Таны ариун газрууд

Анн М.Дибб

Залуу Эмэгтэйчүүдийн Ерөнхий Ерөнхийлөгчийн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх


 
Анн М.Дибб
[Ариун газрууд тань] газар зүйн байрлал байна уу эсвэл амьдралын мөчүүд байна уу хамаагүй, тэдгээр нь адилхан ариун бөгөөд гайхалтай ер бусын хүчирхэгжүүлэх хүчтэй байдаг.

Манай өсвөр үеийнхний 2013 оны Мючелийн уриа нь Сургаал ба Гэрээний 87- р хэсэг дээр байдаг. Энэ заавар нь 3 өөр хэсгүүдэд гардаг. Мэдээж энэ сануулга нь чухал юм. Энэ нь бидэнд зовлон бэрхшээлтэй үедээ ч түүнээс хамгаалалт, хүч чадал болон амар амгаланг хүлээн авч чадна гэдгийг тайлбарладаг. Сүнсээр өдөөгдсөн энэхүү заавар нь “ариун газруудад зогсож, мөн шилжин нүүлгэгдэхгүй” 1 байх юм.

Энэ урианы талаар тунгаан бодож байх зуураа би өөрөөсөө Тэнгэрлэг Эцэг юуг ‘ариун газрууд’ гэж төлөөлүүлэн хэлж байгааг асуусан юм. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон “Ариун газруудад ‘хамгаалалтын болон хоргодох газрууд’2 болох ариун сүмүүд, сүмийн байрууд, бидний гэр орон, Сионы гадсууд ордог” гэж зөвлөжээ. Эдгээрээс гадна, бидний хүн нэг бүр нь илүү олон газруудыг олж чадна гэдэгт би итгэдэг. Газар гэдэг үгийг тунгаан бодоход хамгийн эхлээд бодит газар юм уу, газар зүйн байрлал бидний санаад орж болох юм. Гэвч, толь бичиг дээр газар гэдэг үгийг “ялгаатай нөхцөл байдал, байршил, эсвэл оюун санааны төлөв байдал” 3 хэмээн тодорхойлсон байна. Үүнээс харахад, ариун газрууд нь Ариун Сүнсний бидэнд гэрчилсэн мөн Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдэрсэн болон бидний залбирлуудад хариулсан мөчүүд байж болно. Үүнээс илүүгээр, таны зөв зүйлийн төлөө зоригтойгоор зогсож чадах тэр мөч, ялангуяа танаас өөр хэн ч үүнийг хийхийг хүсэхгүй тийм нөхцөлд, та нар ариун газрыг бүтээж байгаа тэр мөч гэдэгт би итгэдэг.

Өөрийн богинохон ч гэсэн гайхамшигт амьдралынхаа турш Иосеф Смит үнэхээр “ариун газруудад зогссон” бөгөөд түүнээсээ хэзээ ч шилжин нүүлгэгдээгүй юм. Өсвөр насны хүү байхдаа тухайн үеийн шашны бүлгүүдийн эмх замбараагүй байдлын улмаас түүнд сонголт хийхэд хэцүү байсан бөгөөд эдгээр сүмүүдийн аль нь үнэн болохыг мэдэхийг хүссэн. Тэрээр ой дотор өвдөг сөгдөн анх удаа залбирах үед гэрийнх нь ойролцоох тэрхүү ойн төгөл ариун газар болсон билээ. Түүний залбирал хариулагдсан бөгөөд өнөөгийн хожмын үеийн гэгээнтнүүд тэр газрыг ойн цоорхой хэмээн нэрлэдэг болжээ.

