Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн санд (LCR) өөрчлөлт хийсэн тухай мэдэгдэл

Хамгийн сүүлд шинэчлэгдсэн огноо: 2016-03-15; 15:54

Хувилбар 4.4.9

Өөрчлөлт хийсэн огноо: 2018 оны 11-р сарын 1

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

Гишүүнчлэлтэй холбоотой

  • Гадасны удирдагчдад зориулсан Бүсийн төлөвлөгөөний мэдээлэл үндсэн хуудсанд нэмэгдсэн.
  • Бишопын зөвлөлийн болон гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхүүд, тойрог болон гадасны гүйцэтгэх нарийн бичгүүд тусгай тайлангууд руу нэвтрэх боломжийг сайжруулсан.
  • Энэрлийн үйлчлэлийн удирдагчдад УБХАМС-д нэвтрэх боломжийг нэмсэн.
  • Тохинууллын сайжруулсан үйлдлүүд:
    • Ярилцлагууд болон Хуваарилалт гэсэн табуудыг нэг таб болгон нэгтгээд, Хуваарилагдсан гэж нэрлэн тохинууллын хуудсыг хялбаршуулсан. Та одоо нэг дэлгэцэн дээр хуваарилалтуудыг зохицуулж, ярилцлагуудыг бүртгэж болно.
    • Хуваарилагдаагүй тохинуулагч ах болон эгч нар; хуваарилагдаагүй гэр бүлүүд болон эгч нарын жагсаалтыг Хуваарилагдаагүй гэсэн шинэ таб руу оруулсан. Ерөнхийдөө хуваарилагдаагүй хувь хүнийг үндсэн тохиргоогоор далдалсан ба харах нүдийг сонгох боломжтой.
    • Санал болгох хуваарилалт дээр ажиллах боломж нэмэгдсэн бөгөөд таныг бэлэн болтол тухайн өөрчлөлт нийтлэгдэхгүй. Энэ функцыг сонгохын тулд Санал болгох хуваарилалт гэдгийг Тохинуулал цэсээс сонгоно уу.
    • Энэ шинэ үйлдлийг дэмжихийн тулд Тохинууллын цэс дараах байдлаар шинэчлэгдсэн. Үүнд:
      • Ахлагчдын чуулга ба Халамжийн нийгэмлэгт зориулсан дэд хэсгийг үүсгэсэн.
      • Үндсэн холбоосыг Одоогийн хуваарилалт гэж нэрлэсэн.
      • Санал болгох хуваарилалтад холбоос нэмсэн.
    • Шинээр нэмэгдсэн график дээр тухайн улиралд ярилцлагад орсон хамтрагчдын тоо харагдана.
    • Энэрлийн үйлчлэлийн удирдагчдад Тохинууллын хуваарилалтын тайланд нэвтрэх боломжийг сайжруулсан.
    • Тухайн улиралд ярилцлагад орсон хамтрагчдын тоо одоо улирлын тайлан дээр шууд 2018 оны 3-р улирлаас эхлэн харагдана.

Шийдэгдсэн асуудлууд

  • iOS-д зориулсан LDS Tools эсвэл Safari вэб хөтөч ашиглан өмнөх сарын тохинууллын ярилцлагыг бүртгэхэд гарч байсан алдаа зэрэг олон тооны жижиг алдааг засаж, гүйцэтгэлийг сайжруулсан.

