Хэрхэн үзэх


ХҮГ медиа тоглуулагч (Видео)

ХҮГ медиа тоглуулагчаар видео бичлэг үзэхдээ системийн ямар шаардлагуудыг хангах ёстой вэ?

 

Дараах интернет браузерын аль нэгийг болон Flash хувилбаруудыг компьютертээ суулгасан байх шаардлагатай.

Тэмдэглэл: Flash-ийн техник хангамжийн хурдасгагчийг хаана уу. Энэ нь гэмтлийг зогсоож видео бичлэгийг үргэлжлүүлэн тоглуулна. Үүнийг хэрхэн хийх зааварчилгааг харна уу.

 

 

 

Windows PC

Mac

Браузер

  • Chrome
  • Firefox 3.0.1 эсвэл түүнээс дээш
  • Internet Explorer 6 SP1
  • Internet Explorer 7
  • Internet Explorer 8
  • Safari 3.2.2 эсвэл түүнээс дээш
  • Safari 4 эсвэл түүнээс дээш
  • Chrome
  • Firefox 3.0.1 эсвэл түүнээс дээш
  • Safari 3.2.1 эсвэл түүнээс дээш
  • Safari 4 эсвэл түүнээс дээш

 

 

Flash

  • Flash Player 10
  • Flash Player 10

Тэмдэглэл: Flash version 10.1.85.3-ын урьд өмнө тулгарч байсан асуудлууд байдаг. Хэрвээ LDS медиа тоглуулагчаар бичлэг үзэхэд асуудал гарч байсан бол Flash-ийн сүүлийн хувилбарыг нь сонгон сайжруулна уу.

iOS 4.3x дээр мөн асуудлууд гардаг бөгөөд тоглуулах товчийг дарсны дараа хэдэн секунд хүлээвэл энэ нь тоглож эхлэх болно. Ачааллаж байх үед нь тоглуулах товчны гол дээр дахин дарах буюу буланд харагдах хэсэгт дарж болохгүй. Энэ 4.3x. дээр гардаг асуудал.


Яагаад заримдаа бичлэг тоглуулах үед түр зогсож гацдаг вэ?

Хэрвээ таны интернэтийн хурд хангалтгүй эсвэл жижиг RAM/санах ой/тай, процессор нь удаан бол бичлэг тоглуулах үед бичлэг түр зогсож эсвэл гацна. Хэдийгээр кабелийн интернэттэй байсан ч интернэтийн ачааллаас болж тоглуулалт нь гацах буюу олон дахин ачааллаж болно.

Видео бичлэгийн холбоос хаягийг хэрхэн хуваалцах вэ?

Хуваалцах видео бчилэг эсвэл холбоос авах сонголтуудыг тоглуулагчийн үндсэн цэс хэсгээс ашиглана. Холбоосыг э-мэйл эсвэл вэб хуудсандаа хуулан байрлуулж болно.

“Код авах” нь юу хийдэг вэ?

Код авах тохируулга нь тоглуулагчийн HTML кодыг хуулбарлаж вэб хуудсандаа тавих боломж олгоно. Та ХҮГ медиа тоглуулагчийг өөрийн вэб хуудасны нэг хэсэг болгоход энэ сонголтыг ашиглаж болно.

ХҮГ медиа тоглуулагч нь Flash Player-ийг сайжруулах хэрэгтэй гэдэг анхааруулгыг дэлгэцэнд харуулдаг. Хэрхэн сайжруулах вэ?

Медиа тоглуулагч нь ийм бичгийг дэлгэцэнд харуулна:

Та бичиг дээр дарж Adobe–аас Flash Player-ийн хамгийн сүүлийн үеийн хувилбарыг авах боломжтой.

ХҮГ медиа тоглуулагч нь зөв тоглохгүй эсвэл буруу бичлэг тоглож байна. Үүнийг хэрхэн засах вэ?

Таны вэб браузер хадгалагдсан мэдээллийг үзүүлж байж болох юм. Браузерын хадгалагдсан мэдээллийг арилгахын тулд хамгийн сүүлд нэвтэрсэн хуудасны хувилбар руу Windows байвал CTRL + F5 дарж, хэрвээ Maк байвал COMMAND + SHIFT + R даран харна.

Windows медиа тоглуулагч (зөвхөн видео эсвэл аудио)

LDS.org нь Microsoft–оос Windows медиа тоглуулагчийг видео болон аудио дамжуулахад ашигладаг. Видео болон аудио бичлэг үзэх буюу сонсохдоо хэрвээ Windows медиа тоглуулагч байхгүй бол компьютертээ суулгана.

Windows медиа тоглуулагч таны компютерт байгаа үгүйг шалгахдаа Windows медиа тоглуулагч шалгах дээр дарна. Хэрвээ жижиг цонх гарч ирэн дуу сонсогдвол энэ нь танд аль хэдийн байсан юм байна гэсэн үг. Хэрвээ таны браузер шаардлагатай програм эсвэл туслах програм байхгүй байгааг илтгэж байвал та Windows медиа тоглуулагчийг үнэгүй татан авч болно.