдол гарсныг барагдуулах санаатай очсон тухайгаа ярьсан юм. Ор, гудас, дэр ч гүй хоосон нэг өрөөнд 2-оос 8 насны бололтой таван жаахан хүүхэд бөөгнөрөн, хиртэй шалан дээр унтахыг хичээж байгааг нь тоох хэн ч үгүй чанга дуу чимээ бүхий хөгжим, хар тамхи үнэртсэн газар, нэгэн эмэгтэй хэдэн эрэгтэйтэй хамт архидан, хараалын үгс хэрэглэж байсан гэнэ. Фристөүн ах, гал тогооны шүүгээнүүдэд, мөн хөргөгчинд ямар нэг лаазтай, савтай хоол байгаа эсхийг үзэхэд юу ч байгаагүйгээр үл барам байрны ард хуцаж байсан нохой тэдгээр хүүхдүүдээс илүү хоолтой байсан тухай тэрбээр хэлсэн юм.

Ээжийнх нь унтлагын өрөөнд тэр нэг зөөлөн гудас олсон. Тэр нь уг гэрт байгаа ганц л гудас байсан. Тэр уг гэрээс эрж хайсаар орны даавуурхуу юм олоод гудсан дээр тавин, мөнөөх таван хүүхдийг хэвтүүлжээ. Нүдэндээ нулимстайгаар тэр өвдөг сөхрөн суугаад, Тэнгэрлэг Эцэгт хандан тэдний аюулгүй байдлын төлөө залбираад, тэдэнд сайхан нойрсоорой гэж хэлсэн байна.

Түүнийг босон хаалга руу алхах зуур, хүүхдүүдийн нэг нь болох зургаа орчим настай хүүхэд орноосоо суга үсрэн босоод түүн рүү гүйж ирэн, “Та намайг өргөөд авчих тэгэх үү?” гэж гуйжээ. Нүд дүүрэн нулимстай тэрээр уг хүүхдийг оронд нь тавиад, эрэгтэйчүүд нь аль хэзээний зугтчихсан байсан үед хар тамхи хэрэглэсэн ээжийг нь олоод, түүнд хандан “Би маргааш буцаад ирнэ. Намайг тэр хаалгаар орж ирэх үед, өөрчлөлт хийсэн байгаарай. Тэгээд цаашид өөрчлөлт хийх болно. Би чамд амлая”12 гэж хэлжээ.

Энэ гурван тохиолдол юугаараа адил вэ? Нэг ч адилхан юм байхгүй, бүгдээрээ Холланд эгч бид хоёрт л сүүлийн үед тохиосон болохоос. Мөн тэд гурван өөр Вавилоны жижигхэн жишээг өгч байгаа юм – нэг нь сагсан бөмбөгийн тэмцээн дээрх хувийн жигшим зан чанар, нөгөө нь биднээс өөрөөр амьдардаг тэдэнтэй тулгарахад гарч ирдэг бэрхшээл, сүүлчиийнх нь, хэний ч гэсэн ганц хүний шийдэж чадамгүй хуульд хамаарагдах нэгэн том ноцтой асуудал.

Эдгээр жишээг сонгохдоо, би бэлгийн харьцааны нүгэл, хүч түрэмгийлэх эсвэл порнографийн донтолт гэх мэтийн жишээг албаар сонгоогүй юм. Тиймэрхүү жишээ байсан бол та нарын заримд миний авсан жишээнээс илүү танил санагдаж болох юм. Гэхдээ та нар миний ярьж байгаа зүйлийн утгыг ойлгох ухаантай хүмүүс шүү дээ.

Хичээл 1: Чи хэзээ ч шашнаа хаалганы гадаа бүү орхи

Эхлээд, сагсны тэмцээн дээр болсон явдлыг төгсгөе. Тэр тэмцээний маргааш нь, хүмүүс дургүйцэж, уг болсон явдлаас болж уучлалт гуйхыг хүсэхэд, нэг залуу үүний хариуд нь “Сонсож бай даа, бид нар сагсан бөмбөгийн тоглолтын талаар ярьж байна шүү. Ням гарагийн хичээлийн талаар биш. Хэрвээ чи хүмүүсийн хашгичахыг хүлээж авч чадахгүй бол, битгий тогло. Бид нар уг тэмцээнүүдийг үзэх гэж их мөнгө төлдөг. Тэгэхээр бид хүссэнээрээ л байж болно. Бид шашнаа хаалганы гадаа орхичихоод ороод ирдэг шүү дээ” гэж хариулсан байна.

