Энэ бол гайхамшиг

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын

Ахлагч НийлЛ.Андэрсэн


Та гадуур хувцсан дээрээ номлогчийн энгэрийн тэмдэгтэй бүрэн цагийн номлогч биш бол, Паулын хэлсэнчлэн “бэхээр бус харин амьд Бурханы Сүнсээр”13 зүрхэндээ бичих цаг болоод байна.

Есүс Христийн мөнх бус амьдрал гайхамшгуудаар дүүрэн байсан юм: онгон бүсгүй эх болсон, шинэ од тэнгэрт гарч ирсэн тэнгэр элчүүд хоньчид дээр хүрч ирсэн сохор хүмүүсийг хараатай, хазгар хүмүүсийг явдаг болгосон, тэнгэр элчүүд Гетсеманид болон булшин дээр ирсэн гэх мэт бүх гайхамшгуудаас хамгийн агуу нь Түүний алдар суут Амилалт юм.

Амилсан Их Эзэн Галилын ойролцоох уулан дээр арваннэгэн Төлөөлөгчид дээрээ ирж тэдэнд хандан: “явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ”?1 хэмээн хэлсэн энэхүү үйл явдлыг та нар төсөөлөн бодож чадах уу? “Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун.”2

Бүх дэлхийд? Бүх үндэстэнд? Бүх бүтээлд гэнэ үү? Энэ нь боломжтой юу? Есүс хэдийгээр төлөөлөгчиддөө итгүүлсэн ч сайн мэдээг номлоход тэдэнд гайхамшгууд үнэхээр тохиох болов уу хэмээн тэд гайхан бодсон байх учиртай.3

Итгэл нь эргэлзээг зайлуулахад Петр дуугаа өндөрсгөн, тэдэнд ийн хэлсэн билээ:

“Иерусалимын бүх оршин суугчид аа, … миний үгэнд анхаарлаа хандуул. …

“… Назарын Есүсийг, … та нар бурхангүй хүмүүсийн гараар загалмайд хадуулж, алсан: …

“Энэ Есүсийг ... Бурхан амилуулсан бөгөөд бид бүгдээрээ үүний гэрч нар мөн.”4

Тэр өдөр Сүнс хүмүүс дээр үлэмж ихээр юүлэгдэж, 3,000 хүн баптисм хүртжээ. Есүсийн амласнаар итгэгчдийн итгэлийг тэмдгүүд болон гайхамшгууд дагалдсан ажээ.

Дэлхий дээр Есүс Христийн Сүм 183 жилийн тэртээ сэргээгдэхэд олон зуун жилийн өмнө Их Эзэний цөөхөн хэдэн шавьдаа өгсөн зарлиг давтагдсан юм: “Сэрэмжлүүлгийн дуу хоолой бүх хүмүүст хүрэх болно.”5 “Учир нь үнэнээр, уг дуу хоолой бүх дэлхийд мөн дэлхийн хязгааруудад очих ёстой.”6

Бүх дэлхийд? Дэлхийн хязгааруудад? Бүх хүмүүст? Энэ нь боломжтой юу?

Аврагч хожмын үеийн гэгээнтнүүдэд итгэж байсан ч7 тэдэнд энэхүү гайхамшигт ажлын амжилт хийгээд хувь тавиланг угтан харах боломж байсан уу? Сайн мэдээг номлоход гайхамшгууд үнэхээр тэдэнд тохиох болов уу хэмээн тэд гайхан бодсон байх учиртай.

Итгэл нь эргэлзээг зайлуулсан учир хүмүүс олон мянгаараа баптисм хүртэж байсан юм. Англид ахлагч Вилфорд Вудрафф Түүний Өөрийг нь ирэхийг нийгмээрээ хүлээж байсан гэдгийг нь мэджээ. Их Эзэний Сүнс тэдэн дээр юүлэгдэж, тэрээр сургаал номлогч 45 хүнд баптисм хүртээж, Бэнбау ферм дээр байсан эхний сардаа хэдэн зуун гишүүнд баптисм хүртээсэн ажээ.8

