2010–2019
“Энэ нь Миний ажил болон Алдар Суу бөлгөө”
Дөрөвдүгээр сар 2013


“Энэ нь Миний ажил болон Алдар Суу бөлгөө”

Бурхан Түүний санваарыг хүлээн авч, хүндлэн дээдлэгч нэгэнд үхэшгүй мөнх байдал болон мөнхийн амьдралын адислал руу хөтлөгч Өөрийн хүч чадлыг ямар ч үнэгүйгээр өгсөн юм.

Ерөнхийлөгч Паикр, бид таны энэ гайхамшигтай шүлгийн 98 дахь бадгийг тэсэн ядаж хүлээж байна шүү. Ямар гайхамшигтай удирдамж бидэнд өгөө вэ!

Хэдэн долоо хоногийн өмнө, хүйтэн бөгөөд харанхуй өвлийн нэгэн шөнө, миний эхнэр Барбара бид 2 тэнгэр өөд ширтэн, бишрэн зогссон юм. Тэр агшинд сая сая одод онцгой тод, үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Дараа нь би Агуу Үнэт Сувд номоос Бурханы Мосед хандан “Мөн тоо томшгүй олон дэлхийг бүтээсэн буюу би; мөн тэрчлэн өөрийн хувийн зорилгын учир тэрчлэн тэдгээрийг бүтээсэн болой би; мөн миний Төрсөн Ганц болох Хүүгээр би тэдгээрийг бүтээлгэсэн юм” гэж хэлснийг бахархалтайгаар уншсан юм (Мосе 1–33).

Орчин үед огторгуйн гүний Хаббл дуран Мосегийн харсан зүйлсийн цар хүрээг баталсан байдаг. Хабблын эрдэмтэд бидний амьдарч буй дэлхий болон нар өчүүхэн хэсэгт нь тооцогддог Тэнгэрийн заадал галактик нь түүнтэй төстэй 200 гаруй тэрбум галактикийн нэг юм гэж мэдэгддэг. Миний хувьд Бурханы бүтээлүүдийн агуу хийгээд асар өргөн хүрээг ойлгоход бэрх бөгөөд төсөөлөх боломжгүй зүйл юм.

Ах эгч нар аа, тэрхүү тэнгэр болон газрыг бүтээсэн буюу бүтээж байгаа хүч нь санваар юм. Сүмийн гишүүн бидний хувьд энэхүү санваарын хүч нь Бүхнийг Чадагч Бурхан болон Түүний Хүү Есүс Христээс ирдэг гэдгийг бид мэднэ. Санваарын хүч нь зөвхөн тэнгэр газрыг бүтээгээд зогсохгүй, Аврагч Өөрийн мөнх бус үйлчлэлийн үед ашиглан гайхамшгуудыг бүтээж, өвчтэй хүмүүсийг адислан эдгээн, үхэгсдийг амилуулахдаа ашиглаж байсан тэрхүү хүч бөгөөд Эцэгийн маань Цорын Ганц Хайрт Хүүгийн хувьд Гетсемани болон Калвард тэсэхийн аргагүй зовлон тарчлалыг даван туулж- тэгснээр Тэр шудрага ёсны хуулийг нигүүлслээр хангаж, хэмжээлшгүй Цагаатгалыг авчран Амилалтаар дамжуулан бие махбодын үхлийг давж гарсан юм.

Тэрээр санваарын энэхүү эрх мэдлийн түлхүүрүүд болон үүний үр дүнд нь бий болсон хүчийг бусдыг адисалж, дэлхийд холбогдсон зүйлсийг тэнгэрт холбохоор Петр, Иаков, Иохан болон бусад төлөөлөгчдөд өгсөн юм.

