MLS дэх өөрчлөлтийн тухай тэмдэглэлийн архив

Хамгийн сүүлд шинэчлэгдсэн огноо: 2016-03-15; 15:54

MLS 3.8.2-т хийгдсэн шинэчлэлтийн тухай мэдэгдэл

Шинэчлэгдсэн огноо: 2015 оны 11-р сарын 10

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

Гишүүнчлэлтэй холбоотой:

  • MLS-ийн Гишүүнчлэлийн аудитын цэсэн дээр дарахад Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сангийн Гишүүнчлэлийн аудит хуудас руу хандуулдаг боломжийг нэмсэн.
  • MLS-ийн цуглааны цагийн өөрчлөх гэсэн холбоос дээр дарахад Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сангийн цуглааны цагийг өөрчлөх хуудас руу хандуулдаг боломжийг нэмсэн.

Санхүүтэй холбоотой:

  • Цахим төлөлтийг бүртгэх явцыг сайжруулсан.

Шийдвэрлэгдсэн асуудлууд

Гишүүнчлэлтэй холбоотой:

  • Зарим тайланд гэрийн болон айлчлагч багшаар явсан тухай хуучин мэдээлэл гарч ирж байсан асуудлыг шийдвэрлэсэн.

Дээш буцах

MLS 3.8.1-д гарсан шинэчлэлтийн тухай мэдэгдэл

Шинэчлэгдэн гарсан огноо: 2015 оны 7-р сарын 15

Шинэчилж эсвэл сайжруулж дууссан үйлдлүүд

Санхүүтэй холбоотой:

  • Багцын дамжуулалт сайжирсан.
  • Жилийн эцсийн болон татварын огнооны өөрчлөлтүүд:
    • Аравны нэгийн тайлан хэлэлцүүлгийг хуанлийн жилд үндэслэн хийнэ.
    • Хуанлийн жилийг бүх санхүүгийн дэлгэцэнд хэрэглэнэ.
    • Хандивлагчийн тайланд өгөгдмөл огноог нэмсэн.
  • Хандивыг үзэх/шинэчлэх гэдэгт хэрэглэгчид хандивын эх сурвалжаар шүүлт хийх боломжтой болсон.
  • Хандивыг үзэх/шинэчлэх болон шилжүүлгийг үзэх гэдэгт, тооцсон статус нь “Баталсан” гэж уншигдах болсон бөгөөд энэ нь уг шилжүүлгийг Сүмийн удирдах газар хүлээж авч, бүртгэсэн гэсэн утгатай болно.
  • Нэгээс дээш жилийн өмнө хийгдсэн хандивын мэдээлэлд хийх засварыг MLS дээр хийх боломжгүй.

Гишүүнчлэлтэй холбоотой:

  • MLS-ийг суулгахдаа MLS-ийн хэл сонголтын сануулгыг нэмсэн. Үүнээс гадна, MLS рүү нэвтрэх дэлгэцэн дээр MLS-ийн хэлийг өөрчилж болох товчлуур нэмсэн.
  • Семинарын бүртгэлийн явц ба чөлөөлөгдөх хугацааг урьдчилан бүртгэх холбоосыг АНУ, Канад дахь нэгжүүдийн MLS-ээс хассан. Одоо бүртгэлийг онлайнаар seminary.lds.org/register вэбсайт руу орж хийх болсон.
  • Гишүүнчлэлийн мэдээллийг илүү сайн хамгаалах зорилгоор MLS-ийн хэвтээ цэсийн файлын хавтаснаас гадагш гаргах сонголтыг хассан.
  • Сүмийн мэдээллийг нууцлах журмыг дэмжих зорилгоор гишүүн бус хүнд бүртгэл үүсгэх боломжийг хассан. Гэхдээ энэ нь гишүүний гишүүн бус эхнэр/нөхрийн гэрлэлтийг бүртгэх боломжийг хассан гэсэн үг биш болохыг анхаарна уу.

Шийдвэрлэгдсэн асуудлууд

Санхүүтэй холбоотой:

  • Одоо MLS нь хандивын маягтын дэлгэцэн дээр бүх зохих огнооны талбарыг бөглөж оруулахыг шаарддаг байхаар шийдвэрлэгдсэн болно.
  • Төсвийн дэлгэцийн хүчин чадлыг сайжруулсан.
  • Хэрэглэгч хандивын мэдээллийг оруулж байх үед Шинэ маягт товчлуур дээр дарахад анхааруулга өгдөг болсон. Хандивын дугтуйд нэгээс их хандивын маягт байгаа тохиолдолд л Шинэ маягт товчлуур дээр дарж болно.

Гишүүнчлэлтэй холбоотой:

  • MLS хэрэглэж байгаа дүүргүүдэд, Дэмжин батлагдсан албан тушаалтнуудын маягт дээр дүүргийн зөвлөхүүд харагдахгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Салбаруудын удирдагчид Гишүүнчлэлийн бүртгэлийн аудитын тайлангийн үндсэн удирдагчийн хэсэгт харагдахгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.

Дээш буцах

MLS 3.8.0-д гарсан шинэчлэлтийн тухай мэдэгдэл

Шинэчлэгдсэн огноо: 2015 оны 3-р сарын 12

Шинэчилж эсвэл сайжруулж дууссан үйлдлүүд

Гишүүнчлэлтэй холбоотой:

  • Одоогийн болон өнгөрсөн жилүүдэд бодит жил харагдахаар болгон Улирлын тайлан дахь баганы толгой хэсгийг шинэчилсэн (жишээлбэл: "% 1 он" гэхийн оронд "2013").
  • Улирлын тайлангийн 5-р мөрөн дэх ахлагч болохуйц ах нарын талаарх туслах бичвэрийг илүү тодорхой болгон шинэчилсэн.