Бидний энэ үед ч гэсэн сайн мэдээг номлоход гайхамшгууд тохиож байна. Ахлагч Дэвид А.Бэднар бид хоёрыг 40 орчим жилийн өмнө номлогч байх үед (бид хоёр улаан сандал дээр сууж буй эргэж ирсэн номлогчдоос хамгийн ахмад нь биш), 16,000 номлогч үйлчилж байсан. Өчигдөр ерөнхийлөгч Томас С.Монсоны мэдэгдсэнээр өмнөх аль ч үеийнхээс илүү олон буюу 65,000 номлогч үйлчилж байна. Тэр үед 562 гадастай байсан бол өнөөдөр 3,000 гаруй гадастай байна. Тэр үед манай тойрог, салбарууд 59 оронд байлаа. Өнөөдөр дэлхийн 224 улс орны 189-д нь манай сүм байна. Бид Нифайн угтан хэлсний дагуу сүмийн гишүүд тоогоороо цөөхөн байна.9 Гэвч энэ цаг үед “хүний гар хүрэлгүйгээр нэгэн чулуу цавчигдаж … бүх дэлхийг [дүүргэх болно]”10 гэсэн Даниелын бошиглолын үгс гүйцэлдэж байгааг та бид харж байна.

Энэ бол гайхамшгуудын үе мөн. Зургаан сарын өмнө Ерөнхийлөгч Монсон номлолд үйлчлэхийг хүссэн залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн нас өөрчлөгдсөнийг зарлах үед үүнийг баталсан сүнс бидний дээрээс юүлэгдэж байсан. Итгэл нь эргэлзээг зайлуулсан учир залуу эрэгтэй, эмэгтэйчүүд урагшилсан. Чуулганы дараагийн Пүрэв гарагт би Тэргүүн Зөвлөлд номлогчдын дуудлагуудыг санал болгохоор томилогдсон. Аль хэдийн төлөвлөгөөгөө өөрчилж, эмч нартайгаа уулзан, бишоп болон гадасны ерөнхийлөгчтэйгөө ярилцлаганд орж, номлолын өргөдлөө явуулсан 18 настай эрэгтэйчүүд, 19 настай эмэгтэйчүүдийн өргөдлүүдийг хараад би маш их гайхсан энэ бүгд зөвхөн 5 өдрийн дотор болсон юм. Одоо тэдэнтэй мянга мянган залуучууд нэгдээд байна. Энэ бол гайхамшиг.

Эмэгтэй номлогчдын итгэл биднийг хүчирхэгжүүлж байгаад мөн дэлхийн олон орны номлолд үйлчлэхэд бэлэн байгаа номлогчид болон ахмад номлогчдын тоо нэмэгдэж байгаад бид баяртай байна. Шинээр 58 номлол зарлагдаад байна. Провогийн номлогч бэлтгэх төв бүрэн хүч чадлаараа ажиллаж байгаагаас гадна Мексик хотод номлогч бэлтгэх шинэ төв нээгдэх болно.

Ерөнхийлөгч Томас С.Монсон ийн хэлсэн юм: “Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ”11 гэсэн Аврагчийн зарлигт бид маш нухацтай хандах ёстой … “Энэ нь … үргэлж урагш ахиж… хүмүүсийн амьдралыг өөрчлөн адислахад хүргэх болно. … бүх дэлхий дэх ямар ч хүч Бурханы ажлыг зогсоож чадахгүй.”12

Түүний сайн мэдээ дэлхий даяар тархаж байгаа энэ үед бид Их Эзэний гайхамшгуудыг гэрчилж байна.

Ах, эгч нар аа, Их Эзэн илүү олон номлогчдыг номлолд үйлчлэхэд нь сүнсээр нөлөөлөхийн хажуугаар бас Түүний номлогчдыг хүлээн авах шударга, сайн хүмүүсийн зүрх сэтгэлийг нээж, оюун ухааныг нь бэлдэж байгаа билээ. Та нар тэднийг аль хэдийн таньдаг эсвэл удахгүй тэдэнтэй танилцаж болох юм. Тэдгээр нь танай гэр бүлийн гишүүн, эсвэл хөрш чинь байж болно. Тэд гудамжаар таны хажуугаар өнгөрдөг хэн нэгэн, эсвэл сургуульд хамт сурдаг, онлайнаар тантай холбогддог байж болно. Та ч гэсэн энэхүү тохиох гэж байгаа гайхамшгийн нэг хэсэг мөн.

