Номын сан
Гадасны ерөнхийлөгчийн болон бишопын зөвлөлд зориулсан хэрэгжүүлэх удирдамж


Гадасны ерөнхийлөгчийн болон бишопын зөвлөлд зориулсан хэрэгжүүлэх удирдамж

Ирээд, Намайг дага: Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч, судалж, заах нь

2019 оны 1-р сараас эхлэн дэлхий даяарх Сүмийн гишүүд гэр орондоо болон сүмд сайн мэдээг судалж, заахад зориулсан дараах гурван шинэ эх сурвалжийг ашиглах болно.

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав

  • Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав

  • Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав

Эдгээр эх сурвалж нь одоогийн Сайн мэдээний сургаалын болон Хүүхдийн хэсгийн гарын авлагуудыг орлох юм (балчир хүүхдийн анги Бяцхан үрсээ болгоогтун: Балчир хүүхдийн ангийн гарын авлага [2008] гарын авлагыг үргэлжлүүлэн ашиглана.) Тэдгээр нь Gospel Library аппликэйшн болон comefollowme.lds.org дээр тавигдах болно. Түүнчлэн хэвлэмэл хувиудыг танай гадасны тойрог, салбарууд руу илгээнэ.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийг гадасны болон тойргийн удирдагчдад эдгээр шинэ эх сурвалжийг танилцуулахын тулд гадасны хэрэгжүүлэх хурлыг зохион байгуулахад урьж байна. Энэхүү хурлын дараа бишопууд тойргийнхоо бүх гишүүнд зориулан хэрэгжүүлэх хурлыг зохион байгуулах хэрэгтэй. Энэ хэрэгжүүлэх удирдамж нь эдгээр хуралд зориулсан эх сурвалжууд болон хэлэлцэх асуултуудыг санал болгодог.

Зураг
Гэр бүлээрээ суралцаж байгаа нь

Гадасны хэрэгжүүлэх хурал

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн хувьд хэрэгжүүлэх хурлыг гадасны зөвлөлийн бүх гишүүн, бишопын зөвлөл, тойргийн Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөл, тойргийн Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл, тойргийн Ням гаргийн ангийн багш нар (шаардлагатай гэж үзвэл), тойргийн Хүүхдийн хэсгийн багш нарт (шаардлагатай гэж үзвэл) зориулан зохион байгуулна уу.

Энэ хурлаар хийх зүйлс:

  • Хувь хүн, гэр бүл, багш нарт зориулсан тараах материал”-ыг бүх оролцогчид өгөх

  • Энэхүү хэрэгжүүлэх удирдамжийг бишоп бүрд тарааж өгөх

  • Энэ хэрэгжүүлэх удирдамж дээрх тойргийн хэрэгжүүлэх хуралд зориулсан тоймыг хамтдаа уншиж, ярилцах зэрэг болно. Ярилцлагын нэг хэсэг болгон шинэ эх сурвалжуудыг тоймлон хэлэлцэж, уг тоймд дурдсан видео бичлэгүүдийг үзэх зэрэг болно (comefollowme.lds.org болон Gospel Library аппликэйшнээс олж болно). Энэ ярилцлага нь тойргийн хэрэгжүүлэх хурлын загвар болох ёстой.

  • Шинэ эх сурвалжууд гадасны гэр бүл, хувь хүмүүсийг хэрхэн адисалж болох талаарх бодол, сэтгэгдлээ хуваалцахад тойргийн болон гадасны удирдагчдыг урь.

Тойргийн хэрэгжүүлэх хурал

Бишопын зөвлөлийн хувьд өсвөр үеийнхэнд болон тойргийн насанд хүрсэн гишүүдэд Ирээд, Намайг дага шинэ эх сурвалжуудыг танилцуулах хэрэгжүүлэх хурлыг нэг эсвэл түүнээс олон удаа зохион байгуулна уу. Эдгээр хурлыг ням гаргийн цуглааны хоёр болон гуравдугаар цагуудад тухайн ангид хамрагддаг хүмүүст зориулан зохион байгуулж болно. Хэрэв хүсвэл Ням гаргийн анги болон Хүүхдийн хэсгийн багш нарт зориулан тусдаа хурал зохион байгуулж болно. Хэд хэдэн хурлыг хэдэн долоо хоногийн турш зохион байгуулж болно.

