2010–2019
“Би та нарт жишээ үзүүлсэн юм”
Дөрөвдүгээр сар 2014


“Би та нарт жишээ үзүүлсэн юм”

Энэ дэлхий дээр оршиж байсан хамгийн агуу үлгэр жишээ бол бидний Аврагч Есүс Христ юм. … Тэрээр биднийг Өөрийнхөө төгс үлгэр жишээг дагахад урьдаг билээ.

Би сайн мэдээг хуваалцах үүрэг хариуцлагынхаа талаар тунгаан бодох үедээ, миний сүнслэг байдлын өсөлтөд дэмжлэг үзүүлж, бурханлаг удирдамж хүлээн авахад нөлөөлж тусалсан хайртай хүмүүсийнхээ сайхан сэтгэлийн үлгэр жишээний талаар эргэцүүлэн боддог. Тэнгэр дэх Эцэг минь зөв чиглэлд хийх миний сонголтуудыг удирдан чиглүүлэхэд нөлөөлж туслах, анхаарал халамж тавих хүмүүсээр амьдралын минь чухал үеүдэд намайг адисалсан билээ. Тэд Аврагчийн “ Учир нь би нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж Би ийм жишээ үзүүлсэн юм”1 гэсэн зөвлөгөөг дагасан юм.

Намайг бага байхад аав минь сүмийн гишүүн биш харин ээж идэвх султай болсон байлаа. Бид Нэгдсэн Улсын нийслэл Вашингтон хотод, харин ээжийн эцэг эх хоёр Вашингтон мужаас 4000 км-ийн зайтай амьдарч байв. Миний найман насны төрсөн өдрөөс хэдхэн сарын дараа миний нагац эмээ Виттл бидэнтэй уулзахаар ирлээ. Эмээ маань ах бид хоёрыг баптисм хүртээгүй байсанд санаа нь зовниж байв. Эмээ энэ асуудлын талаар аав, ээж хоёртой юу ярьсныг би мэдээгүй ч, нэг өглөө тэрээр ах бид хоёрыг цэцэрлэгт хүрээлэн рүү дагуулж очин, сүмийн цуглаанд тогтмол оролцох болон баптисм хүртэх нь хэчнээн чухал болох талаар бодол санаагаа бидэнтэй хуваалцсаныг би сайн санадаг. Би эмээгийнхээ хэлсэн зүйлийг тодорхой санадаггүй ч, түүний үгс зүрх сэтгэлд минь гүнзгий нөлөөлсөн учир, ах бид хоёр удалгүй баптисм хүртсэн юм.

Эмээ бидэнд туслахаа цаашид үргэлжлүүлсээр байсан юм. Ах бид хоёр сүмд үг хэлэх даалгавар авах бүрдээ эмээтэйгээ утсаар ярьж зөвлөгөө авдаг байснаа би санадаг. Гараар бичсэн хэлэх үг хэдхэн өдрийн дотор шуудангаар ирдэг байв. Хэсэг хугацааны дараа эмээ бидэнд зөвхөн ерөнхий тоймыг л ирүүлдэг болсон нь хэлэх үгээ бэлтгэхэд бидний талаас илүү их хүч чармайлт шаардах болов.

Эмээ сүмийн цуглаануудад биднийг машинаараа хүргэж өгөх нь хэчнээн чухал болохыг ойлгоход нь аавд туслахын тулд тодорхой хэмжээгээр хүндэтгэлтэй хандан, зоригтой байсан юм. Эмээ бидний амьдралд сургаал хэрэгтэйг мэдрэх тохиромжтой арга бүрээр бидэнд тусалдаг байлаа.

Хамгийн чухал нь, эмээ маань биднийг болоод сайн мэдээг хайрладаг байсныг бид мэддэг байсан. Эмээ маань бидэнд гайхалтай үлгэр жишээ үзүүлдэг байсан юм! Намайг бүр балчирхан байхад минь надтай хуваалцдаг байсан эмээгийнхээ гэрчлэлд би үнэхээр их талархалтай байдаг билээ. Эмээгийн минь нөлөө мөнхийн сайн сайхны төлөө миний амьдралын замналыг өөрчилсөн юм.