Шийдвэрлэгдсэн асуудлууд

Санхүүтэй холбоотой:

  • Өөрсөд рүү нь эргэн тайлагнадаг салбаруудтай MLS ашигладаг номлолууд санхүүгийн багцуудыг батлах боломжгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • ePay (цахим зарцуулалт) ашигладаг нэгжүүдэд хэрэглэгчдийн цахим төлбөрийн тайлбарыг давхардуулдаг байсан асуудлыг шийдвэрлэсэн.

Гишүүнчлэлтэй холбоотой:

  • Аароны санваарын чуулга болон Залуу эмэгтэйчүүдийн ангиудын ерөнхийлөгчийн зөвлөлүүд Дэмжин батлагдсан албан тушаалтнуудын маягтад харагдахгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.

Дээш буцах

MLS 3.7.4--т гарсан шинэчлэлтийн тухай мэдэгдэл

Шинэчлэгдсэн огноо: 2015 оны 1-р сарын 21

Шинэчилж эсвэл сайжруулж дууссан үйлдлүүд

Санхүүтэй холбоотой:

  • Төсөв, аравны нэгийн тайлан хэлэлцүүлэг, жилийн эцсийн үйл ажиллагааг жилийн хуанли дээр гарч ирэхээр болгон шинэчилсэн. Хандивлагчийн тайлан нь одоо хугацааны хүрээг сонгох эсвэл тодорхой санхүүгийн жилийг ашиглах сонголттой болсон.

Гишүүнчлэлтэй холбоотой:

  • Энэхүү өөрчлөлт нь 2015 оны эхний хагаст хэрэглээнд гарах Удирдагч ба бичиг хэргийн ажилтны мэдээллийн сангийн (LCR) 3.0 хувилбарт MLS-г бэлтгэх юм Энэ нь дуудлагуудыг ангилах зорилгоор шинэ бүтэц болон дэд бүтцийг танилцуулж, мөн бишопын зөвлөлийнхнийг, үүнд бичиг хэргийн ажилтан, гүйцэтгэх нарийн бичиг, Мелкезедик санваартан, туслах бүлгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд LCR-г ашиглаж дуудлага болон бүтцийг (анги, групп, чуулган, гэрийн болон айлчлагч багшлалт) шинэчлэх боломж олгох юм. Нэгжүүд нь LCR-т энэ мэдээллийг шинэчлэх боломжтой болмогц, уг мэдээллийг MLS дээр зөвхөн унших боломжтой болох юм.

Шийдвэрлэгдсэн асуудлууд

Санхүүтэй холбоотой:

  • Цахим төлбөр төлөгчдөөс шаардлагагүй талбаруудыг бөглөхийг шаарддаг байсан асуудлуулыг зассан болно. Энэ асуудал нь зөвхөн нэгээс дээш дотоод данстай эсвэл нэгээс дээш EFT арга ашигладаг цахимаар төлбөр хийдэг нэгжүүдэд гардаг байсан болно.
  • Гар дээрх бэлэн мөнгөний балансад сарын сүүлийн өдөр оруулсан шилжүүлгийн дүн ордоггүй байсан учраас баланс нь Сүмийн нэгжийн банкны үйлчилгээний (СНБҮ) системтэй таардаггүй байсан асуудлыг зассан болно.
  • Герман хэлний хэд хэдэн орчуулгын хэлхээг шинэчилсэн.

Гишүүнчлэлтэй холбоотой:

  • Хятадын нэгжүүдийн баптисм ба гишүүний баталгаан дээрх огнооны англи хэл дээрх форматын асуудлыг шийдвэрлэсэн.

Дээш буцах

MLS 3.7.3--т гарсан шинэчлэлтийн тухай мэдэгдэл

Шинэчлэлгдсэн огноо: 2014 оны 10-р сарын 07

Шинэ эсвэл сайжруулсан хийж дууссан үйлдлүүд

Санхүүтэй холбоотой:

  • Цахим төлбөр хүлээн авагчийг сонгох талбарыг өгөгдмөл байснаас хоосон болгож зөв өгөгдлийг сонгогдог болохоор шинэчилсэн.

Гишүүнчлэлтэй холбоотой:

  • Зөвхөн Нэгдсэн улс болон Канадын гадасны MLS-ний нэгжүүдэд Шинэ бишопт санал болгох маягт болон Гадасны ерөнхийлөгчийн шинэ зөвлөхөд санал болгох маягтийг LDS.org-оор дамжуулан цахим хэлбэрээр оруулах тохируулгыг сонголттой болгож шинэчилсэн.
  • Нууц тайлан болон Маягтын цэс дээрх зүйлсийг хэрэглэгчдийг LDS.org дахь Удирдагч ба бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан руу хандуулж, маягтуудыг цахим хэлбэрээр бөглөж,мөн тайлангуудыг хянахаар болгож шинэчилсэн.
  • MLS-ний туузан цэсний Файл хэсэгт Дуудлагын мэдээллийг шинэчлэх хүсэлт гэсэн шинэ сонголт нэмэгдсэн. Энэ нь хэрэглэгчдэд Сүмийн төв удирдлагын мэдээллийн сангаас дуудлага болон бүтцийн талаарх мэдээллийг бүрэн шинэчлэх хүсэлт гаргах боломжийг олгоно.
  • Хэвшмэл албан тушаалыг хянах тайланд Хэвлэх, Хэвлэхийн өмнө хянах товчлуурууд нэмэгдсэн.

Шийдвэрлэгдсэн асуудлууд

Санхүүтэй холбоотой:

  • Төсвийн ногдлын хураангуй тайланд орлого, зарлага, шилжүүлгүүдийгзөв үзүүлэхгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Гадас доторх нэгж хоорондын шилжүүлэгийн балансууд зөв батлагдахгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Өргөлийн багц бүрэн бус төлөвт хадгалагдсан тохиолдолд MLS багцыг алдаат төлөвт оруулдаг байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • MLS нь санхүүгийн мэдээлэл оруулаагүй долоо хоногийг буруу бүртгэж байсан асуудлыг шийдвэрлэсэн.