Санваарын хүч нь Бурханы ариун бөгөөд чухал бэлэг юм. Энэ нь Бурханы нэрээр үйлдэх зөвшөөрөл болох санваарын эрх мэдлээс ялгаатай. Тэрхүү зөвшөөрөл буюу томилгоог толгой дээр гар тавин өгдөг. Санваарын хүчийг ашигладаг тэдгээр нь зөв зохистой бөгөөд Бурханы хүслийн дагуу үйлдэж байгаа үед л санваарын хүч ирдэг. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл “Их Эзэн бид бүхэнд санваарыг атгагчийн хувьд өөрийн эрх мэдлийн тодорхой хэсгийг өгсөн. Гэвч бид зөвхөн өөрсдөө зөв шудрага байгаа үед л тэнгэрийн хүч чадлыг хэрэглэж чадна” хэмээн хэлсэн (“Boys Need Heroes Close By,” Ensign,1976 оны 5-р сар, 45).

Өнөөгийн дэлхийд Есүс Христийн сүм сэргээгдэж, дахин зохион байгуулагдаж байгаа эдгээр гайхамшигт цаг үед Иохан Баптист; Петр, Иаков болон Иохан; Мосе; Eлиас; болон Eлиа нар дэлхий дээр ирж, Бошиглогч Жозеф Смитээр дамжуулан санваарын эрх мэдлийн бүх түлхүүрийг хожмын үеийн Бурханы ажилд зориулан сэргээсэн билээ.

Эдгээр түлхүүрүүд, эрх мэдэл болон хүч чадлаар Есүс Христийн Сүм өнөө үед зохион байгуулагдсан юм. Христийн удирдлаган дор, амьд бошиглогч Томас С.Монсон болон дуудагдан томилогдсон төлөөлөгчид сүмийг удирдан ажиллаж байна.

Тэнгэрлэг Эцэгийн маань санваараар адислагдсан агуу төлөвлөгөөнд санваарыг ашиглах онцгой үүрэг хариуцлага эрчүүдэд өгөгдсөн ч тэд өөрсдөө санваар биш юм аа. Эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр өөр үүрэгтэй боловч эдгээр нь адил үнэ цэнэтэй байдаг. Эмэгтэй хүн эр хүнгүйгээр үр хүүхэдтэй болж чадахгүйтэй адил эрэгтэйчүүд эмэгтэй хүнгүйгээр мөнхийн гэр бүлтэй болоход санваарын хүчээ бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй. Өөрөөр хэлбэл, мөнхийн төлөвт авч үзэхэд хүүхэд төрүүлэх хүч болон санваарын хүчийг эхнэр нөхөр хоёр хуваалцдаг. Эхнэр нөхрийн хувьд, эрэгтэй эмэгтэй хүмүүс бид Тэнгэрлэг Эцэгээ дагахын тулд хичээх хэрэгтэй. Тэд өөрсдийн амьдрал болон гэр бүлдээ санваарын адислалуудыг эрэлхийлэхдээ Христэд итгэгчдийн эрхэм зан чанарууд болох хайр, даруу байдал, тэвчээртэй байдалд анхаарах хэрэгтэй.

Тэнгэрлэг Эцэг Өөрийн бүх охид хөвгүүдэд санваарын адислалуудыг хүлээн авч мөн санваарын хүчээр хүчирхэгжих арга замыг өгсөн гэдгийг бид ойлгох нь чухал. Өөрийн сүнсэн хүүхдүүдэд зориулсан Бурханы төлөвлөгөөний чухал хэсэг нь “Учрыг болгоогтун, үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” хэмээсэн Түүний өөрийн тунхаглал юм (Мосе 1:39).

Сургаал ба Гэрээний 81-р бүлэгт Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлтээр Их Эзэн санваарын хүч нь “сул доройчуудад тусалж, доош унжсан гарнуудыг өргөж, мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгоход” ашиглагдахыг тайлбарлажээ (Шүлэг 5).