Хожим нь би их сургууль төгсөх үеэрээ Жийнэн Воткинс гэгч царайлаг сайхан залуу бүсгүйд хайр сэтгэлтэй боллоо. Түүнийг ч бас надад хайр сэтгэлтэй гэж би боддог байв. Бид хоёр нэг орой ирээдүйн талаараа ярилцаж байх үед тэрээр “би буцаж ирсэн итгэлтэй номлогчтой ариун сүмд гэрлэх болно” хэмээн буурьтайгаар ярилцсан нь миний амьдралыг эгнэгт өөрчилсөн юм.

Би түүнийг ингэж хэлэхээс өмнө номлолд үйлчлэх талаар бодож байгаагүй юм. Тэр шөнө номлолд үйлчлэх талаарх миний бодол эрс өөрчлөгдсөн юм. Би гэртээ хариад өөр юуны ч тухай бодож чадахгүй, шөнөжингөө нойр хулжин сэрүүн байлаа. Маргааш нь би хичээлдээ ч анхаарлаа төвлөрүүлж чадсангүй. Би олон удаа залбирсны дараа бишоптой уулзаж, номлолын өргөдлөө бөглөж явуулахаар шийдэв.

Жийнэн зөвхөн өөрийнх нь хүслийг биелүүлэхийн төлөө номлолд үйлчлэхийг надаас хэзээ ч хүсээгүй юм. Тэр надад хайр сэтгэлтэй байсан учраас итгэл үнэмшлээ надтай хуваалцдаг байсан бөгөөд надад амьдралынхаа замыг сонгох боломж олгосон юм. Бид хоёр хоёулаа номлолд үйлчилж, дараа нь ариун сүмд лацдан холбогдсон билээ. Жийнэн шашныхаа итгэл үнэмшлийн дагуу амьдрах зоригтой бөгөөд шийдвэр төгс байсан нь бидний хамтын амьдрал дахь хамгийн чухал хүчин зүйлсийн нэг юм. Их Эзэнд үйлчлэх зарчмыг эн тэргүүнд анхаарах зүйлээ болгох ёстой гэсэн түүний хүчирхэг итгэлгүйгээр бид аз жаргалыг олохгүй байх байсан гэдэгт би итгэлтэй байна. Тэр бол зөв шударга байдлын гайхамшигтай үлгэр жишээ юм!

Виттл эмээ, Жийнэн хоёр намайг хайрладаг байсан учраас сайн мэдээний ёслолууд болон Тэнгэр дэх Эцэгтээ үйлчлэх нь миний амьдралыг адислах болно гэсэн итгэл үнэмшлийнхээ тухай надтай хувааалцдаг байсан юм. Тэдний хэн нь ч намайг баптисм хүртэхийг эсвэл номлолд үйлчлэхийг албадаагүй эсвэл намайг ямар хүн болох талаар надад ямар нэг тааруухан мэдрэмж төрүүлээгүй. Тэд Тэнгэр дэх Эцэг болон намайг ердөө л хайрлаж байсан. Тэд миний амьдралдаа хийж чадахаас илүү их зүйлийг Тэнгэр дэх Эцэг миний төлөө хийж чадна гэдгийг мэддэг байлаа. Тэд агуу аз жаргалын замыг олоход надад тус бүрдээ хайраар зоригтой тусалсан юм.

Бид бүгд хэрхэн ийм чухал ач холбогдолтой нөлөөний үлгэр жишээ болж чадах вэ? Бид зөв шударгаар туслахыг хүсдэг хүмүүсээ чин сэтгэлээсээ хайрлахад итгэлтэй байх ёстой, тэгвэл тэд Бурханы хайранд итгэх итгэлээ хөгжүүлж чадна. Дэлхийн маш олон хүний хувьд сайн мэдээг хүлээж авах эхний алхам нь өөрсдийг нь төгс хайрладаг Тэнгэр дэх Эцэгт итгэх итгэлээ хөгжүүлэх явдал юм. Тэднийг мөн ийм байдлаар хайрладаг гэр бүлийн гишүүд, найз нөхөд тэдэнд байгаа үед л энэхүү итгэлийг хөгжүүлэх нь илүү амар хялбар юм.

Та тэднийг хайрладаг гэдэгт итгэхэд нь тусалснаар Бурханы хайранд итгэх итгэлээ хөгжүүлэхэд нь тэдэнд тусалж чадна. Тэгээд та өөрийн хайр, ухаалаг буурьтай харьцаагаар дамжуулан, сурч мэдсэн зүйл, хуримтлуулсан туршлага, тулгарч байгаа сорилт бэрхшээлүүдийн шийдлийг олоход баримталдаг зарчмуудынхаа талаар тэдэнтэй хуваалцах юм бол тэдний амьдрал адислагдах болно. Тэдний сайн сайхан байдлыг чин сэтгэлээсээ сонирхдогоо харуул, тэгээд Есүс Христийн сайн мэдээний тухай гэрчлэлээ хуваалц.