Гишүүнчлэлтэй холбоотой:

  • ГБҮ шинээр үүсгэгдсэн нэгжүүдийн гишүүнчлэлийг шинэчлэх анхны файлыг зөв боловсруулахгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Зарим хэвшмэл дуудлага зөвхөн уншихаар харагдаж, шинэчилж болохгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Яаралтай гүйцэтгэх ажлууд байхад яаралтай ажлын мэдээлэл зарим үед гарахгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Гишүүнчлэлийн хураангуй жагсаалт дээрх хэвлэх өгөгдлийг талбаруудад сонголт хийхэд жагсаалтыг зөв хэвлэхгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Хэвшмэл тайланд Бүлгийн анги шалгуурыг ашиглахад үр дүн зөв гарахгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.

Дээш буцах

MLS 3.7.2--т гарсан өөрчлөлтийн тухай мэдэгдэл

Өөрчлөлт хийгдсэн огноо: 2014 оны 8-р сарын 7

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

  • Windows 8 болон 8.1-тэй тохирохоор MLS-ийг шинэчилсэн.

Шийдвэрлэгдсэн асуудлууд

Гишүүнчлэлтэй холбоотой:

  • Гишүүнчлэлийг шинэчлэх файлыг боловсруулах үед Улирлын тайлан дээрх Хөрвөгчийн дэлгэрэнгүй дээр MLS "Ариун ёслолд багадаа сард нэг удаа оролцсон уу?" гэсэн асуултыг "12 ба түүнээс дээш настай бол дуудлага эсвэл үүрэг хариуцлага хүлээн авсан уу?" болгож өөрчлөн асуудлыг шийдвэрлэсэн. 2014 оны 2-р улирал дахь Улирлын тайлангийн Хөрвөгчдийн дэлгэрэнгүйг хянаж, эдгээр талбар зөв бүртгэгдсэн эсэхийг шалгаж шаардлагатай бол засварлана уу.
  • Шинэ нэгжүүд MLS-ийг суулгасны дараа бүлгүүд болон дуудлагууд файлыг Сүмийн удирдлагын төвөөс зөв хүлээн авахгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Шинэ нэгжүүд MLS-ийг суулгасны дараа Системийн тохиргоонд нэвтэрч чадахгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Шинэ нэгжүүд MLS-ийг суулгасны дараа цуглааны цагаа MLS дээр оруулж чадахгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.

Дээш буцах

 MLS 3.7.1-д гарсан өөрчлөлтийн тухай мэдэгдэл

Өөрчлөлт оруулсан огноо: 2014 оны 6-р сарын 13

Шинэ ба сайжруулсан үйлдлүүд

Санхүүтэй холбоотой:

  • Нэгжүүд гадас, дүүргийнхээ харъяа нэгжүүд рүү төсөв шилжүүлэх боломжтой болсон. Шилжүүлэг зөвхөн төстэй ангилал руу шилжих боломжтой ба ангиллын үлдэгдлийг хасах руу буюу тэглэх боломжгүй. Бусад нэгж рүү төсөв шилжүүлэхэд хоёр эрх мэдэлтний зөвшөөрөл шаардагдана. Шилжүүлгийг зөвхөн шилжүүлэгч л эхлүүлж хийх боломжтой.
  • Өөр нэгжийн хандивлагчийн гишүүнчлэлийн бүртгэлийн дугаарыг (ГБД) оруулах боломжтой болсон. Жишээ нь өвөө, эмээ нь ач, зээгийнхээ номлолын санд өргөл өгж болох юм. ГБД-ыг оруулахдаа “Өөр нэгжийн гишүүн” гэдгийг сонгоно. Сүмийн төв уг өргөлийг боловсруулж дуусахаар MLS-д нэгэн зурвас гарч ирэх ба шивж оруулсан хандивлагчийн нэр ба ГБД-ын харгалзах хандивлагчийн нэрийг үзүүлэх болно. Хэрвээ эдгээр нэр тохирохгүй бол Глобал үйлчлэлийн төвд хандана уу.
  • Санхүүг батлах үед зөвхөн санхүү батлах эрхтэй хэрэглэгчдийг жагсаалтад харуулдаг болгон MLS-ийг шинэчилсэн.

Гишүүнчлэлтэй холбоотой:

  • Гадасны ерөнхийлөгчийн зөвлөхийг бүртгэхэд Удирдагч ба нэгжийн өөрчлөлтийн хүсэлтийн маягтыг ашигладаг маягаар дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөхийг бүртгэх боломжийг MLS-д шинэчлэн оруулж өгсөн.
  • Гишүүнчлэлийн бүртгэлийн шинэчлэлийн тайланд зориулсан хэвлэхийн өмнө урьдчилан харах хуудас дээр “Хэвлэх” товчийг нэмж өгсөн.

Шийдвэрлэгдсэн асуудлууд

Санхүүтэй холбоотой:

  • Батлагдсан зардлуудын ангиллыг нэгж электрон төлбөр ашиглан өөрчилж чадахгүй байсныг засаж залруулсан.
  • Жилийн эцсийн тайлан боловсруулалтаас болж төлбөрийн картны эхний үлдэгдэл буруу байсныг засаж залрууллаа.
  • Зарлагын тайланг хэвлэх үед агуулга нь заримдаа буруу байдаг байсныг засаж залруулсан.