Та гадуур хувцсан дээрээ номлогчийн энгэрийн тэмдэгтэй бүрэн цагийн номлогч биш бол, Паулын хэлсэнчлэн, “бэхээр бус харин амьд Бурханы Сүнсээр”13 зүрхэндээ бичих цаг болоод байна. Эргэж ирсэн номлогч нар аа, та нар хуучин нэрийн тэмдгээ хайж ол. Үүнийгээ зүүлгүй, харин харагдахаар газар тавь. Та нар эдүгээ, хэзээ хэзээнээс илүүгээр Их Эзэний мутарт зэмсэг байх шаардлагатай байна. Та нар энэхүү гайхамшигт хувь нэмрээ оруулах ёстой.

Сүмийн зөв шударга гишүүн бүр сайн мэдээг хэрхэн хуваалцах талаар боддог. Зарим хүмүүс сайн мэдээг ойлгомжтойгоор хуваалцдаг бөгөөд бид тэднээс их зүйлийг сурч болно.14 Бид зарим үед мэдэрдэг гэмшсэн мэдрэмжээсээ салахын тулд хэрхэн илүү сайн хийж болох талаар гайхан боддог.

Бидний сайн мэдээг хуваалцах хүсэл маань бид бүгдийг өвдөг сөгдөн залбирахад хүргэдэг бөгөөд үүнийг хийх хэрэгтэй. Учир нь бидэнд Их Эзэний тусламж хэрэгтэй.

Ерөнхийлөгч Монсон “Сүмийн нөлөө хязгаарлагдмал, сайн мэдээг чөлөөтэй хуваалцах боломжгүй байгаа тэдгээр газар нутгуудын”15 төлөө залбирахыг биднээс хүссэн билээ. Бид Тэнгэр дэх Эцэгтээ хандан чин сэтгэлээсээ залбирсан үед номлолын ажлыг хийх олон боломжоор биднийг адислах болно.

Бид бас сайн мэдээг хуваалцах өөрийн боломжуудын төлөө залбирдаг. Төлөөлөгч Петр “Та нарын доторх найдварын талаар асуух хүн бүрт … хариу өгөхөд ямагт бэлэн бай”16 хэмээн хэлсэн байдаг.

Өнөөгийн нийгэмд үүссэн үймээн17, эмх замбараагүй18 байдлын улмаас сүмдээ очиж байгаа хүмүүсийн тоо цөөрсөөр байгаа нь гэнэтийн зүйл биш билээ. Олон хүмүүс Бурхантай илүү ойр байж, амьдралын зорилгыг илүү сайн ойлгож мэдэхийг хүсч байгаа ч, тэдэнд хариулагдаагүй олон асуултууд байсаар байна. Олон хүмүүс үнэнийг хүлээн авахад зүрх сэтгэлээ нээсэн боловч бошиглогч Aмосын хэлснээр, “тэд Их Эзэний үгийг эрэн цааш нааш явах боловч түүнийг олохгүй [байна].”19 Та нар тэдний асуултуудад хариулснаар тэдэнд тусалж чадна. Та нар тэдэнтэй өдөр тутам ярилцсанаар Христэд итгэх тэдний итгэлийг “нэмэгдүүлж” чадна.20

Аврагч ийн хэлсэн юм: “Дэлхийд туяарч болохын тулд гэрлээ өргөгтүн. Болгоогтун Би бол та нарын өргөх тэрхүү гэрэл билээ.”21

Та хэнтэй ярих ёстойгоо мэдэхийн тулд залбирвал тэдгээр хүмүүсийн нэрс, нүүр царай санаанд тань орж ирэх болно гэдгийг би амлаж байна. Хэлэх үгс яг хэрэгтэй үедээ өгөгдөх болно.22 Танд боломжууд нээгдэх болно. Итгэл эргэлзээг ялж, Их Эзэн таныг өөрийн тань үйлдэх гайхамшгуудаар адислах болно.

Аврагч бидэнд сайн мэдээг хүмүүст хэрхэн хуваалцах талаар заасан билээ. “Багш аа, Та хаана буудаллаж байна вэ?”23 гэж асуусан Андрейн түүх надад таалагддаг. Есүс амьдарч байгаа газраа хэлж болох байсан. Гэвч оронд нь Тэрбээр Андрейд “Ир, та нар харна”24 гэж хариулсан юм. Аврагчийн “Ирээд зөвхөн би хаана амьдардгийг төдийгүй харин намайг хэрхэн амьдардгийг хар. Намайг хэн бэ гэдгийг ирээд хар. Ирээд Сүнсийг мэдэр” гэж хэлснийг би бодох дуртай. Тэр үед болсон бүх зүйлийн талаар бид мэдэхгүй ч Андрей, ах Симонтойгоо уулзаад “Бид… Христийг оллоо”25 гэж хэлснийг бид мэднэ.

