Удирдагч болон бичиг хэргийн ажилтны мэдээллийн сангийн (LCR) тухай

Хамгийн сүүлд шинэчлэгдсэн огноо: 2016-03-15; 15:54

Удирдагч болон бичиг хэргийн ажилтны мэдээллийн сангийн (LCR) танилцуулга

LCR нь LDS.org дээр байрлах вэб программ бөгөөд санваар болон туслах бүлгийн удирдагч, бичиг хэргийн ажилтан, нарийн бичгүүдэд зориулсан бүртгэл хөтлөх хэрэгслүүдтэй. Гишүүнчлэлийн бүртгэлтэй холбоотой одоогийн ГУҮ-ийн бүх үйлдэл LCR-д нэмэгдэж байна. Яваандаа санхүүгийн үйлдлүүд нэмэгдэн орж, LCR нь бичиг хэргийн ажилтнуудын үүргээ гүйцэтгэх үндсэн эх сурвалж болно. Энэ нь санваар болон туслах бүлгийн удирдагч, бичиг хэргийн ажилтан, нарийн бичгүүдэд интернэтэд холбогдсон бүх газар бүртгэл хөтлөх олон үүрэг хариуцлагаа биелүүлж, тайлангуудад нэвтрэх боломжийг олгоно.

Анхаар: Гадас болон дүүргүүд шинэ LCR хэрэгслүүдийг Сүм даяар ашиглагдахаас өмнө шалгахад оролцож болно. LCR-ын туршилтын хувилбарыг шалгах багт хэрхэн нэгдэх талаарх зааварчилгааг авахын тулд энд дарна уу.

Тодорхой дуудлага бүхий удирдагч, бичиг хэргийн ажилтан болон нарийн бичгүүд зөвхөн (ГУҮ-д бичигдсэний дагуу) LCR-д нэвтрэхээр хязгаарлагдсан. Зөвшөөрөгдсөн дуудлагуудыг харахын тулд энд дарна уу.

LCR-д нэвтрэхийн тулд ХҮГ бүртгэлийн хэрэглэгчийн нэр, нууц үгээ ашиглан, lds.org/lcr руу орно уу. lds.org -ын нүүр хуудаснаас LCR-д нэвтрэхийн тулд ХҮГ бүртгэлийн хэрэглэгчийн нэр, нууц үгээ дараа нь Хэрэгслүүд цэсийг дарж, Удирдагч болон бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан дээр дарна.