Бид шашнаа хаалганы гадаа орхичихоод ороод ирдэг шүү дээ ”? гэнээ. 21-р зуунд Сионыг байгуулахын нэгдүгээр хичээл нь энэ: “Чи хэзээ ч шашнаа хаалганы гадаа орхихгүй шүү”. Хэзээ ч үгүй.

Залуу найз нар минь, иймэрхүү шавьчлал байж болохгүй – энэ нь шавьчлал биш шүү. Бошиглогч Алмагийн зааснаар, Сүмийн залуу эмэгтэйчүүд долоо хоног бүр Залуу Эмэгтэйчүүдийн сэдэв болох “бид хэзээ ч, хаана ч, бүх зүйл дээр Бурханы гэрч байхаар” зогсдог.13 Зарим үед, цөөн хэдэн газар, эсвэл манай баг олон оноогоор хожиж байх үед зөвхөн биш шүү.

“Бид шашнаа хаалганы гадаа орхичихоод ороод ирдэг шүү дээ” гэнээ!! Би маш их уурлаж байсан.

Хичээл 2: Нинжин сэтгэлийг үзүүл, гэвч зарлигуудыг бүү огоор

Үүний талаар ахиад жаахан ярья, яагаад гэвэл үүнд бас хоёр дахь хичээл гэж байна. Сионы төлөө зүтгэх өнөө оройны зүтгэлийн хоёр дахь хичээл нь юу вэ гэвэл, шударгаар уурлаж (бид нар дандаа л шударгаар гэж ярьдаг л даа) байхдаа энэ хөгжөөн дэмжигч залууг буруутгаж байгаа зүйлээ өөрөө хийхгүй байх хэрэгтэй. Уурлаж, зохисгүй зан гаргаж, өөрийгөө барьж чадахгүй болж, үглэн, болж байсан бол хүзүүг нь боогоод барихгүй байх хэрэгтэй, мэдээгүй байж байтал би өөрөө шашнаа хаалганы гадна орхичихсон байж болно шүү! Үгүй ээ, дээрх нөхцөл байдалд орж болох хүн бүр шашнаа дагах хэрэгтэй, тэгэхгүй бол бөөн олон мангар хүмүүс ёс суртахуунгүй аашлахыг бид харах болно.

Бүх зүйл тайван, амьдрал сайхан мөн бүх зүйл зөв сайхан явж байгаа үед шударга байх нь амархан. Жинхэнэ уруу таталт бий болох үед, дарамттай, ядарсан үед, ууртай эсвэл эмээсэн үед, эсвэл жинхэнэ гэм нүглийг үйлдэж болох мөчид л жинхэнэ шалгалт нь тохиодог. Тэр үед бид итгэлтэй байж чадах уу? Энэ бол гол асуулт нь юм, учир нь Израил Израил, Бурхан дуудаж байна. Аав аа, тэднийг уучлаач, Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна” 14— гэсний сүр жавхлан нь мөн шударга байдал нь ийм хэцүү үеэс ирдэг. Тэр үед Аврагч шиг төгс төгөлдөр хүн байгаагүй бол өөрийг нь цовдолж байгаа хүнийг өршөөж, ойлгож, өгөөмөр хандаж чадах хүн байхгүй биз ээ. Гэхдээ бид ийм хүч чадалтай байхыг хичээх хэрэгтэй. Нөхцөл байдал, өдөөлт, бэрхшээл нь ямар ч байлаа гэсэн Христийн үнэнч шавь хэзээ ч “шашнаа хаалганы гадна орхих” ёсгүй.

