• Home2
  • Тусламжийн төв
  • Удирдагч ба бичиг хэргийн ажилтны мэдээллийн сангийн (УБХАМС) талаар түгээмэл асуудаг асуултууд

Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сангийн (LCR) талаарх ТА

Түгээмэл асуудаг асуултууд

Удирдагч ба бичиг хэргийн ажилтны мэдээллийн сангийн (УБХАМС) талаар түгээмэл асуудаг асуултууд

  • Гадасны болон туслах бүлгийн удирдагч, Дээд зөвлөлийн гишүүдийн LCR-д нэвтрэх боломж яагаад хязгаарлагдмал байдаг вэ?

    Гадасны туслах бүлгийн удирдагч, Дээд зөвлөлийн гишүүдийн анхдагч үүрэг бол тойргийн туслах бүлэг, Мелкизедек санваарын удирдагчдад зааварчлах, туслах явдал юм. Тэд тойргийн туслах бүлэг, Мелкизедек санваарын шинээр дуудагдсан удирдагчдыг урамшуулан, дэмжиж мөн зааварчлан, чиглүүлж байдаг. Тэд тойргийн гишүүдийн өмнөөс хариуцлага хүлээдэггүй. Тойргийн туслах бүлэг, Мелкизедек санваарын удирдагчдыг бүртгэл хөтлөх хэрэгсэл болон үүрэг хариуцлагад сургах нь тойргийн бичиг хэргийн ажилтны үүрэг юм. Хэрэв гадасны туслах бүлгийн удирдагч, Дээд зөвлөлийн гишүүдэд төлөвлөх зорилгоор гишүүдийн жагсаалт хэрэгтэй болбол тэрхүү мэдээллээ тойрог, гадасны бичиг хэргийн ажилтанд хүсэлт гарган авч болно.

  • Ариун сүмийн эрхийн бичгийг идэвхжүүлэхийн тулд ямар хэсэг рүү орох вэ?

    Гишүүнчлэлийн цэсний УБХАМС гэсэн хэсгээс ариун сүмийн эрхийн бичгийг идэвхжүүлэх сонголтыг олох боломжтой. (Зөвхөн гадасны ерөнхийлөгч, бичиг хэргийн ажилтан болон гадасны гүйцэтгэх бичиг хэргийн ажилтнууд ариун сүмийн эрхийн бичгийг идэвхжүүлэх эрхтэй.)

  • Ариун сүмийн эрхийн бичиг амжилттай идэвхжсэн гэдгийг хэрхэн мэдэх вэ?

    Эрхийн бичгийн мэдээллийг зөв оруулсны дараа хадгалах товчийг дарахад доод талд нь амжилттай болсныг илтгэх ногоон зурвас гарч ирэх болно. Мөн та Ариун сүмийн эрхийн бичгийн статус тайланг Тайлан цэснээс шалгаж болох ба энэ нь ариун сүмийн эрхийн бичиг идэвхжсэний дараа хэдэн минутын дотор шинэчлэгддэг.

  • Ариун сүмийн эрхийн бичгийн статусыг хэрхэн шалгах вэ?

    Тайлан цэснээс Ариун сүмийн эрхийн бичгийн статусын тайлан гэснийг нээнэ. Статус багана нь эрхийн бичгийн эрхийн Идэвхтэй, Дуусаж буй, Дууссан алин болохыг харуулна. Дуусаж буй гэсэн статус нь эрхийн бичгийн эрх нь хоёр сарын дотор дуусахыг харуулна.

  • Гадасны улирлын тайлан дээрх тойргийн нэрийн товчлолыг хэрхэн өөрчлөх вэ?

    LCR дахь цэсний Бусад хэсэг рүү ороод, Нэгжийн тохируулга-ыг сонгоод, нэгжийн дэргэдэх харандаатай шигтгээ зураг дээр дарна уу. Товчилсон нэрээ (дөрөв хүртэл тэмдэгт) оруулаад, Хадгалах дээр дарна уу. Тойргийн товчилсон нэрийг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн, гадасны бичиг хэргийн ажилтан, гадасны гүйцэтгэх нарийн бичгийн дарга өөрчилж болно.

  • Яагаад надад LCR-ийн дэлгэцэн дээрх үндсэн цэсний хавтаснууд харагдахгүй байна вэ?

    Дэлгэцийн тань хэмжээнээс шалтгаалан танд яаж харагдахыг LCR сайт тохируулдаг. Энэ нь ухаалаг гар утас, таблет ашигладаг хэрэглэгчдэд дэлгэцэн дээрх аливаа үйлдлийн нэрсийг жагсаалт хэлбэрээр, өргөн хэвтээ байдлаар харж, баруун зүүн тийш гүйлгэхгүй байх боломжийг олгодог. Энэ нь ширээний компьютер хэрэглэгчид ч мөн адил хамаатай бөгөөд браузерийг бүтэн дэлгэцээр хараагүй үед ашиглагддаг.

    Таны дэлгэцийн хэмжээ цэсний хавтаснуудыг хэвтээ байдлаар харахад хэт нарийн бол LCR нь дэлгэцийг автоматаар тохируулж босоогоор харуулдаг. Цэсийг босоогоор харуулах бол LCR-ийн толгой хэсгийн зүүн талын гурван зураастай товчлуурыг дарна.

  • Гишүүнд албан хариуцлага ногдуулах үед сахилгын хурлын баримтуудыг яах вэ?

    Гишүүнд албан хариуцлага ногдуулахад тайланг Сүмийн удирдлагын төв рүү илгээдэггүй. Харин хурлын тэргүүлэгч маягтыг хэвлээд, албан хариуцлагыг цуцлах хүртэл хадгалдаг. Албан хариуцлагыг цуцлахад тэргүүлэгч бүртгэлийн цаасан болон электрон хувийг устгадаг.

  • Яагаад надад MLS-д байдаг тодорхой мэдээллийг харах эрх LCR-д байхгүй байна вэ?

    Мэдээллийн хувийн нууцыг хадгалах, хамгаалах үүднээс LCR-д тодорхой үйлдэл хийх эрх таны дуудлагад үндэслэн өгөгдсөн байдаг. LCR-ийн бусад цэс рүү нэвтрэх хүснэгтээс дуудлагад хуваарилагдсан үйлдлүүдийг үзнэ.

Дээш буцах

Дээш буцах