Та сайн мэдээний зарчмууд болон сургаал дээр үндэслэсэн арга замуудаар тусалж чадна. Хайртай хүмүүсээ Их Эзэн тэднийг юу хийгээсэй хэмээн хүсч байгааг ойлгохыг эрэлхийлэхэд нь урамшуулан дэмж. Үүнийг хийх нэг арга нь хариултыг нь өөрсдөө хэдэн цаг, хэдэн өдөр, хэдэн сар, эсвэл түүнээс ч илүү хугацаагаар тунгаан бодож, эрж хайх замаар олох асуултуудыг тэднээс асуух явдал мөн. Та тэдэнд хэрхэн залбирах болон залбирлынхаа хариуг хэрхэн танихад нь туслах хэрэгтэй байж болно. Мөн тэдэнд залбирлынхаа хариуг таних болон хариу авахад чухал эх сурвалж нь судрууд мөн гэдгийг мэдэхэд нь тусал. Та ийм арга замаар тэдэнд ирээдүйн боломж болон бэрхшээлүүдэд бэлтгэхэд нь туслах болно.

Бурханы зорилго бол “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах”2 явдал мөн. Энэ бол бидний хийдэг бүх зүйлд түлхэц үзүүлдэг тулгуур зарчим юм. Бид заримдаа гайхан биширмээр байхыг боддог эсвэл Бурханы зорилгуудыг мартахад хүргэх дэлхийн үүрэг хариуцлагуудад санаа бодлоо хэт төвлөрүүлдэг. Та сайн мэдээний үндсэн зарчмууд дээр амьдралаа байнга төвлөрүүлснээр, юу хийх ёстойгоо ойлгож, Их Эзэнд илүү их үр жимсийг харин өөртөө илүү их аз жаргалыг авчрах болно.

Та сайн мэдээний ёслолуудын мөнхийн ач холбогдлыг ойлгодог учраас авралын төлөвлөгөөний үндсэн зарчмууд дээр амьдралаа төвлөрүүлснээр мэддэг зүйлээ бусадтай хуваалцахад анхаарлаа илүү сайн хандуулах болно. Та сүнслэг байдлаараа хүчтэй байхыг хүсдэг найз нартаа нөлөөлөх замаар мэддэг зүйлээ тэдэнтэй хуваалцах болно. Та хайртай хүмүүстээ Есүс Христийн нэрийг өөр дээрээ авч, Түүний бүх зарлигуудад дуулгавартай байхаар амлалт авах хүслийг нь урамшуулан дэмжихэд тэдэнд туслах болно.

Хувь хүмүүсийн хөрвөлт бол авралын ажлын зөвхөн нэг хэсэг гэдгийг санагтун. Гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэхийг үргэлж эрэлхийл. Гэр бүлүүд ариун сүмд лацдан холбогдохын ач холбогдлыг мөнхийн үзэл бодлоор заа. Зарим гэр бүлийн хувьд лацдан холболт нь миний эцэг, эхийн нөхцөл байдалтай адил хэдэн жилийг шаардаж болно. Намайг баптисм хүртсэнээс хэдэн жилийн дараа аав маань баптисм хүртэж, үүний дараа манай гэр бүл ариун сүмд лацдан холбогдсон билээ. Аав маань ариун сүмд лацдан холбогчоор үйлчилж, ээж минь ч хамт үйлчилсэн юм. Танд ариун сүмийн лацдан холбох ёслолуудыг хийлгэх хүсэл байх үед та Бурханы хаант улсыг газар дэлхий дээр байгуулахад туслах болно.

Туслахыг хүсдэг хүмүүсээ хайрлах нь тэдэнд нөлөөлөх хүчирхэг үндэс суурь гэдгийг санагтун. Хэрэв би Виттл эмээ, эхнэр Жийнэн хоёр маань надад хайртайг, тэд миний амьдралд хамгийн агуу адислалууд ирээсэй хэмээн хүсдэгийг эхлээд мэдээгүй байсан бол надад үзүүлсэн тэдний нөлөө шалихгүй байх байсан биз ээ.

