2010–2019
Санваар ба Аврагчийн цагаатгагч хүч
2017 оны 10-р сар


Санваар ба Аврагчийн цагаатгагч хүч

Тэнгэрлэг Эцэгийн зорилгуудыг биелүүлэхийн тулд Бурханы хүүхдүүд Христийн цагаатгагч хүчээс хүртэх боломжтой байх хэрэгтэй. Санваар эдгээр боломжийг олгодог.

Хөөргөх тавцанд байрлуулж байгаа пуужинг хамтдаа төсөөлцгөөе. Одоо хөдөлгүүр хэрхэн асахыг ургуулан бод доо. Тодорхой хяналтан доор шатаж буй түлш халуун хий болж хувирдаг бөгөөд тэрхүү хий тэлж, түлхэлт өгөн, пуужинг сансар руу хөөргөдөг. Эцэст нь пуужинд бэхлэгдсэн ачааг төсөөл. Ачаа зөвхөн зорьсон газраа хүрч, ажиллах горимынхоо дагуу ажилласан үед сая ашиг тус нь гарна. Дэлхийн харилцаа холбооны өндөр үнэтэй хиймэл дагуулыг агуулахад хадгалаад байх нь ашиг тус багатай болохыг ойлгохын тулд заавал пуужин судлаач байх шаардлагагүй. Пуужингийн үүрэг бол гагцхүү ачааг хүргэх явдал юм.

Энэ орой би бидний атгадаг санваарыг пуужинтай мөн Аврагчийн цагаатгагч хүчээс ашиг тус хүртэх боломжийг пуужингийн хүргэдэг ачаатай зүйрлэмээр байна.

Цагаатгагч золиослолынхоо ачаар Есүс Христ бүх хүн төрөлхтнийг гэтэлгэх хүч эрх мэдэлтэй байдаг. Тэрбээр Өөрийн цагаатгагч хүчийг хүртээлтэй болгохын тулд дэлхий дээрх эрэгтэйчүүдэд Өөрийн хүч, эрх мэдлийн зарим хэсгийг итгэмжлэн олгосон. Энэхүү итгэмжлэн олгосон хүч, эрх мэдлийг санваар гэдэг. Санваар нь Бурханы хүүхдүүдийг аврал, өргөмжлөлд хүргэх ажилд Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд туслах эрхийг санваартнуудад өгдөгбөгөөд улмаар Аврагчийн цагаатгагч хүчээс адислал хүлээн авах боломжийг ч Түүний хүүхдүүдэд олгодог.

Бидний хэн нь ч тусламж авалгүйгээр тэнгэрлэг гэртээ эргэн очиж чадахгүй тул Есүс Христийн цагаатгагч хүч зайлшгүй чухал юм. Мөнх бус байдалд бид алдаа гаргаж, Бурханы хуулиудыг зөрчих нь тодорхой. Бид нүглийн толботой болж, Бурханы оршихуйд амьдарч чадахаагүй болдог. Тэнгэрлэг Эцэгтэйгээ эвлэрэхэд маань бидэнд Аврагчийн цагаатгагч хүч хэрэгтэй. Есүс Христ үхлийн хүлээсийг тасчин, амилуулалтыг бүгдэд боломжтой болгосон. Түүний сайн мэдээний хууль, ёслолуудад дуулгавартай байвал Тэрээр нүглийн өршөөлийг үзүүлдэг. Түүгээр дамжуулан өргөмжлөл олгогддог. Аврагчийн цагаатгагч хүчээс ашиг тус хүртэх боломж бол Бүтээлтийн хамгийн чухал ачаа юм.

Тэнгэрлэг Эцэгийн зорилгуудыг биелүүлэхийн тулд Бурханы хүүхдүүд Христийн цагаатгагч хүчээс хүртэх боломжтой байх хэрэгтэй.1 Санваар эдгээр боломжийг олгодог пуужин нь юм. Дэлхий дээрх шаардлагатай ёслол, гэрээнүүд нь зөвхөн санваарын эрх мэдлээр хийгддэг тул санваар зайлшгүй хэрэгтэй. Хэрэв санваар нь Аврагчийн цагаатгагч хүчээс ашиг тус хүртэх боломжийг олгодоггүй бол үүнд өөр ямар зорилго байж болох вэ? Энэ нь хэт нарийн төвөгтэй, зөвхөн анхаарал татах төдий ёслолын буудлага байх байсан болов уу? Бурхан санваарыг зөвхөн Ням гаргийн ангид эсвэл үйлчлэл хийх боломжоос өөр олон зүйлд ашиглахыг зорьдог. Тэрээр санваарыг ачааг хүргэхэд ашиглахыг хүсдэг.

