Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?

Ахлагч Роберт С.Гей

Далын


Эцэгийн мөнхийн амьдралын шагналыг авахын тулд жижиг ч бай том ч бай бүх нүглээ орхино.

Аврагч Өөрийн шавь нараас “Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?”1 хэмээн асуусан байдаг.

Энэ асуултыг аав маань олон жилийн өмнө надад анхааралтайгаар тунгаан бодохыг заасан юм. Намайг бага байхад аав ээж маань надад гэрийн ажлыг даалгаж, хариуд нь надад багахан хэмжээний мөнгө өгдөг байлаа. Би долоо хоногт 50 центээс арай илүү их мөнгө авдаг байсан бөгөөд тэрхүү мөнгөөрөө ихэнхдээ кино театрт кино үздэг байсан юм. Тэр үед 11 настай хүүхдийн тасалбар 25 цент байсан болохоор надад 25 цент үлддэг байлаа. Би үлдсэн мөнгөөрөө нэг ширхэг нь 5 центийн үнэтэй чихрийн цуглуулгаас авдаг байсан . Таван чихрийн цуглуулгатай кино! Би үүнээс илүү сайхан байж чадна гэж үү.

Намайг 12 нас хүртэл бүх зүйл ийм сайхан хэвээрээ байлаа. Би киноны тасалбар авахаар зогсож байхдаа 12 настай хүүхдийн тасалбар 35 цент байхыг анзаарлаа. Энэ нь хоёр чихрийн цуглуулгын мөнгийг хасна гэсэн үг. Би энэхүү золиослолыг хийхэд бэлэн биш байсан учраас өөртөө “Чи долоо хонгийн өмнөх шигээ л харагдана шүү дээ” гэж өөртөө шалтаг олсон юм. Би урагшилж, 25 центийн тасалбар өгөхийг хүслээ. Кассчин анзаарсангүй, би ч урьдын адил гурвын оронд таван чихрийн цуглуулгаа худалдан авлаа.

Өөрийнхөө хийсэн зүйлд баяртай байсан болохоор би аавдаа өөрийнхөө том амжилтыг хэлэхээр гэр рүүгээ яарч билээ. Намайг бүх зүйлийн талаар нэг бүрчлэн хэлэхэд аав маань юу ч хэлээгүй юм. Намайг ярьж дууссаны дараа тэр над руу хараад “Хүү минь, чи өөрийнхөө амийг таван центийн зоосоор солих байсан уу?” гэж асуусан юм. Түүний үгс миний зүрх сэтгэлд дэндүү хүчтэй нөлөөлж, энэ нь хэзээ ч мартахгүй хичээл болсон юм.

Олон жилийн дараа би идэвх султай Мелкизедек санваартан ахаас уг асуултыг асуусан. Тэрээр гэр бүлийнхэндээ хайртай гайхамшигтай ах байлаа. Гэсэн хэдий ч тэрээр сүмд олон жилийн турш яваагүй байсан. Түүнд тэмцээнээс тэмцээний хооронд явдаг мэргэжлийн спортын багт тоглодог гайхалтай авьяастай хүүтэй байлаа. Түүний баг Ням гарагт дасгал хийж, тэмцээнд оролцдог байсан бөгөөд хэд хэдэн том тэмцээнд түрүүлсэн. Би түүнтэй уулзахдаа түүнд санваартны хувьд тэрээр тангараг хийгээд гэрээгээ эрхэмлэн биелүүлвэл “Эцэгт байгаа бүхэнг.”2 хүлээн авна гэсэн амлалт байгааг сануулсан юм. Дараа нь би түүнээс “Улсын аваргын төлөөх тэмцээн Эцэгт байгаа бүхнээс илүү чухал уу?” гэж асуусан юм. Тэрээр эелдгээр “Би таны хэлэх гээд байгаа зүйлийг ойлголоо” гэж хэлээд бишоптойгоо уулзах цаг товлосон юм.

Өнөөдөр бидний сайн зорилгыг үл харгалзан дэлхийн сайн гэж хэлэх зүйлст хэт их автагдах нь амархан болсон байна. Дэлхий биднийг “алсуур хайхыг.”3 ятгаж байна. Саяхан нэг хүн надаас “Ганцхан хундага архи тогтоочих нь тийм сүртэй зүйл үү?” гэж асуусан юм. Энэ нь дайсны үг болохыг та мэдэхгүй байна гэж үү? Кайн “Миний мэдэх ёстой тэр Их Эзэн чинь хэн бэ?”4 гэж асуугаад амиа алдсан байдаг. Бид бяцхан нүглийн төлөө өөрсдийгөө зөвтгөх үед Сатан ялалтын бүрээ үлээж байдаг. Нэг лонх сүү,5 буруу үсэглэсэн нэр,6 аяга шөлөөр,7хүүгийн эрх, өв худалдагдаж байлаа.