Дэлхий даяарх залуу эмэгтэйчүүд Залуу Эмэгтэйчүүдийн чуулганаар байгалийн ариун газруудад зогсдог. Нэгэн удирдагч чуулганд явсан нэгэн залуу эмэгтэйн туршлагыг хуваалцсан юм. Тэр охин идэвх султай гишүүн байсан бөгөөд ой модон дотор сүнслэг туршлагуудыг мэдэрч чадна гэдэгтээ эргэлзэж байсан аж. Дараагийн өдөр нь тэр удирдагчдаа “Би энд цагаа маш гайхалтайгаар өнгөрүүлж байна, гэхдээ Сүнсний талаар ярихгүй байж болох уу? Би энд байгалийн сайхныг мэдэрч, найзуудтай болж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэхээр ирсэн” гэжээ. Гэсэн хэдий ч, гэрчлэлийн цуглааны төгсгөлд тэр охин “Би гэртээ харихыг хүсэхгүй байна. Би яг одоо мэдэрч байгаа Сүнсээ цаг үргэлж өөртэйгөө хамт байлгахын тулд юу хийх хэрэгтэй вэ?” хэмээн нүдэнд нь нулимс цийлэгнэн хэлсэн байна. Тэр ариун газрыг мэдэж авсан байжээ.

Иосеф Смитийн унтлагын өрөө нь түүний амьдралд байсан бас нэгэн ариун газар юм. Та нарын ихэнхийн адил тэр ах, эгчтэйгээ унтлагын өрөөгөө хамтдаа эзэмшдэг байсан болохоор энэ нь итгэхэд хэцүү байж болох ч түүнийг агуу итгэл хийгээд даруу байдал болон асуулттайгаар залбирах үед унтлагын өрөө нь түүний хувьд ариун газар болсон билээ. Тэрээр: “Тэр шөнө унтахаар хэвтсэний дараа, миний бүх нүглүүд хийгээд тэнэглэлүүдийг өршөөнө үү хэмээн би бүхнийг чадагч Бурханд хандан залбирал мөн даруухан залбиралд өөрийгөө зориулсан бөлгөө”4 хэмээн тайлбарласан байдаг. Ойн цоорхойд түүний хүлээн авсан илчлэлтээс хойших 3 жил түүний хувьд амар хялбар байсангүй. 17 настай Иосеф эцэс төгсгөлгүй үргэлжилсэн элэглэл, доог тохуу, доромжлолыг хүлцэн тэвчиж байсан билээ. Тэр нэгэн орой орныхоо хажууд өвдөг сөгдөн байхад нь түүний залбиралд хариулан Моронай түүнд үзэгдэн Иосефийг нэрээр нь дуудсан юм. Тэр шөнө Иосеф ийнхүү мэдлэг, тайтгарлыг хүлээн авсан юм. Тэр шөнө түүний унтлагын өрөө ариун газар болсон.

Ариун газар болсон өөр нэгэн унтлагын өрөөг өсвөр үеийнхэнд зориулсан Мормон захиасыг үзэж байхдаа би гэрчилсэн юм. Тэр видео бичлэгт ариун сүмийн талаар өөрийнхөө бодлыг хуваалцаж байгаа Эл Салвадороос ирсэн Ингрид Дэлгадо гэдэг залуу эмэгтэйн талаар үзүүлдэг юм. Тэр хэлэхдээ, “Өөрсдийгөө дэлхийн зүйлүүдээс тусгаарлаж, мөн ариун ёслолуудыг хүлээн авч, дэлхий дээр амьдарч байхдаа тэдгээрийг хүлээж аваагүй хүмүүст тусалж чадах газартай байх хэрэгтэй гэдгийг мэдэх нь сайн хэрэг юм” гэжээ. Түүнийг ярьж байхад видео бичлэг дээр Ингридийг мормон зурагт хуудсууд, эшлэлүүд, Хувийн хөгжил дэвшил ном, гэр бүлийн болон ариун сүмийн зургууд мөн түүний дуртай тоглоомуудыг өрөн тавьсан унтлагын өрөөндөө судраа уншиж байгаагаар үзүүлдэг.5 Тэрээр өөрийг нь дэлхийн зүйлүүдээс тусгаарлаж чадах ариун газраа аль хэдийн бүрдүүлчихсэн байгаагаа өөрөө мэдээгүй байж болох юм. Ингрид өөрийнхөө бий болгосон ариун газартаа хэчнээн удаа судруудаа уншин, Сүнсийг мэдэрч, залбирлынхаа хариултуудыг өөрийнхөө ариун газартаа хүлээн авсан бол хэмээн би боддог.