Хэрэгжүүлэх хурлын өмнө эсвэл дундуур айл бүрд “Хувь хүн, гэр бүл, багш нарт зориулсан тараах материал”-ыг тарааж өгнө үү.

Дараах зарчмууд ярилцлагыг удирдан явуулахад тус болно.

Удирдамжийн зарчмууд

Гэр оронд төвлөрсөн

Сүмээс дэмжсэн

Гэр орон бол сайн мэдээний дагуу амьдарч, судалж, заах хамгийн тохиромжтой газар юм (3 Нифай 17:3; С ба Г 68:25-ыг үзнэ үү).

Сүмийн ангиуд сайн мэдээний дагуу амьдарч, судалж, заахад бидэнд дэмжлэг үзүүлдэг (Моронай 6:4–5-ыг үзнэ үү).

Сайн мэдээг судлах, заах нь бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг байх ёстой (Дэд хууль 6:6–7; Үйлс 17:11-ийг үзнэ үү).

Багш нар Бурханы үгийн хүчийг өөрсдөө мэдрэхэд нь суралцагчдыг сүнслэгээр урамшуулдаг (Алма 32:27–30-ийг үзнэ үү).

Судраас судлах нь бидний амьдралд хүч өгөх болно (2 Нифай 32:3; Aлмa 17:2–3; Хиламан 3:29–30-ийг үзнэ үү).

Багш нар суралцагчдад судрууд дахь сайн мэдээний үнэнүүдийг олж мэдэхэд тусалж, бодол санаагаа хуваалцахад урьдаг (С ба Г 88:122-ыг үзнэ үү).

Зураг
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав

Хувь хүн, гэр бүлүүд

Айл бүрд Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын хувийг өгч, уг гарын авлагыг оршил хуудаснуудынх нь хамт хэдэн минут тоймлон уншихад гишүүдийг урь. “Introduction for Individuals and Families” (Хувь хүн, гэр бүлүүдэд зориулсан танилцуулга) видео бичлэгийг (comefollowme.lds.org) үзүүлж, дараахтай адил асуултуудыг авч хэлэлц.

  • Бид хэрхэн гэр орноо сайн мэдээний дагуу амьдарч, судалж, заах төв болгох вэ?

  • Гэр орон сайн мэдээний дагуу амьдарч, судалж, заах төв байснаар хувь хүн, гэр бүлүүдэд мөн Сүмд ямар ямар адислал ирдэг вэ?

  • Та эдгээр эх сурвалжаас өөрт болон өөрийн гэр бүлд туслах юуг олж харж байна вэ?

Зураг
Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав

Ням гаргийн анги (өсвөр үеийнхний болон насанд хүрэгчдийн)

Ням гаргийн ангийн бүх багшид Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав гарын авлагыг тараан өгч, тоймлон уншихыг тэднээс хүс. “Introduction for Sunday School” (Ням гаргийн ангид зориулсан танилцуулга) видео бичлэгийг (comefollowme.lds.org) үзүүлж, дараахтай адил асуултуудыг хэлэлц.

  • Та энэхүү шинэ сургалтын хөтөлбөрөөс суралцагчдын үүргийн тухай юу олж харж байна вэ?

  • Багш нар гэртээ сайн мэдээнээс суралцахыг урамшуулж, үүн дээр тулгуурлах нь яагаад чухал вэ?

  • Бид ангиудыг сургаалыг ойлгоход төвлөрүүлэхэд хэрхэн анхаарч болох вэ?

Зураг
Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав

Хүүхдийн хэсэг

Хүүхдийн хэсгийн ангийн бүх багшид Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав гарын авлагыг тараан өгч, тоймлон уншихыг тэднээс хүс. “Introduction for Primary” (Хүүхдийн хэсэгт зориулсан танилцуулга) видео бичлэгийг (comefollowme.lds.org) үзүүлж, дараахтай адил асуултуудыг авч хэлэлц.

  • Багш нар хүүхдүүдийн гэртээ болон Хүүхдийн хэсэгт сурсан зүйлүүдийн хооронд хэрхэн бат бөх холбоо үүсгэж болох вэ?

  • Хүүхдүүдийг илүү ихийг хуваалцахад урамшуулан дэмжихийн ашиг тус юу вэ?

  • Та энэхүү шинэ сургалтын хөтөлбөр болон одоогийн Хүүхдийн хэсгийн ангиудын хооронд ямар ялгаа байгааг анзаарч байна вэ?

Зураг
Сүмийн лого