Бидний ярилцлагыг сонирхож байгаа хүмүүсийг “ирээд хар” хэмээн урьснаар бид Аврагчийн үлгэр жишээг дагаж чадна. Зарим хүмүүс бидний урилгыг хүлээн авч байхад зарим нь хүлээн авахгүй. “Ирээд, хар” хэмээх урилгыг хүлээн авахаасаа өмнө хэд хэдэн удаа уриулсан хэн нэгнийг бид бүгдээрээ мэднэ. Нэгэн үед бидэнтэй хамт байсан атлаа одоо ховорхон харагддаг болсон тэдгээр хүмүүсийн талаар бодоцгоож, эргэн ирж, дахин нэг удаа харахыг урья.

Бид хүн бүрийн сонголт, цаг хугацаанд хүндэтгэлтэй ханддаг. Их Эзэн, “Хүн болгон өөрийнхөө тулд сонгож аваг”26 гэж хэлсэн юм. Хэн нэгэн хүн бидний үгийг үл тоомсорлосон ч бид түүнтэй нөхөрлөхөө мөн түүний төлөөх хайраа багасгаж болохгүй. “Ирээд хар” хэмээх таны урилгыг хүлээн авсан үгүйгээс үл хамааран та Их Эзэний баталгааг мэдрэх бөгөөд энэхүү баталгаагаар дамжуулан дараагийн удаад өөрийн итгэл бишрэлээ хуваалцах агуу их итгэлтэй болсон байх болно.

Интернет болон гар утас ашигладаг хүмүүсийн хувьд “Ирээд, харна уу” хэмээн бусдыг урих олон шинэ аргуудыг ашиглаж болно. Бидний амьдралын нэг хэсэг болсон онлайнаар өөрсдийн итгэлээ хуваалцацгаая. LDS.org, Mormon.org, Facebook, Twitter гэх мэт вэбсайтууд нь бүгд боломж олгодог.

Бостонд залуухан гишүүд сайн мэдээг хуваалцахын тулд хэд хэдэн блог нээсэн байна.27 Сүмд нэгдсэн тэдгээр залуучууд онлайнаар сайн мэдээг судалж эхэлсэн бөгөөд номлогчдоос хичээл авсан байна. Энэ туршлага нь өсвөр үеийнхэнд хүмүүст сайн мэдээний талаар ярих итгэлтэй болоход нь тусалж байгаа юм. Тэдний нэг нь “Энэ бол номлогчийн ажил биш. Энэ бол хөгжилтэй номлол”28 хэмээн хэлжээ.

Бид бүгд энэ ажлыг хамтдаа хийж байгаа. Бид тойргийнхоо гишүүд болон номлогчидтой хамтран ажлаа төлөвлөж, залбирч, бие биедээ тусалдаг. Бүрэн цагийн номлогчдын талаар байнга бодож, тэдний төлөө залбирч бай. Гэр бүл, найз нөхдийнхөө хамт тэдэнд итгэл хүлээлгэ. Их Эзэн тэдэнд итгэдэг бөгөөд Өөрийг нь эрэлхийлдэг хүмүүст зааж, тэднийг адислахын тулд эдгээр номлогчдыг дуудсан юм.

Мозамбикийн Мапуто Номлолын Ерөнхийлөгч Пауло Крэтли дараах туршлагыг хуваалцсан юм: “Мозамбикт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн [гэрлэхгүйгээр] насан туршдаа хамт амьдрах нь нийтлэг байдаг бөгөөд Африкийн ёс заншлаар гэрлэх инж хэтэрхий үнэтэй учраас ихэнх хосууд төлж дийлдэггүй ажээ.”29

Гишүүд болон номлогчид тэдэнд хэрхэн туслах талаар бодож, залбирсан.