Пуужинд бага зэргийн доголдол гарахад үүргээ биелүүлэх боломжгүй болно. Хэврэг гагнаас, материалын элэгдэл нь пуужингийн хэвийн ажиллагааг алдагдуулдаг. Санваарт тийм хэврэг гагнаас, материалын элэгдэл гарахаас сэргийлэхийн тулд Бурхан санваарын хүртээлт, ашиглалтын аль алиныг нь хамгаалдаг.2 Санваар хүртээх нь аливаа хүнд өгөгдсөн тэргүүлэн удирдах эрх болох санваарын түлхүүрүүдээр хамгаалагдсан байдаг.3 Санваарын ашиглалт нь санваарын түлхүүрүүдээс гадна санваар атгагчийн хийсэн гэрээгээр хамгаалагддаг. Санваарын ашиглалт санваарын түлхүүр, гэрээнүүдийн аль алинд захирагддаг. Цаашлаад, санваарын үүрэг даалгавар нь хүн бүрд, тус тусад нь өгөгддөг бөгөөд тухайн хүнээс тусдаа оршдоггүй.4 Мөн санваар нь бие даасан хүч чадлын эмх замбараагүй эх үүсвэр биш билээ.

Аароны болон Мелкизедек санваар хоёулаа гэрээгээр хүлээн авагддаг.5 Бурхан нөхцөлүүдийг нь тодорхойлж, хүн хүлээн зөвшөөрдөг. Ерөнхийдөө санваар атгагчид нь Бурханы ажилд туслах гэрээ хийдэг. Энэ эрин үеийн эхэнд Есүс Христ тайлбарлахдаа санваарын гэрээ нь “та нарын тусын тулд, зөвхөн та нарын тусын тулд ч бус, харин бүхэл дэлхийн тусын тулд батлагдсан … учир нь тэд надад ирдэггүй бөлгөө”6 хэмээсэн байдаг.

Энэ нь бусдыг сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад тусалснаар Христэд ирэхэд урих явдал бол санваарын зорилго гэдгийг заадаг. Бидэнд санваар байгаа тул бид Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг нүглийн дарамтаасаа ангижирч, Түүнтэй адил болоход нь тусалж чадна. Санваараар дамжуулан сайн мэдээний гэрээнүүдийг байгуулж, сахидаг мөн холбогдох ёслолуудыг хүлээн авдаг хэн бүхний амьдралд бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг.7 Энэ арга замаар бидний хүн нэг бүр Христэд ирэн, цэвэр болж, Бурхантай эвлэрнэ. Христийн цагаатгагч хүч нь ачааг хүргэдэг санваараар дамжуулан хүртээлтэй болдог.

Бурхантай хийх гэрээнүүд нь чухал бөгөөд ариун нандин юм. Аливаа хүн тэдгээр гэрээг дээдлэн сахих зорилгоор гэрээнүүдэд бэлтгэж, судлан, тэдгээрийг байгуулахёстой. Гэрээ нь тухайн хүний өөртөө өгч буй амлалт болдог. Английн жүжгийн зохиолч Робэрт Болт хүн зөвхөн амлалтандаа өөрийгөө дээд зэргээр зориулахыг хүссэн үедээ гэрээ байгуулдаг.Тэрээр өгөх амлалтынхаа үнэн байдал болоод өөрийнхөө үйлдэл хоёрын хооронд хүчтэй холбоо тогтоодог. Хүн гэрээ байгуулсан үедээ өөрийгөө алганд тогтсон ус мэт авч явдаг бөгөөд хэрэв тэр хуруунуудаа тэнийлгэвэл өөрийгөө дахин олох боломжгүй. Амлалтаа зөрчигч нь өөрөө дангаараа амлалт өгөх боломжгүй болдог буюусанал болгох баталгаагаа алддаг8 гэж зохиолдоо бичжээ.

Аароны санваартан хилэнцээс зайлсхийж, бусдыг Бурхантай эвлэрэхэд нь тусалж, Мелкизедек санваарыг хүлээн авахад бэлддэг.9 Тэр зааж сурган, баптисм хүртээж, Сүмийн гишүүдийг хүчирхэгжүүлэн, бусдыг сайн мэдээг хүлээн зөвшөөрөхөд урьснаар эдгээр ариун үүрэг хариуцлагаа биелүүлдэг. Эдгээр нь уг санваартны “пуужингийн” үйлдлүүд юм. Хариуд нь Бурхан найдвар, өршөөл, тэнгэр элчүүдийн тохинуулал, наманчлалын болон баптисмын сайн мэдээний түлхүүрүүдийг амладаг.10

