2014
Ялалтын хаалга
2014 оны нэгдүгээр сар


Ялалтын хаалга

Зураг
Рөүзмэри М.Виксом

“Бурханы маань төлөвлөгөө хэчнээн агуу билээ” (2 Нифай 9:13).

Нэгэн хавар нөхөр бид хоёр дөрвөн настай ач хүүгийнхээ хөл бөмбөгийн тэмцээнд очлоо. Хүүхдүүд бөмбөгний араас тал бүр тийшээ гүйлдэх нь хэчнээн өхөөрдмөөр хөөрхөн гээч. Сүүлчийн шүгэл дуугарахад тоглогчдын хэн нь хожсоныг эсвэл хэн нь хожигдсоныг ч мэдсэнгүй. Тэд зүгээр л тоглодог байлаа.

Дасгалжуулагч нь тоглогчдоос нөгөө багийнхаа гишүүдтэй гар барихыг хүслээ. Дараа нь бид тэнд нэлээд сонин нэг зүйлийг харж билээ. Тэдний дасгалжуулагч ялалтын хаалга хэмээн ориллоо.

Аав, ээж, өвөө, эмээ нар түүнчлэн хүүхдүүдийн тоглолтыг үзэхээр ирсэн хүн бүхэн өөд өөдөөсөө харан, хоёр эгнээ болж, зогслоо. Тэгээд тэд гараа өргөж, нийлүүлэхэд нэгэн нуман хаалга бий болов. Хүүхдүүдэд баяр хүргэхээр эгнэн зогссон хүмүүсийн гар доогуур хүүхдүүд шуугилдан, гүйж байлаа.

Удалгүй нөгөө багийн хүүхдүүд тэдэнтэй нийлж, бөөн баяр хөөр болов. Ялалтын хаалгаар гүйлдэхдээ бүх тоглогчид хүмүүсийн уухайн дунд баярлан, хөөрч байлаа.

Би дотроо өөр нэг дүр зургийг төсөөлөн бодсон юм. Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүрийн төлөө бүтээсэн төлөвлөгөөний дагуу эдгээр хүүхдүүд амьдарч байгааг харж буй мэт мэдрэмж надад төрж билээ. Тэд өөрсдийг нь хайрладаг хүмүүсийн гар доогуур нарийн бөгөөд шулуун замаар гүйж байлаа. Хүүхэд бүр тэр зам дээр баяртай байлаа.

Есүс Христ бидний хүн нэг бүрд зориулж, “замыг тэмдэглэсэн бөгөөд тэр замаар биднийг удирддаг” билээ.1 Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийнхээ удирдлагыг дагавал бид бүгд тэнгэр дэх гэртээ буцаж очин, Түүний тэвэрт аюулгүй байх болно.

Эшлэл

  1. “Мэргэн ухаан ба хайр хэчнээн агуу билээ,” Hymns, дугаар 195.

Гэрэл зургийг Бусат гэрэл зургийн газар; зураг чимэглэлийг Кэти Макдий