Тэдний залбирлуудын хариулт нь тэд ариун явдлын хууль, гэрлэлт болон мөнхийн гэр бүлүүдийн ач холбогдол дээр онцгой анхаарал хандуулж байлаа. Хосуудад наманчлахад нь, мөн хууль ёсоор гэрлэхэд нь туслахын хажуугаар тэд зөвхөн Есүс Христийг дагаснаар ирдэг аз жаргалын талаар тэдэнд зааж байжээ.

Энэ бол Мозамбикийн 2 өөр хотоос ирсэн хосуудын зураг. Тэд баасан гарагт гэрлэж, бямба гарагт том хүүхдүүдтэйгээ баптисм хүртжээ.30 Найзууд болон гэрийнхнээ “ирж, харахыг” урьсан бөгөөд олон зуун хүмүүс “ирж, үзсэн” байна.

Тэр баптисмын дараа нэгэн эгч: “Бид өвөг дээдсийнхээ ёс заншлыг дагах уу эсвэл Есүс Христийг дагах уу гэдгийн аль нэгийг сонгох хэрэгтэй байлаа. Тэгээд бид Христийг дагахаар сонгосон”31 гэж хэлжээ.

Та Мозамбикт амьдардаггүй байж болно. Гэвч та өөрийн арга замаар, өөрийн соёл заншлаар Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хуваалцаж чадна.

Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбир. Энэ бол Түүний ариун ажил. Та хийх зүйлүүддээ удирдагдах болно. Тэрээр таныг боломжуудаар хангаж, бэрхшээл зовлонг тань зайлуулж, саад бэрхшээлүүдийг даван туулахад тань туслах болно. “Эцсийн өдрүүдэд миний сонгосон шавь нарын амаар сэрэмжлүүлгийн дуу хоолой бүх хүмүүст хүрэх болно, ... мөн хэн ч тэднийг зогсоох нь үгүй”32 хэмээн Их Эзэн тунхагласан билээ.

Би “Их Эзэний дуу хоолой дэлхийн өнцөг булангуудад сонсох бүгд нь сонсож болохын тулд хандах болно”33 гэдгийг гэрчилж байна. Энэ бол гайхамшиг. Энэ бол гайхамшиг гэдгийг би дахин хэлье. Есүс Христийн нэрээр, амен.

Show References

  1.  

    1. Матай 28:19.

  2.  

    2. Maрк 16:15.

  3.  

    3. Матай 28:20;  Maрк 16:17–18-ыг үзнэ үү.

  4.  

    4. Үйлс 2:14, 22–23, 32.

  5.  

    5. Сургаал ба Гэрээ 1:4.

  6.  

    6. Сургаал ба Гэрээ 58:64.

  7.  

    7. Сургаал ба Гэрээ 1:5-ыг үзнэ үү.

  8.  

    8.  Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff  (2004), 89–99-ийг үзнэ үү.

  9.  

    9. 1 Нифай 14:12-ыг үзнэ үү.

  10.  

    10. Даниел 2:34–35.

  11.  

    11. Томас С.Монсон “Чуулганд тавтай морилно уу,” Ensign эсвэл Лиахона, 2009 оны 5-р сар, 5.

  12.  

    12. Томас С.Монсон “Биднийг дахин уулзахад,” Ensign ба  Лиахона, 2012 оны 5-р сар, 4.

  13.  

    13. 2 Коринт 3:3.

  14.  

    14. Клэитон M.Кристэнсэн, The Power of Everyday Missionaries: The What and How of Sharing the Gospel (2013)-ыг үзнэ үү.

  15.  

    15. Томас С.Монсон “Чуулганд тавтай морилно уу,” Ensign эсвэл  Лиахона, 2009 оны 11-р сар, 6.

  16.  

    16. 1 Петр 3:15.

  17.  

    17. Урт хугацааны турш итгэж ирсэн үнэнүүдийг өөрчлөх эсвэл үл тоомсорлож байгааг тэд ажигласан байна; Сургаал ба Гэрээ 1:16 –г үз; мөн Сургаал ба Гэрээ 132:8 –ыг үз.

  18.  

    18 Сургаал ба Гэрээ 45:26; 88:91-ийг үзнэ үү.

  19.  

    17. Aмос 8:12.

  20.  

