2014
2013 оны 10-р сарын чуулганы тэмдэглэл
2014 оны нэгдүгээр сар


2013 оны 10-р сарын чуулганы тэмдэглэл

“Их Эзэн миний бие ярьснаа би ярилаа, … харин миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил, бүгд биелэгдэх болно” (C ба Г 1:38).

Амьд бошиглогч, төлөөлөгчдийн болон сүмийн бусад удирдагчдын саяхан заасан зүйлсээс суралцаж, тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэхэд тань туслах 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулганы хэлсэн үгсийг судлахдаа эдгээр хуудсуудыг (мөн дараагийн дугаарууд дахь чуулганы тэмдэглэлүүдийг) ашиглаж болно.

Бошиглогчийн амлалт: Бэрхшээлүүдтэй нүүр тулах нь

“Биднийг баярлаж баясгах маш олон зүйлсээр адисалсан Тэнгэрлэг Эцэг маань биднийг ирэх зовлон бэрхшээлүүдтэйгээ нүүр тулж, тэдгээрийг даван гарснаар илүү ихийг сурч улмаар өсч хөгжин, улам хүчирхэг болдог гэдгийг маань мэддэг. Биднийг гансруулж зовоон, тэсвэр тэвчээрийг маань барж түүнчлэн зүрхийг минь мохоон, уй гашууг мэдрүүлэх тийм цаг үе ирнэ гэдгийг бид мэддэг. Гэхдээ ийм бэрхшээлүүд нь Тэнгэрлэг Эцэгийн зааснаар амьдралаа өөрчлөх боломжийг бидэнд олгож, биднийг илүү чадварлаг болгон өөрчилдөг билээ. Бид өмнө байснаасаа илүү сайжирч—бидний ойлголт тэлэн, бусдыг хайрлах илүү их чадвартай мөн өмнөхөөсөө ч илүү хүчтэй гэрчлэлтэй болцгоодог юм.

“Бидний зорилго бол цөхрөлтгүйгээр урагшилж, даван туулах явдал юм. Тийм ээ, түүнчлэн бид нар, салхийг сөрөн гарахдаа сүнсээ хүчирхэгжүүлэх ёстой билээ. Хэрэв бидэнд шийдэх ёстой асуудлууд, давж гарах ёстой бэрхшээлүүд гэж байдаггүй байсансан бол бид хэзээ ч өөрчлөгдөхгүйгээр хэвээр үлдэж, мөнх амийг авах зорилгодоо ер ойртолгүй эсвэл үл ялиг л ойртсон байх байсан юм.”

Ерөнхийлөгч Томас С. Монсон, “Би чамайг хаяхгүй мөн орхихгүй” Лиахона, 2013 оны 11-р сар, 87.

  • Хариултууд: 1. тушаал; 2. сайн мэдээ, сүрэг; 3. ёс бус байдал; 4. эрэгтэй, эмэгтэй

Зүүн талд: Аштон Г.Смитийн авсан гэрэл зураг; баруун дээд талд: Август Миллэр; гэрэл зураг чимэглэлийг Карлос Израйл Гүйтэрэз Роблэс; гэрэл зургийг Эмили Лэйшмэн Бэүс