“Мөн [эдгээр] зүйлүүдийг хийхэд чи нөхдөдөө хамгийн агуу сайныг үйлдэх болно, мөн өөрийн Их Эзэн болох түүний алдар сууд тус нэмэрлэх болно” гэжээ (С ба Г 81:4).

Сул доройчуудад тусалж, доош унжсан гарнуудыг өргөж, мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгох талаар төсөөлөн бодох үед хоёрдугаар ангийнхаа төслөөр үр тарьж улаан лооль ургуулснаа өвөөдөө үзүүлж байгаа долоон настай хөөрхөн охин миний санаанд орж ирдэг.

Тэр охин жижиг үр ургамал болон ургадаг болохыг тайлбарлав. Ургамлыг арчилж тордож чадвал дотроо олон үртэй улаан лооль ургана гэлээ.

Тэр охин “хэрвээ тэр бүх үрийг тариад, олон улаан лооль ургасны дараа бүх үрийг дахин суулгавал хэдхэн жилийн дараа гэхэд олон сая улаан лоольтой болно” гэв.

“Тэд “Бүгд” ганцхан жижиг үрээс” эхтэй гэж охин гайхашран хэлж билээ.

Дараа нь тэр “Би өөрийнхөө ургамлыг бараг үхүүлэх шахсан. Би үүнийг харанхуй өрөөнд тавиад услахаа мартсан байсан. Намайг ургамлаа санах үед тэр аль хэдийн гандаж, үхсэн юм шиг харагдаж байсан. Би хэзээ ч ургах боломжгүй болсон тэр олон сая улаан лоолийг бодоод уйлсан” гэж хэлэв.

Дараа нь “гайхамшигт” зүйл тохиосон талаар тэр өвөөдөө баяртайгаар ярьж өгөв.

Тэр үүнийг тайлбарлахдаа “Ээж надад ургамал үхээгүй байж магадгүй гэж хэлсэн. Сайхан услаад, гэрэлд тавибал сэргэж магадгүй” гэж хэлжээ.

“Түүний хэлсэн зүйл үнэн байсан юм. Би ургамлаа усалж, гэрэлд тавихын тулд цонхон дээр байрлуулав. Тэгсэн чинь яасан гээч?” гэж тэр асуулаа. “Тэр буцаад сэргэсэн, харин одоо түүнээс олон сая улаан лооль ургана” гэлээ.

Тэрхүү бүрэн дүүрэн боломжтой, жижигхэн улаан лоолийн ургамал хайхрамжгүй хандсанаас болж сульдаж, гандсан ч бяцхан охин өөрийн гараар хайрлан усалж, гэрэлд аваачиж тавьсан энгийн үйлдэл түүнийг сэргээжээ.

Ах эгч нар аа, бидний хайрт Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдийн хувьд бидэнд хязгааргүй, бурханлаг боломжууд бий. Хэрвээ бид анхааралтай байхгүй бол бид тэрхүү гундаж хатсан улаан лоолийн ургамалтай адил болох болно. Бид Христийн үнэн сургаал болон сайн мэдээнээс холдож, сүнслэг тэжээлээр дутагдсан, гундаж хатсан нэгэн болж, Аврагчийн мөнхийн хайр болон санваарын хүч чадлын гэрэл гэгээ, амийн ус болон санваарын хүч чадлаас өөрсдийгөө салгаж болно.

Санваар атгадаг ч өөрсдийн гэр бүл болон бусдад тогтмол үйлчилж ач хүндлэлээ үзүүлдэггүй тэдгээр нь санваарын хүчийн адислалуудыг аваагүй тэдэнтэй адил байх бөгөөд тэдний амьдралд шаардлагатай сүнслэг тэжээл, гэрэл гэгээ болон Бурханы хүч чадал алга болсноор хэдийн бүрэн дүүрэн боломжтой ч мартагдаж, гундаж хатсан улаан лоолийн ургамалтай адил болох нь гарцаагүй.