    20. Бошиглогч Иосеф Смит хэлсэн нь: “Пресбитриенчүүдэд ямар нэг үнэн бий юү? Тийм ээ, бий. Баптистууд, методистууд болон бусад шашнуудад ямар нэг үнэн бий юү? Тийм ээ, бий. … Бид дэлхийгээс бүх сайн ба үнэн зарчмуудыг цуглуулж, тэдгээрийг эрхэмлэн дээдлэх ёстой” (History of the Church, 5:517). “Бид аливаа хүмүүсээс өөрсдөдөө байгаа аливаа сайн зарчмуудыг бүү эсэргүүцээсэй хэмээн хүсдэг… . Мөн бид гагцхүү тэднийг ирж, илүү ихийг мэдэхийг л хүсдэг. Хэрэв бүх дэлхий энэхүү сайн мэдээг баяртайгаар хүлээн авбал юу болох вэ? Тэгвэл хүмүүс Бурханы адислал тэдэн дээр юүлэгдэхийг өөрийн нүдээр харах болно. Энэ бол миний зүрх сэтгэлийн чин хүсэл мөн” (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит  [2007], 155). Ерөнхийлөгч Гордон Б. Хинкли ийн хэлсэн: “Бид бүх сүмүүд дэх үнэнийг болон тэдний хийдэг сайн үйлсийг эрхэмлэн үнэлдэг. Бид ерөнхийдөө хүмүүст хандан, та нар өөрсдөдөө байгаа сайн сайхан бүхнийг авчраач, тэгвэл бид өөрсдийнхөө сайн зүйлсийг та нарынх дээр нэмээд, юу болохыг харья гэдэг. Энэ бол энэ ажлын сүнс мөн. Энэ бол манай номлолын үйлчлэлийн амин сүнс юм” (“Excerpts from Recent Addresses of President Gordon B. Hinckley,” Ensign,  1998 оны 8-р сар, 72; “Words of the Living Prophet,” Liahona, 1999 оны 4-р сар, 19). “Бид нөхөрсөг хүмүүс байх ёстой. Бид бусад бүх хүмүүст байгаа сайн сайхан зүйлийг танин мэддэг байх ёстой. Бид бусад сүмүүдийг устгах хэрэгтэй гэж боддоггүй. Бид эерэг нааштай, итгүүлэн үнэмшүүлэх арга замаар номлодог, ийм байдлаар заадаг. Бид өөр сүмүүдийн хүмүүст хандан, “та нар өөрсдөдөө байгаа сайн сайхан бүхнийг авчраач, тэгээд бид өөрсдийнхийгөө та нарынх дээр нэмээд, юу болохыг харья” гэж хэлдэг. Энэ бол үр дүнгээ өгч байгаа манай номлолын агуу хөтөлбөрийн гол мөн чанар юм” (“Messages of Inspiration from President Hinckley,” Church News, 1998 оны 11-р сарын 7, 2; ldschurchnews.com –г үзнэ үү).

  21.  

    21. 3 Нифай 18:24.

  22.  

    22. Сургаал ба Гэрээ 84:85; 100:6-г үзнэ үү.

  23.  

    23. Иохан 1:38.

  24.  

    24. Иохан 1:39.

  25.  

    25. Иохан 1:41.

  26.  

    26. Сургаал ба Гэрээ 37:4.

  27.  

    27. Жишээ нь: www.youngandmormon.com.

  28.  

    28. 2013 оны 3-р сарын 22-нд Жаксон Хэиттэй утсаар ярьсан харилцан яриа.

  29.  

    29. 2013 оны 3-р сарын 6-нд Ерөнхийлөгч Пауло В.Крэтлигээс хүлээн авсан хувийн э-мэйл.

  30.  

    30. Ерөнхийлөгч Пауло В.Крэтлигийн авчирсан зургууд. Эхний групп Мапутогийнх. Тэд 2012 оны 11-р сарын 30нд гэрлэсэн бөгөөд 2012 оны 12-р сарын 1 нд баптисм хүртжээ. 2 дахь групп нь Бэирагийнх ирсэн. Тэд 2013 оны 3-р сарын 1нд гэрлэсэн бөгөөд 2013 оны 3-р сарын 2 нд баптисм хүртжээ.

  31.  

    31. 2013 оны 3-р сарын 6-нд Ерөнхийлөгч Пауло В.Крэтлигээс хүлээн авсан хувийн э-мэйл.

  32.  

    32. Сургаал ба Гэрээ 1:4–5.

  33.  

    33. Сургаал ба Гэрээ 1:11-ийг үзнэ үү.