MLS-ийн тухай

Хамгийн сүүлд шинэчлэгдсэн огноо: 2016-03-15; 15:54

Программын тойм

Гишүүд, удирдагчдын үйлчлэл (MLS) программ нь нэгжийн удирдагч, бичиг хэргийн ажилтан, туслах бүлэг болон чуулгын удирдагч, нарийн бичгүүдэд тойрог болон гадасны түвшинд хэрэглэхэд зориулагдсан юм. Хэрэглэгчид энэхүү программыг ашиглан дараах зүйлсийг хийнэ.

  • Хандивын мэдээллийг хөтлөх.
  • Төсөв, орлого болон зарлагуудыг зохицуулах.
  • Нэгжийн Санхүүгийн Мэдүүлгийг хэвлэх болон хянах.
  • Аравны нэгийн мэдүүлгийг бүртгэх мөн Аравны нэгийн мэдүүлгийн тайланг хэвлэх, шилжүүлэх.
  • Санхүүгийн аудитын маягтуудыг авах.
  • Гишүүнчлэлийн бүртгэлүүдийн өөрчлөлтийг бүртгэх.
  • Нэг тойргоос нөгөө рүү гишүүнчлэлийн бүртгэлүүдийг шилжүүлэх.
  • Тайлан, лавлах болон ажил хэргийн жагсаалтыг хэвлэх.
  • Ариун сүмийн эрхийн бичгийг тэмдэглэх.
  • Ёслолын маягтуудыг хэвлэж, ёслолуудыг бүртгэн, гэрчилгээ хэвлэх.
  • Туслах бүлгүүд болон чуулгуудын ангиуд болон дуудлагуудыг зохицуулах.
  • Гэрийн болон айлчлагч багшийн ажлыг зохицуулж мөн тэмдэглэх.
  • Гадасны хил хязгаарын зохицуулалтын загварыг үүсгэх.
  • Улирлын тайланг хэвлэж мөн шилжүүлэх.
  • Гишүүнчлэлийн бүртгэлүүдийн аудитыг хөтлөн явуулах.
  • Институт, семинарын тайлан болон гэрчилгээнүүдийг хэвлэх.
  • Нууцлаг маягт болон тайлангуудыг хэвлэх.
  • Сүмийн удирдах газар, гадас болон тойргуудийн хооронд зурвас илгээх болон хүлээн авах.

Залах удирдлагууд

Баруун ба Зүүн Залах товчнууд - Зарим дэлгэц залах товчтой байдаг. Зүүн товч (эсвэл F3) дээр дарж өмнөх бүртгэл рүү очно. Баруун товч (эсвэл F4) дээр дарж дараагийн бүртгэлд очно.

Томруулдаг шилний тэмдэг дээр дарж сонголт хийх жагсаалт бүхий цонхыг гаргана.