Иосеф Смитийн амьдралд байсан хэний ч төсөөлж чадахгүй өөр нэгэн ариун газар бол Либертийн шорон байсан юм. Ахлагч Жэффри Р.Холланд ингэж хэлсэн юм: “Иосеф Смит шоронд хоригдож байхдаа амссан харгис хэрцгий, хууль бус, шударга бус зүйлүүдээс илүү хүнд хэцүү зүйл түүний амьдралд тохиолдож байгаагүй юм”6 гэжээ. Ахлагч Холланд цааш нь хэлэхдээ Бошиглогч Иосеф Смитийн тэнд байхдаа олж авсан ариун нандин туршлагуудын улмаас Либертийн шорон нь ариун сүм хэмээн нэрлэгдэж байгаа цорын ганц шорон юм хэмээн тайлбарлажээ.6

Залуу эмэгтэйчүүд та нарын зарим нь, ямар ч хайрыг мэдэрдэггүй, та нарыг доромжлон басамжилдаг, та нарыг дооглон тохуурхаж, дарамталж, зовоож, эсвэл бүр бие махбодийг чинь гэмтээдэг яг Иосеф Смит Либертийн шоронд байсантай адил тийм нөхцөл байдалд байдаг байж болох юм. Залуу эмэгтэйчүүд та нарт би Ахлагч Жэффри Р.Холландын үгсийг давтаж хэлмээр байна. “Та нарын амьдралын хамгийн золгүй туршлага, танд өмнө нь тохиолдож байсан хэцүү хүнд зүйлүүдээс хамаагүй хүнд хэцүү юм шиг санагдсан мөн хамгийн шударга бус зүйлийг тэвчиж байгаа юм шиг санагдсан ч энэ хэцүү цаг үед тань Их Эзэнтантай хамт байж ариун нандин, илчлэлтийн, гүн гүнзгий туршлагуудыг танд өгч чадна.7 Өөрөөр хэлбэл, хамгийн хүнд хэцүү зүйл тохиолдсон ч бошиглогч Иосеф Смитийн адилта нар “ариун газруудыг” бий болгож, тэдгээр газартаа зогсож чадна.

Залуухан эмэгтэй Кирстэн өөрийнхөө хэцүү байдалд байсан туршлагаа надтай хуваалцсан юм. Ахлах сургууль нь түүний хувьд Либертийн шорон мэт байжээ. Аз болоход үлээвэр хөгжмийн өрөө нь түүний хоргодох газар болж байв. Тэр ингэж хэлсэн юм: “Энэ өрөөнд орох үед, би аюулгүй газар орж ирж байгаа юм шиг надад санагддаг байсан. Тэнд намайг доромжлон дооглох хэн ч байгаагүй бөгөөд хараалын үгс байгаагүй.” Үүний оронд бид зоригжуулсан мөн хайрын үгс сонсдог байв. Бид бие биедээ сайхан хандаж байв. Энэ бол аз жаргалтай газар байлаа. Биднийг хөгжмөө давтаж, тоглох үед үлээвэр хөгжмийн өрөө Сүнсээр дүүрдэг байсан. Үлээвэр хөгжмийн зааварлагчийн бидэнд үзүүлдэг нөлөөний улмаас өрөө ихэнхдээ ийм байдаг байв. Тэр Христийн сайн шашинтан байсан. Тэр сургууль нь намайг сүнслэгээр хөгжүүлсэн газар байсныг би санадаг. Энэ нь хэцүү байсан ч саад тотгор. бэрхшээлд хэрхэн эерэгээр хариулж болдгийг би сурсан. Би өөрийн хоргодох газар, ариун газар, үлээвэр хөгжмийн өрөөндөө үүрд талархалтай байх болно.8