Гишүүнчлэлтэй холбоотой:

  • Улирлын тайлан дээр бага зэргийн харагдах байдлын алдааг засаж залруулсан.
  • Гишүүдийг анхны томилогдсон анги, чуулга, эсвэл бүлгээс нь шинэ анги, чуулга, эсвэл бүлэгт шилжүүлэхээр сонгох үед сонгогдохгүй байсныг засаж залруулсан.
  • Институтийн элсэлтийн байдал ба Институтийн ирцийн тайлан дээр бүх шаардлага хангасан суралцагчид харагдахгүй байсныг засаж залруулсан.
  • Тойргийн үүсгэсэн тусгай дуудлага дээр гадас гишүүд томилдог байсныг, гадасны үүсгэсэн тусгай дуудлага дээр тойрог гишүүд томилдог байсныг засаж залруулсан.
  • Дуудлагын босго ашиглан тусгай тайлан үүсгэх болон боловсруулж байхад босго болон үр дүнг үзэхэхийн тулд үе үе их хугацаа ордог байсныг засаж залруулсан.
  • Дүүргийн MLS-дэх дүүргийн бүлгүүдийг үзүүлэхийн оронд гадасны бүлгүүдийн нэрийг харуулж байсныг засаж залруулсан.
  • Тухайн ашиглагдаж байгаа хэл дээр нэрс бичих үед зарим үсэг шивэгдэхгүй байсныг засаж залруулсан.
  • Бүлгийн хуудас хаагдаж, дахин нээгдэхээс нааш хуваагдсан ангийн анхны анги бүх гишүүдийг харуулдаг байсныг засаж залруулсан.
  • Монголын нэгжүүдийн хувьд Гишүүдийн жагсаалтын тайлан зөвөөр хэвлэгдэхгүй байсныг засаж залруулсан.

Дээш буцах

MLS 3.7.0-д гарсан өөрчлөлтийн тухай мэдэгдэл

Өөрчлөгдсөн огноо: 2014 оны 2-р сарын 28

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

Гишүүнчлэлтэй холбоотой:

  • Улирал тутмын шинэчлэгдсэн айланд зориулсан дэмжлэг туслалцааг нэмсэн. Нэгжүүд шинэчлэгдсэн улирал тутмын тайланг MLS-ээс 2014 оны 4-р сарын 1 хүртэл үзэх боломжгүйг анхаарна уу. Мөн тэр үед нэгжүүд 2014 оны эхний улирлын мэдээллүүдээ бүртгэж, оруулж болно. Улирал тутмын шинэчлэгдсэн тайлангийн талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл 2013 оны 12-р сарын 15-нд хөрвөлт ба өсөлт хөгжлийн талаар Тэргүүн Зөвлөлөөс санваарын удирдагчдад илгээсэн захидлыг үзнэ үү.
  • MLS-д саяхан байсан Институт, семинарын төгсөлтийн хэсгийг арилгасан. Институт, семинарын хөтөлбөр нь шинэ системд шилжсэнтэй холбогдон эдгээр тайлангууд цаашид ажиллахгүй. Гэрчилгээ авахуйц суралцагчдын тухай мэдээллийг Институт, семинарын ажилтнаас авах бөгөөд тэд түүнчлэн хэвлэгдсэн гэрчилгээнүүдийг өгнө. Энэ өөрчлөлтийн талаар танд асуулт байвал Институт, семинарын төлөөлөгчтэйгээ холбоо барина уу.

Шийдвэрлэгдсэн асуудлууд

Гишүүнчлэлтэй холбоотой:

  • Хүүхдийн адислалыг түүний үндсэн нэгжээс өөр нэгжид бүртгэхэд гишүүнчлэлийн бүртгэл нь үүсгээгүй байдаг асуудлыг шийдвэрлэсэн. Одоо адислалыг бүртгэх үед хүүхдийн гишүүнчлэлийн бүртгэл нь үүсгэгдэж, түүний үндсэн нэгжид нь илгээгддэг.
  • Хоёр ам бүлийг нэгтгэх, нэгтгэсэн ам бүлийн зөв хаяг нь алдагдсан байдаг асуудлыг шийдвэрлэсэн.
  • Гадасны удирдах дуудлагатай гишүүдийн ам бүлийн бүртгэлийг гадасны өөр нэгж рүү шилжүүлбэл MLS-д дуудлагаасаа чөлөөлөгдсөн байдаг асуудлыг шийдвэрлэсэн.

Дээш буцах

 MLS 3.6.2-д гарсан өөрчлөлтийн тухай мэдэгдэл

Өөрчлөгдсөн огноо: 2013 оны 11-р сарын 12

Шинэ ба сайжруулсан үйлдлүүд

Санхүүтэй холбоотой:

  • Аравны нэгийн тайлан хэлэлцүүлэгт хандивлагчийн хаягийг нэмсэн.
  • Хянах хэсэг дээр дарахад Хандив хэсэг дээрх хандивын багажууд сааралтаж идэвхгүй болдог асуудлыг шийдвэрлэсэн.
  • Банкны карт ашигладаг нэгжүүдэд банкны картын гүйлгээний мэдэгдэлд нь огноо нэмсэн.
  • Санхүүгийн системээс ирэх зарлагын шошгыг Чекийн оронд Автомат Дебит болгон шинэчилсэн.
  • Татварын зорилгоор Италийн нэгжүүдэд хандивын чекийн дугааруудыг авч мөн тайлагнах боломжийг нэмсэн.

Гишүүнчлэлтэй холбоотой

  • Бичиг хэргийн ажилтны мэдээллийн сангаар дамжуулан одоо боломжтой болсон MLS дэх үйлдэлд хэрэглэгчид нэвтрэх үед LDS.org дээрх Бичиг хэргийн ажилтны мэдээллийн санд очих товчийг нэмсэн.

