Сүнслэг ажил


АХЛАГЧ АНДЭРСЭН

Хайрт ах эгч нар аа, бараг долоо хоног бүр та нарын гадсуудад та нартайгаа хамт байдаг нь миний амьдрал дахь агуу адислалуудын нэг юм. Ерөнхий эрх мэдэлтний хувьд бид үндэстэн бүрт та бүхний сайн сайхан болон Их Эзэн, Есүс Христэд итгэх итгэлийг тань мэдрэх боломжтой байдаг. Бид та нарыг хайрладаг Түүний хайрыг мэддэг. Та бүхэн Түүнийг мөн Түүний тушаалуудыг дагах хүсэлтэй байдагт тань бид баярладаг. Бурханы Хаант Улсыг харж хандан, Түүний охид хөвгүүдийг удирдахад Түүний гарт зэмсэг нь болж байдагт нь бид гадас болон тойргийн зөвлөлийнхөнд талархаж байна.

Бид өөрсдийн зөвлөл ба ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд үйлчлэх явцдаа бидний ажил бол сүнслэг ажил гэдгийг өөрсдөдөө үргэлж сануулдаг. Бид хамтдаа суугаад зөвлөлийнхөө хурлыг Их Эзэний удирдамжийг эрэлхийлэн өвдөг сөгддөн эхэлдэг. Ингэснээр бид хуанлиа хараад, хурлаас гарах үед Их Эзэний зараалаар одохдоо Түүний хамгийн чухал зорилгыг гүйцэлдүүлдэг юм. Бид итгэлээрээ Их Эзэн бидний алхмуудыг удирдах болно гэсэн нэгдмэл итгэлээр, өөр хоорондоо болон номлогчидтой нэгдмэл байж, Түүнийг мөн бие биенээ түүнчлэн өөрсдийн үйлчилдэг тэдгээр хүмүүсийг хайрлах хайрандаа хөтлөгдөн хамтран ажилладаг.

Энэхүү сүнслэг зарчим нь үргэлж Их Эзэний ажлын нэг хэсэг байсаар ирсэн. Та бүхэн тойргийнхоо зөвлөлд хамтран үйлчлэхэд эдгээр нь маш тод харагддаг гэдэгт би итгэлтэй байна.

Хэдхэн долоо хоногийн өмнө томилолтоор Флоридагийн Тампа руу явахдаа олж мэдсэн гурван үнэн түүхийн талаар хуваалцья. Та бүхэн үүнийг үзэх явцдаа тойргийнхоо зөвлөлд тохиолдож байгаа эерэг зүйлсийн талаар тунгаан бодоорой.

Бидний эхний түүх Флоридагийн Брүксвилл тойргийн зөвлөлөөр эхэлнэ.

БИШОП СИККАРЭЛЛО

Бид бүртгэл дээрээ бидний танихгүй нэрс байгааг анзаарсан. Кэйн эгчийн нэр тэнд байсан … Манай тойргийн зөвлөлүүдэд бид өөр өөр гэр бүлүүд болон гишүүдийнд айлчлах даалгаврыг өгдөг. Гишүүд үүнд идэвхтэй оролцож бүр “Бишоп оо, би явъя” хэмээн сайн дураараа оролцоход айлчлан очсон хүмүүст нь эерэг өөрчлөлтүүд гарч байгааг бид анзаарсан.

АХЛАГЧ АНДЭРСЭН

Сүнслэг мэдрэмжийг мэдрээд дараа нь Аврагчийн нэгэн адилаар “Би энд байна, Намайг илгээгээч” хэмээн хэлэх нь манай ариун ажлын хамгийн чухал хэсэг нь билээ. Брүксвилл тойрогтЖэймс эгч яг тэгж сайн дураараа оролцсон юм.

КЭЙН ЭГЧ

Манайд Жэймс эгч мөн хэдэн номлогчид айлчлан ирдэг байсан. Бид ярилцаж эхлэхэд Жэймс эгч бид хоёрын яриа их нийлсэн. Түүний ихэр хоёр хүү нь манай хүүтэй ойролцоо настай байв. Тэр бас намайг үйл ажиллагаануудад урьж Сүмд найзтай болгосон. Энэ нь өөрчлөлтийг авчирч намайг сүмд дахин ирэхэд тусалсан юм.

