Сүмийн албан тушаалтнуудыг дэмжин батлах нь

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг танилцуулна.

Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх


Томас Спэнсэр Монсоныг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бошиглогч, үзмэрч, илчлэгч болон ерөнхийлөгчөөр; Хэнри Бэннион Айрингийг Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр; Дийтр Фрийдрих Угдорфыг Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр тус тус дэмжүүлэн батлах санал оруулж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байгаа хүмүүс байвал гараа өргөж болно.

Боид Кэннэт Пакэрыг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчөөр мөн дараах хүмүүсийг уг чуулгын гишүүдээр дэмжүүлэн батлах санал оруулж байна. Үүнд: Боид К.Пакэр, Л.Том Пэрри, Рассэл М.Нэлсон, Даллин Х.Өүкс, M.Рассэлл Баллард, Ричард Г.Скотт, Робэрт Д.Хэйлс, Жэффри Р.Холланд, Дэвид А.Бэднар, Квинтин Л.Күк, Д.Тодд Кристоффэрсон, Нийл Л.Андэрсэн.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байвал адил тэмдэг үзүүлж болно.

Тэргүүн Зөвлөлийн зөвлөхүүд болон Арванхоёр Төлөөлөгчийг бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн дэмжүүлэн батлах санал оруулж байна.

Дэмжиж байгаа бүх хүн гараа өргөнө үү.

Татгалзаж байвал адил тэмдэг үзүүлж болно.

Ахлагч Жон Б.Диксон, Пол Э.Колликэр, Ф.Майкл Ватсон нарыг Далын Нэгдүгээр чуулгын гишүүдээс чөлөөлж, тэднийг чөлөөнд гарсан ерөнхий эрх мэдэлтэн гишүүдээр томилох санал оруулж байна.

Ахлагч Кэнт Д.Ватсоныг Далын Хоёрдугаар чуулгын гишүүнээс чөлөөлөх санал оруулж байна.

Ахлагч Сэзар Х.Хүкэр, Крэг Т.Райт нарыг Бүсийн далын үйлчлэлээсээ чөлөөлөгдсөн бөгөөд тэдний үйлчлэлд бид бас талархаж байна.

Эдгээр ах нарын гайхалтай үйлчлэлд бидэндтэй хамт талархаж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Бид дараах ах нарыг Бүсийн Далд шинээр томилох санал оруулж байна. Үүнд: Хулио А.Ангуло, Питр Ф.Эванс, Гэннади Н.Подводов

Дэмжиж байгаа бүх хүн гараа өргөнө үү.

Татгалзаж байгаа хүмүүс гараа өргөж болно.

Рандалл Л.Риддийг Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн хоёрдугаар зөвлөхөөр дэмжүүлэн батлах санал оруулж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байвал адил тэмдэг үзүүлж болно.

Бусад ерөнхий эрх мэдэлтнүүд, бүсийн далууд болон ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлүүдийг одоогийн дуудлагуудад нь дэмжин баталж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байвал адил тэмдэг үзүүлж болно.

Ах эгч нар аа, та нарын дэмжин баталсан санал болон бидний төлөөх та бүхний залбирал болон тасралтгүй итгэлд тань баярлалаа.