Өнөө орой та нар өөрсдийнхөө ариун газруудын талаар эргэцүүлэн бодож байна уу? Би олон зуун залуу эмэгтэйчүүдээс өөрсдийнхөө ариун газруудын талаар надтай хуваалцахыг хүссэн юм. Эдгээр газрууд нь газар зүйн байрлал байна уу эсвэл амьдралын мөчүүд байна уу хамаагүй, тэдгээр нь адилхан ариун бөгөөд гайхалтай ер бусын хүчирхэгжүүлэх хүчтэй байдаг. Тэдний өгсөн хариултуудаас есийг нь та бүхэнтэй хуваалцъя:

  1. Нэгдүгээрт: “Эмнэлэг дээр дөнгөж төрсөн шинэ дүүгээ тэвэрсэн үе”
  2. Хоёрдугаарт: “Би патриархын адислалаа унших бүртээ, Тэнгэрлэг Эцэг маань намайг мэддэг мөн хайрладаг гэдгийг би мэдэрдэг.
  3. Гуравдугаарт: “Намайг 12 нас хүрдэг өдөр манай тойргийн залуу эмэгтэйчүүд зүрхэн хэлбэртэй цаасан дүрснүүдийг хаалган дээр минь нааж намайг санаандгүй баярлуулж билээ.9 Би маш их хайрыг, дотно байдлыг, хүлээн зөвшөөрөгдсөнөө мөн баяр баяслыг мэдэрсэн!”
  4. Дөрөвдүгээрт: “Нэг өдөр би судраа уншиж байгаад судрын нэгэн хэсэг олсон бөгөөд энэ нь миний залбиралд хариулсан юм.”
  5. Тавдугаарт: “Хүмүүс архи ууж, зохисгүй үйл ажиллагаанд оролцож байсан нэгэн үдэшлэгт явж ороход, Сүнс надад эндээс гарч, гэртээ харь хэмээн хэлсэн юм. Хэдийгээр энэ нь миний нийгмийн байр сууринд муугаар нөлөөлж болох байсан ч би Сүнсийг дагасан. Тэр мөч бол би сайн мэдээний дагуу амьдарч чадна гэсэн итгэлийг надад өгсөн.
  6. Зургадугаарт: “Нэгэн ням гарагийн ариун ёслолын үеэр, цагаатгалын талаар тунгаан бодож байх үедээ, би уурыг минь хүргэсэн тэр хүнийг уучлах хэрэгтэйгээ ойлгож ухаарсан юм. Уучлахыг сонгосон нь миний өдөр тутмын амьдралд цагаатгалыг авчрах зөв үйлдэл байсан юм.”
  7. Долдугаарт: “Шинэ Эхлэл үйл ажиллагаанд ээжтэйгээ оролцсоны дараа, ээж маань миний хацар дээр үнсээд, надад хайртай гэж хэлсэн юм. Энэ бол миний санаж байгаагаар тэр анх удаа надад хайртай гэж хэлсэн юм.”
  8. Наймдугаарт: “Бишопынхоо гэрчлэлээр дамжуулан би судрууд дээрх амлалтууд нь үнэн гэдгийг мэднэ: Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно.’ 10 Би найдварыг мэдэрсэн бөгөөд наманчлалын урт удаан үйл явцаа эхэлж чадсан юм.”
  9. Хамгийн сүүлд нь: “Нэгэн орой, би хамгийн сайн найзтайгаа сайн мэдээний талаар болон Мормоны Номын талаар хуваалцахаар зориглосон юм. Тэр Мормоны номыг хүлээн авсан бөгөөд дараа нь түүний баптисмд оролцох боломж надад тохиосон юм. Одоо бид сүмдээ хамт явж байгаа” гэжээ