АХЛАГЧ АНДЭРСЭН

Бид тойргийн зөвлөлдөө залбиралтайгаар оролцсоноор Жэймс эгч үйлчлэх хүсэлтэй болж, үүрэг даалгавар өгөгдөждараа нь гайхамшиг тохиосон юм. УдалгүйКэйн эгчийн нөхөрсүмийн гишүүн биш байсан чИх Эзэний нөлөөг мэдэрч эхэлсэн байна.

КЭЙН ЭГЧ

Нэг ням гарагийн өглөө огт санаандгүй байтал нөхөр маань босч ирээд би өнөөдөр та нартай хамт Сүмд явъя гэж бодож байна гэсэн юм.

БИШОП СИККАРЭЛЛО

Кэйн ах сүмд ирээд ариун ёслолын цуглаан дуусангуут гараад явсан байв. Би Кэйн эгчийг олоод нөхөр нь хаачсаныг асуухад Кэйн эгч “Тэр гадаа машины зогсоол дээр гэртээ харих гээд байж байгаа” гэж хэллээ. Би Кэйн ахад өөрийгөө танилцуулж болох уу хэмээн Кэйн эгчээс асуугаад явж, түүнтэй танилцсан.

АХЛАГЧ АНДЭРСЭН

Тойргийн зөвлөл, номлогчид, Жэймс эгч, бишопнарын хоорондын нэгдмэл байдлыг та нар харж байна уу? Дараа нь бишоп Кэйн ах, эгч хоёрыг гадасны ерөнхийлөгчтэй уулзахыг урих хэрэгтэй хэмээн сүнслэгээр мэдэрсэн байна.

КЭЙН АХ

Тэр надаас шууд л “Би таныг Сүмд ирж бидэнтэй нэгдэхийг хүсч байна. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?” хэмээн асуусан. Би тэр үед хэн нэгэн нь надад итгэж, надтай хамт байхыг хүсч байгаа нь ямар сайхан хэрэг вэ гэж бодсон. Чамтай хамт байхыг хүсч байна гэдэг сайхан хэрэг тийм биз дээ.

АХЛАГЧ АНДЭРСЭН

Тэрээр сүмийн удирдагчид, гишүүд болон номлогчид нэг хүн мэт хамтран ажилласнаар ирэх хайраар дамжууланөөрийг нь хайрлах Их Эзэний хайрыг мэдэрсэн байлаа. Гадасны ерөнхийлөгчтэй уулзахад ч түүнд мөн ижил сэтгэгдэл төрсөн байна.

БИШОП СИККАРЭЛЛО

Үүний дараа бид түүнийг ариун ёслолын цуглаануудад урьж эхэлсэн юм. Тойргийнхны түүнд хандах халуун дулаан уур амьсгал, дараа нь өөрийн мэдэрсэн Сүнсээрээ бас бидний хайраар дамжуулан тэрээр өөрчлөгдөж эхэлсэн.

АХЛАГЧ АНДЭРСЭН

Намайг Брүксвилл дэх тойргийн зөвлөлд айлчлах үеэрбишоп Аарон Сиккарэлло хүн бүрийн зүрх сэтгэлд байгаа зүйлийн талаар ярьсан.

БИШОП СИККАРЭЛЛО

Эдгээр хүмүүсийг хайрлах бидний хайранд маш том өөрчлөлт гарсан. Төгс биш баахан удирдагчид бид энэ ажлыг хамтдаа хийсэн. Хамгийн гол өөрчлөлт нь бид энэ бол Түүний ажил, хэрэв бид өөрсдийн хамгийн сайнаараа хийх юм бол Тэрээр биднийг бүтэлгүйтүүлэхгүй гэдгийг бид мэдэж байсан.