Дэлхий ертөнц, галактик болон сансар огторгуйг бий болгосон тэрхүү санваарын хүч нь биднийг өөрсдийн гэр бүл, найз нөхөд болон хөршдөө тусалж, тэднийг хүчирхэгжүүлж, мөн адислахад бидний амьралын нэг хэсэг болж чадах бөгөөд тийм байх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, Аврагч өнөөдөр бидний дунд тохинуулж байсан бол түүний хийх байсан тэдгээр зүйлүүдийг хийнэ гэсэн үг юм.

Түүнчлэн энэхүү санваарын хүчний хамгийн чухал зорилго бол биднийг гэр бүлтэйгээ тэнгэрлэг эцэг эхийн дэргэд амьдрах боломжийг олгохын тулд адисалж, ариусгаж, цэвэршүүлж, санваарын лацаар холбож, Бурхан болон Есүс Христийн, Гэрэл болон Алдар Сууг мөнхөд өргөжүүлэн хөгжүүлэх гайхамшигт ажилд оролцуулах явдал юм.

Энэ зорилгын дагуу, хэдэн сарын өмнө Гэр бүл болон сүмийг санваараар хүчирхэгжүүлэх нь сэдэвтэй Дэлхий даяарх удирдагчдын сургалтын видео бичлэгийг хийхэд оролцох боломж надад олдсон юм.

Энэхүү шинэлэг, сургамжтай видео бичлэг одоо 66 хэл дээр орчуулагдаад байна. Энэхүү видео бичлэг нь санваарын хүч нь бидний амьдрал, гэр бүл, болон сүмийн бүх гишүүдийг хэрхэн адисалж, идэвхжүүлж, сэргээж чадах талаар заадаг.

Энэ нь түүнчлэн бидэнд - эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, гэрлэсэн, бэлэвсэн болон ганц бие бүх хүмүүсийн нөхцөл байдлаас үл хамааран- санваарын адислалуудыг бид хэрхэн хүртэж болох талаар мөн үзүүлдэг. Энэ видео бичлэг санваарын түлхүүрүүд, эрх мэдэл, хүч болон энэ нь хэрхэн хувь хүмүүс, гэр бүлүүд болон сүмийг хүчирхэгжүүлэх талаар тайлбарласан 8–12 минутын хэд хэдэн хэсэгтэй.

Видео бичлэгийн нэг онцгой хэсгийг ээжийн маань элэнц эмээ Мари Фийлдинг Смитийн жижигхэн байшинд хийсэн байв. Эмээ маань Бошиглогч Иосеф Смитийн ах Хайрумын бэлэвсэн эхнэр байсан юм. Өрх тэргүүлсэн эмэгтэйн хувьд тэрээр өөрийн хүүхдүүдийг сайн мэдээний гэрэл болон хайраар өсгөхдөө санваарт итгэх бат бөх итгэлээрээ тусламжийг эрэлхийлэн, санваарт найдаж байсан юм. Өнөөдөр түүний үр удам болох сүмийн мянга мянган итгэлтэй удирдагч, гишүүд түүний итгэл, эр зориг болон үлгэр жишээнд талархаж байна.

Энэхүү удирдагчдын шинэ сургалт одоо бүх хүмүүст зориулагдан lds.org вэбсайт дээр тавигдсан байгаа. Та lds.org дээр үүнийг шууд үзэх буюу өөрсдийн компьютер, ухаалаг утас буюу таблетууд дээрээ татаж авч болно.

Тэргүүн Зөвлөл “гадасны ерөнхийлөгч болон бишопуудыг 1 буюу түүнээс дээш гадас эсвэл тойргийн зөвлөлийн хурлаар уг DVD-г бүтнээр нь үзэхийг санал болгосон. Гадас болон тойргийн зөвлөлүүд заагдсан сургаалуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцах хэрэгтэй” (Тэргүүн Зөвлөлийн захидал 2013 оны 2-р сарын 10).