Харин одоо миний яриа солонгын өнгө шиг үстэй, олон цагираг зүүсэн эмэгтэй рүү хандуулж байна. Тэр эмэгтэйд хүмүүсийн хандах хандлага ямар ч байсан гэсэн, мөнхийн хууль нь юу вэ гэвэл, энэ нь бидний шашны итгэл болон сайн мэдээний маань амлалтыг харуулах ёстой. Тийм болохоор, ямар ч нөхцөлд бидний хариулт уг нөхцлийг нь дордуулах биш, дээрдүүлэх учиртай юм. Бид тэр хүнээс илүү буруутгагдах байдлаар хариу үйлдэх ёсгүй. Энэ нь бид өөрсдийн санаа бодолгүй гэсэн үг биш, өөрсдийн жишиггүй гэсэн үг биш, бас амьдралын “тэгэх ёстой” эсвэл “тэгэх ёсгүй” гэдгийг бүр тоохгүй орхиж байна гэсэн үг биш юм. Гэхдээ энэ нь бид чадахын хэрээр, Аврагчийн амьдарсан мөн хамгаалсны адилаар, “тэгэх ёстой” , “ тэгэх ёсгүй” гэдгийг шударга байдлаар хамгаалан, жишгийн дагуу амьдрах ёстой гэсэн үг юм. Аврагч маань нөхцөл байдлыг сайжруулахад хэрэгтэй зүйлийг хийж –үнэнийг заан, нүгэлтнүүдийг өршөөн, бүр ариун сүмийг ариусгаж байсан. Тиймэрхүү зүйлийг зөв аргаар хийхийг мэднэ гэдэг нь өчүүхэн бэлэг биш шүү!

За тэгэхээр, ер бусаар хувцаслаж, өөрөөр өөрийгөө авч яваа тэр эмэгтэйн талаар яривал, тэр бол Бурханы охин мөн мөнхийн үнэ цэнэтэй гэдгийг бид юун түрүүнд санах хэрэгтэй. Тэр энэ дэлхий дээр хэн нэгний охин бөгөөд, мөн өөр нөхцөл байдалд миний ч охин байж болох юм гэдгийг бид бас эхлээд санах хэрэгтэй. Тэр Сүмийн ажиллагаанаас зайлсхийлгүй ирчихсэн байгаад нь бид талархаж болно. Товчоор хэлбэл, бид түүнийг байж чадах хамгийн сайн хүн болоход нь туслах чадвартай байх үүднээс өөрсдөө байж чадахаараа хамгийн сайн байх хэрэгтэй. Бид чимээгүй дотроо ийн залбирч болно: Миний хэлж мөн хийж болох хамгийн зөв зүйл юу вэ? Энэ нөхцлийг ер нь юу дээшлүүлж болох вэ? Миний бодлоор эдгээр асуултуудыг асууж мөн Аврагчийн хийх байсан зүйлийг хийхээр хичээх юм бол, Түүний хэлснээр “Гаднах төрхөөр нь бүү шүү. Харин үнэн зөв шүүлтээр шүү” гэж хэлсний жинхэнэ утгыг биелүүлэх болно.15

Үүнтэй холбогдуулан, төөрсөн хонийг буцаж сүргээ олоход нь туслах зуураа бидэнд төөрөөгүй 99-ийн төлөө, бас хоньчны хүсэл мөрөөдлийг биелүүлэх том хариуцлага байгаа шүү гэдгийг бид бүгдэд сануулмаар байна. Хонин сүрэг гэж байдаг, бид бүгдээрээ үүнд байх ёстой, тэнд байснаар аюулгүй байдал, адислалууд ирдэг. Залуу ах эгч нар минь, нийгмийн хүсэл болон улс төрийг даган энэ Сүм нь хэзээ ч сургаалиа “амархан болгохгүй” шүү. Илчлэгдсэн үнэний дээд өндөрлөгийн улмаас л бид зовсон ядарсан нэгнийг өргөх боломжтой болдог. Христийн шашны үндсэн чанар мөн шаардлага болох – бидний нинжин сэтгэл болон хайраас – болж бид хэзээ ч зарлигуудыг зөрчиж болохгүй. Агуу Жорж МкДоналдын нэгэнтээ хэлсэнчлэн, бид тиймэрхүү нөхцөлд, “бид итгэдэг болгоноо хэлэх ёстой биш, гэхдээ бид итгэдэггүйн адил харагдах ёсгүй”16