АХЛАГЧ АНДЭРСЭН

Бид өөрсдийн хамгийн сайнаарааа хийх юм бол Тэрээр биднийг бүтэлгүйтүүлэхгүй, энэ бол маш чухал юм. Бид бүгдээрээ өөрсдийгөө сайн чадахгүй хэмээн боддог. Гэвч Ерөнхийлөгч Монсон “Их Эзэний зараалаар үйлчлэх үедээ бид Их Эзэний тусламжийг хүлээн авах эрхтэй байдаг” хэлсэн. Бидний итгэл гайхамшгийг дагуулах болно хэмээн бид Их Эзэнийг харуулдан хүлээдэг.

Нифай хэлэхдээ “Мөн би хийвэл зохих зүйлүүдийг урьдаас мэдэхгүй байсны учир бибээр Сүнсэнд хөтлөгдөн байлаа” (1 Нифай 4:6) гэсэн байдаг. Энэ нь шавийн арга зам мөн. Бид юу тохиолдохыг үргэлж мэддэггүй ч Их Эзэн мэддэг. Бид Түүнд итгэж найдах үед Тэрээр биднийг Өөрийн мутраар удирдаж, Түүний гайхамшгууд дагалддаг. “би бол гайхамшгуудын Бурхан; …мөн тэдний итгэлийн дагуу байхаас бусдаар би хүмүүний үрсийн дунд ажиллах нь үгүй” (2 Нифай 27:23) хэмээх Их Эзэний тунхагт би дуртай.

Энэхүү зарчим нь улс үндэстэн, соёл, хэл бүрт ижил үйлчилдэг. Дөнгөж сарын өмнө би Хонг Конгод Сүмийн орон нутгийн удирдагчдын сэтгэгдлийн талаар бичлэг хийхээр жижиг камер авч явсан юм.

АХЛАГЧ АНДЭРСЭН

Бишоп Чэк ээ, та идэвхтэй болоход нь номлогчдоор туслуулах гурав юм уу дөрвөн гэр бүлийг олж байсан уу?

БИШОП ЧЭК

Тийм шүү, бидэнд энэ талаарх амжилттай түүх ч бий. Вонгийн гэр бүл тав зургаан жил идэвхгүй байсан юм. Номлогчид тэднийд айлчлан очиж, бид тэдний гэр бүлийн төлөө залбирч мөн мацаг барьсан. Тэгээд тэднийг бэлэн болсны дараа бид тэднийг сүмд эргүүлэн авчирсан шүү.

МОК ЭГЧ

Бид итгэлтэй байвал тусламж үргэлж ирдэг.

АХЛАГЧ АНДЭРСЭН

Бид итгэлээр үйлдсэнээр Их Эзэнээс ирэх адислалууд нь бидний бодож байснаас өөр, бүр бидний төсөөлж байснаас ч илүү гайхалтай болохыг хардаг. Манай дараагийн түүх энэ зарчмыг харуулна. Энэ түүх нь Флорида Тампа гадасны ерөнхийлөгч Виктор Патрикаас эхэлнэ. Тэр гэр бүлийнхээ хамт Их Эзэний удирдамжийг эрэлхийлээд охиныхоо баптисм дээр найз нөхдөө мөн хөршүүдээ урих хэрэгтэй хэмээн сүнслэгээр нөлөөлөгджээ.

ЕРӨНХИЙЛӨГЧ ПАТРИК

Нилээн олон хүн хүрэлцэн ирсэн ч тэдний хэн ч тухайн үед сүмийн талаар сонирхож байгаагаа илэрхийлээгүй ээ. Тэгээд гадасны хурал дээр би Патрикийн төлөвлөгөө энэ байна. Бид үүний дагуу хийсэн. Энэ ч дажгүй сайн болсон. Баптисм дээр маш олон хүн ирсэн гэвч одоог хүртэл юу ч болоогүй л байна хэмээн тайлбарласан. Уг хуралд Палмэр эгч оролцож байлаа.

МЭЛИССА ПАЛМЭР

Өнгөрсөн жил би ерөнхийлөгч Патрикийг яриа өгөхдөө эхнэр нь охидынхоо төрсөн өдрийн урилга дээр баптисмд ирэхийг мөн урьдаг гэдгийг цухасхан дурдаад өнгөрөхийг нь сонссон юм. Тэгээд би ч гэсэн гараар бичсэн бяцхан зурвас хийж бүгдийг нь баптисмд урьсан . Гэвч харамсалтай нь --

ХОЁУЛАА

Хэн ч ирээгүй. [Инээлдэнэ]

БРЭД ПАЛМЭР

Гэхдээ тэр үед хөршүүдийн маань нэг бэлтгэгдэж байсныг бид огтхон ч мэдээгүй байсан.

