Үүрэг хариуцлагадаа үлэмж сэргэг байх нь

Кароль М.Стефенс

Нийгмийн Халамжийн бүлгийн Ерөнхий Ерөнхийлөгчийн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх


 
Бид сүнслэг байдлын хувьд сэргэг байхад, бид гэр бүлүүд болон орон гэрээ мөн бусдад туслах байдлаа илүү сайнаар хүчирхэгжүүлэх болно.

Нийгмийн Халамжийн бүлгийн Ерөнхий Ерөнхийлөгчийн Зөвлөлд дуудагдсаныхаа дараа би надаас өмнө үйлчилж байсан эмэгтэйчүүдийн тухай илүү ихийг мэдэхийг хүсч байгаагаа мэдэрсэн юм. Нийгмийн Халамжийн бүлгийн хоёр дахь Ерөнхий Ерөнхийлөгчийн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Зина Д. Янг эгчийн заасан зүйлд миний сэтгэл ихэд хөдөлсөн билээ. Тэр хэлэхдээ, “Эгч нар минь, өөрсдийнхөө үүрэг хариуцлагад маш их сэргэг байцгаая.”1Бисэргэгболонүүрэг хариуцлагагэдэг үгсийг эргэцүүлэн бодож судраас нэмж хайсан билээ.

Шинэ гэрээн дээр Паул өөрийн өдрүүд дэх гэгээнтнүүдэд заахдаа:

“Цаг үеийг, нойрноосоо сэрэх цаг хэдийнээ болжээ … аврал одоо бидэнд улам ойрхон байна.

“Шөнө өнгөрч, өдөр ойртов. … гэрлийн зэвсгүүдийг агсацгаая.”2

Мормоны Номонд Алма өөрийн хүмүүст Бурхантай гэрээнд орж байгаа тэдгээр хүмүүсийн нандин үүргүүдийн тухай заав:

“та нар Бурханы хороонд орж, мөн нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд мөн түүний хүмүүс гэж нэрлэгдэх хүсэлтэй байж, үүрэлцэхэд бэлэн байв;

“Тийм ээ, мөн гашуудах тэдний хамт гашуудахад; тийм ээ, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад, мөн ямар ч цагт мөн бүх зүйлд Бурханы гэрчлэгч болж, …

“Эдүгээ би та нарт хэлнэ, хэрэв энэ нь та нарын зүрхний хүслэн байх аваас, тэр өөрийн Сүнсийг та нар дээр илүү элбэгээр юүлж болохын тулд, та нар түүнд үйлчилж мөн түүний зарлигуудыг дагана хэмээн гэрээ байгуулснаа түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр баптисм хүртэхэд юу нь та нарт болохгүй байх билээ?

“Мөн эдүгээ хүмүүс эдгээр үгийг дуулаад, тэд баярласнаас алгаа ташин, мөн ийн хашгирцгаав: Энэ бол бидний зүрхний хүслэн билээ.”3

Янг эгчийн хэлсэн үг, мөн эдгээр судрын эшлэлүүд намайг бидний энэ өдрүүдэд сэргэг байх ёстой “үүргүүдийн” тухай бодоход хүргэсэн.

Бид баптисм хүртэхдээ гэрээнд ордог. Ахлагч Роберт Д.Хейлс заахдаа, “Бид гэрээнд орж, түүнийгээ сахиснаар дэлхийгээс гарч Бурханы хаант улс руу ордог.”4

Бид өөрчлөгддөг. Бид өөр харагдаж, мөн өөрөөр хийж үйлддэг. Бид Бурхантай гэрээнд орж, Түүний охид болсон учраас бидний сонсож байгаа, уншиж байгаа, мөн хэлж байгаа зүйлс ч өөр болдог.

Бид батлуулахдаа Ариун Сүнсний бэлгийг хүлээн авч, биднийг удирдаж, тайвшруулж, мөн хамгаалах Бурхан Тэргүүтний нэг гишүүний байнгын нөлөөг авах эрхтэй болдог. Бид хийсэн гэрээгээ үл ойшоон эргээд дэлхий рүү уруу татагдах үед тэр биднийг сэрэмжлүүлдэг. Ерөнхийлөгч Боид К.Пакер бидний хэн нь ч “эхлээд Ариун Сүнсний өдөөлтөөр сануулга авалгүйгээр ноцтой алдаа гаргадаггүй”5гэж заасан.

