MLS шинэчлэгдсэн тухай мэдэгдэл

Хамгийн сүүлд шинэчлэгдсэн огноо: 2016-03-15; 15:54

MLS-ийг шинэчлэх аргачлал

MLS-ийн шинэ хувилбар гарахад Өөрчлөлтийг илгээх/хүлээн авах гэсэн хэсэг дээр дарснаар таны компьютер үүнийг автоматаар татан авна. Хэрэв та шинэ компьютер дээр MLS-ийг татаж авах шаардлагатай бол эндээс татаж авч болно.

MLS 3.9.0-д хийгдсэн шинэчлэлтийн тухай мэдэгдэл

Өөрчлөлт хийсэн огноо: 2019 оны 2-р сарын 14

Шийдэгдсэн асуудлууд

Гишүүнчлэлтэй холбоотой

  • Идэвхтэй банкны данс байхгүй бол MLS-ийг зөвхөн санхүүгийн горимд шилжүүлдэг байсан алдааг засварласан.

Өөрчлөлт хийсэн огноо: 2018 оны 5-р сарын 18

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

Гишүүнчлэлтэй холбоотой

  • Ариун сүмийн эрхийн бичгийн үйлдэлд зориулж Удирдагч ба бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан (LCR)-д өөр хуудас руу шилжүүлэх шинэ үйлдэл нэмсэн.
  • LCR-ийг ашиглах боломжгүй номлолууд номлолд харьяалагдах дүүрэгт амьдарч байгаа гишүүдийн ариун сүмийн эрхийн бичгийг зохицуулах боломжтой болсон.
  • Нэмэлт орчуулгууд.

Өөрчлөлт хийсэн огноо: 2018 оны 4-р сарын 1

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

Гишүүнчлэлтэй холбоотой

  • 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр зарласан өөрчлөлтийг хэрэгжүүлэхийн тулд:
    • Гэрийн болон айлчлагч багшийн үйлдлийг устгасан.
    • 2018 оны эхний хоёр улирлын тайланд гэрийн болон айлчлагч багшлалтын ямар ч статистик мэдээлэл тусгагдахгүй.
    • 2018 оны 3-р улирлын болон түүнээс хойших тайлан нь улирал тутамд хамгийн багадаа нэг удаа ярилцлагад оролцсон хамтрагчдын хувийг харуулна.
  • Java-гийн хуучин хувилбарыг ашиглаж байгаа нэгжүүдэд Java-гийн хамгийн сүүлийн хувилбарыг багтаасан бүрэн MLS суулгагчийг татаж суулгахыг анхааруулах дохиог нэмсэн. Java-гийн хамгийн сүүлийн хувилбарыг ашигладаггүй нэгжүүд 2018 оны 6-р сарын 22-оос хойш мэдээлэл дамжуулах боломжгүй болно.
  • Удирдагч ба бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан (LCR)-д өөр хуудас руу шилжүүлэх нэмэлт үйлдлүүдийг нэмсэн.

Дээш буцах

MLS 3.8.6-д хийгдсэн шинэчлэлтийн тухай мэдэгдэл

Шинэчлэгдэн гарсан огноо: 2018 оны 1-р сарын 19

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

Гишүүнчлэлтэй холбоотой

  • Удирдагч ба бичиг хэргийн ажилтны мэдээллийн санг ашиглах боломжгүй нэгжүүдэд зориулан Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад саяхан хийгдсэн өөрчлөлтүүдийг харуулсан Албан тушаалтныг дэмжин батлах маягтыг шинэчилсэн.

Өөрчлөлт хийсэн огноо: 2017 оны 8-р сарын 9

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

Гишүүнчлэлтэй холбоотой

  • Одоо номлолууд өөрсдийнх нь дүүргүүдэд тайлагнадаг салбаруудын мэдээллийг харах боломжтой болсон.
  • Тонга дахь нэгжүүд сарын огноогоо товчилдог байсан бол одоо бүтнээр нь ашигладаг болсон.

Дээш буцах

MLS 3.8.5-д хийгдсэн шинэчлэлтийн тухай мэдэгдэл

Өөрчлөлт хийсэн огноо: 2016 оны 8-р сарын 26

Шинэ эсвэл сайжруулсан үйлдлүүд

Гишүүнчлэлтэй холбоотой

  • Windows 10-ын дэмжлэгийг сайжруулсан.
  • Албан тушаалтнуудыг дэмжин батлах маягтын тойргийн хувилбарыг шинэчилсэн ба ингэснээр Аароны санваарын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл ариун ёслолын цуглааны оронд чуулгын цуглаан дээрээ дэмжин батлагдах болсон.
  • Удирдагч ба бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан (LCR)-д дараах үйлдлүүдийг нэмсэн. Үүнд:
    • Нэгжийн товчилсон үг хэллэгийг өөрчлөх;
    • Баптисм, гишүүний баталгааны бүртгэлтэй хүүхдийг бүртгэж, өөрчлөлт оруулах;
    • Санваарын томилгоонуудыг бүртгэж, өөрчлөлт оруулах зэрэг юм.

Шийдвэрлэгдсэн асуудлууд

Санхүүтэй холбоотой

  • Төсвийн тайлан дээр тодорхой шилжүүлэг алдаатай гардаг байсныг засварласан.
  • Орон нутгийн нэгжүүд алдаа гэсэн статустай зарлагыг устгаж болдоггүй байсныг засварласан.
  • Q4 LUBA тохируулга буруу онд гардаг байсан алдааг засварласан.

Дээш буцах