Мелкизедек санваар атгагч нь Аароны санваарын үүрэг хариуцлагуудыг хүлээж, Мелкизедек санваарын дуудлагаа эрхэмлэн биелүүлэх гэрээ байгуулдаг.11 Тэрээр гэрээнийхээ дагуу зарлигуудыг сахиснаар дуудлагаа биелүүлдэг. Эдгээр зарлигт “Бурханы амнаас [гардаг] үг бүрээр” амьдарч, “мөнх амьдралын үгсэд хичээнгүйлэн анхаарал тавих”12 Есүс Христийг болон Түүний хожмын үеийн ажлыг гэрчлэх,13 өөрөөрөө сайрхахгүй,14 Аврагчийн найз болох, найзын хувьд Түүнд итгэж найдах15 зэрэг нь багтдаг.

Хариуд нь Бурхан Мелкизедек санваартан Бурханы нууцуудыг ойлгох түлхүүрүүдийг хүлээн авах болно хэмээн амладаг. Тэрээр төгс болж, Бурханы оршихуйд зогсон, авралын ажил дахь үүргээ биелүүлэх чадвартай байх болно. Есүс Христ уг санваартны өмнөх замыг бэлтгэж, түүнтэй хамт байж, Ариун Сүнс уг санваартны зүрх сэтгэлд оршиж, тэнгэр элчүүд түүнийг дэмжих болно. Бие махбод нь хүчирхэгжиж, шинэчлэгдэнэ. Тэрээр Абрахамын адислалуудыг өвлөгч болж, эхнэрийнхээ хамт Тэнгэрлэг Эцэгийн хаант улсыг Есүс Христийн хамт өвлөн авах болно.16 Эдгээр нь “үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтууд” юм.17 Үүнээс илүү агуу амлалт гэж үгүй.

Мелкизедек санваарыг хүлээн авсан хүн бүрд Бурхан Өөрийн гэрээний амлалтуудаа тангаргаар баталдаг.18 Энэ тангараг нь зөвхөн Мелкизедек санваартай холбоотой19 бөгөөд тангараг өргөгч нь тухайн санваартан биш харин Бурхан байдаг.20 Энэ онцгой нөхцөл Бурханы тэнгэрлэг хүч, эрх мэдлийг багтаадаг тул амлалтуудаа заавалбиелүүлэх өөрчлөгдөшгүй мөн чанараа бидэнд баталж харуулахын тулд Тэрээр Өөрийн хамгийн хүчирхэг үг болох тангараг гэдэг үгийг ашигладаг.

Санваарын гэрээнүүдээ зөрчих, тэдгээрээс бүрмөсөн нүүр буруулах нь ноцтой үр дагавар авчирна.21 Санваарын дуудлагадаа хайхрамжгүй буюу тоомсоргүй хандах нь пуужингийн хэсгүүдэд материалын элэгдэл үүсгэж буйтай адил юм. Ийм үйлдэл нь санваарын гэрээг аюулд унагаж, үүрэг даалгаврыг бүтэлгүйтэхэд хүргэдэг. Бурханы зарлигуудад дуулгаваргүй байх нь гэрээг зөрчдөг. Үл наманчилдаг, гэрээгээ байнга зөрчдөг нэгний амлагдсан адислалуудыг эргүүлэн татдаг.

Хэдэн жилийн өмнө би “санваар” болох пуужин ба “Христийн цагаатгагч хүчээс ашиг тус хүртэх боломж” болох ачаа хоёрын хоорондын хамаарлыг илүү сайн ойлгосон юм. Нэгэн амралтын өдрүүдэд би хоёр зүйл хийх ёстой байв. Нэг нь тухайн улсын анхны гадсыг байгуулах, нөгөө нь нэг залуутай ярилцлага хийгээд, хэрэв бүх зүйл зүй ёсоороо байвал түүний санваарын болон ариун сүмийн адислалуудыг нь сэргээх байлаа. 30 настай энэ залуу өсвөр насандаа Сүмд нэгдэж, нэр хүндтэйгээр номлолд үйлчилсэн. Гэхдээ гэртээ эргэн ирээд, замаасаа төөрч, Сүмийн гишүүнчлэлээ алдсан аж. Хэдэн жилийн дараа “тэр ухааран,”22 хайраар дүүрэн санваарын удирдагчид, сайхан сэтгэлтэй гишүүдийн тусламжтайгаар наманчилж, баптисм хүртээд, Сүмд эргэн оржээ.