АХЛАГЧ АНДЭРСЭН

Их Эзэн ерөнхийлөгч Патрик болон Палмэр эгчийг сүнслэгээр өдөөж, тэдний хүлээж байгаагүй тийм гайхамшгаар адисалсан. Бид эхлэхдээ төгсгөлийг нь үргэлж харж чадах биш дээ. Бид Их Эзэний цагт, Түүний арга замаар Тэрээр Өөрийн гайхамшгуудыг авчрах болно гэдэгт найдан, Түүнийг харуулдан хүлээдэг. Их Эзэн ерөнхийлөгч Патрик болон Палмэр эгчийг сүнслэгээр өдөөж байх үедээ арав гаруй жил идэвхгүй гишүүн байсан Валэри Адамс эгчийг бэлдэж байжээ. Адамс эгчийн хүү Брэйдэн нь Рэтт Палмэртай сургууль дээрээ аль хэдийн найзууд байсан байна.

АХЛАГЧ АНДЭРСЭН

Энэ танай гэр бүлд хэрхэн эхэлсэн тухай бидэнд товчхон ярьж өгөөч.

АДАМС ЭГЧ

Анх би сүмийн тухай зүүд зүүдэлдэг байсан юм. Нэг их гоц гойд зүйлгүй л зүүд байсан. Гэвч үүнээс хоёр долоо хоногийн дараа хаалга цохиж нэг хөөрхөн хүү төрсөн өдрийн урилга надад өглөө. Тэр урилгын дотор өөр нэг урилга байсан. Би тэр урилгыг энд авчирсан.

АХЛАГЧ АНДЭРСЭН

Өө, за би тэр урилгыг хармаар байна шүү.

АДАМС ЭГЧ

Тийм ээ, энэ урилга үнэхээр онцгой учраас би хадгалсан юм.

АДАМС ЭГЧ

Тэгээд би үүнийг уншаад эргэн тойрноо гайхан хараад, “Хөөх” гээд уулга алдсан.

АХЛАГЧ АНДЭРСЭН

Яагаад гэвэл хэн нэгэн таныг дээрээс харж байсан.

АДАМС ЭГЧ

Яг тийм ээ, энэ бол дохио байсан юм. Тэгээд би тэр төрсөн өдрийн баярт очлоо. Би бараг л өрөөнд оронгуутаа “Сайн уу, намайг Валэри гэдэг. Би сүмд баптисм хийлгэж байсан” гээд хэлчихсэн.

АХЛАГЧ АНДЭРСЭН

Төд удалгүй Валэри ба түүний гэр бүлийнхэн гайхалтай гишүүд ба номлогчдын хайр болон нөхөрлөлөөр хүрээлүүлсэн байв. Номлогчид тэдний багш болж, удалгүйВалэри сүмд эргэн очжээ. Түүний нөхөрДерек ч баптисм хүртэж, Брэйдэнд өөрөө баптисм хүртээсэн байна.

Их Эзэн Өөрийн ажлыг хэрхэн гүйцэтгэдэг болохыг та харж чадаж байна уу? Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн хүүхдүүдийг мэддэг. Тэрээр тэдний залбирлыг сонсож байгаа. Тэрээр Өөрийг нь хэн эрэлхийлж байгааг мэддэг бөгөөд тэдэн рүү удирдан чиглүүлэх болно. Мормоны Номонд Аммоны хэлсэнчлэн “тэд ургацын Их Эзэний мутарт байна, мөн тэд түүнийх билээ” (Алма 26:7).

Манай бошиглогч, Ерөнхийлөгч Томас С.Монсоны амьдралыг удирдан чиглүүлсэн итгэлийн нэгэн чухал зарчим бий. Тэр хэлэхдээ: “Зүгээр л нэг хүссэнээр юм бүтэхгүй. Их Эзэн биднийг үйлдэхийг хүсдэг” гэсэн. Манай гурав дахь түүх энэхүү сургаалыг илүү тод харуулна. Тойрогтоо ямар нэг зүйл хийх хэрэгтэй байгааг мэдэрсэн бишоп Родни Кэллигээр энэхүү түүх эхэлнэ.