Зөв шударга шүүлтээр шүү

Зарлигуудад үнэнч байх мөн нинжин сэтгэлтэй байхыг шаардаж байгаа үед, заримдаа залуу хүмүүсийн дунд буруу ойлголт гарч ирдэг. Бид нар юуг ч шүүх ёсгүй, ямар ч ёс суртахууны дүгнэлтийг хийх ёсгүй гэж бодож болдог. Бид нар тэдэнд энэ талаас нь туслах ёстой. Учир нь Их Эзэн, зарим нөхцөлд бид шүүх ёстой гэдгийг тодорхойгоор хэлсэн байдаг – Тэрээр, “ариун юмыг нохдод бүү өг, өөрсдийн сувдыг гахайны өмнө бүү хая”17 гэж хэлсэн. Эс тэгвэл, орчин үеийн, уруудан доошлох дэлхийн уян хатан ёс суртахуунд бууж өгнө гэсэн үг. Үүнээс илүү цаашлан дордох юм бол, ямар ч зүйл мөнхийн ариун, мөнхийн үнэн биш болж, мөн тэгснээр нэг бодлого нөгөөгөөсөө илүү зөв гэх юм байхгүй болно. Мөн энэ нь тийм биш шүү.

Дүгнэлтийн энэхүү явцад, бид бусдыг буруушаах ёсгүй, харин сайн шүүлтийг ашиглан өдөр тутмын шийдвэрээ гаргах ёстой. Ахлагч Даллин Х. Өүкс иймэрхүү шийдвэрийг “түр зуурын шүүлт” гэж нэгэнтээ нэрлэсэн. Өөрсдийн болон бусдын аюулгүй байдлын төлөө бид иймэрхүү шийдвэрийг олонтоо гаргах хэрэгтэй болдог ба, үүний нөгөө талд бүхнийг мэдэгч Бурханаар л хийгдэж болдог “эцсийн шүүлт” гэж бас байдаг.18 (Өмнө дурдагдсан судруудад, эдгээр “түр зуурын шүүлтүүд нь” “шударга шүүлтүүд” байх ёстой, харин үүнээс огт өөр зүйл болох “өөрийгөө бусдаас илүү ариун гэж бодсон шүүлт” байх ёсгүй гэдгийг санаарай).

Жишээлбэл, эцэг эхчүүд өдөр бүр хүүхдүүдийнхээ аюулгүй байдал болон сайн сайхны төлөө сайн шүүлтийг хийж байх хэрэгтэй. Хүүхдүүдээ ногоогоо идэх ёстой гэж хэлж байгаа эсвэл, машинаар дүүрсэн зам руу хүүхдээ гүйн гарахыг хорьж байгаа эцэг эхийг хэн ч буруутгахгүй. Хожим нь хэдэн жилийн дараа, хүүхдүүд нь хэдэн цагт гэртээ ирэхийг хэлж байгаа, найз нарынх нь ёс суртахуун болон зан чанарын жишиг ямар байх ёстойг хэлж байгаа, хэдэн насандаа болзоонд явж болохыг, эсвэл бэлгийн харьцаа, хар тамхи, порнографи гэх мэт зүйлийг турших ёсгүй гэж хэлж байгаа эцэг эхчүүдийг яагаад буруутгах ёстой юм бэ? Үгүй, бид нар шийдвэр гаргаж, бат зогсож мөн үнэт зүйлсээ бататгаж байна – товчоор хэлвэл, “түр зуурын шүүлт” хийж байна. Бид дандаа тэгэж байх хэрэгтэй.

Зарим асуудал болон хуулиуд нь мөнхийн үр дагавартай байдаг.

