2014
Та уригдсан
2014 оны нэгдүгээр сар


Та уригдсан

Зураг
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл, 2013 он

Урилга хүлээн авах дургүй хэн байх билээ? Бид хэн нэгний төрсөн өдрийн үдэшлэг эсвэл хуримын урилга хүлээн аваад тэдний амьдрал дахь чухал үйл явдлыг тэдэнтэй хамтран тэмдэглэх боломжтой байгаадаа баяртай байдаг. Мючелийн 2014 оны уриа нь: “Христэд ирэгтүн мөн түүгээр төгөлдөржигтүн, мөн бүх бурханлиг бусаас өөрсдөө татгалзагтун” (Moронай 10:32) гэсэн мөнхийн ач холбогдол, баяр баясгалантай урилга юм.

Олон урилга нь урилгыг хүлээн авсан эсвэл хүлээн аваагүйг харуулахын тулд хариу ирүүлэхийг хүссэн байдаг. Та нар амьдралдаа энэхүү урилгад хариулж байсан уу? Христэд ирэх гэдэг нь бид баптисмынхаа үеэр хийсэн ариун гэрээгээ сахих гэсэн үг юм. Энэ нь бид Есүс Христийг өөрийнхөө Аврагч ба Гэтэлгэгч гэдгийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Энэ нь Алма хүү Шиблондоо “Христэд мөн түүгээр бус аваас хүмүүн аврагдаж чадах өөр зам эсвээс арга үгүй” (Aлма 38:9) хэмээн заасан зүйлийг бид хүлээн зөвшөөрч, үүнд итгэдэг гэсэн үг юм. Энэхүү урилгыг хүлээн авах нь бид ариун амьдралаар амьдарч, бусдыг хайрлан, тэдэнд үйлчилснээр Христийн үлгэр жишээг дагахдаа шийдвэр төгс байх ёстой гэсэн үг юм.

Энэхүү урилга нь нэг удаагийн үйл явдал биш, харин байнгын үйл явц юм. Бид Тэнгэр дэх Эцэгтэйгээ нэмэлт гэрээнүүдийг хийж, өөрсдийн авралд зайлшгүй шаардлагатай ёслолуудад оролцохын тулд ариун сүм рүү хөтлөх замыг дагахад уригдсан билээ. Номлолд үйлчлэх нь уг замд багтаж болно. Үүнд ариун сүмийн гэрлэлт болон Бурханы хаант улс дахь зөв шударга эрэгтэй, эмэгтэйчүүд болох зэрэг нь багтана. Энэ нь бас эцсээ хүртэл тэвчих гэсэн үг юм. Энэхүү урилгад хэлснээр, бид Христэд ирвэл түүгээр төгөлдөржиж чаддаг. Түүнд итгэх итгэлээр болон наманчлалаар дамжуулан энэхүү гэрээний зам дээр үлдэхийг Христ бидэнд боломжтой болгосон билээ. Төгс төгөлдөр болох энэхүү үйл явцыг өнөөдөр эхэлж болно. Христийн Цагаатгал үүнийг боломжтой болгосон юм.

Энэхүү урилга нь дэлхийн хувцасны загвар мөн дэлхийн жишиг болон дадал зуршлуудаас өөр байж, бүх бурханлаг бусаас өөрсдөө татгалзахыг биднээс хүсдэг. Бид “энэ дэлхийн зүйлүүдийг хойш тавьж, мөн илүү сайн зүйлүүдийг эрэлхийлэхэд” (С ба Г 25:10) уригдсан билээ. “Христэд ирж, түүгээр төгөлдөржих” урилгыг хүлээн авах нь энэ амьдрал дахь аз жаргал, ирэх дэлхий дэх мөнх амьдрал руу хөтлөх болно гэдгийг бид гэрчилж байна. Та нар өнөөдөр хариу үйлдэхэд уригдсан!