Энэ бэлгийг хүлээн авч, Сүнсийг ямагт хамт байхын тулд бид зохистой байж, зүрхнийхээ нөхцөл байдлыг шалгахдаа соргог байх ёстой. Бидний зүрх зөөлөн байна уу? Бид даруу, сурахад хурдан, номхон дөлгөөн зүрхтэй байна уу? Эсвэл Сүнснээс ирэх тэрхүү зөөлөн өдөөлтүүдээс биднийг сатааруулах дэлхийн тэр дэндүү их чимээ шуугианыг бид хүлээн зөвшөөрснөөр бидний зүрх сэтгэл аажмаар хатуурсаар байна уу?

Биднийг баптисм хүртэхэд, зүрх маань өөрчлөгдөж Бурханы хувьд сэрсэн. Бид мөнх бус амьдралынхаа аялалд хөгжин дэвжиж байх үед, өөрсдөөсөө дараах асуултуудыг тогтмол асууж байх хэрэгтэй. “Хэрэв [миний] зүрх сэтгэлийн өөрчлөлтийг эдэлсэн бол, ... [би] одоо тийн мэдэрч чадна уу?”6Хэрэв үгүй бол яагаад вэ?

Эртний олон гэгээнтнүүд “энэ хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлээрээ эдэлсэн.”7 Энэ нь тэднийг үүргээ биелүүлэхэд нь хүчирхэгжүүлэх ариун сүмийн адислалуудыг хүлээн авахад сэрээсэн. Науву дахь эртний гэгээнтнүүд баруун зүг рүү аялахаасаа өмнө ёслолуудыг хүлээн авч гэрээ хийхийн тулд “ариун сүм рүү өдөржингөө бүүр шөнө болтол”8явж байсан.

Науву дахь Нийгмийн Халамжийн бүлгийн Сара Рич эгч, “Их Эзэний өргөөнд бидний хүлээн авсан адислалууд их байлаа. Тиймдээ ч бид олон зовлон зүдгүүрийнхээ дунд баяр хөөртэй тайван байж, бидний өмнө байгаа үл мэдэгдэх аялалд тэр биднийг удирдаж мөн дэмжих болно гэсэн Бурхандаа итгэх итгэлтэй байсан билээ”9гэж хэлсэн.

Аврагчид итгэх итгэлээр өөрчлөгдсөн зүрхтэйгээр мөн Түүний Цагаатгалын хүчээр тэд үйлдэхдээ сэрцгээсэн. Тэд зүрхнийхээ угаас Гетсемани цэцэрлэгт өөрсдийнх нь төлөө зовсон учраас тэдний хувийн зовлон бэрхшээлийг ойлгодог Аврагч тэдний өмнө байсныг мэддэг. Тэр тэдний айдас, эргэлзээ, өвдөлт, мөн ганцаардлыг мэдэрсэн. Тэр тэдний уй гашуу, хавчлага, өлсгөлөн, гарз хохиролын төлөө зовсон. Тэр эдгээр бүх зүйлсийн төлөө зовсон уу, Тэр тэдэнд, “Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая”10гэж хэлдэг.

Тэгээд тэд ирсэн. Тэд бошиглогчдод итгээд, түүнийг дагасан. Тэд тэдний аялал урт, мөн үүрэг нь хүнд гэдгийг мэдэж байсан. Тэд золиослол шаардагдах болно гэдгийг мэдэж байсан ч итгэлээрээ тэтгэгдэж, өөрсдийн гэрээндээ үнэнч байж мөн сүнслэг байдлаараа бэлтгэгдсэн.

Наувуг орхихоос өмнө бүлэг Гэгээнтнүүд хүчээр явахаас аргагүй болсон ариун сүмийнхээ цуглааны танхимд тэд зурвас үлдээжээ. Үүнд, “Их Эзэн бидний золиослолыг харсан: бидний жишээг дагаарай”11гэжээ.

Саяхан би тойргийнхоо залуу эрэгтэйчүүд хийгээд залуу эмэгтэйчүүдтэй анхдагч нарын аялалд оролцсон билээ. Өглөө бүр би өөрөөсөө, “Миний золиослол юу вэ? Би тэдний жишээг хэрхэн дагах вэ?” гэж асууж байлаа.

Аялалын хоёр дахь өдөр, гар тэргээ бараг арвангурван километр түрээд бид “эмэгтэйчүүдийн түрэлт” хэмээн нэрлэгддэг газар ирсэн билээ. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ тусгаарлагдаж,. эрэгтэйчүүдийг урагш толгодын дээш явуулсан. Гар тэргээ толгод руу түрж эхлэхдээ би хөгшин залуу манай санваартан эрэгтэйчүүд замын хоёр талаар жагсан зогсоод малгайгаа аван эмэгтэйчүүдээ хүндэтгэж байхыг харав.