Бид ардчилсан нийгэмд нийгмийн нарийн ширийн асуудалтай тулгарахад, энэ нь маш бэрхшээлтэй, зарим хүмүүст бүр будилам санагдаж болно. Залуучууд, Сүмийн энэ тэр бодлогын талаар ийн асууж болох юм, “Бид нар ийм тийм байдлаар амьдарч мөн аашлах ёстой гэдэгт итгэдэггүй, гэхдээ бид нар яагаад бусдыг өөрсдийн адил байлгах ёстой юм бэ? Тэд нар чинь өөрсдийн сонгох эрх чөлөөтэй биз дээ? Бид бусдад өөрсдийн сүсэг бишрэлийг тулгаж, тэднийг тодорхой байдлаар биеэ авч явах хэрэгтэй гэж шаардаж байна гэдэг чинь өөрсдийгөө тэднээс ариун гэж бодож, шүүж байгаа гэсэн үг биш юм уу” гэж хэлж болох юм. Тиймэрхүү нөхцөлд та нар, зарим зарчмуудыг яагаад хамгаалдаг, мөн зарим нүглийг хаана ч байсан гэсэн яагаад эсэргүүцдэг талаар эелдгээр тайлбарлах хэрэгтэй. Учир нь холбогдох хууль, нөхцлүүд нь зөвхөн улс төр, нийгмийн асуудал биш харин мөнхийн үр дагавартай байдаг. Биднээс өөр сүсэг бишрэлтэй тэднийг гомдоохыг хүсэхгүй байгаа хэдий ч, бид Бурханыг гомдоохгүй байхыг илүү ихээр хүсч байна. Өөрөөр хэлбэл, судруудад хэлдгээр, “хууль тогтоогч болох хүнд гомдохгүй”19— байх, мөн би илүү ноцтой ёс суртахууны хуулиудын талаар ярьж байна.

Хэлж байгаа зүйлээ тодорхойлохын тулд, өөр нэг хуулийн жишээг би авья. Нэгэн залуу хүн “Би одоо машин барьж болж байгаа юм чинь, би улаан гэрэл дээр зогсох ёстой гэдгээ мэднэ, гэхдээ бид бусдыг шүүн хандаж, бусад бүх хүмүүсийг улаан гэрэл дээр зогсоох ёстой юу? Хүн болгон бидний хийдэг зүйлийг хийх ёстой юу? Бусад хүмүүст ч гэсэн сонголт байдаг юм биш үү?” гэж хэлж байгаатай ойролцоо юм. Тэгээд түүнийхээ учрыг тайлбарлах хэрэгтэй, бүх хүмүүс дагаасай гэж бид найддаг. Тийм ээ, тэд өөрсдийн эрх чөлөөтэй болохоор биднээс өөр итгэл бодолтой тэднийг бид буруушаахгүйгээр үүнийг хийх хэрэгтэй.

Залуу найз нар минь, энэ дэлхий дээр янз бүрийн сүсэг бишрэл байна, хүн болгон ёс суртахууны хувьд сонгох эрх чөлөөтэй, гэхдээ бидний хэн нь ч Бурхан үл дуугардаг мэтээр, эсвэл, ард түмэн нь санал нийлж л байгаа үед л зарлигуудыг дагах ёстой мэтээр хандаж болохгүй. Хэрвээ энэ 21-р зуунд бид энэ дэлхийгээс зугтаж чадахгүй юм бол, шашнаа чөлөөтэйгээр шүтэх эрх чөлөөг олгодог хууль болон нөхцөл байдлуудын төлөө бид тэмцэх ёстой. Энэ нь Вавилонд байгаа ч гэсэн, тэндхийх мэт байхгүй байх нэг арга юм.

Өөрсдийн байгаа энэ дэлхий дээр, Бурханы зарлигласны дагуу, түүний өгсөн хуулийн дагуу ёс суртахууны жишгээ хадгалж, түүнийгээ нинжин сэтгэлтэйгээр, энэрэлтэйгээр, ойлгон болгоомжтойгоор алхахаас илүү чухал, ухаалаг зүйлийг би мэдэхгүй. Хийхэд хэцүү зүйлийн нэг гэвэл – нүгэл нүгэлтэн хоёрыг хооронд нь зөвөөр ялгах явдал юм. Өөр цөөн хэдэн ялгахад үүнээс илүү хэцүү –эсвэл тайлбарлахад илүү хэцүү зүйлүүд байдгийг би мэднэ, гэхдээ бид хайрын үүднээс ялгахыг хичээх хэрэгтэй. Ах эгч нар минь, энэ дэлхийн орж байгаа байдалд, тийм хүч чадал, тийм зориг, тийм нинжин сэтгэлийг зэрэгцүүлэн үзүүлэх олон боломж гарах болно гэдэгт надад итгээрэй. Мөн би этгээд үс засалт эсвэл хамарны цагиргийн талаар ярьж байгаа юм биш шүү.