Шийдвэрлэгдсэн асуудлууд

Санхүүтэй холбоотой:

  • Нэгжээс гадуурх хандивлагчдын Аравны нэг болон Бусад өргөлийн мэдүүлэгт гишүүний нэр хоосон байдаг асуудлыг шийдвэрлэсэн.
  • Санхүүгийн багц хаагдсаны дараа MLS багажийн төрлийг өөрчлөхийг зөвршөөрдөг асуудлыг шийдвэрлэсэн.
  • Чекийг ашиглах хугацаа дуусахад чекийг хүчингүй болгодог асуудлыг шийдвэрлэсэн.
  • Алдаатай зарлагыг устгахад зарлагад хийсэн өөрчлөлт устдаггүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Нэгж нь багцуудыг цахимаар төлдөг бол орлох удирдагчид санхүүгийн багцийг батлах хоёр дахь эрх бүхий удирдагч шаардлагагүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Удирдах газраас хүлээн авсан хандивын зохицуулалтын огноог MLS заагдсан хэвэнд нь оруулахгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.

Гишүүнчлэлтэй холбоотой

  • MLS нь гишүүний зөвшөөрөгдөх байдлыг (хүйс, санваарын албан тушаал гэх мэт) тодорхойлох зөв дүрмийг үргэлж ашиглахгүй байсан мөн нэг л гишүүн байх ёстой албанд нэгээс илүү гишүүн байхыг зөвшөөрдөг байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Халамжийн Нийгэмлэг, ахлагчдын чуулга, дээд санваартнуудын бүлэг, ганц бие залуучуудын бүлэг зэрэгт нэгжээс гадуурх гишүүдийг удирдах албанд нэмж болдоггүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Гэрийн болон айлчлагч багшийн томилогдоогүй ам бүл эсвэл эгч нарт айлчилсан бүртгэл нь гадасны MLS-д зохих ёсоор шилжүүлэгдээгүй байдаг асуудлыг шийдвэрлэсэн.
  • Дүүргийн гэрийн болон айлчлагч багшийн мэдээллийг хадгалахад дүүргийн хянагчийн томилогдсон огноо шаардлагагүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Дүүргийн бичиг хэргийн ажилтан эсвэл дүүргийн гүйцэтгэх нарийн бичгийг онцгойлон адисалсан хүнийг сонгоход ахлагчийн албан тушаалтай хүнийг сонгож болдоггүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Нэгжид ам бүл хуваагдахад үлдсэн ам бүлийн хаяг болон холбоо барих мэдээлэл үлдэхгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Орлох удирдагчид нь тухайн томилогдсон бүлгийнхээ дор харагдахгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Хэрэглэгч аль хэдийн Гишүүнчлэлийн бүртгэлийн аудитын тайланг оруулчихсан байхад түүнээс оруулахыг шаарддаг байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Тонгагийн нэгжүүдэд Хувь Хүний Ёслолын Хураангуй нь баптисмын огнооны талбарт буруу орчуулга хэрэглэж байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Солонгосын нэгжүүдэд тусгай тайлангууд нь гишүүдийн Солонгосоор тоологдох насыг нь ашигладаггүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.

Дээш буцах

MLS 3.6.1-д гарсан өөрчлөлтийн тухай тэмдэглэл

Өөрчлөгдсөн огноо: 2013 оны 9-р сарын 6

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

Санхүүтэй холбоотой

  • Орлого, Зарлагын тайланг харуулах үед нээлттэй, идэвхтэй дотоод бүртгэлд MLS-г үндсэн хэлбэртээ байхаар шинэчилсэн.

Гишүүнчлэлтэй холбоотой

  • Хүүхдийн хэсгийн дэвшилтийн гэрчилгээг MLS-д нэмсэн. Гэрчилгээг авахын тулд MLS-ийн цэснээс Тайлан/маягтууд дээр дараад Гэрчилгээнүүд дээр дарна.
  • Хэрэглэгч чуулга эсвэл ангийн гишүүн нэмэхээр Бүгдийг сонгох гэсэн товч дээр дарахад зөвхөн чуулга эсвэл бүлгүүдэд тохирох хувь хүмүүсийг багтаахаар чуулга эсвэл бүлгүүдийг шинэчилсэн.
  • LDS.org дээрх Бүртгэл хөтлөлт болон техник туслалцааны холбоосийг багтааж, MLS-ийн цэс дээрх Туслах цэсийг шинэчилсэн.

Шийдвэрлэгдсэн асуудлууд

Санхүүтэй холбоотой

  • Хэрэв нэгж нь багцуудаа цахимаар төлдөг бол санхүүгийн багцийн эрх олгогчдод нууц үгээ солихыг хүсдэг болгож шинэчилсэн.
  • Цахимаар төлбөр хийдэг нэгжүүдийн санхүүгийн хэрэглэгчид MLS дэх өөрийн нууц үгийг солиход хоёрдогч хэрэглэгч тэдний нууц үгээ сольсныг нь батлах хэрэгтэй байсныг болиулж өөрчилсөн.
  • Банкны карт ашигладаг нэгжүүдэд Банкны картны гүйлгээний тайланг хэвлэх сонголт нэмсэн.

Гишүүнчлэлтэй холбоотой

  • Оройн цагийн семинарын бүртгэл болон Семинарын элсэлтийн өсөлтийн дэлгэц дээр зохих бүх өсвөр үеийнхэн харагдахгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Улирлын тайлан нь хувь харуулахдаа зөвхөн бүхэл тоог ашигладаг болгон шинэчилсэн.
  • Хүүхдийн адислалын тайлан дээр ёслолыг гүйцэтгэсэн хүнийг сонгосны дараа адислалын огноог оруулах талбар арчигддаг байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Гишүүний бүртгэл дэлгэцээс Мелкизедек санваарын томилолтын гэрчилгээг хэвлэхэд томилолт дээр гадас эсвэл дүүргийн төлөөлөгчийн албыг бичиж оруулахыг хэрэглэгчээс шаарддаг байсан асуудлыг шийдвэрлэсэн. Одоо хэрэглэгч нь тухайн албыг гарч ирэх жагсаалтаас сонгож болно.
  • Тодорхой нэг бүлэгт буй гишүүдийн жагсаалтыг хэвлэхэд тухайн бүлгийн нэр жагсаалт дээр харагдахгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Индонезийн зарим бичвэрийн орчуулгыг шинэчилсэн.