БИШОП КЭЛЛИ

Баптисмын тал дээр манай тойрогт хүндхэн үе тохиолдсон байлаа. Баптисмын тоо маш доогуур мөн тойрогтоо байгаа хүмүүстээ анхаарал халамж тавихгүй бол Их Эзэн биднийг шинэ хөрвөгчдөөр адислахгүй гэдгийг бид ухаарсан юм.

АХЛАГЧ АНДЭРСЭН

Бишоп болон тойргийн зөвлөлийнхөн хүмүүсийн тухай зүгээр ярих нь хангалттай бус, харин үйлдэл хийх хэрэгтэй байгаагаа ойлгосон байна.

БИШОП КЭЛЛИ

Тэгээд бишопын зөвлөлийн гишүүд бид мэдэхгүй байгаа зарим нэрсийг аваад тэднийг хайж эхэлсэн. Бид Санваарын Гүйцэтгэх Хороог бидэнтэй нэгдэхийг урьж, дараа нь ахлагчдын чуулга ба пристийн бүлгийг тэр чигээр нь нэгтгэсэн. Бид сарын нэг мягмар эсвэл пүрэв гарагийг энэ ажилд зориулахыг тэднээс хүссэн.

АХЛАГЧ АНДЭРСЭН

Тойргийн удирдагчид ба номлогчид бусдад хүрч, тэднийг адисалснаартойрогт агуу өөрчлөлтүүд гарч, Их Эзэний Сүнсний нөлөө өссөн байна. Бүрэн цагийн номлогчид ч өөрчлөлтийг олж харсан байна.

АХЛАГЧ ЛАЙОНС

Тойргийн номлолын удирдагч өдөр бүр бидэн рүү залгана. Бас бишоп нь бидэн рүү зогсолтгүй ярьж, дараа нь бүр бидний хамтарч ажиллаж байсан бүх гишүүд ч бас өдөр бүр залгах эсвэл эсвэл мэссэж бичих гэх мэт ямар нэг арга замаар чадах чинээгээрээ оролцохыг хичээдэг байсан шүү.

АХЛАГЧ АНДЭРСЭН

Намайг тэдний тойргийн зөвлөлийн хуралд суух үеэрТампагийн дөрөвдүгээр тойргийн удирдагчид ба номлогчид өөрсдийнхөө туршлагаас надтай хуваалцсан юм.

БАРНХИЛЛ АХ

Би тойргийн зөвлөлд анх ирээд долоо хоног бүрийн айлчлал хийх тухай ярилцсаныхаа дараа эхлээд “Пөөх, энэ ч ёстой их цаг орно доо” гэж бодсон. Гэвч би үүнийг хийж, хүмүүс дээр айлчлан очоод, бишопын зааврыг дагахад үүнийг хийх үнэхээр гайхалтай байсан.

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ

Би эгч нарын дунд энэ өөрчлөлт гарахыг харсан. Тэд хэдэн алхам илүү зүтгэж, хийх шаардлагатай зүйлсийг хийж, хүн бүрт хайрыг мэдрүүлж мөн тэднийг дундаа оруулахыг улам бүр хүсч байсан.

БИШОП КЭЛЛИ

Эдгээр сүнслэг үйл явдал тохиоход энэ нь үнэхээр бидний байх ёстой газар мөн байсан. Тойргийн идэвхтэй гишүүд ч энэхүү сүнслэг үйл явдалд оролцохыг хүсч байсан.

БӨҮ ЭГЧ

Намайг анх удаа очиход тэд хоёр хоёроороо айлчлан явж байсан. Би энд хүмүүст зааж, тэднийг хороонд нь буцаан авчирч мөн тойрогтоо ч туслах юм байна гэдгийг ухаарах нь надад үнэхээр урамтай байсан.