Видео бичлэгийн агууллага нь санваартны чуулга, Нийгмийн Халамж, Ням гарагийн анги, ялангуяа номлолд бэлтгэж байгаа Залуу эмэгтэйчүүд, Залуу эрэгтэйчүүд мөн Хүүхдийн Хэсгийн анги эсвэл тав дахь Ням гарагийн нэгдсэн цуглаанд оролцож байгаа гишүүдийг сүнслэгээр урамшуулан зоригжуулна. Зөвлөлийн гишүүд дараа нь хувь хүмүүс болон эцэг эхчүүдийг энэхүү сургалтыг гэр бүлийнхэнтэйгээ хамт ашиглахыг уриалж болно. Ах эгч нар аа, удирдагчдын энэхүү сургалт нь сүмийн бүх гишүүдэд зориулагдсан. Эцэг эхчүүд ээ, та бүхэн өөрсдийн сурсан, мэдэрсэн зүйлсээ дүгнээд үр хүүхдүүдтэйгээ хуваалцан тэдэнтэй ярилц. Мөн гэр бүлээ санваараар хүчирхэгжүүлэхийн тулд өөрсдийн үзсэн зүйлсийг тэдэнд үзүүлж, тэднийг тантай хамт хийлгээрэй.

Есүс

“Хэрэв цангасан хүн байвал, Над уруу ирж уугтун” (Иохан 7:37).

“Миний өгөх уснаас уугч хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх аминд хүртэл оргилох булаг болно” (Иохан 4:14).

“Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн... амийн гэрэлтэй болно” хэмээн айлдсан (Иохан 8:12).

Хэрвээ та нарын дунд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд итгэх итгэл, гэрчлэл тань байх ёстойгоосоо бага байгааг та ухаарч байгаа бол та өөрийгөө Аврагч руу бүрэн хандуул. Жаахан ус болон гэрэл, сул дорой улаан лоолийн ургамлыг сэргээсэнтэй адил Түүний гэрэл болон Түүний амийн ус та болон таны гэр бүлийг сэргэх боломжийг олго.

Ярианыхаа эхэнд би санваарын хүчээр бүтээгдсэн Бурханы бүтээлүүдийг гайхан биширсэн талаар ярьсан билээ. Та нарын ихэнхийн адил Бурханы зааварлах болон адислах хүчийг хэзээ нэгэн цагт бүрэн дүүрэн ойлгож чадах болов уу гэж эрэгцүүлэн боддог. Энэхүү хүч чадал нь хэчнээн агуу, хэчнээн сүрлэг болон хэчнээн хүчирхэг билээ.

Иосеф Смит “Санваар нь мөнхийн зарчим бөгөөд эхлэх өдөр, дуусах он жилгүйгээр эхлэл төгсгөлгүй Бурхантай хамт мөнхөд байсаар ирсэн бөгөөд байх ч болно” гэж хэлсэн байдаг (Сүмийн Ерөнхийлөгчдийн Сургаалууд: Иосеф Смит [2007], 104).

Бурхан Түүний санваарыг хүлээн авч, хүндлэн дээдлэгч нэгэнд үхэшгүй мөнх байдал болон мөнхийн амьдралын адислал руу хөтлөгч Өөрийн хүч чадлыг ямар ч үнэгүйгээр өгсөн юм.

Би Есүс Христийн ажил санваараар гүйцэтгэгддэг гэдгийг гэрчилж байна. Энэ нь Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хайрт Хүү бидний төлөө энэ дэлхийг бүтээж мөн аз жаргалын агуу төлөвлөгөөг хэрэгжүүлсэн хүч чадал юм. Бид ухаалаг байж өөрийн болон гэр бүлийн амьдрал, мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг Бурханы санваарын хүчээр хүчирхэгжүүлэхийг эрэлхийлээсэй хэмээн би Есүс Христийн нэрээр даруухнаар залбирч байна. Амен.