Ам бүлийн харагдах байдал ба хувийн нууцыг хадгалах гэрээ

Хамгийн сүүлд шинэчлэгдсэн огноо: 2016-03-15; 15:54

Журам ба зарчмууд

Таны хувийн мэдээлэл

Анхааруулга: Гадас гэсэн нь дүүрэгт, тойрог гэсэн нь салбарт хамаатай.

Үүнийг сонгосноор та өөрийн нэр, холбоо барих хувийн мэдээллийг сүмийн гишүүнчлэлийн бүртгэлээс тань ашиглах болон тойрог, гадасны онлайн лавлах жагсаалт, ХҮГ хэрэгслүүдийн мобайл программ, оршин суух хаягийг харуулах газрын зургийн программууд, Сүмийн үйл ажиллагааны хуанли, мөн Сүмийн хүлээн зөвшөөрсөн бусад программууд дээр таны мэдээлэл тавигдахыг зөвшөөрч байна гэсэн үг юм.

Та мөн сайн дураараа хувийн нэмэлт мэдээллээ онлайн лавлах жагсаалт ХҮГ хэрэгслүүдэд оруулж болно (өөрийн э-мэйл хаяг, гар утасны дугаар, хувийн болон гэр бүлийн зургууд эсвэл үүнтэй төстэй бусад мэдээлэл).

Сүмийн журмын дагуу энэхүү сайт болон программуудад гадас эсвэл тойргийн тань харьяанд амьдардаг ХҮГ хэрэглэгчийн нэр болон нууц үгээр лавлах жагсаалт болон программууд руу нэвтрэх эрх бүхий Сүмийн гишүүд л орох боломжтой. Гадас эсвэл тойрогт харагдах гэснийг сонгосноор та Сүмийн бүртгэлд буй өөрийн ам бүлийн гишүүн бүрийн ялангуяа энд тайлбарласнаар хувийн мэдээллийг хуваалцах зөвшөөрөл танд байгаа гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

Холбоо барих хувийн мэдээллийг олон нийт харах боломжгүй. Гадас эсвэл тойрогт харагдах гэснийг сонгож, зөвшөөрөл олгосноор зөвхөн гадас эсвэл тойргийн тань Сүмийн гишүүд мэдээллийг харах боломжтой. Таны хувийн мэдээлэл, мөн гадас болон тойргийн программуудад багтсан хувийн мэдээлэл тань Сүмийн зөвшөөрөгдсөн зорилгоор ашиглагдана. Сүмийн орон нутгийн удирдагчид мэдээллийг хувийн эсвэл улс төр, зарлал сурталчилгааны зорилгоор ашиглахгүй байхад анхаарал тавин тусална. Хэрэв таны мэдээлэл ямар нэгэн зорилгоор буруу ашиглагдсан гэдгийг мэдвэл Сүмийн орон нутгийн удирдагчдадаа нэн даруй мэдэгдэнэ үү. Вэб хуудсыг ажиллуулах, аюулгүй байдлаар хангах, статистикийн мэдээ цуглуулах зэрэг үйлчилгээг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болох боловч тэд гэрээнд зааснаар хувийн бүх мэдээллийг нууцалж, бусад зорилгоор ашиглахгүй байх үүрэг хүлээнэ. Дээр дурдсанаас бусдаар бол таны хувийн мэдээллийг ямарваа нэг гуравдагч этгээдэд хуваалцах эрхгүй болно.

Та онлайн лавлах, газрын зураг, хуанли болон сүмийн гишүүдэд зориулсан бусад программуудад ам бүлийн мэдээллээ тавиулахгүй бол тохирох нууцын түвшнийг сонгосноор хэзээ ч өөрчилж болно. Хувийн нууц хадгалах-Зөвхөн удирдагчдад гэснийг сонгосноор өөрийн хувийн мэдээллийг гадас эсвэл тойрогт тань амьдардаг Сүмийн бусад гишүүдэд харуулахгүй, хориглож буй юм. Энэхүү сонголтыг хийхэд Сүмийн удирдагчид, түүний дотор тойргийн чуулган, туслах бүлгийн удирдагчид зөвхөн нэвтрэх эрхтэй. Лавлахад буй мэдээллийг залруулах бол ам бүлийн хувийн хэргийн хувийн мэдээллээс засварлах боломжтой хэсгийг өөрчилж эсвэл шинэчилнэ. Гишүүнчлэлийн бусад мэдээллийг өөрчлөх бол тойргийнхоо бичиг хэргийн ажилтантай холбогдож, Сүмийн гишүүнчлэлийн бүртгэлийн мэдээллийг залруулж өгөхийг хүснэ.