Ирээд, Намайг дага
Та бол Есүс Христийн Сүмийн багш


“Та бол Есүс Христийн Сүмийн багш,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“Та бол Есүс Христийн Сүмийн багш,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019

Зураг
Уулан дээрх номлол

Та бол Есүс Христийн Сүмийн багш

Та Бурханаас Түүний хүүхдүүдэд Аврагчийн арга барилаар заахаар дуудагдсан бөгөөд Түүний ариун санваарын эрх мэдлээр энэхүү дуудлагадаа онцгойлон адислагдсан. Та туршлагатай багш биш хэдий ч зохистой амьдарч, өдөр бүр залбирч, судраас судалбал Тэнгэрлэг Эцэг танд Ариун Сүнсний нөлөө болон хүчийг өгөх болно (2 Нифай 33:1-ийг үзнэ үү).

Таны анхаарал халамжинд буй хүмүүс бол Бурханы хүүхдүүд. Тэрээр тэдэнд юу хэрэгтэйг мөн тэдэнд хэрхэн хамгийн сайн заахыг мэддэг. Та Ариун Сүнсээр дамжуулан бэлтгэлийнхээ үеэр болон зааж байхдаа удирдамж авах болно. Тэрээр танд юу хэлэх, юу заах хэрэгтэй талаар илчлэх юм.

Сайн мэдээнээс суралцах гол зорилго нь амьдралыг өөрчлөхөд оршдог. Багшийн хувьд таны зорилго бол зааж байгаа хүмүүстээ Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдөхөд туслах явдал юм. Энэ зорилго нь хичээлээс гадуурх цагаар ч үргэлжилдэг билээ. Зааж байгаа хүмүүсээ Есүс Христийн зарчим, сургаалуудыг бие даан суралцахад идэвхтэй оролцож, ойлгож авсан зүйлсээ хэрэгжүүлдэг байхад урь. Тэднийг хичээлээс гадуурх хувийн болон гэр бүлийн суралцах цагаа сайн мэдээнээс суралцах хамгийн гол хэсэг болгоход урамшуулан дэмж. Тэд хувиараа болон гэр бүлээрээ суралцан, итгэлээр үйлдсэнээр Сүнсийг амьдралдаа урьж, багшийн хийх зүйлээс авах адислалаас ч илүү ихээр адислагдах болно.

Судруудад болон бошиглогчдын үгсэд байдаг Есүс Христийн сэргээгдсэн сургаалыг л заа. Бурхан болон Түүний үйлчлэгчдийн заасан мөнхийн, өөрчлөгдөшгүй үнэн болоод цэвэр сургаал нь Сүнсийг урьж, амьдралыг өөрчлөх хүчтэй байдаг.

Багшлах дуудлага бол ариун нандин итгэл найдвар бөгөөд заримдаа хийж чадахгүй мэт санагдах нь хэвийн үзэгдэл юм. Бурхан таныг дуудсан бөгөөд таныг хэзээ ч орхихгүй гэдгийг үргэлж санаж яв. Энэ бол Их Эзэний ажил бөгөөд та “бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа” (С ба Г 4:2) үйлчилбэл Тэр таны чадвар, бэлэг, авьяасыг нэмэгдүүлж, таны үйлчлэл зааж буй хүмүүсийн тань амьдралыг адислах болно.