Дээш буцах

MLS 3.6.0-д гарсан өөрчлөлтийн тухай тэмдэглэл

Өөрчилсөн огноо: 2013 оны 7-р сарын 3

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

Санхүүтэй холбоотой

  • Нийтэлсэн өдрөөр санхүүгийн тайлангуудын үндсэн шилжүүлгийг шүүх дарааллыг өөрчилсөн.
  • MLS-ийн хэрэглэгч өөр нэг MLS хэрэглэгчийг санхүүгийн багцуудыг батлах зөвшөөрөлтэй албанд шилжүүлэхэд хоёр дахь зөвшөөрөл шаардлагатай болгон өөрчилсөн. Энэхүү өөрчлөлт зөвхөн цахим төлбөр хийдэг нэгжүүдэд хамаатай.
  • Интернэт дэлгүүрийн худалдан авалтуудыг Тойрог эсвэл салбараар дамжуулан төлдөг нэгжүүдэд төлбөрийн маягт болгож чекийг хүлээн зөвшөөрдөг болон зөвшөөрдөггүй тохиргоог нэмсэн (Одоогоор зөвхөн Бразилд).
  • Хандив, төлбөр, шилжүүлгүүд гэх мэт санхүүгийн үйлдлүүдийн огноог MLS-д дахин оруулж болох болгон шинэчилсэн.
  • MLS-ийн санхүүгийн хэрэглэгчид нууц үгээ 6 сар тутамд өөрчилж байх шаардлагатай болгон өөрчилсөн. Энэ өөрчлөлт зөвхөн цахим төлбөр ашигладаг нэгжүүдэд хамаатай.
  • Алдаатай чекүүдийн статусын хүчингүй товч нь сааралтдаг болгож, MLS-д шинэчлэлт хийсэн.
  • Төсвийн ноогдлын хураангуй тайлан дээр улирал бүрийн ноогдлын хажууд саруудыг нэмж оруулсан.
  • Шийдвэрлэх шаардлагатай ба алдаатай статустай байгаа зарлага эсвэл хандивуудыг хэрэглэгчдэд захиагаар мэдэгддэг болгосон.

Гишүүнчлэлтэй холбоотой

  • Ёслол гүйцэтгэхийг санал болгох маягтыг нэмсэн. Маягтыг авахын тулд MLS цэснээс Гишүүнчлэл дээр дараад, Ёслолууд дээр дарна. Тэгээд Маягтууд дээр дараад жагсаалтаас сонгоно.

Шийдвэрлэгдсэн асуудлууд

Санхүүтэй холбоотой

  • Хандивын зарим тохиргоонд MLS нь хүчингүй мэдээлэл илгээж байсныг шийдвэрлэсэн.
  • MLS-г ашиглагдаагүй, зарлагадаагүй, эсвэл гэмтсэн чекүүдийг баталгаажуулахаар дараалалд оруулан илгээдэг болгон шинэчилсэн.
  • Банкны картны нөхөн төлөх ангиллын балансын тооцооллыг зарлагын хуудасны тооцоололтой адил болгон шинэчилсэн.
  • MLS-г СНБҮ (Сүмийн Нэгжийн Банкны Үйлчилгээ)-нд олон хуудастай хандивын боловсруулалтыг хөнгөвчилдөг болгон шинэчилсэн.
  • Интернэт дэлгүүрийн худалдан авалтыг (одоогоор зөвхөн Бразилд) Тойрог эсвэл Салбараар дамжуулан төлдөг нэгжүүдэд хэрэглэгчид худалдан авсан баримтынхаа 10 оронтой тоог эхний тэгүүдийн хамт оруулах шаардлагыг нэмсэн.
  • Гар дээрх бэлэн мөнгөний балансын тооцоолол нь тохиргоонуудыг оруулаагүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Зарим нэгжүүдийн Зарлагын тайлангийн үлдэгдэл дүн нь Орлого зарлагын хураангуй тайлангийн дүнтэй таарахгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Орлого, зарлагын дэлгэрэнгүй тайлан дээр Тойргийн номлогчийн сангийн дэлгэрэнгүй дэд ангилал хэсгийн хамрах хугацааг Бүгд хэмээн сонгоход шилжүүлгүүд гарч ирэхгүй байсныг шийдвэрлэсэн.

Дээш буцах

MLS 3.5.3-т гарсан өөрчлөлтийн тухай тэмдэглэл

Өөрчлөгдсөн огноо: 2013 оны 4-р сарын 19

Гишүүнчлэлтэй холбоотой

  • Хэрэглэгчийн хүснэгтэд өөрчлөлт хийхэд MLS нөөц хувилбараа удирдах газарт илгээж байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Солонгосын нэгжүүд дэх гишүүдийн нас зарим дэлгэц дээр зөв харагдахгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Томилогдсон албан тушаалтнууд ба Баптисм болон Гишүүний баталгааны бүртгэлийн маягтуудын япон хэлний хувилбар дээрх орчуулгад залруулга хийсэн.
  • Дикон, Багш, Прист болон Ахлагчийн ёслолын гэрчилгээнүүдийн монгол хувилбарын орчуулгад залруулга хийсэн.
  • Патриархын адислал санал болгох маягтад бага зэргийн өөрчлөлт хийсэн.

Санхүүтэй холбоотой

  • Санхүүтэй холбоотой жижиг асуудлуудыг шийдвэрлэсэн.

