2008
Агуулга
2008 оны гуравдугаар сарын сар


Агуулга

2008 ОНЫ ГУРАВДУГААР САР

БОТЬ 9 • ДУГААР 2

ЭНЭХҮҮ ТУСГАЙ ДУГААРТ ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Та Христийн амьдрал хийгээд тохинууллын талаарх судрын шастируудыг уншсанаар Тэрээр хэрхэн агуу их хайрын үлгэр жишээг үзүүлсэн болохыг ойлгоно. Тэрээр эдгээж мөн адислаж байв. Тэрээр хүмүүсийн сул доройг үл анзааран зүрх сэтгэл рүү нь харж Өөрийн тохинуулал, сургаал хийгээд агуу цагаатгалын золиослолоор дамжуулан итгэл найдварыг өгч, эдгээж мөн өршөөлийг үзүүлдэг билээ.

Бурханы Хүү болох Аврагч амьд. Тэрээр бидний зүрх сэтгэлийг мэддэг бөгөөд биднийг хайрладаг. Түүнд биднийг адислах нигүүсэл хийгээд хүсэл бий. Энэ бол энэхүү сэтгүүлийн захиас билээ. Христ гэж хэн болох мөн тэрээр бидэнд юу өгөхийг хүсдэг талаар заадаг амьд бошиглогчид болон төлөөлөгчдийн үгсээс үүнийг мэдэж авах болно. Мөн та үүнийг Христийн Түүнд ирэгтүн, Түүнээс суралц, мөн Түүнийг дагагтун хэмээсэн урилгуудыг хүлээн зөвшөөрснөөр амьдрал нь адислагдсан тэдгээр энгийн хүмүүсийн гэрчлэлүүдээс олж авах болно.

Бид та бүхнийг эдгээр захиасуудыг залбиралтайгаар суралцаж, зүрх сэтгэлдээ хүлээн авч, мөн үүнийг бусадтай хуваалцаасай хэмээн урьж байна.

—Хянан тохиолдуулагчид

ЭНЭХҮҮ ДУГААРЫГ АШИГЛАХ НЬ

Есүс Христийн янз бүрийн нэрсийг ойлгох болно. Судруудаас үзэхэд Есүс маш олон нэртэй байдаг. Тэдгээрийн заримыг нь энэ дугаарт тайлбарлах болно. Түүний нэрсийг мэдэх болон тэдгээр нь таны амьдралд ямар утга учиртай болохыг ойлгосны үр дүнд та Түүний хайрыг хэрхэн мэдэрсэн бэ?

Аврагчийг гэрчлэх нь. “Христийн Гэрч Болох нь” (х. 58) нийтлэлийг уншаад Түүний гэрч болон зогсоход—таны чадах—мөн хийх зүйлсийн талаар бодоорой. Эдгээр илэрхийлэлтүүд нь таны итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ?

Сайн Мэдээг зааж мөн суралцах нь. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь сайн мэдээг гэрт болон Сүмд заахад зориулан олон эх сурвалжуудыг гаргадаг. Илүү мэдээлэл авахыг хүсвэл www.ldscatalog.com хаягаар орж үзэх буюу орон нутгийнхаа хангамжийн төвд хандана уу.