Хичээл 3: Нийгэм, улс эх орныхоо сайн сайхны төлөө сайн мэдээний үнэ цэнийг ашигла

Одоо эцэст нь, Канзас хотод болсон нөгөө хэцүү түүх рүү орьё. Бидний олон нь цагдаа, нийгмийн ажилтан эсвэл шүүхийн ширээнд суух шүүгч болохгүй, гэхдээ бид бүгдээрээ бусдын сайн сайхны төлөө мөн нийгмийнхээ ёс суртахууны аюулгүй байдлын талаар санаа тавьж байх хэрэгтэй. Хоёр жилийн өмнө, Арван Хоёр Чуулгын Ахлагч Квэнтин Л.Күк энэ талаар ерөнхий чуулганы яриан дээрээ ярьсан юм. Өөрсдийн гэр орны хананаас гадагшлан нийгэмдээ нөлөө үзүүлэх нь бидний хувьд хэр чухал болох талаар тэрээр ярихдаа:

“Өөрсдийн гэр бүлийг хамгаалахаас гадна, бид өөрсдийн нийгмийг хамгаалахдаа гэрлийн эх үүсвэр нь байх хэрэгтэй. Аврагч, “Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг” (Maтай 5:16) гэж хэлсэн.

“Шударга бус байдал өсөн нэмэгдэж байгаа энэ дэлхийд, шашны итгэл дээр үндсэлсэн ач холбогдолт зүйлс ард түмний талбай дээр илэрхий байх нь их чухал юм.. .

“Шашны итгэл бол гэрэл, мэдлэг мөн мэргэн ухааны эх үүсвэр бөгөөд, нийгэмд маш чухал ашиг тус үзүүлдэг”20

Хэрвээ бид сайн мэдээний адислалуудыг нийгэмдээ мөн орон нутагтаа авчрахгүй юм бол, үнэндээ, бидэнд хэзээ ч хангалттай олон цагдаа нар-хангалттай олон Исаак Фристөүн нар-ёс суртахуунт чанарыг албадаж болохоор байсан ч албадахаар байхгүй. Мөн тийм биш. Тэр гэрт байсан хоол хүнсгүй, хувцас хунаргүй хүүхдүүд, Бурханы охид хөвгүүд юм. Тэр ээж нь, арай том болохоор илүү буруутай тэр, илүү хариуцлагатай байх ёстой байсан тэр, тэр ч гэсэн Бурханы охин юм. Тиймэрхүү нөхцөл байдал, бүр албан ёс, хуулийн дагуу хатуу байхыг шаардаж болох хэдий ч, бид чадах үедээ туслахыг хичээж байх хэрэгтэй. Учир нь, зарим хаалганууд нь хэчнээн хариуцлагагүй, онцгүй байсан ч бид өөрсдийн шашныг хаалганы гадаа орхидоггүй юм.

Дэлхий дээрх нийгмийн асуудал болгоныг бид өнөө орой шийдэх гэж байгаа юм биш. Бид энэ үдэш эндээс гарах үед, манай улсад, хотод, хөршийнхөнд ядуу зүдүү байдал, боловсролгүй байдал, ажилгүйдэл болон хүчирхийлэл, гэмт хэрэг болон шаналал байсаар л байх болно. Үгүй ээ, бид бүгдийг хийж чадахгүй, гэхдээ хуучны хэллэгээр, бид ямар нэгэн зүйлийг хийж чадна. Бурханы дуудлагад хариулан, Израилын хүүхдүүд л үүнийг хийх болно- энэ удаад Вавилоноос зугтахгүйгээр, харин дайрах болно. Дэндүү гэнэн байхгүйгээр, бид бусдыг, өсвөр үеийнхнийг хамгаалж, хөршүүдээ адислан, мөн гэр бүлүүдэд туслах янз бүрийн боломжийг эрж олон, шашнаа өргөнөөр мөн тууштайгаар даган амьдарч чадна.

