2014
Христэд ирэгтүн
2014 оны нэгдүгээр сар


Христэд ирэгтүн

Зураг
Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл 2013 он

Аароны санваартан залуу эрэгтэйчүүд ээ, манай мючелийн энэ жилийн уриа нь бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч Есүс Христтэй харилцах бидний харилцааны талаар, түүнчлэн та бүхэн хэрхэн Түүнтэй адилхан болох талаар бодоход тань сүнслэгээр нөлөөлөх болно. Бидний уриа бол “Христэд ирэгтүн мөн түүгээр төгөлдөржигтүн, мөн бүх бурханлиг бусаас өөрсдөө татгалзагтун” (Moронай 10:32) юм.

Энэ бол Бурханы Хүүд ойртох ариун урилга юм. Бид Түүний Цагаатгалын ачаар бусдад үйлчлэх, өөрсдийн амьдрал дахь бурханлаг бус зүйлүүдээс татгалзах болон Түүний хязгааргүй хайрыг мэдрэх хүчийг олж чадна. Ингэснээр бид жинхэнэ амар амгалан ба аз жаргалыг олох болно.

Та нар Христэд ирэх урилга дээр үйлдсэний дагуу “бүхнийг Христэд ирэхэд урих” (С ба Г 20:59) ариун үүргээ ойлгох болно. Та бүхэн өөрсдийнхөө хүлээн авсан болон хүлээн авсаар байгаа адислалуудыг бусад хүмүүст хүртээмжтэй болгохын тулд тэднийг Түүн рүү удирдах хүслээр зүрх сэтгэл тань дүүргэгдэх болно.

Майкл хэмээх нэг залуу сургуулийнхаа нэг найз Хосед тусалснаар энэхүү үүргээ биелүүлжээ.

Нэгэн өдөр Хосе “Майкл аа, чи яагаад үргэлж баяртай байдаг юм бэ?” гэж түүнээс асуухад

Майкл “Би бусдад үйлчилдгээс л тэр” гэж хариулжээ.

“Чи яагаад бусдад үйлчилдэг юм бэ?”

“Учир нь би санваар атгадаг бөгөөд үйлчлэх нь миний үүрэг” гэж Майкл хариулав.

Тэгэхэд нь Хосе “Би санваарын тухай илүү ихийг мэдмээр байна” гэжээ.

Майкл Хосег сүмийн үйл ажиллагаануудад дараа нь сүмийн цуглаануудад урьжээ. Эцэстээ Хосе болон түүний гэр бүлд номлогчид зааж, тэд баптисм хүртсэн ажээ. Хосе “Номлолын ажил бол манай сүмийн үндэс суурь мөн. Хэрэв бид өдөр тутмын ажил үйлсдээ үнэнч шударга байвал бидний эргэн тойрон дахь хүмүүс биднийг ажиглаж, миний асуусан шиг асуултыг биднээс асуух болно. Майкл бол Бурханы агуу төлөвлөгөөнд багтсан нэгэн хөлөг юм” гэж хэлсэн билээ.

Та нар Их Эзэнд ойртсоноор Майклтай адил бусдад үйлчлэх хүсэлтэй байх болно. Та нар ийм хүсэлтэй болсноор Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн дараах амлалт үнэн гэдгийг мэдэж авна: “Та нар хүмүүсийг Христэд ирэхэд урих ажилд зүрх сэтгэлээ зориулбал зүрх сэтгэл тань өөрчлөгдөнө. Та нар Түүний ажлыг Түүний өмнөөс хийх болно. Тэрбээр үйлчлэлд тань та нартай нэг байх болно гэсэн амлалтаа биелүүлдгийг та нар мэдэж авна. Та нар Түүнийг мэдэх болно. Тэгээд та нар хэсэг хугацааны дараа Түүнтэй адилхан болж, ‘түүгээр төгөлдөржих болно.’”2

Энэ бол энэ жилийн урианы үндсэн гол санаа юм.

Эшлэлүүд

  1. Хэнри Б.Айринг, “Христэд ирэгтүн,” Лиахона, 2008 оны 3-р сар, 49-р хуудас.

  2. Хэнри Б.Айринг, “Христэд ирэгтүн,” Лиахона, 2008 оны 3-р сар, 52-р хуудас.