Зам эхэндээ амархан байсан ч удалгүй гүнзгий элсэнд зоогдож, мөн толгод ч илүү цавчим болж ирэв. Би толгойгоо бөхийлгөөд хамаг хүчээрээ түрж байгаад хэн нэгний угзрахыг мэдрээд хартал манай залуу эмэгтэйчүүдийн нэг, хөршийн маань охин Лекси байхыг харав. Тэр өөрийнхөө гар тэргийг орой дээр нь авааччихаад, бидэнд тусламж хэрэгтэй байгааг хараад, эргээд гүйгээд иржээ. Бид орой дээр гараад, би эргэж гүйгээд өөрийнхөө араас ирэгсдэд туслахыг хүссэн ч амьсгаа маань хэтэрхий дээр гарчихсан, мөн зүрх маань нэг бус удаа санаанд миньцус харвалтгэж орж ирсэн тийм их хүчтэйгээр цохилж байв! Би бусад залуу эмэгтэйчүүд гар тэргээ буулгаад бусдадаа туслахаар гүйхийг талархалтайгаар харж байлаа.

Бүгд уулын орой дээр гараад бид хэдэн хором гарган төрсөн сэтгэгдлээ тэмдэглэлийнхээ дэвтэрт бичсэн билээ. Би: “Би өөрийгөө бие махбодын хувьд хангалттай сайн бэлдээгүй учраас өөрийнхөө араас ирэгсдэд туслах хүчгүй байв. Надад дахин хэзээ ч гар тэрэг түрэх хэрэгцээ гарахгүй байж болох ч би эгч нараа сүнслэг байдлаар нь унагахыг хэзээ ч хүсэхгүй байна!” гэж бичсэн юм.

Энэ бол намайг гэр бүл хийгээд бусдад хүлээсэн үүргүүддээ сүнслэгээр сэрээсэн нандин туршлага байсан. Аялалын туршид би сурсан зүйлээ эрэгцүүлэн бодож байсан.

Эхлээд би гар тэргээ ганцаараатүржбайсан, одоо чүргэлжлүүлэнтүрсээр байгаа эгч нарынхаа тухай бодсон. Тэр гар тэрэгний хэсэгт байсан эмэгтэйчүүдийн ойролцоогоор 20 хувь нь замын хагаст ганцаараа байсан юм. Эдгээр эмэгтэйчүүдийн зарим нь гэрлээгүй, зарим нь нөхрөөсөө салсан, зарим нь бэлэвсэн байсан. Олонх нь өрх толгойлсон ээж нар байсан .12Тэд бүгд хамтдаа—гэрээт охидууд, хөгшин залуу, амьдралын өөр өөр нөхцөл байдалд байсан ч нэг зам дээр адил зорилгын төлөө түрж байв.

Хэрэгцээтэй байгаа эгч нартаа гүйн очиж тусалж байгаа эгч нар хурдан ажиглаж, хэрэгцээг олж харж, хүрч очоод тусладаг харагддаг буюу харагддаггүй аврагч нарыг надад санагдуулсан юм.

Их Эзэний хэлсэн: “би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно”13гэсэн үгийг би бодож үзсэн.

Замын хоёр талаар жагссан эрчүүд бол итгэлтэй, дуулгавартай, мөн гэрээгээ сахигчид байсан юм. Бурхан Өөрийн хүүхдүүдийг адислахад хэрэглэдэг хүч болох санваарын хүч нь биднийг өргөж, хүчирхэгжүүлж, мөн дэмжиж байлаа. Тэд бол бид хэзээ ч ганцаараа биш гэдгийн сануулга юм. Бид гэрээнүүдээ сахих юм бол энэ хүчийг өөрсөдтэйгөө ямагт хамт байлгаж чадна.

Би аялалынхаа үед гэр бүлээсээ салж тэднийг ганцаарангаар нь тодорхой хугацаанд гар тэргийг түрүүлэхээр орхиж явсан эрчүүдийн тухай бодсон. Олон эрэгтэйчүүд аялалынхаа явцад нас барсан. Зарим хөвгүүд нь өөрсдийн төрсөн нутагт номлолд үйлчлэхээр үлдсэн. Зарим нь гэр бүлүүдээ Солт Лейкийн Хөндийд ирэхэд нь бэлдэхээр эртхэн явсан байв. Зарим нь гэрээгээ сахихгүй байхыг сонгосноор, сонголтоороо байхгүй байв.