Хожим нь тэрээр санваар, ариун сүмийн адислалуудаа сэргээлгэхээр өргөдөл гаргасан байв. Бид цуглааны байранд бямба гаргийн өглөөний 10 цагт уулзахаар товлов. Намайг үүний өмнөх ярилцлагуудад оролцохоор ирэхэд тэр аль хэдийн ирчихсэн байлаа. Тэр дахин санваар авна гэхээс тэсэж ядан, сэтгэл нь түгшиж байв.

Ярилцлагын үеэр би түүнд ерөнхийлөгч Томас С.Монсон түүний өргөдлийг өөрийн биеэр хянаж үзээд, ярилцлага хийх зөвшөөрөл олгосон гэдгийг тайлбарласан захиаг үзүүлэхэд өөр тохиолдолд бол хатуужилтай баймаар тэр залуу мэгшин уйлсан юм. Тэгээд би түүнд бидний ярилцлагын огноо түүний амьдралд ямар нэгэн албан ёсны нөлөө үзүүлэхгүй гэж хэлэхэд тэр гайхширсан янзтай байв. Би түүний адислалуудыг сэргээсний дараа гишүүнчлэлийн бүртгэлд зөвхөн түүний анхны баптисм, гишүүний баталгаа, санваарын томилолт, хувийн хишгийн огноонууд харагдах болно гэдгийг би түүнд мэдэгдсэн. Түүний хоолой дахиад зангирав.

Би түүнээс Сургаал ба Гэрээний

“Болгоогтун, нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, мөн Их Эзэн, бибээр тэдгээрийг цаашид санах нь үгүй.

Хүн нүглүүдээ наманчилдаг эсэхийг та нар үүгээр нь мэдэж болно—болгоогтун, тэрээр тэдгээрийг хүлээж мөн орхих болно”23 гэсэн хэсгийг уншихыг хүслээ.

Гурав дахь удаагаа түүний нүдэнд нулимс цийлэгнэв. Тэгээд би түүний толгой дээр гараа тавьж, Есүс Христийн нэрээр, Мелкизедек санваарын эрх мэдлээр, Сүмийн ерөнхийлөгчийн зөвшөөрөлтэйгөөр түүний санваар, ариун сүмийн адислалуудыг сэргээсэн юм.

Бид асар их баяр хөөртэй байв. Тэрээр дахин нэг удаа Бурханы санваарыг атгаж, хэрэгжүүлэх эрхтэй болсноо мөн ариун сүмийн адислалууд нь дахин хүчин төгөлдөр болсныг ойлгож байлаа. Түүний алхаа гишгээ хөнгөрч, тэр өөрөөсөө гэрэл цацруулж байв. Би түүгээр маш их бахархаж, Тэнгэрлэг Эцэг ч бас түүгээр ямар их бахархаж байгааг мэдэрсэн билээ.

Дараа нь гадас зохион байгуулагдлаа. Цуглаанд урам зоригтой, итгэлтэй олон гэгээнтэн оролцож, гадасны гайхалтай ерөнхийлөгчийн зөвлөлийг дэмжин баталсан. Гэсэн хэдий ч миний хувьд энэ залуугийн адислалуудыг сэргээсэн нь надад тухайн улсын энэхүү анхны гадсыг зохион байгуулах түүхэн үйл явдлаас илүү их баяр баясгаланг мэдрүүлсэн юм.

Гадас зохион байгуулах эсвэл Бурханы санваарыг ямар нэгэн байдлаар ашиглах нь Бурханы хүүхэд нэг бүрд аврал, өргөмжлөлийг боломжтой болгох ажилд Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд туслах зорилготой болохыг би ойлгосон. Ачаа хүргэх зориулалттай пуужингийн адил санваар нь Есүс Христийн сайн мэдээг хүргэж, бүх хүнийг гэрээ байгуулж, холбогдох ёслолуудыг хүлээн авах боломжоор хангадаг билээ. Бид Ариун Сүнсний ариусгах нөлөөг мэдэрч, Бурханы амласан адислалуудыг хүлээн авахад “Христийн цагаатгагч цус”24 тийнхүү бидний амьдралд хэрэгждэг.

Түүнчлэн би таныг сайн мэдээний хууль, ёслолуудыг дагахаас гадна санваарын гэрээнүүдийг байгуулж, сахихад урьж байна. Бурханы тангараг болон амлалтыг хүлээн ав. Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд туслахын тулд санваарын үүргээ эрхэмлэн биелүүл. Аврагчийн цагаатгагч хүчээс ашиг тус хүртэх боломжийг өөр хэн нэгэнд хүргэхэд туслахдаа санваарыг ашигла. Таныг тийн үйлдэхэд танд болон таны гэр бүлд агуу адислалууд ирэх болно. Гэтэлгэгч амьд, энэ ажлыг удирдан чиглүүлдэг гэдгийг би Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.