2014
Давхар адислал
2014 оны нэгдүгээр сар


Давхар адислал

Ариун сүмд орох болон гэр бүлийн түүхийн ажлын аль аль нь чухал бөгөөд эдгээрийг нэгтгэвэл улам олон адислалуудыг авчирдаг.

Зураг
Composite of a photo of a Temple in the background and a photo of a young woman holding temple recommends.

Та энэ сарын Лиахона-ийн хуудсуудыг нэг бүрчлэн эргүүлэн харахдаа зураг, дизайн болон уран зураг бүрийг сонирхолтой, дур татам болгох олон өнгийн хослолуудыг хараарай. Хоёр үндсэн өнгө—улаан, шар эсвэл цэнхэр өнгө нийлж, нэгэн шинэ өнгө бий болгожээ. Хэрэв үндсэн өнгүүдийг тус тусад нь хэрэглэсэн бол ийм өнгө бий болохгүй байсан юм.

Гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажил нь эдгээр өнгөнүүдтэй адил юм. Та энэхүү хоёр чухал ажлыг нэгтгэн хийснээр улам олон адислалуудыг хүлээн авч чадна. Яагаад гэвэл гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажил нь үнэндээ нэг ажил—авралын ажлын хоёр тал юм. Мэдээж хэрэг, та гэр бүлийн түүхээ бичихэд нь бусдад тусалж, нэрсийг нь бэлтгэсэн хүмүүсийн төлөө ариун сүмийн ажил хийхэд оролцсоноороо агуу адислалуудыг хүлээн авах болно. Харин та өөрийн гэр бүлийн нэрсийг олж, дараа нь өвөг дээдсийнхээ төлөөх ажлыг ариун сүмд гүйцэтгэн, энэ хоёр ажлыг нэгтгэснээр эдгээр олон өнгийн хослол мэт агуу адислалуудыг бүрнээр нь хүлээн авах болно.

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт:

“Ариун сүм болон гэр бүлийн түүхийн ажил бол нэг ажлын хоёр тал юм. …

Тэнгэр дэх Эцэг энэхүү орлон гүйцэтгэдэг амин чухал хоёр ажлын аль алинаас нь давхар адислал хүртэхийг биднээс хүсдэг. Тэрбээр бидэнд хэрхэн энэ бүхнийг хүлээн авч болохыг харуулахын тулд бусдыг удирдсан билээ. Эдгээр адислалуудыг хүртэх боломж та бидэнд бүгдэд нь байдаг.

“Ариун сүмд таны хийдэг ямар ч ажил цаг завыг тань дэмий гарзадна гэж байхгүй, харин өвөг дээдсийнхээ хэн нэгний төлөө орлон гүйцэтгэх ёслол хийлгэснээр ариун сүмд өнгөрүүлсэн цаг тань улам ариун болж, агуу адислалуудыг хүлээн авах боломжийг танд олгоно.”1

Ингэхлээр, биднийг “давхар адислалыг” хүлээж авахад ирдэг “агуу адислалуудын” зарим нь юу вэ? Баруун талд өнөө үеийн төлөөлөгчдийн хэд хэдэн амлалт байна.

Сүнсний ариусгагч нөлөө

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Сүмийн гишүүдийн хийдэг гэр бүлийн түүхийн ажил нь энэ ажилд өөрсдийгөө зориулсан тэдгээр хүмүүсийг ариусгах, сүнсээр дүүргэх мөн тэднийг номхон дөлгөөн болгох нөлөөтэй. Энэхүү хэлхээ холбоо гэр бүлийг нь нэгтгэдгийг тэд ойлгодог. … Бид өөрсдийнхөө хийх ёстой судалгааг хийсэн үед зөвхөн нэрсийг биш харин чухал зүйлийг сонирхдог болно.… Бидний сонирхол зүрх сэтгэлээ эцгүүд рүүгээ эргүүлж—тэднийг олж мэдэн, тэдэнд үйлчлэх боломжийг бидэнд олгодог.”2

Агуу ажлын нэг хэсэг

Зураг
Ахлагч Рассэлл М.Нэлсон

“Сүнснүүдийн хооронд хэлхээ холбоо… бий болж байна.… Бидний зүрх сэтгэл өвөг дээдэс рүүгээ эргэсэн үед дотоод сэтгэлд минь өөрчлөлт гардаг.Бид өөрсдөөсөө илүү агуу ямар нэг зүйлийн нэг хэсэг болохоо мэдэрдэг билээ.”3

Уруу таталтын эсрэг хамгаалалт

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Бидний хүн нэг бүр өмнөх үеүдэд амьдарч байсан хүмүүсээс ашиг тустай зүйлүүд олсон байдаг. Эдгээр түүхүүдийг мэдэх нь бид хэн гэдгээ мөн хаанаас ирснээ ойлгоход бидэнд үнэхээр тусалдаг билээ. …Та өөрийнхөө гэр бүлд хайлт судалгаа хийж мөн гэр бүлийн түүхээ судлахад нь бусад хүмүүст тусалж байгаа юу? Энэ ажил нь өнөө үед бидний амьдарч байгаа ёс бус дэлхийд залуу хүн бүрийг Сатаны уруу таталтуудаас хамгаалах хамгийн агуу хамгаалалтуудын нэг юм.”4

Үл үзэгдэх ертөнцөөс ирэх тусламж

“Бид үл үзэгдэх ертөнц дэх хүмүүсийн төлөө хийх ёстой ажлаа хийвэл үл үзэгдэх ертөнц хариуд нь өнөөдөр бидний хойшлуулшгүй чухал хэрэгцээнд туслах болно. Тэд өөрсдийнх нь төлөө бидний хийж чадах ажлыг хүсэн, хүлээж, залбирч байдаг билээ.Нөгөө ертөнцөд энд дэлхийнхээс илүү олон хүмүүс байгаа бас тэнд энэ дэлхий дээр бидэнд байгаагаас илүү их хүч чадал байгаа шүү дээ.”5

Та юу хийх вэ?

Гэр бүлийнхээ нэрсийг олж, ариун сүмд аваачихаас ирдэг “адислалуудыг олж авахын тулд” та юу хийх вэ? Эдгээр давхар адислалуудыг амьдралдаа хүлээн авах амлалтуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг өнөөдөр гарга.

Эшлэлүүд

  1. Ричард Г.Скотт, “Нарс барагсдын авралаас ирдэг баяр баясгалан,” Лиахона, 2012 оны 11-р сар, 93–94-р хуудсууд.

  2. Боид K.Пакэр, “Your Family History: Getting Started,” Лиахона, 2003 оны 8-р сар, 17-р хуудас.

  3. Рассэлл M.Нэлсон, “Хайраар холбогдсон үеийнхэн,” Лиахона, 2010 оны 5-р сар, 92-р хуудас.

  4. Дэвид A.Бэднар, “The Time Is Now,” lds.org/youth/family-history/leaders.

  5. Жон A. Видцөү, Conference Report, 1943 оны 4-р сар, 39-р хуудас.

Гэрэл зураг чимэглэлийг Вэлдэн С.Андэрсэн, Стив Трэгигл; Жон А.Видцөүгийн уран зургийг Р. Э. Бөрд