Өмнө явсан тэдгээр хүмүүстэй адил өнөөдөр олон хүмүүс төгс биш байдалд амьдарч байна. Бид төгс төгөлдөр байдлыг үргэлжлүүлэн зааж мөн үүнд тэмүүлснээр энэ нь биднийг зам дээр маань хөгжин дэвжүүлсээр “Их Эзэнд найдагчдад”14зориулж амлагдсан бүх адислалуудаа хүлээн авах боломжуудад бэлдэх болно.

Бидний хүн тус бүр маань амьдралдаа бэрхшээлүүдтэй учирсаар байх болно. Энэ мөнх бус амьдрал сорилтын цаг бөгөөд бидэнд ирсээр байх бэрхшээлүүдээсээ юу сурснаа сонгох сонголтоо ашиглах боломжуудтайгаа байсаар байна.

Бурханы охидын хувьд, “мөнхийн гэр бүлийнхээ холбоонд Тэнгэрлэг Эцэгтээ хэзээ нэгэн өдөр эргэн очих хийгээд адислалууд болон хүчээр дээрээс хишиг хүртэхийг зөвшөөрөх Ариун Сүмд хүлээн авдаг авралын ёслолууд нь бидний гаргаж байгаа золиослол бүрийн мөн хичээл зүтгэл бүрийн үнэ цэнэд хүрнэ”15хэмээн Ерөнхийлөгч Томас С. Монсоны заасныг мэдсэн учраас итгэлтэйгээр зам дээрээ үргэлжлүүлэх болно.

Зөвхөн аялалдаа гарсан байх нь хангалтгүй юм. Бид үүрэг хариуцлагадаа сэргэг байж, Цагаатгалын тайвшруулагч, хүчирхэгжүүлэгч, боломжийг олгогч, мөн эдгээгч хүчинд ирснээр итгэлтэйгээр үргэлжлүүлэх ёстой юм.

Эгч нар аа, би та нарт хайртай. Би та нарын ихэнхийг нь өөрийн биеэр танихгүй чби та нарын хэнболохыг мэднэ! Бид Түүний хаант улс дахь гэрээгээ сахидаг охид бөгөөд гэрээгээрээ дамжуулан дээрээс хишиг хүртэгсэд билээ. Бид үүргээ биелүүлэхээр бэлтгэгдсэн.

Нийгмийн халамж нь эмэгтэйчүүдийг итгэл болон хувийн зөв шударга байдлаа нэмэгдүүлэхэд сүнслэгээр сэргэг байлган мөнхийн амьдралын адислалуудад бэлтгэдэг. Өөрсдөөсөө эхэлцгээе. Байгаа газраасаа эхэлцгээе. Өнөөдөр эхэлцгээе. Бид сүнслэгээр сэргэг байснаар бид гэр бүл, гэр орноо илүү сайн хүчирхэгжүүлж мөн бусдад туслах болно.

Энэ бол авралын ажил бөгөөд Цагаатгалын хүчирхэгжүүлэгч мөн боломжийг олгогч хүч юм. Бид хэн бэ гэдэгтээ сэргэг бай. Үүрэг хариуцлагадаа сэргэг бай. Бид бидэнд хайртай Тэнгэрлэг Эцэгийн охид юм. Би энэ бүгдийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амeн.

Show References

    Эшлэл

  1.  

    1. Зина Д.Х.Янг,inWoman’s Exponent,1877 оны 10 сарын 15, 74.

  2.  

    2.  Ром 13:11–12.

  3.  

    3.  Мозая 18:8–11.

  4.  

    4. Роберт Д.Хейлс, “Modesty: Reverence for the Lord,”Лиахона,2008 оны 8 сар, 21;Ensign,2008 оны 8 сар, 36.

  5.  

    5. Боид К.Пакер, “How to Survive in Enemy Territory,”Лиахона,2012 оны 10 сар, 35; New Era,2012 оны 3 сар.

  6.  

    6.  Алма 5:26.

  7.  

    7.  Алма 5:14.

  8.  

    8.  Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 29.

  9.  

    9. Сара Рич, in Daughters in My Kingdom,30.

  10.  

    10.  Матай 11:28.

  11.  

    11. InDaughters in My Kingdom,30.

  12.  

    12. Компанийн жагсаалт болон түүхээс Жолене С.Аллфиний хийсэн судалгаанаас; Tell My Story, Too,8th -үзнэ үү. (2012).

  13.  

    13.  Сургаал ба Гэрээ 84:88.

  14.  

    14.  Исаиа 40:31.

  15.  

    15. Томас  С.Монсон, “The Holy Temple—a Beacon to the World,”Лиахона andEnsign, 2011 оны 5 сар, 92.