Бид аяга шөл эсвэл аваргын төлөөх тэмцээнээр амиа солихоор уруу татагдах үедээ Каин шиг өөрсдийнхөө үйлдлийг зөвтгөж болно эсвэл Бурханы тааллыг дагахыг эрэлхийлж болно. Бид үргэлж л тийм байсан болохоор бид өөрсдөөсөө засвар, залруулга хэрэгтэй ямар нэгэн зүйлийг бид хийж байна уу гэхээсээ илүүтэйгээр бид Эцэгийн хүслийг гүйцэтгэх үү эсвэл эргэн буцах уу? гэдгээ өөрсдөөсөө асуух ёстой.8

Их Эзэн бидний зөв шударга байдалд хайртай боловч биднийг үргэлжлүүлэн наманчилж, дуулгавартай байхыг хүсдэг. Бид Библиэс нэгэн тушаалуудыг сахидаг баян залуу Аврагчийн өмнө сөгдөөд “мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх хэрэгтэй вэ?” гэж асуудаг тухай уншдаг. Аврагч түүнд “Чамд нэг л юм дутаж байна. Явж, өөрийн бүх өмчөө зарж ядууст өг.”9 гэж хэлэхэд тэр гунигтайгаар буцаад явсан юм.

Баян дэлхийн зүйлст хэт автсан Леменчүүдийн хаан, Лемонайн эцэг бас мөнхийн амьдралын талаар үүнтэй адил асуултыг асуусан: “Энэ ёс бусын сүнсийг цээжнээсээ үндсээр нь сугалуулан, мөн Бурханаар төрж болохын тулд, мөн түүний Сүнсийг хүлээн авч болохын тулд би юу хийх билээ? … Би энэхүү агуу баяслыг хүлээн авч болохын тулд би хаант улсаа орхих болно.”10

Их Эзэн Өөрийн үйлчлэгч Ааронаар дамжуулан түүнд ямар хариулт өгснийг санаж байна уу? “Хэрэв та бүх нүглүүдээ наманчилбал, мөн Бурханы өмнө доош бөхийвөл, та хүлээн авах болно гэдэгтээ найдсаар, мөн итгэлтэйгээр түүний нэрийг дуудвал, тэгвэл та хүссэн тэрхүү найдварыг хүлээн авах болно.”11

Хаан хийх ёстой тэдгээр золиослолуудыг ойлгоод өөрийгөө даруусгаж, газар дээр сунан хэвтэж, “Ай Бурхан, … би таныг мэдэхийн тулд бүх нүглүүдээ орхих болно.” хэмээн залбирдаг. 12

Эцэгийн мөнхийн амьдралын шагналыг авахын тулд жижиг ч бай том ч бай бүх нүглээ орхих нь Аврагчийн биднээс хариуд нь авахыг хүсдэг зүйл юм. Бид өөрсдийгөө зөвтгөсөн явдал, шалтаг, ухаалаг тайлбар, биеэ өмөөрөх, хойш тавих зан, гадаад төрх, хувийн бардамнал, шүүмжилсэн бодол санаа болон юмсыг өөрийнхөөрөө хийх зангаа мартах ёстой. Бид өөрсдийгөө бүх дэлхийн зүйлсээс салгаж, Бурханы дүр төрхийг царай төрхөндөө хүлээж авах хэрэгтэй.13

Ах эгч нараа, энэ шаардлага нь зөвхөн муу зүйлс хийхгүй байхаас илүүг шаардана гэдгийг санаарай. Бидний дайсан үргэлж идэвхтэй тэмцдэг учраас бид ч бас үйлдэл хийх ёстой ба “дүйнгэ, бодлогогүйгээр.”14 суух ёсгүй. Бурханы дүр төрхийг царай төрхөндөө хүлээж авна гэдэг нь бие биендээ үйлчлэхийг хэлж байгаа юм. Бидний хийдэг зүйлс нүгэл байхад хийх ёстой зүйлсээ хийдэггүй нүгэл мөн байдаг бөгөөд бид энэ хоёроос хоёулангаас нь зайлсхийх ёстой.

Африкт номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байх үедээ хуралд явах замдаа энэ агуу үнэнийг мөнхөд заасан нэгэн бяцхан хүү ганцаараа замын хажууд мэгшин уйлж байгааг харснаа би мартдаггүй юм. Миний дотор нэгэн дуу хоолой “Зогсоод тэр хүүд тусал” гэж хэллээ. Тэр дуу хоолойг бараг сонссон даруйдаа би өөртөө тайлбар гарган “Чи зогсож болохгүй. Чи хоцорно шүү дээ. Чи бол тэргүүлэх албан тушаалтан, тиймээс хоцорч болохгүй” гэж хэллээ.