Би өөрийн ариун газруудын нэгийг та бүхэнтэй хуваалцмаар байна. Би сэтгэлээр унан, айдаст автаж, ганцаардаад байсан тэр онцгой үеийг санаж байна. Би чимээгүйхнээр “Тэнгэрлэг Эцэг минь, Би үүнийг яаж хийхээ мэдэхгүй байна? Надад туслаач?” хэмээн залбирсан юм. Удалгүй нэгэн хүн над дээр ирж мөрөн дээр минь гараа тавиад чин сэтгэлээсээ урмын үг хэлсэн. Би тэр мөчид амар тайвныг мэдэрсэн. Бусад хүмүүс намайг анзаарсан гэдгийг би мэдэрсэн. Бүх зүйл өөрчлөгдсөн. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хэлсэн үг санаанд минь орж ирсэн юм. “Бурхан бидэнд санаа тавьдаг мөн биднийг харж хамгаалж байдаг. Тэрээр бидний хэрэгцээг хэн нэгнээр дамжуулан хангаж байдаг.”11 Миний хувьд, энэ мөч, тэр газар ариун болсон билээ.

Хайрт залуу эмэгтэйчүүд ээ, тэдгээр олон тоо томшгүй ариун газруудын талаар өнөө орой бид нэг нэгтэйгээ хуваалцсан ч болоосой. Та нар өнөө орой гэртээ хариад, ариун газар хэмээн бодож байгаа тэдгээр газруудаа тэмдэглэлдээ бичихийг би урамшуулж байна. Миний хувьд та нар мянга мянгаараа ариун газар зогсож байгаа нь надад тодорхой байна. Эдгээр газрууд нь бидний зовлон бэрхшээлтэй цаг үед хамгаалалт, хүч чадал болон амар амгалангаар хангаж байдаг. Та нар үнэн хийгээд зөв шударгын төлөөхгайхамшигтай зам дээр зогсож байгаа учраас та нарын гэрчлэлүүд илүү хүчирхэг болж байна.

Сүмийн нэр төртэй өсвөр үеийнхэн та нар бол миний баатрууд билээ. Би та нарт хайртай. Би Тэнгэрлэг Эцэгийн та нарын төлөөх гайхалтай хайрыг мэдэрдэг бөгөөд би Есүс Христийн сайн мэдээ үнэн гэдгийг та бүхэнд гэрчилж байна. Тэрээр та нарыг “Ариун газруудад зогсож… шилжин нүүлгэгдэхгүй” болсон үед та нарыг дэмжихээр хүлээж байна. Манай үнэн мөн урам төрүүлсэн бошиглогч Томас С.Монсонд би хайртай бөгөөд түүнийг дэмждэг. Эдгээр бүх зүйлийг Есүс Христийн нэрээр хэллээ. Амен.

Show References

    Эшлэлүүд

  1.  

    1. Сургаал ба Гэрээ 87:8; мөн Сургаал ба Гэрээ 45:32; 101:22-ы г үзнэ үү.

  2.  

    2. Эзра Тафт Бэнсон, “Prepare Yourself for the Great Day of the Lord,” New Era, May 1982, 50; мөн Сургаал ба Гэрээ 115:6-г үзнэ үү.

  3.  

    3. Merriam-Webster Online, “place,” merriam-webster.com/dictionary/place.

  4.  

    4. Иосеф Смитийн-Түүх 1:29.

  5.  

    5. “Practice, Celebration, Dedication: Temple Blessings in El Salvador,” lds.org/youth/video-г үзнэ үү.

  6.  

    6. Жэффри Р.Холланд, “Lessons from Liberty Jail,” Ensign,Sept. 2009, 26.

  7.  

    7. Жэффри Р.Холланд, “Lessons from Liberty Jail,” 28.

  8.  

    8. Зохиогчтой хийсэн ярилцлага.

  9.  

    9. Заримдаа АНУ-д “heart attack”-аар төлөөлүүлэн хэлдэг.

  10.  

    10. Исаиа 1:18

  11.  

    11. Спенсер В.Кимбалл “The Abundant Life,” Ensign, July 1978, 4; Tambuli, June 1979, 3.