2010–2019
Сүмийн албан тушаалтнуудыг дэмжүүлэн баталсан нь
Аравдугаар сар 2012


Сүмийн албан тушаалтнуудыг дэмжүүлэн баталсан нь

Томас Спенсер Монсоныг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бошиглогч, үзмэрч, илчлэгч болон Ерөнхийлөгчөөр; Хенри Беннион Айрингийг Тэргүүн Зөвлөлийн Нэгдүгээр зөвлөхөөр; Диетер Фриедрих Угдорфыг Тэргүүн Зөвлөлийн Хоёрдугаар зөвлөхөөр тус тус дэмжүүлэн батлах санал оруулж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байгаа хүн байвал гараа өргөж болно.

Боид Кеннет Пакерыг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгчөөр, дараах гишүүдийг тус чуулгын гишүүдээр дэмжүүлэн батлах санал оруулж байна. Үүнд: Боид К.Пакер, Л. Том Перри, Рассел М.Нелсон, Даллин Х.Өүкс, M.  Рассел Баллард, Ричард Г.Скотт, Роберт Д.Хейлс, Жеффри Р.Холланд, Давид А.Беднар, Квинтин Л. Кук, Д. Тодд Кристофферсон, Нейл Л.Андерсен.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байгаа хүн байвал гараа өргөж болно.

Тэргүүн Зөвлөлийн зөвлөхүүд болон Арванхоёр Төлөөлөгчийг бошиглогч, үзмэрч, илчлэгчдээр дэмжүүлэн батлах саналыг оруулж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байгаа хүн байвал гараа өргөж болно.

Ахлагч Жей Э.Женсенийг Далын Чуулгуудын Ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнээс чөлөөлж байна.

Түүний үзүүлсэн үйлчлэлд талархаж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Ахлагч Крейг К.Крисченсенийг Далын Чуулгуудын Ерөнхийлөгчийн Зөвлөлийн гишүүнээр дэмжүүлэн батлах санал оруулж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байгаа хүн байвал гараа өргөж болно.

Ахлагч Марлин К.Женсенийг Сүмийн түүхч бөгөөд цэдэг хөтлөгчөөр онцгой сайн үйлчилснийх нь төлөө түүнд талархал илэрхийлж, үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал оруулж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Ахлагч Стивен Э.Снөүг Сүмийн түүхч бөгөөд цэдэг хөтлөгчөөр дэмжүүлэн батлах санал оруулж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байгаа хүн байвал гараа өргөж болно.

Ахлагч Кейт К.Хилбиг, Жей Э.Женсен,Марлин К.Женсен, Оставиано Тенорио нарыг Далын Нэгдүгээр Чуулгын гишүүнээс чөлөөлж, тэднийг чөлөөнд гарсан Ерөнхий Эрх Мэдэлтэн гишүүдээр томилохыг бид санал болгож байна.

Ахлагч Кейт Р.Эдвардс, Ларри В.Гиббонс нарыг Далын Хоёрдугаар Чуулгын гишүүнээс чөлөөлөх санал оруулж байна.

Эдгээр ах нарт онцгой үйлчлэлийнх нь төлөө талархал илэрхийлэхэд бидэнтэй санал нэг байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Бусад Ерөнхий эрх мэдэлтнүүд, Бүсийн Далууд, түүнчлэн туслах бүлгүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлүүдийг одоогийн дуудлагуудад нь дэмжин баталж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байгаа хүн байвал гараа өргөж болно.

Ах эгч нар аа, та нарын дэмжин баталсан санал, итгэл бишрэл, чин үнэнч байдал, залбиралд тань талархалаа илэрхийлье.