Хүмүүсийг хайрлахаас гадна тэдэнд итгэдэг бай. Зарим тохиолдолд тэдэнд итгэх нь хэцүү байж болно гэвч тэдэнд итгэж болох өөр арга замуудыг эрж хай. Тэнгэр дэх Эцэгийн хүүхдүүд өөрсдөд нь хүмүүс итгэж байгааг мэдэрсэн үедээ гайхамшигтай зүйлсийг хийж чадна. Бурханы хүүхэд бүр мөнх бус амьдралд Аврагчийн төлөвлөгөөг сонгосон юм. Хэрэв тэдэнд энэхүү төлөвлөгөөг дахин сонгох боломж байгаа бол тэдэнд итгэ.

Хайртай хүмүүстээ мөнх амьдралын замаар урагш тэмүүлэхэд нь туслах зарчмуудыг тэдэнтэй хуваалц. Бидний хүн нэг бүр шат шатаар өсч хөгжих болно гэдгийг санагтун. Та сайн мэдээг ойлгохдоо ч мөн энэхүү загварыг дагасан шүү дээ. Сайн мэдээг энгийн арга замуудаар хуваалцахаа үргэлжлүүл.

Есүс Христийн Цагаатгалын талаарх таны хувийн гэрчлэл бол хүчтэй зэмсэг юм. Бусад эх сурвалжуудад залбирал, Мормоны Ном болон бусад судрууд, санваарын ёслолуудын талаарх таны үүрэг орно. Энэ бүхэн нь таны хувьд найдвар тавих нэн чухал зүйл болох Сүнснээс удирдамж хүлээн авахад тань туслах болно.

Христтэй адил үр ашигтай байж, үйлдэхийн тулд3Есүс Христийн Цагаатгал нь бид гэр бүлээрээ үүрд мөнх хамт амьдрахын тулд Тэнгэр дэх Эцэгтэйгээ илүү адилхан болох боломжийг бидэнд олгосон билээ гэсэн сайн мэдээний энэхүү үндсэн зарчим дээр анхаарлаа төвлөрүүл.

Бидний ажилд Есүс Христийн Цагаатгалаас илүү чухал сургаал гэж үгүй. Аврагч болон Түүний цагаатгагч золиослолын хүчийг боломж олдох бүрд гэрчилж байгтун. Түүний тухай болон Тэрээр яагаад хүн бүрийн амьдралд төгс загвар болдог тухай заадаг судруудыг ашигла.4 Та шаргуу судлах хэрэгтэй. Их Эзэний сургаал болон заасан зүйлүүдээс суралцахад тань саад болж мэдэх аар саар зүйлсээр өөрийгөө толгой өндийлгөх завгүй болтол бүү дар. Хэрэв танд сургаалын бат бөх үндэс суурь байдаг бол, амин чухал үнэнүүд хэрэгтэй байгаа бусад хүмүүстэй эдгээр үнэнүүдийг хуваалцахад та хүчирхэг эх сурвалж байх болно.

Бид бусдад үйлчилж, тэдэнд сайн нөлөө үзүүлснээр Тэнгэр дэх Эцэгтээ хамгийн сайн үйлчилдэг.5 Энэ дэлхий дээр оршиж байсан хамгийн агуу үлгэр жишээ бол бидний Аврагч Есүс Христ юм. Түүний мөнх бус тохинуулал бусдад зааж, үйлчилж, хайрлаж байсан. Түүний хамтрагчид байх нь зохисгүй гэгдсэн хүмүүстэй Тэрээр хамт суудаг байлаа. Тэрээр тэдний хүн нэг бүрийг хайрладаг байсан юм. Тэр тэдний хэрэгцээг танин мэдэж, тэдэнд Өөрийн сайн мэдээг заасан юм. Тэр биднийг Өөрийн төгс үлгэр жишээг дагахад урьдаг билээ.

Түүний сайн мэдээ бол энэ амьдралд амар амгалан, баяр баяслыг олох арга зам мөн гэдгийг би мэднэ. Бид сайн мэдээний гайхамшигт гэрлийг бүрэн хүлээн аваагүй хүмүүстэй үнэний мэдлэг, итгэл, хайраа хуваалцсанаар Түүний хийсний адилаар хийх ёстойгоо санадаг байх болтугай. Есүс Христийн нэрээр, амен.