ХҮГ хэрэгслүүдийн тухай

Хамгийн сүүлд шинэчлэгдсэн огноо: 2016-03-15; 15:54

LDS Tools App Icon

ХҮГ хэрэгслүүдийн тухай танилцуулга

ХҮГ хэрэгслүүд програм нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдэд гадас, тойргийн гишүүдтэй холбоо барих, үйл ажиллагааны хуваарийг үзэх, Сүмийн цуглааны байруудын байрлалыг харах боломжийг олгодог. Удирдагчид түүнчлэн нэмэлт гишүүнчлэлийн мэдээлэл болон тайланд нэвтрэх боломжтой.

Үндсэн үйлдлүүд

  • Лавлах. Гэр бүлийн гишүүд мөн гадас, тойргийнхоо гишүүдийн зургууд гэх мэт гишүүнчлэлийн мэдээлэл болон холбоо барих мэдээлэлд нэвтрэх.
  • Дуудлага. Гадас тойргийнхоо гишүүдийн дуудлагын мэдээлэлд нэвтрэх.
  • Номлогч. Гадас, тойргоосоо үйлчилж байгаа номлогчид болон гадас, тойрогт нь томилогдсон номлогчдын холбоо барих мэдээлэлд нэвтрэх.
  • Жагсаалт. Өөрийн гадас, тойрог дахь гишүүдийн тусгай жагсаалтыг үүсгэх.
  • Хуанли. Гадас, тойргийнхоо үйл ажиллагааны хуваарьт нэвтрэх.
  • Тайлан. Гадас болон тойргийн удирдагчид (Мелкизедек санваарын болон туслах бүлгүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд багтана) гадас, тойргийнхоо гишүүдийн гишүүнчлэлийн тайланд нэвтрэх.
  • Цуглааны байрууд. Цуглааны байрны хаяг, ариун ёслолын хуваарь болон бишоптой холбоо барих мэдээлэл зэрэг цуглааны байрны мэдээллийг олох.

ХҮГ хэрэгслүүдийг татаж авах ба суулгах

ХҮГ хэрэгслүүд нь дараах төхөөрөмжүүд дээр ажиллах боломжтой: