Тоглуулагчийн функцууд


video player features
  1. Видео мэдээлэл
    Тоглуулж буй видеоны талаар мэдээллээр хангадаг.
  2. Хуваалцах
    IM эсвэл э-мэйлээр, мөн холбоосыг хуулбарлан дамжуулснаар та бүхэн видео бичлэгийн талаар хуваалцах боломжтой болдог. Мөн фэйсбүк болон твиттэр ашиглан хуваалцаж болно.
  3. Холбоос
    Вэб холбоосыг хуваалцаж мөн хуулбарлах боломжтой болгодог.
  4. Суулгах
    Тоглуулагчид суулгасан кодыг хуулснаар блог эсвэл цахим хуудас руу тоглуулагчийг нэмж болно.
  5. Тоглох/Түр зогсох товч
  6. Чиглүүлэгч
    Чиглүүлэгч нь видеоны цагийн кодыг харуулдаг бөгөөд видеог урагш, хойш нь гүйлгэснээр заалтыг өөрчилж болдог.
  7. DVR-ийн шууд нэвтрүүлгийн товчлуур
    Шууд дамжуулж буй видеоны хэсгийг үзэж байх үед видеоны ухраах эсвэл түр зогсох товчийг дарвал энэхүү товчлуур нь саарал болно. Шууд товчлуурыг дахин дарахад видео буцаад шууд дамжуулалтаараа гарч, видеог гарч эхлэхэд товчлуур нь буцаад ногоон өнгөтэй болно.(Эрэлт ихтэй видеог үзэж байхад энэ товчлуур нь идэвхгүй байх ба видеоны аль ч хэсэгт очиж болно).
  8. Хадмал бичиг
    Хадмал бичгийг үзэхийн тулд энэ товчин дээр дарна уу. iOS хэрэгсэл дээр хадмал бичгийг харахын тулд эдгээр зааварчилгааг дагана уу

    • “Тохиргоо”-г дарна уу
    • “Видео бичлэгүүд”-ийг дарна уу
    • “Хадмал бичиг”-ийн “Асаах”-руу шилжүүлнэ
  9. Бүтэн дэлгэц
    Бичлэгийг бүтэн дэлгэцээр үзэхийн тулд энэ товчин дээр дарна.

  10. Дууны хэмжээ
    Энэхүү товч нь дууны хэмжээг тохируулна.