Угандад хөгжим тоглох нь


Хүн болгоны өмнө гарч, хөгжим удирдах аа? Жорж үүнийг хийж чадна.

Хүүхдийн ангиа төгсөхөөс өмнө тийм ч олон хүүхэд сүмийн дуудлагад үйлчилдэггүй. Харин Уганда улсын Жорж Н. салбартаа дууны удирдаачийн дуудлагад дуудагдах үедээ дөнгөж таван настай байсан.

Дууны удирдаач гэдэг нь дуу удирдахын тулд ариун ёслолын цуглааны явцад хүн болгоны өмнө зогсдог хүн юм. Энэ бол чухал ажил!

“Би жаахан байхдаа их сандардаг байсан” гэж Жорж хэлэв. Гэсэн хэдий ч тэрээр хамгийн сайнаараа хийдэг байв. Тэр долоо хоног тутам сайжирч байсан. Удалгүй тэрээр өөртөө итгэлтэй удирддаг болсон.

Жорж дуудлагат ажлаа хийхдээ дуртай. “Би сайхан мэдрэмжтэй байдаг” гэж тэр хэлээд “Өрөөн дотор Сүнс байгааг би мэдэрдэг” гэлээ.

Хөгжим бол Жоржийн амьдралын нэг том хэсэг юм. Тэр бас төгөлдөр хуур болон гитар тоглодог. Мэдээж, Жорж хөгжмийн мэдлэгтэй гэр бүлд төрсөн болохоор энэ нь түүнд тус болдог. Тэд—Жорж, түүний эцэг эх, зургаан эгч, нэг ах нь гээд бүгдээрээ хамтдаа дуулах дуртай. Хамгийн ахмадаас хамгийн залуу хүртэлх тэдний нэрс нь Росила, Мирриам, Нанси, Ашли, Жорж, Чайэн, Онида болон Гидеон нар юм. Тэдний гэр бүлээрээ дуулах дуртай дуу бол “Хүүхдийн залбирал” (Хүүхдийн дууны ном, 12).

Одоо Жорж 12 настай ба талх, усыг түгээхэд туслахаар ариун ёслолын цуглааны нэг хэсэгт завгүй байдаг. Түүний 5 настай эрэгтэй дүү Гидеон нь заримдаа дуу удирдахад тусалдаг. Жорж түүнд дуу хэрхэн удирдахыг зааж өгсөн.

Ах, дүү хоёр дуу удирдахдаа хоёул аз жаргалтай инээмсэглэдэг. Цуглаанд Ариун Сүнсийг авчрахад тусалж байгаагаа тэд мэддэг.