Зураг тавих удирдамж

Хамгийн сүүлд шинэчлэгдсэн огноо: 2016-03-15; 15:54

Журам ба зарчмууд

Хувь хүн болон гэр бүлүүдийн зургийг оруулахаасаа өмнө дараах зүйлүүдийг тодруулна уу:

  • Уг гишүүн зургаа оруулах эрхтэй. Уг зураг нь зохиогчийн эрхийн зөрчилтэй эсэхийг ялангуяа мэргэжлийн студийн оюуны өмч эсэхийг шалгана уу.
  • Уг зураг нь ямар нэгэн худалдааны тэмдэгттэй эсвэл бусдын оюуны өмч байх ёсгүй бөгөөд ямар нэгэн нэрийн барааны бүтээгдэхүүн, үйлчилгээ сурталчлахгүй.
  • Тухайн зурган дээрх бүх хүмүүс зургийг нь оруулахад санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Хэрэв тухайн хүн хүүхэд бол, хүүхдийн эцэг эх эсвэл хууль ёсны батлан даагчаас зөвшөөрөл авах ёстой.
  • Уг зураг нь сүмийн жишигт нийцэхүйц байх ёстой. Зураг нь ямар нэгэн далд агуулга, улс төрийн байр суурь илэрхийлэх ёсгүй бөгөөд даруу үнэнч байдлыг эрхэмлэн дээдэлж, сүмийн жишгүүдэд нийцэх ёстой.
  • Уг зураг нь тухайн хувь хүнийг бодитоор илэрхийлэх ёстой. Уг зургийг хувь хүний гадаад байдлыг засахын тулд өөрчилж, бусдыг дуурайлгаж, шог зургаар зурж болохгүй.