Өөрийнхөө амьдралаар Есүс Христэд хайраа харуул

Би өнөө орой номлогч гэдэг үгийг энэ утгаар хэрэглээгүйн учир нь та нарыг шууд л цагаан цамц, нэрийн тэмдэг гэж бодохгүй байгаасай гэснээс болсон юм. Тэгж хязгаарлах гэсэн юм биш шүү. Зургийг томоор нь—мөн хэрэгцээг нь—хараарай, бүтэн цагийн номлогч мөн ч байсан, биш ч байсан сайн мэдээг байнга хуваалцах ёстой. Хожмын Үеийн Гэгээнтнүүд нь талхны хөрөнгө, амтаа алдаагүй давс, торхны доор нуух ёсгүй, харин толгод дээр тавих ёстой гэрэл байхаар дуудагдсан. Та нарын насны хүмүүс -18 аас 30 насныхан—хэрвээ тэдэнд сайн мэдээг танилцуулах юм бол хүлээж авах боломж ихтэй нас юм шүү.

Тийм болохоор, танилцуулаад байгаарай! Бид зөв хийж,зөв ярьж, үйлс үгээрээ өгөөмөр хандах юм бол, Аврагч Өөрийн ажлыг зөв шударгад түргэсгэх үед, төгсгөл ирлээ гээд Өөрийн алдар суунд ирэх үед, Тэрээр биднийг –таныг, намайг, бид бүгдийг—чадах бүхнээ хийж, сайн мэдээний дагуу амьдрахыг хичээж, өөрсдийн амьдралаа, Сүмээ мөн нийгмээ чадахын хэрээр дээшлүүлэхийг хичээж байгааг маань олж харах болно. Түүнийг ирэх үед би сайн мэдээг дагаж амьдарч баймаар байна. Итгэлээ тарааж мөн ямар нэгэн сайн зүйлийг хийж байхад маань гайхшруулан ирээсэй гэж би хүсч байна. Аврагч маань надад хандан, “Жэффри, би чамайг албан тушаалаар чинь биш, харин хэрхэн амьдрахыг хичээж байгаагаар чинь, хамгаалахыг хичээж байгаа жишгээр чинь таньж байна. Би зүрх сэтгэлийн чинь үнэнч байдлыг харж байна. Чи хамгийн эхлээд, юуны түрүүнд өөрийгөө сайжруулахыг хичээсэн, тэгээд өөрийн чадахаар хүнлэг байдлаар, бусдад миний үгсийг тунхаглаж мөн миний сайн мэдээг хамгаалсан.

Чи өөрийн гэм нүглийн хувьд эсвэл бусдын нөхцөл байдалд дандаа амжилттай байгаагүй, гэхдээ чамайг чин сэтгэлээсээ хичээсэн гэдэгт би итгэж байна. Чи зүрх сэтгэлдээ намайг үнэхээр хайрладаг байсан гэдэгт би итгэж байна” хэмээн хэлээсэй гэж би хүсч байна.

Би энэ амьдралд юунаас ч илүү, тийм л нэг явдал тохиолдоосой гэж хүсч байна. Та нарт ч бас тийм зүйл тохиогоосой гэж би хүсч байна. Израил, Израил, жижиг зүйл дээр ч, том зүйл дээр ч хувь хүний хувьд сайн мэдээг даган амьдар хэмээн, тэгээд та нартай яг адил харагдахгүй, хувцаслахгүй, аашлахгүй тэдэнд гар сунган, тэгээд болж байвал өөрийн чадах нөхцөл байдлаар үйлчлээрэй хэмээн Бурхан та нарыг дуудаж байна.