Намайг хурал болох цуглааны байранд ирэх үед нөгөөх хоолой дахин “Яваад тэр хүүд тусал” гэж дахин хэллээ. Би машиныхаа түлхүүрийг Афаси гэдэг Сүмийн гишүүнд өгөөд тэр хүүг над дээр авчрахыг гуйсан юм. 20 минутын дараа миний мөрийг хэн нэгэн цохисон бөгөөд хүү гадаа ирсэн байсан юм.

Тэр ойролцоогоор 10 настай байсан бөгөөд түүний аав нь нас барж, ээж нь шоронд орсныг бид олж мэдлээ. Тэр Акрагийн ядуусын хороололд өөрт нь хоол хийж өгч, унтах газар олж өгдөг асрагчтай амьдардаг байжээ. Тэрээр амьдрах газрынхаа мөнгийг олохын тулд гудамжинд хатаасан загас зардаг байжээ. Тэр өдөр хүү өдөржингөө хамаг байдгаараа хашгиран загас зарсныхаа дараа халаасандаа гараа хийхдээ цоорхой байсныг олж мэджээ. Тэр бүх орлогоо алдсан байлаа. Хэрэв тэр мөнгөгүй гэртээ харивал худалч нэртэй болж, зодуулан, гудамжинд хөөгдөж гарах байсныг би харсан даруйдаа ухаарсан билээ. Бид түүний айдсыг дараад, түүнд алдсан мөнгийг нь өгөн, гэр болон асрагчид нь хүргэж өгсөн.

Тэр өдөр би гэр рүүгээ харих замдаа хоёр агуу үнэнийг ухаарсан юм. Нэгдүгээрт, би урьд нь хэзээ ч мэдэж байгаагүйгээр Бурхан хүн нэг бүрийг халамжилдаг бөгөөд хэзээ ч биднийг орхихгүй. Хоёрдугаарт, бид өөрсдөдөө байгаа Сүнсний дуу хоолойг байнга сонсож байх ёстойг би мэдэх бөгөөд өөрсдийн айдас болон тавгүй байдлаас үл хамааран биднийг хааш нь аваачна, тийшээ “шууд”15 явах ёстой гэдгийг сурсан юм.

Нэгэн өдөр шавь нар нь Аврагчаас тэнгэрийн хаанчлалд хэн нь хамгийн агуу болохыг асуудаг. Тэр хөрвөгдөж, даруу байж, хүүхэд адил дуулгавартай байх нэгэн нь тийм байх юм хэмээн тэдэнд хэлээд үргэлжлүүлэн “Учир нь Хүний Хүү алдагдсаныг аврахаар ирсэн юм.”16 гэжээ. Тэр энэ ганц өгүүлбэрээр бидний номлолыг тодорхойлсон юм. Бид алдагдсан, хамгийн сүүлд байдаг, хамгийн үнэ цэнэгүй гэж өөрсдийгөө боддог хүмүүсийг аврах ёстой. Зөвхөн нүглээс зугтах нь хангалтгүй бөгөөд бид “түүний загалмайг үүрэлцэж”17 мөн бусдыг итгэлээ өөрчлөхөд нь туслахад “санаа сэтгэлээ бүрэн зориулж,”18 байх ёстой. Энэрэл хайраар бид үрэлгэн хүүг тэврэн авч,19 мэгшин уйлах өнчин хүүхдүүдийн уйлж, гуниглах цагт нь хамт байж, харанхуй болон гуниг зовлонд автсан хүмүүсийн гуйлт,20 хийгээд гачигдсан гэр бүлийн зовлон зүдгүүрийг сонсохыг биднээс уриалдаг. “Сатан хүн бүрийг Каин эсвэл Иудас шиг болгох шаардлагагүй. Түүнд зөвхөн хүмүүсийг төвийг сахисан болгох л хангалттай”21хэмээн Ахлагч Нийл А.Максвелл хэлсэн юм.

Саяхан нэгэн гадасны чуулганы дараахан нэгэн өсвөр насны хүүхэд надад дөхөж ирээд “Бурхан надад хайртай юу?” гэж асуусан юм. Бурхан хэнийг ч ганцаар нь орхидоггүй гэдгийг бидний үйлчлэлээр дүүрэн амьдрал батлан харуулаасай.

“Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?” хэмээх асуултын хувьд Сатан биднээс чихрийн цуглуулга, дэлхийн аваргын төлөөх тэмцээнээр амиа солихыг хүсдэг юм. Харин Аврагч бидэнд ямар ч дэлхийн шагнал амлалгүйгээр нүглүүдээ Түүнд өгч, Түүний царай төрхийг өөрсдөдөө шингээж, мөн тэр бүгдийг бусдын зүрхэнд суулгахыг хүсдэг юм. Ингэснээр бид дэлхийн бүх баялгаас ч агуу Бурханд байгаа бүхнийг хүлээн авах болтугай.22 Танд төсөөлөгдөж байна уу?

Никарагуа дахь саяхны аяллынхаа үеэр би бидний зочилсон нэгэн энгийн амьдралтай гэр бүлийн гэрт “Миний гэрчлэл миний хамгийн үнэ цэнэтэй баялаг” гэх тэмдгийг олж харсан юм. Надад ч мөн адил. Миний гэрчлэл бол миний бодгалын баялаг бөгөөд зүрх сэтгэлийнхээ гүнээс би энэ сүм бол Бурханы үнэн Сүм, Аврагч түүний удирдагч бөгөөд Өөрийн сонгосон бошиглогчоороо дамжуулан Сүмийг удирддаг гэдгийг гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Show References

  1.  

    1.  Матай 16:26.

  2.  

    2.  Сургаал ба Гэрээ 84:38.

  3.  

    3.  Иаков 4:14.

  4.  

    4.  Мосе 5:16.

  5.  

    5. Лонхтой сүү, түүний цөцгий нь Томас Б.Марш болон Харрис эгч нарын маргалдааны гол сэдэв байлаа. Тэд өөрсдийнхөө эх сурвалжуудыг нийлүүлж, бяслаг хийхээр тохирчээ. Марш эгч сүүндээ цөцгийнөөс хийлгүй өөртөө авч үлдэж байна гэдгийг Харрис эгч олж мэдсэнээр тэд хоорондоо муудалцжээ. Томас Марш асуудлыг бишопт хэлсэн боловч бишоп Харрисыг зөвтгөжээ. Энэ асуудал нь бишопоос Дээд Зөвлөл, Дээд Зөвлөлөөс Тэргүүн Зөвлөлд хүрч, тэнд байгсад бүгд Марш эгч буруутай гэж үзжээ. Энэ нь Томас Марш болон Ах нарын дунд том ангал бий болгожээ. Удалгүй Томас Марш Миссуригийн хотын даргын өмнө Мормончууд Миссури мужид эелдэг бус хандаж байна гэж мэдүүлжээ (Жорж А.Смит. “Discourse.” Deseret News, 1856 оны 4-р сарын. 16, 44-г үзнэ үү.).

  6.  

    6. Бошиглогч Иосеф Смит Саймонд Райдрыг номлолд үйлчлэхийг дуудах үед Райдр түүний нэрийг хэвлэгдэж гарсан илчлэлтэнд “Райдер” хэмээн буруу үсэглэсэн байсныг харжээ. Тэрээр гомдож, эцэстээ урвагч болж, бошиглогчийг өд, давирхайгаар цацахад оролцжээ. Иосеф Смит илчлэлтээ өөрийн бичээчид хэлдэг байсан бөгөөд нэрийг үсэглэх явцад оролцдоггүй байсныг Райдр мэдээгүй юм. (Milton V. Backman Jr., The Heavens Resound: A History of the Latter-day Saints in Ohio, 1830–1838 [1983], 93–94; Donald Q. Cannon and Lyndon W. Cook, eds., Far West Record: Minutes of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 1830–1844 [1983], 286-г үзнэ үү.)

  7.  

    7.  Эхлэл 25-д Есав ууган хүү байх эрхээ Иаковт “талх болон аяга шөлний” төлөө худалдсан тухай бид сурдаг (шүлэг 34).

  8.  

    8.  Сургаал ба Гэрээ 19:18–19-г үзнэ үү.

  9.  

    9.  Марк 10:21–22-г үзнэ үү.

  10.  

    10.  Алма 22:15.

  11.  

    11.  Алма 22:16.

  12.  

    12.  Алма 22:18.

  13.  

    13.  Алма 5:14–19-г үзнэ үү.

  14.  

    14.  Алма 60:7.

  15.  

    15.  Марк 1:18.

  16.  

    16.  Матай 18:11.

  17.  

    17.  Иаков 1:8.

  18.  

    18  Сургаал ба Гэрээ 58:27.

  19.  

    19.  Лук 15:11–32-г үзнэ үү.

  20.  

    20.  Иосеф Смит—Түүх 1:15–16-г үзнэ үү.

  21.  

    21. Нийл  A. Maxwell, Deposition of a Disciple (1976), 88.

  22.  

    22.  Сургаал ба Гэрээ 19:38-г үзнэ үү.