Дээш буцах

MLS 3.5.2-т гарсан өөрчлөлтүүдийн тухай тэмдэглэл

Өөрчлөгдсөн огноо: 2013 оны 3-р сарын 8

Гишүүнчлэлтэй холбоотой өөрчлөлтүүд

  • Хэрэглэгчийн аудитын тайланг нэмсэн ба бишоп, салбарын ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгч, дүүргийн ерөнхийлөгчид үүнд нэвтрэхийн тулд MLS цэснээс Засах гэсэн дээр дараад дараа нь Системийн сонголтууд, дараа нь Аудитын тайлан гэсэн хуудасны баруун дээд хэсгийг сонгон орно. Энэ тайлан нь MLS хэрэглэгчдийн өөрчлөлт хийсэн түүх, бүртгэл бүрийн статусын тухай дэлгэрэнгүй мэдээлдэг.
  • Ахлагчийн албанд томилогдсон Мелкизедек санваартан ах нарыг дүүргийн зөвлөлийн гишүүнээр бүртгэж болдоггүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Эмэгтэйчүүдийг Хөвгүүдийн скаутын албан тушаалд оруулж болдоггүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Дээд санваартнуудын ирцийг дангаар нь хэвлэх боломжгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Семинарын суралцагчдыг семинарын дараах болгон өөрчлөхөд 4 дэх жилдээ сурч байгаа гэж тодорхойлогддог байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Хууль ёсны нэр өөрчлөгдөхөд өмнөх дуудах нэр өөрчлөгдөхгүй үлддэг асуудал шийдвэрлэгдсэн.
  • Солонгосын нэгжүүд дэх гишүүдийн нас алдаатай харагддаг байсныг өөрчиллөө.

Санхүүтэй холбоотой өөрчлөлтүүд

  • Австралийн нэгжүүдийн хэвийн бус төсвийн хуваарилалтууд төсвийн хуваарилалтын хураангуй тайланд харагдахгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Хандивлагчийн хуудас дээр хасах дүнтэй тохиолдолд хэрэглэгч багцыг хадгалж болдог байсан асуудлыг шийдвэрлэсэн.
  • Тойргийн номлогчийн санд буй дэд ангиллын нэрсийг хэрэглэгчид өөрчилж болдог байсан асуудлыг шийдвэрлэсэн.

Дээш буцах

MLS 3.5.1-д гарсан өөрчлөлтийн тухай тэмдэглэл

Өөрчлөгдсөн огноо: 2012 оны 11-р сарын 30

Гишүүнчлэлтэй холбоотой өөрчлөлтүүд

  • Гишүүний байршлыг олох алхмуудыг нэмсэн: Одооноос эхлэн салбар, тойргууд нь шилжиж буй гишүүний бүртгэлийг хаяг нь тодорхойгүй бүртгэл рүү шилжүүлэхээсээ өмнө гишүүний байршлыг тогтоох 9 алхмыг гүйцэтгэх шаардлагатай.
  • Шилжиж ирсэн гишүүдийн тайланг шинэчилсэн: Шилжиж ирсэн гишүүдийн тайлан нь одоо, хаяг тодорхойгүй бүртгэлээс салбар эсвэл тойрог руу шилжсэн гишүүний бүртгэлүүдийг таньдаг тусдаа хэсэгтэй болсон.

Санхүүтэй холбоотой өөрчлөлтүүд

  • Санхүүтэй холбоотой жижиг асуудлуудыг шийдвэрлэсэн.

Дээш буцах

MLS 3.5.0-д гарсан өөрчлөлтийн тухай тэмдэглэл

Өөрчлөгдсөн огноо: 2012 оны 11-р сарын 6

Гишүүнчлэлтэй холбоотой өөрчлөлтүүд

  • Шинэ байгууллагуудыг нэмсэн: 2012 оны 7 дугаар сард MLS-д нэмсэн хэд хэдэн шинэ дуудлагыг оролцуулан Бусад дуудлагууд зохион байгуулалт дотор шинээр албан тушаалын зохион байгуулалтуудыг нэмсэн. Шинэ байгууллагууд болон түүний албан тушаалуудыг үзэхийн тулд Байгууллагууд цэсийн Дэлгэрэнгүй дээр дар, дараа нь Бишопын зөвлөл / Бусад дэлгэц доторх Бусад байгуулгууд гэснийг сонгоно. Бусад дуудлагууд дор шинэ байгууллагууд үүсгэх боломжийг хассан.
  • Ангиудыг нэгтгэх чадамжийг нэмсэн: Хүүхдийн хэсгийн ангиуд болон Ням гаргийн хичээл нь шаардлагатай үед одоо хамтдаа нэгдэж болно. Гэхдээ Хүүхдийн хэсэг болон Ням гаргийн ангиуд хэвээрээ тус тусдаа орж болно. Хүүхдийн хэсэг болон Ням гараг ангид тусгай ангиуд нэмэх үйлдлийг хассан. Тэгэхээр, бүх хэвшсэн ангиудыг хассан тул тэдгээр ангиуд болон ангийн гишүүд нь тогтсон, ердийн байдалдаа хэвээр үлдэнэ. Ердийн ангиуд болон ангийн гишүүний дуудлагад өөрчлөлт хийх болон шаардлагатай тохиолдолд та ангиудыг нэгтгэж эсвэл хувааж болно.
  • Маягтуудыг шинэчилсэн: Сүмийн сахилгын хурлын тайлангийн хувилбарт Тэргүүн Зөвлөлд илгээх өргөдөл ба Захиргааны хариуцлагын тайланг нэмсэн.
  • Гишүүнчлэлтэй холбоотой жижиг асуудлуудыг шийдвэрлэсэн.

