2010–2019
Сүмийн аудитын албаны 2017 оны тайлан
2018 оны 4-р сар


Сүмийн аудитын албаны 2017 оны тайлан

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөлд

Хүндэт ах нар аа, Сургаал ба Гэрээний 120 дугаар хэсэг дэх илчлэлтийн дагуу Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга болон Тэргүүлэх Бишопын Зөвлөлөөс бүрддэг Аравны нэгийн хуваарилалтын зөвлөл нь Сүмийн хөрөнгийн зарцуулалтад зөвшөөрөл олгодог. Сүмийн байгууллагууд батлагдсан төсөв, журам, удирдамжийн дагуу мөнгөн санг зарцуулдаг.

Мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрдсэн Сүмийн аудит нь Сүмийн бусад албад хамаарагдахгүй, бие даасан алба бөгөөд хүлээн авсан хандив, зарцуулсан зарлагын талаар үндэслэлтэй баталгаа гаргах, Сүмийн өмч хөрөнгийг хадгалж хамгаалах зорилгоор аудитын шалгалт хийх үүрэгтэй.

Сүмийн аудитын хийсэн аудитын шалгалтад үндэслэн, 2017 онд Сүмийн бүх хүлээн авсан бодит хандив, гаргасан зарлага, эд хөрөнгө нь Сүмээс баталсан төсөв, журам, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны дагуу хийгдсэн хэмээн үзэж байна. Сүм гишүүддээ төсвийнхөө хүрээнд амьдрах, өр тавихаас зайлсхийх, шаардлагатай үед ашиглаж болох хадгаламжтай байхыг заадаг дэг журмаа баримталдаг болно.

Хүндэтгэсэн,

Сүмийн аудитын алба

Кэвин Р.Жөргэнсэн

Захирал