Ариун сүм болон санваарын бэлтгэл


Жил бүр 11 настай охид, хөвгүүдэд зориулсан Ариун сүм болон санваарын бэлтгэл нэртэй уулзалт зохион байгуулагддаг бөгөөд тэдний эцэг эхийг бас урьдаг. Үүний зорилго нь ариун сүмийн болон санваарын үйлчлэл хийх мөн ариун гэрээнүүд байгуулж, сахихын адислалуудыг ойлгоход эдгээр хүүхдэд туслах явдал юм. Энэ уулзалтаар санваарын зорилго, үүрэг хариуцлага, ёслол, адислалууд; хөвгүүдэд санваар хүлээн авахад бэлтгэх амлалтаа бэхжүүлэхэд туслах мөн охид, хөвгүүдэд авралын ажилд оролцох боломжоо ойлгоход туслах; хүүхдүүдийг 12 нас хүрээд хязгаартай ашиглах ариун сүмийн эрхийн бичгийг хүлээн авахад болон тэдний нөхцөл байдлаас хамаарч төлөөлөн гүйцэтгэх баптисмд зохистойгоор оролцоход урамшуулан дэмжих зэрэг сэдвүүдийг хуваалцаж болно.

Уг уулзалтыг төлөвлөхөд туслах удирдамж, эх сурвалжийг оруулав. 

Эх сурвалж

 

 

 

 

 

<h2 style="margin: 0px 0px 10px; padding: 0px; border: 0px; vertical-align: baseline; background-image: initial; background-position: 0px 0px; background-size: initial; background-repeat: initial; background-attachment: initial; background-origin: initial; background-clip: initial; color: rgb(42, 55, 83); font-family: " helam="" slab",="" "roboto="" calibri,="" helvetica,="" arial,="" sans-serif;"="" xmlns="http://www.w3.org/1999/xhtml">Удирдамж

 

 

 

 

 

  • Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл бишопын зөвлөлийн удирдлаган доор уулзалтыг төлөвлөнө.
  • Бишопын зөвлөлийн гишүүн уулзалтыг хөтлөн явуулах бөгөөд Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүн оролцоно.
  • Бусад удирдагч, түүний дотор диконы чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл болон Бийхайв ангийн ерөнхийлөгчийн зөвлөл, Залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд оролцож болно.
  • Хэрэв тойрогт 11 настангууд цөөхөн байдаг бол уулзалтыг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлаган доор бусад тойрогтой хамтран эсвэл бүх гадасны хэмжээнд явуулж болно.
  • Орон нутгийн хэрэгцээнд тохируулан уулзалтыг ням гаргийн орой юм уу Хүүхдийн хэсгийн ням гаргийн хурлын нэг хэсэг болгон явуулж болно. Эсвэл өөр үед ч бас явуулж болно.