Санхүүтэй холбоотой өөрчлөлтүүд

  • Багцыг батлахад шинэчлэлт хийсэн: Бишопын зөвлөлийн гишүүн (бишоп, 1 эсвэл 2-р зөвлөх) санхүүгийн багцыг батлах хүмүүсийн нэг нь байх ёстой. Бусад батлах хүмүүс нь тойргийн бичиг хэргийн ажилтан, тойргийн бичиг хэргийн ажилтны туслах, тойргийн санхүү хариуцсан бичиг хэргийн ажилтан, тойргийн гүйцэтгэх нарийн бичиг эсвэл эдгээртэй адил төстэй гадасны түвшний дуудлагатай хүн байх юм. MLS 3.5.0 хувилбарыг Сүмийн энэхүү журмыг мөрдүүлэх зорилгоор шинэчилсэн. Нэгжүүд удирдлагуудын дуудлагын хэсгийг MLS-д шалгах хэрэгтэй. Үүнийг хийхийн тулд MLS-н цэснээс Бүлгүүд дээр дарж, дараа нь Бишопын зөвлөл гэснийг даран удирдагчдыг систем дээр зөв дуудлагадаа томилогдсон эсэхийг шалгана.
  • Санхүүгийн алдааг засах сануулгуудыг нэмсэн: MLS болон Сүмийн удирдах газрын хооронд худалдаа хийх талаарх эсвэл томилогдсон захиргааны алба нь зөв тохируулагдаагүй гэх мэт асуудлуудыг бичиг хэргийн ажилтанд мэдээлэх шинэ хувилбарын сануулгуудыг нэмсэн байна. Сануулгад засах шаардлагатай худалдааг нээж харуулах холбоосууд багтсан.
  • Шилжүүлэг хийх шинэ статус нэмсэн: Хэрэв шилжүүлгэтэй холбоотой алдаа гарвал статус баганад шинээр “Алдаа” статус гарч ирнэ. Шилжүүлгийг Сүмийн Удирдах газар эсвэл томилогдсон захиргааны алба руу аль болох хурдан засч илгээх ёстой.
  • Долоо хоног тутмын орхигдсон хандивын талаарх захиаг нэмсэн: Хэрэв хандивууд тухайн долоо хоногтоо мэдээлэгдээгүй бол, дараагийн удаа бичиг хэргийн ажилтан Хандив оруулах дээр дарахад өмнөх долоо хоногт хандивууд орсон эсэхийг асуусан захиа гарна. Хэрэв бичиг хэргийн ажилтан Үгүй-г дарах тохиолдолд захиа хаагдах бөгөөд бичиг хэргийн ажилтан MLS-ийг үргэлжлүүлэн ашиглах боломжтой болно. Хэрвээ бичиг хэргийн ажилтан Тийм дээр дарвал шинэ хандивын хэсэг нээгдэх ба энэ үед орхигдсон долоо хоногийнхоо хандивыг оруулж болно.
  • Санхүүгийн мэдээллийг тохируулах болон нөөц хувилбараа сэргээх нь шинэчлэгдсэн: MLS-ийн санд тоо баримтыг буцаан хадгалмагц MLS одоо буцаах файлд буй хандив болон үнийн тухай мэдээллийг Сүмийн удирдлагаас эсвэл томилогдсон захиргааны албанаас илгээсэн мэдээллийг харьцуулах бөгөөд хоёул адил болсон эсэхийг шалгана.
  • Цахим төлбөрийн найдвартай байдлыг сайжруулсан: Цахим төлбөрийг баталгаажуулагч нь өөрт нь төлөгдөж буй төлбөрийг баталгаажуулах боломжгүй юм. Энэ өөрчлөлт нь хэрэв санваарын удирдагч эсвэл бичиг хэргийн ажилтан цахим төлбөрийг хүлээн авах хэрэгтэй бол өөр хүн уг төлбөрийг баталгаажуулахыг шаардана. Иймэрхүү төлбөрийг баталж чадах хүмүүс бол гадасны ерөнхийлөгч, бишоп, салбарын ерөнхийлөгч болон эдгээр санваарын удирдагчдын зөвлөхүүд, тойргийн болон санхүү хариуцсан бичиг хэргийн ажилтнууд юм. Баталгаажуулагч нь MLS-д санхүүгийн эрхтэй байх ёстой.
  • Хандивыг нэгтгэх чадамжийг сайжруулсан: Хандивуудыг нэгтгэх үйлдэл болон зааварчилгаанууд сайжирсан.
  • Мацгийн өргөлийн зарлагын автомат төлбөрт хүлээн авагчийн мэдээллийг шаардах болж өөрчлөгдсөн: MLS-д одоо мацгийн өргөлийн хүснэгтэд мацгийн өргөлийн зарлагыг бичиг хэргийн ажилтан тухайн нэгжийн өмнөөс автоматаар бөглөнө (Жишээ нь: мацгийн өргөл хүлээн авагчийн үүднээс ХҮГ Гэр бүлийн үйлчлэл гэж тодруулна). Өнгөрсөн хугацаанд MLS эдгээр төлбөрт ашигласан чек байгаа нөхцөлд зөвхөн хүлээн авагчийн мэдээллийг л шаарддаг байсан.
  • Гарын үсгийн картыг шинэчилсэн: Гарын үсгийн картны загвар болон холбогдох зааварчилгаа шинэчлэгдсэн.
  • Төсвийн ногдолын хураангуй тайланд зохицуулалтын хэсэг нэмэгдсэн: Энэхүү шинэ хэсэг нь нэгжид оногдсон төсвийн тэнцлийг Орлого ба зарлагын хураангуй тайлангийн төсвийн тэнцэлтэй харьцуулах юм.
  • Санхүүтэй холбоотой жижиг асуудлуудыг шийдвэрлэсэн.

Дээш буцах