2014
Ариун Сүнснээс гэрчлэл хүлээн авах нь
2014 оны нэгдүгээр сар


Ариун Сүнснээс гэрчлэл хүлээн авах нь

Бразил, Тамара О.,

Би найман настайдаа сүмд элсэхдээ сүм үнэн гэдэгт аль хэдийнээ итгэдэг байсан, тиймээс сүм үнэн үү гэдгийг Бурханаас асуух шаардлагагүй байлаа. Харин гишүүн болоод хэдэн жил болсны дараа би эргэлзэж эхлэв. Ариун ёслолын цуглааны үеэр “Иосеф Смитийн анхны залбирал” (Сүмийн дуулал, болон хүүхдийн дуу, дугаар 14) дууллыг сонсоод би Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, сүм үнэн үү , Иосеф Смит үнэхээр Түүнийг болон Есүс Христийг харсан уу гэдгийг асуусан юм. Миний оюун бодолд тийм ээ, Есүс Христийн сүм үнэн; тийм ээ, Иосеф Бурхан Эцэг, Есүс Христ хоёрыг харсан гэх хариу ирж, нүдэнд минь нулимс цийлэгнэн, Ариун Сүнс зүрх сэтгэлд минь шатаж буйг би мэдэрсэн.

Энэ сүм үнэн гэдгийг Ариун Сүнс надад гэрчилснийг би өнөөдөр баталж чадна. Иосеф Смит Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг харсан гэдгийг би мэднэ, би үүнийг үгүйсгэж чадахгүй. Гэрчлэлээ бусадтай хуваалцах зоригийг энэхүү гэрчлэл надад өгсөн юм.