Та нарт үүнийг үйлдэхэд туслахын тулд би өөрийн төлөөлөгчийн адислалыг та нарын нэг бүр дээр үлдээе, Бурхан та нарыг мэддэг, та нарт хайртай, цагийн эцсийн агуу энэ эрин үед та нар Түүнд хэрэгтэй. Та нарын залбирал хариулагдаж, та нарын хувийн айдас зайлуулагдаж, та нарын нуруу, мөр, зүрх сэтгэл, тэдэн дээр ирэх ачааг даахуйц хүчтэй байх болно хэмээн би та нарыг адислаж байна. Та нар, хожмын эдгээр өдрүүдэд Сионыг бүтээн босгоход Бурханы мутарт зэмсэг нь байхаар өөрсдийгөө зориулахдаа зүрх сэтгэлдээ ариун байхаар би та нарыг адисалъя. Та нар нэг нэгэндээ, мөн танай хүрээн дотор байхгүй ч, гар сунгах хэрэгтэй тэдэнд үнэнч найз нар байхаар та нарыг адисалъя. Түүнээс илүүгээр, дэлхийн Аврагчийн найз нар байхаар, Түүнийг хувиараа мэдэж авахаар мөн Түүний нөхөрлөлд итгэлтэй байхаар би та нарыг адисалъя.

Би Их Эзэн, Есүс Христийн үйлчлэгч бөгөөд түүнтэй адил болохоор хичээж байгаа мөн би түүнд хайртай. Хүүгээ бидэнд өгөх хэмжээнд биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэгт би хайртай. Энэхүү бэлгийн хувьд, Бурхан энэхүү Хожмын өдрүүдэд Израилыг дуудаж байгаа бөгөөд Тэрээр бид нарыг Сионыг байгуулж, сайн мэдээний дагуу амьдрах шийдэмгий байдалдаа Христтэй илүү адил болж, одоо байгаагаасаа илүү ариун байхыг хүсэн хүлээдэг. Хэрвээ бид гуйвал Тэрээр бидэнд үнэн шавь нар байх хүч чадал болон ариун байдлыг өгнө гэдгийг би түүнчлэн мэднэ. Би бүхнийг чадагч Бурханы хайр, сүр жавхлант байдал, хайр болон энэ ажлын тэнгэрлиг чанарыг гэрчилж байна. Мөн Их Эзэн Есүс Христийн хязгааргүй цагаатгал бидний хүн нэг бүрийн төлөө хийгдсэн гэдгийг мэднэ. Би та нарыг аз жаргал ариун байдлын төлөөх энэхүү найдвараар адисалж байна. Өнөө, маргааш мөн үүрд. Есүс Христийн ариун нэр дээр, амен.

© 2012 by Intellectual Reserve, Inc.Бүх эрх хамгаалагдсан. English approval: 5/12. Translation approval: 5/12. Translation of Israel, Israel, God Is Calling.Монгол. PD50039052 363

Show References

    Эшлэл

  1.  

    1 “Ye Elders of Israel,” Hymns, no. 319

  2.  

    2 “Israel, Israel, God is Calling,” Hymns, no. 7.

  3.  

    3  Абрахам 2:3.- г үзнэ үү.

  4.  

    4  Eгипетээс гарсан нь 1:7–14- г үзнэ үү..

  5.  

    5 “Israel, Israel, God is Calling,” Hymns, no. 7..

  6.  

    6  1 Нифай 2:2-г үзнэ үү...

  7.  

    7  1 Нифай 18:22–24- г үзнэ үү..

  8.  

    8  Ифер 6:5–13-г үзнэ үү.

  9.  

    9 Пэрри Миллэр, Errand into the Wilderness (1984), 2–3- г үзнэ үү.

  10.  

    10 “Come, Come, Ye Saints,” Hymns, no. 30.

  11.  

    11 Бригам Янг, Иаков С. Браун иш татав. Life of a Pioneer (1971), 121.

  12.  

    12 Исаак Фристон, 2012 оны 5-р сарын 5 зохиогчтой хуваалцсан туршлага

  13.  

    13  Мозая 18:9.

  14.  

    14  Лук 23:34.

  15.  

    15  Иохан 7:24.

  16.  

    16 Жорж МакДоналд The Unspoken Sermons (2011), 264.

  17.  

    17  Матай 7:6.

  18.  

    18 Даллин Х.Өүкс “‘Judge Not’ and Judging,” Ensign, 1999 оны 8 –р сар, 6–13- г үзнэ үү.

  19.  

    19  Сургаал ба Гэрээ 64:13

  20.  

    20 Күентин Л.Күк, “Let There Be Light!” Ensign and Лиахона 2010 оны арваннэгдүгээр сар, 28–29.