Дээш очих

Хувилбар 4.4

Өөрчлөлт хийсэн огноо: 2018 оны 8-р сарын 1

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

Гишүүнчлэлтэй холбоотой

  • Гэрийн болон айлчлагч багшийн үйлдлүүдийг шинэ тохинууллын үйлдлүүдээр орлуулж, дараах боломжуудыг нэмсэн. Үүнд:
    • Хамтралыг үүсгэх
    • Дүүргүүдэд хамтралыг зохион байгуулах
    • Дүүрэг бүрд ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнийг томилох
    • Тохинууллын хуваарилалт хийх
    • Тохинууллын ярилцлагыг бүртгэх
    • Тохинуулагч ах, эгч нартай хамгийн сүүлд хийсэн ярилцлагын огноог харах
    • Миа мэйд болон лаурэлүүдийг Халамжийн нийгэмлэгийн эгч, багш нартай, харин пристүүдийг ахлагчдын чуулгын ах нартай, эхнэр нөхрүүдийг нэг нэгэнтэй нь хамтрал болгон хуваарилна.
    • Хуваарилагдаагүй өрхүүд болон эгч нарыг харах
    • Хуваарилагдаагүй тохинуулагч ах, эгч нарыг харах
    • Тохинуулагч ах, эгч нар руу хуваарилалтыг э-мэйлээр илгээх
    • Тохинуулагч ах, эгч нарт зориулан хуваарилалтыг хэвлэх
  • Тохинууллын зохицуулагч, хянагчдын дуудлагуудыг цуцалсан.
  • УБХАМС-д нэвтрэх эрхтэй тохинууллын нарийн бичгийн дуудлагыг нэмсэн.
  • Тохинууллын мэдээлэл рүү орох эрхийг гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, гадасны бичиг хэргийн ажилтан, гадасны гүйцэтгэх нарийн бичигт мөн дээд зөвлөлийн гишүүд, гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлд өгч, хүрээг өргөтгөсөн.
  • Хувь хүнд зориулсан таб нэмснээр Тохинууллын хуваарилалтын тайланг сайжруулсан.
  • Залуу эмэгтэйчүүдийн хуудсан дээр томилогдсон миа мэйд, лаурэлүүдийн хуваарилалтын мэдээлэл бүхий тохинууллын табыг нэмсэн.
  • Улирлын тайланд дараах статистик мэдээг улирлын нийт тоогоор харуулдаг байсныг 12 сарын нийт тоогоор харуулдаг болгож шинэчилсэн. Тухайлбал:
    • Мелкизедек санваарт дэвшсэн ахлагч болох боломжтой ах нар (5-р мөр)
    • Ариун сүмийн ёслолуудад өвөг дээдсийнхээ нэрийг илгээсэн насанд хүрэгчид ба өсвөр үеийнхэн (9-р мөр)
    • Ариун сүмийн ёслолуудад өвөг дээдсийнхээ нэрийг илгээсэн 12 ба түүнээс дээш насны хөрвөгчид (25-р мөр)
  • Гадасны дээд пристийн чуулгад зориулсан туслах бүлгийн хуудсыг нэмж оруулсан.
  • ТБС-ийн Санваарын зөвшөөрлийн маягтыг шинэчилсэн. Энэ маягтыг зөвхөн Тасралтгүй Боловсролын Сан зээлийн хөтөлбөрт хамрагддаг улс орнуудад ашиглах боломжтой.

Шийдвэрлэсэн асуудлууд

  • Олон тооны алдааг засаж, гүйцэтгэлийг сайжруулсан.

Дээш очих

Хувилбар 4.3

Өөрчлөлт хийсэн огноо: 2018 оны 4-р сарын 1

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

Гишүүнчлэлтэй холбоотой

  • Гадасны ерөнхийлөгч, гадасны бичиг хэргийн ажилтан, бишоп, тойргийн бичиг хэргийн ажилтнуудад тусгай тайлан үүсгэх боломж нэмэгдсэн.
  • Нэвтрэх боломжтой хүмүүс гишүүдийн жагсаалт болон тусгай тайлангаас шуудангийн хаягийг хэвлэх боломжтой болсон.
  • Дараах өөрчлөлтийг хийснээр зурвас илгээх хэрэгслийг сайжруулсан. Үүнд:
    • Тойргийн туслах бүлгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд болон тойргийн номлолын удирдагчдыг нэмэх боломж нэмэгдсэн.
    • Хавсралт файлуудыг илгээх боломжтой болсон.
  • Номлолын болон НБТ-ийн ерөнхийлөгчийн зөвлөлд номлогчдынхоо ариун сүмийн эрхийн бичгийг зохицуулах боломж нэмэгдсэн.
  • Гишүүнчлэлийн бүртгэлийг нээсний дараа Хувь хүний ёслолын хураангуйг хэвлэх боломжтой болсон.
  • Сүмийн үйлчлэлийн номлогчийн систем болон Сүмийн үйлчлэлийн залуу номлогчийн сайтуудын холбоосыг нэмсэн.
  • ТБС-ийн санваарын зөвшөөрлийн маягтын орчуулгыг нэмж оруулсан. Энэ маягтыг зөвхөн Тасралтгүй Боловсролын Сан зээлийн хөтөлбөрт хамрагддаг улс орнуудад ашиглах боломжтой.

Шийдвэрлэсэн асуудлууд

  • Олон тооны алдааг засаж, гүйцэтгэлийг сайжруулсан.

Дээш очих