Ирээд, Намайг дага
Бидэнд яагаад Ахлагчдын чуулга ба Халамжийн нийгэмлэгийн цуглаан байдаг вэ?


Бидэнд яагаад Ахлагчдын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн цуглаан байдаг вэ?

Энэ хожмын өдрүүдэд Бурхан авралын ажлаа гүйцэлдүүлэхдээ туслуулахаар санваарыг сэргээж, санваарын чуулгуудыг болон Халамжийн нийгэмлэгийг зохион байгуулсан. Тиймээс бид ням гараг бүр ахлагчдын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн цуглаануудад цугларахдаа Бурханы ажлыг гүйцэлдүүлэхэд туслахын тулд юу хийхээ ярилцаж мөн төлөвлөдөг. Үр дүнтэй байхын тулд эдгээр цуглаан нь зүгээр нэг хичээлээс ч илүү байх ёстой юм. Эдгээр цуглаан нь авралын ажлын талаар зөвлөлдөх, энэ ажлын талаар Сүмийн удирдагчдын заасан сургаалуудаас хамтдаа суралцах, үүнийг гүйцэлдүүлэхийн тулд төлөвлөж, өөрсдийгөө зохион байгуулах боломжууд юм.