Картын гүйлгээ

Хамгийн сүүлд шинэчлэгдсэн огноо: 2016-03-15; 15:54

Бодлого ба зарчим

Сүмийн зарим бүсийн тодорхой нэгжүүдэд санхүүгийн зарим зардлаа банкны картаар төлөхийг зөвшөөрдөг. Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч бүх зардлыг батлах ёстой. 

Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч Зардлыг хянах таб дээрх зардал болон бусад баримтыг шалгахдаа тухайн зардал Сүмийн зааварчилгааны дагуу зүй ёсоор хийгдсэн болохыг тэмдэглэдэг. 

Удирдагч, бичиг хэргийн ажилтнууд зардал болон анхан шатны баримтуудыг сайн нягтлан шалгахгүйгээр зардлыг баталж болохгүй.

LCR Санхүүгийн аргачлал

Танай нэгжийн картын гүйлгээг бүртгэх, батлах, шалгах, хянах хамгийн түгээмэл аргачлалыг оруулав. Танай аргачлал үл ялиг өөр байж болно. Хэрэв танд энэ талаар асуух зүйл байвал захиргааны албатайгаа холбоо барина уу.

Гүйлгээ оруулж эхлэх юм уу банкнаас ирсэн гүйлгээнүүдийг шалгахдаа, үндсэн цэснээс Зардлууд гэсэн хэсгийг сонгоно. Энэ нь таныг Картын гүйлгээ таб руу аваачна.

Картын гүйлгээ таб

Картын гүйлгээ таб нь ATM-ийн гүйлгээ болон Кассын гүйлгээ гэсэн хоёр хэсэг дэлгэцэн дээр гарч ирнэ. Түүнчлэн сонгосон хугацаанд хийгдсэн дээрх хоёр төрлийн гүйлгээний тоон үзүүлэлт дэлгэцэн дээр бас харагддаг. Цаанаас өгөгдсөнөөр систем нь өнгөрсөн 15 хоногийн гүйлгээг дэлгэцэн дээр харуулдаг. Тоон үзүүлэлтийг сонгоход, холбогдох гүйлгээ дэлгэцэн дээр гарч ирнэ. Хэрэглэгч өдрийнхөө тоог өөрөө сонгон тогтоож болно.

Хайх талбар нь тодорхой гүйлгээг хайж олоход туслах зориулалттай. Арилгах товчлуурыг дарахад хайх нөхцөл алга болно. 

АТМ-ийн гүйлгээний Картын гүйлгээ хэсэг нь дараах мэдээллийг харуулдаг. Үүнд: 

  • ЭХ СУРВАЛЖ: Гүйлгээ хийгдсэн банкны нэр
  • КАРТ ЭЗЭМШИГЧ: Карт эзэмшигчийн нэр
  • ГҮЙЛГЭЭНИЙ ОГНОО: Гүйлгээ хийгдсэн огноо
  • ТООЦОО ХИЙГДСЭН ОГНОО: Банк тухайн худалдан авалтыг боловсруулсан огноо
  • ТАЙЛБАР: Хайлтад хэрэглэсэн банкны гүйлгээний утга
  • ТЭМДЭГЛЭГЭЭ: Гүйлгээний талаарх борлуулагчийн нэр эсвэл банкнаас өгсөн гүйлгээний тайлбар
  • КАРТЫН МӨНГӨН ДҮН: Гүйлгээний мөнгөн дүн

КАССЫН ГҮЙЛГЭЭ-ний КАРТЫН ГҮЙЛГЭЭ хэсэг нь АТМ-ийн ГҮЙЛГЭЭ хэсгээс нэмэлт нэг баганатай. Тухайлбал:

  • СТАТУС: Баримтыг бүртгэх хэрэгтэй эсэх эсвэл аль хэдийн бүртгэсэн эсэхийг харуулдаг.
    • Бүртгэх: Хэрэглэгч нь Бүртгэх хэсгийг сонгосноор Зардлын цэс дэх Зардал оруулах цонх руу орж, тухайн гүйлгээг бүртгэнэ.
    • Бүртгэгдсэн: Тухайн гүйлгээг Зардал оруулах дэлгэцэнд амжилттай бүртгэсэн.

Тайлбар: Тухайн гүйлгээг бүрэн бүртгэж, хадгалах ёстой. Үгүй бол цуцлах ёстой. Гүйлгээг дутуу бүртгэж, дараа бүрэн бүртгэхээр “хадгалах” боломжгүй.

Картын үлдэгдлийн хянах самбар

Картын үлдэгдэл хянах самбар нь нэгжийн тайлагнаагүй зардлуудын (хэрвээ байвал) хураангуйг харуулдаг. Картын үлдэгдэл хянах самбар нь гурван мөнгөн дүнг харуулна. Үүнд:

  • Одоогийн картын үлдэгдэл: Тухайн нэгжийн бүртгэгдээгүй картын гүйлгээнүүдийн тооцоологдсон мөнгөн дүн.
  • Батлагдах шаардлагатай дүн: Зардлын цэс дэх Зардлыг батлах холбоос нь батлах шаардлагатай гүйлгээнүүдийн жагсаалтыг харуулдаг. Гүйлгээ бүрийг зөвшөөрөгдсөн хоёр хүнээр тус тусад нь батлуулсан байх ёстой.
  • Картын засварласан үлдэгдэл: Зардлыг батлах таб дахь тайлагнасан гүйлгээнүүд батлагдсан тохиолдолд картын үлдэгдлийг урьдчилсан байдлаар харуулна.

Илүүдэл бэлэн мөнгийг тушаах

Илүүдэл бэлэн мөнгийг тушаах цонхыг удирдагч эсвэл бичиг хэргийн ажилтан картыг ашигласныхаа дараа хэрэглэгдээгүй үлдсэн мөнгөө тушаахдаа хэрэглэнэ. Тушаасан мөнгөн дүнгээ оруулаад, хадгалах товч дээр дарна.

Хоёр хүн тухайн гүйлгээг батлах ёстой. Цуцлах товчлуурыг дарах нь тушаах үйлдлийг зогсооно.

Хоёр хүн баталсны дараа, тушаалтын тайланг хэвлэх сануулга гарч ирнэ. 

Дараа нь картын үлдэгдэл тушаагдсан мөнгөн дүнгээр шинэчлэгдэнэ. Удирдагч болон бичиг хэргийн ажилтан нь мөнгийг тушаахдаа өргөлийг тушаахад баримталдаг зааварчилгааг дагана.

Анхааруулах зурвас

Нэгжийн тайлагнаагүй банкны картын гүйлгээнүүд нь картын үлдэгдэл, хязгаар болон хязгаараас хэтэрсэн өдрүүд дээр үндэслэн, дээд хязгаарыг давсан тохиолдолд систем эдгээр анхааруулгын аль нэгийг Картын үлдэгдэл товчлуурын дэргэдэх Зардал таб дээр харуулна.

Анхааруулга 1:

Танай нэгжид хуваарилсан карт одоо идэвхгүй боллоо.

Анхааруулга 2:

Танай орон нутгийн нэгжид хуваарилсан картын үлдэгдэл X өдөрт X ₮-өөр багасаагүй тохиолдолд карт идэвхгүй болно.

Анхааруулах зурвасыг шийдвэрлэх

Эдгээр анхааруулгыг шийдвэрлэхийн тулд Картын гүйлгээнүүд таб дээр зардлуудыг бүртгэнэ.