2010–2019
2015 оны Сүмийн аудитын албаны тайлан
Дөрөвдүгээр сар 2016


2015 оны Сүмийн аудитын албаны тайлан

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөлд

Хүндэт ах нар аа, Сургаал ба Гэрээний 120-р хэсэг дэх илчлэлтээр чиглүүлэгдэн Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга, Тэргүүлэх бишопын зөвлөлөөс бүрдсэн Аравны нэгийг захиран зарцуулах зөвлөл нь Сүмийн мөнгөн сангаас гарах зардлыг хариуцах эрхтэй болно. Сүмийн байгууллагууд батлагдсан төсөв, журам, удирдамжийн дагуу мөнгөн санг зарцуулдаг.

Мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрдсэн Сүмийн аудитын алба нь Сүмийн бусад хэлтэст хамааралгүй, бие даасан алба бөгөөд хүлээн авсан хандив, гарсан зарлагын талаар үндэслэлтэй баталгаа гарган, Сүмийн өмч хөрөнгийг хадгалж хамгаалах зорилгоор аудитын шалгалт хийх үүрэгтэй.

Сүмийн аудитын алба нь хийгдсэн аудитын шалгалтад үндэслэн 2015 онд тодорхой тайланд тусгагдсанаар Сүмийн хүлээн авсан хандив, гаргасан зарлага, эд хөрөнгө Сүмээс баталсан төсөв, журам, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны дагуу хийгдсэн гэж үзэж байна. Сүм нь төсвийн хүрээнд амьдран, өр тавихаас зайлсхийж, шаардлагатай үед ашиглаж болох хадгаламжтай бай хэмээх сургаалыг гишүүддээ заан, хэрэгжүүлдэг болно.

Хүндэтгэн хүлээлгэн өгсөн,

Сүмийн аудитын алба

Кэвин Р.Жөргэнсэн

Захирал