АХЛАГЧ АНДЭРСЭН

Дөрвөн долоо хоногийн өмнө Азиар аялсан дээрх аялалын үеэрээби Энэтхэгт очсон. Тэндхийн удирдагчид бас эдгээр сүнслэг үнэнийг ойлгодог. Гэрээсээ авчирсан өнөөх жижиг камераар тэд бас өөрсдийн үзэл бодлоо хуваалцсаныг буулгаж авсан юм.

ЕРӨНХИЙЛӨГЧ БЭНГАНПА

Бид тэдний гэрээр очдог. Тийм ээ, бид тэдний гэр орноор очдог. Бид өөрсдийн гэрчлэл ба хайраа тэдэнтэй хуваалцаж, тэднийг сүм эргүүлэн авчирахыг хичээдэг.

МАССИ ЭГЧ

Бид гэрчлэлээ хуваалцахдаа өрөөнд Сүнсийг мөн идэвх султай гишүүдийн сонирхогчийг урьснаар тэд Сүнсийг мэдэрч чаддаг… . Тэгээд тэд амьдралд нь үнэхээр дутагдаж байсан чухал зүйл бол энэ гэдгийг мэдээд сүмдээ эргэн ирэхээр шийддэг.

АХЛАГЧ АНДЭРСЭН

Бид бүгдэд туслахын тулд LDS.org дээр “Авралын ажлыг яаравчлуулах нь” гэсэн шинэ хэсгийг оруулсан байгаа. Тэндээс та хэрэгцээтэй материалуудыг үүний дотор та бидэнтэй адил сүмийн удирдагч, гишүүд, номлогчид итгэлтэйгээр Их Эзэний ажлыг хурдацтайгаар хамтран хийж буй тухай нэмэлт түүх, жишээнүүдийг олж болно.

Бид өөрсдийн хамгийн сайнаараа хийх юм бол Их Эзэн бидэнтэй хамт байх болно. Сударт “зарц нар явж мөн хүч чадлаараа хөдөлмөрлөхөд; мөн талбайн Эзэн … тэдэнтэй түүнчлэн хөдөлмөрлөжээ” хэмээн өгүүлсэн байдаг (Иаков 5:72).

Хэдэн долоо хоногийн өмнө би Флоридагийн Тампа гадасны чуулганд сууж байхдаа 32 ах Мелкизедек санваар хүлээн авч батлуулахыг харан гайхан бахадсан билээ. Тэд та бүхний амьдардаг, үйлчилдэг тойрог салбаруудтай ижил газраас л ирсэн хүмүүс.

Тэдгээр эрэгтэйчүүдийг зогсож байх үед би тэдний амьдралд, тэдний эргэн тойрон дахь эмэгтэйчүүд ба хүүхдүүдийн амьдралд тохиолдсон гайхамшгийн тухай бодож билээ. Би нэгдмэл байдалд ажилласан удирдагчид, гишүүд, номлогчдын тухай, тэдний Христийнхтэй адил хайр ба үйлчлэлийн тухай бодож байлаа. Тэд итгэлтэйгээр үйлдэж байхад нь Их Эзэний илгээсэн тэнгэрлэг удирдамжийн тухай би бодсон. Би Моронайн хэлсэн: “Гайхамшгууд байхаа больсон гэж үү? … Эсвээс тэнгэр элчүүд хүмүүний үрсэд үзэгдэхээ больсон гэж үү? Эсвээс тэрбээр Ариун Сүнсний хүчийг тэднээс далдалсан гэж үү?” (Moронай 7:27, 36) хэмээх үгсийг бодсон.

“Болгоогтун би та нарт хэлнэ, Үгүй; учир нь гайхамшгууд үйлдэгдэх нь итгэлээр бөлгөө.” (Moронай 7:37)

Есүс бол Христ бөгөөд Тэр бол бидний Аврагч мөн Гэтэлгэгч гэдэг баттай гэрчлэлээ би та нартай хуваалцаж байна. Энэ бол Түүний ариун ажил. Та итгэлтэй байж даруухнаар Түүний тусламжийг эрэлхийлэх аваас Тэрээр таныг удирдан чиглүүлж, тантай хамт байх болно гэдгийг би амалж байна. Есүс Христийн нэр дээр, амен.