Хувийн хэргээ өөрчлөх

Хамгийн сүүлд шинэчлэгдсэн огноо: 2016-03-15; 15:54

Та 18 ба түүнээс дээш настай бол э-мэйл хаяг, утасны дугаар, өөрийн ам бүлийн болон ам бүлийн гишүүн бүрийн зургийг өөрчилж болно.

Мөн та хувийн хэргийнхээ тохиргоог олон нийтэд нээлттэй эсвэл хаалттай болгон өөрчилж болно. Хэрэв таны хувийн хэрэг олон нийтэд хаалттай бол гишүүд мэдээллийг тань үзэх боломжгүй. Мөн түүнчлэн, хэрэв ам бүлийн мэдээлэл хаалттай бол та болон танай ам бүлийн аль ч гишүүнд хуанли дээр ажил үүрэг даалгах боломжгүй.

Ам бүлийн хувийн хэрэг бусад гишүүдэд хаалттай ч Лавлахын админ мэдээллийг үзэх боломжтойг анхаарна уу.

Анхааруулга: Одоогоор систем 18 настай хүмүүсийг өөрсдийн хувийн хэрэгт өөрчлөлт оруулахыг зөвшөөрдөггүй алдаа байгаа. Энэ алдааг дараагийн гарах хувилбарт зассан байх болно.

Нууцлалын гэрээг эргэн шалгана уу.

Ам бүлийн мэдээллийн үзэгдэх байдал ба нууцлалын гэрээ гэснийг шалгана уу.