Ирээд, Намайг дага
Хөрвүүлэгдэх нь бидний зорилго


“Хөрвүүлэгдэх нь бидний зорилго,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“Хөрвүүлэгдэх нь бидний зорилго,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019 (2019)

Зураг
Залуу эрэгтэй эмээ дээрээ зочлон ирээд байгаа нь

Хөрвүүлэгдэх нь бидний зорилго

Сайн мэдээнээс суралцаж, заах бүхий л зорилго нь хөрвөлтөө гүнзгийрүүлж, Есүс Христтэй илүү адилхан болоход бидэнд туслах явдал юм. Энэхүү шалтгааны улмаас бид сайн мэдээнээс суралцахдаа зөвхөн шинэ мэдээлэл хайдаггүй, “шинэ бүтээл” болохыг эрмэлздэг (2 Коринт 5:17-г үзнэ үү). Энэ нь зүрх сэтгэл, хандлага, үйлдэл, мөн чанараа өөрчлөхийн тулд Христэд тулгуурлана гэсэн үг юм.

Бидний итгэлийг хүчирхэгжүүлж, хөрвөлтийн гайхамшигт өөрчлөлт рүү хөтөлдөг арга замаар сайн мэдээнээс суралцах үйл явц нэг дор тохиодоггүй. Энэ нь ангиас гарч, хувь хүний зүрх сэтгэл, гэр орон руу өргөжин тэлдэг. Энэ нь сайн мэдээг ойлгож, үүний дагуу амьдрах өдөр тутмын, байнгын хичээл зүтгэлийг шаарддаг. Жинхэнээсээ хөрвөхөд Ариун Сүнсний нөлөө шаардлагатай.

Ариун Сүнс биднийг үнэн рүү хөтөлж, тэрхүү үнэнийг гэрчилдэг (Иохан 16:13-ыг үзнэ үү). Тэр бидний оюун санааг гэрэлтүүлж, ойлгоцыг түргэсгэж, бүхий л үнэний эх сурвалж болох Бурханаас ирэх илчлэлтээр зүрх сэтгэлд маань хүрдэг. Ариун Сүнс бидний зүрх сэтгэлийг ариусгадаг. Тэрээр бидний үнэний дагуу амьдрах хүслийг өдөөдөг бөгөөд үүнийг хийх арга замуудыг бидэнд шивнэн хэлдэг. Үнэнийг хэлэхэд, “Ариун Сүнс [бидэнд] бүх зүйлийг заана” (Иохан 14:26).

Эдгээр шалтгааны улмаас бид сайн мэдээний дагуу амьдарч, суралцаж, заахдаа хамгийн түрүүнд Сүнсний нөхөрлөлийг эрэлхийлэх хэрэгтэй. Энэхүү зорилго нь бидний сонголтуудыг тодорхойлж, бодол, үйлдлийг маань удирдаж байх ёстой. Бид Сүнсний нөлөөг урьдаг аливаа зүйлсийг эрэлхийлж, тэрхүү нөлөөг холдуулдаг зүйлсийг эсэргүүцэж байх хэрэгтэй. Учир нь бид Ариун Сүнсний оршихуйд байж чадахуйц зохистой байж чадвал Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христийн оршихуйд амьдрахуйц зохистой байж чадна гэдгийг бид мэддэг.