2014
Самуел
2014 оны зургаадугаар сар


Хуучин Гэрээний бошиглогчид

Самуел

“Их Эзэний дуудлагад хариулсан Самуел хөвгүүний туршлага нь надад үргэлж урам зориг өгсөөр ирсэн” —Ерөнхийлөгч Томас С.Монсон1

Миний ээж Ханна хүүхэдтэй болдоггүй байсан бөгөөд хүүтэй болохын төлөө ариун сүмд очиж залбиран, хүүгээ Их Эзэнд өгнө хэмээн андгайлжээ. Бурхан түүний залбиралд хариулж, ээж маань намайг төрүүлэв. Намайг бага балчир байхад ээж минь намайг Бурханд үйлчлүүлэхээр ариун сүмд авчирсан. Тэнд санваартан Ели намайг халамжилж мөн надад заасан юм.2

Хүүхэд байхдаа би нэг орой хэн нэгэн нэрээр маань дуудахыг сонсов. Би гурвантаа Ели рүү очсон боловч тэр намайг дуудаагүй байв. Их Эзэн чамайг дуудаж байна гэж тэр хэлсэн. Дөрөв дэх удаагаа нэрээ сонсох үедээ би Елигийн зөвлөгөөг дагаад “Айлдаж хайрла. Боол тань сонсож байна” гэж хариулав.3 Их Эзэн надад хандан ярьсан бөгөөд намайг өсөн торних үед Тэр надтай хамт байлаа. Тэр намайг Өөрийнхөө бошиглогч байхаар дуудсан.

Би өсөж том болоод хөвгүүдээ Израилын дээрх шүүгчид болгон томилов. Миний хөвгүүд зөв шударга бус байсан учраас Израилын ахлагчид хаантай болохыг хүссэн юм. Би хүмүүст хаантай байхын аюулын талаар сэрэмжлүүлсэн боловч тэд үргэлжлүүлэн гуйсаар байлаа. Их Эзэн надад “тэдний дуу хоолойг сонс” хэмээн зарлиглав.4

Их Эзэн Саул—хэмээх “шилдэг сайхан залууг” над руу илгээж5—мөн би түүнийг “Израилыг захирах ноён” болгон тослов.”6 Тэр тэдний хаан болов. Гэсэн хэдий ч Их Эзэн Саулд амаликайчуудыг болон тэдэнд байгаа бүхнийг устгахыг зарлиглахад тэр дуулгавартай дагасангүй. Тэрээр амаликайчуудын малыг авч үлдэж мөн тэднээр тахил өргөв. Би Саулд “дуулгавартай дагах нь тахил өргөхөөс илүү, сонсож дагах нь хуцын өөхнөөс илүү” хэмээн заав.7

Саулын дуулгаваргүй байдлаас болж Их Эзэн надад Иессегийн хөвгүүдээс нэгийг нь шинэ хаан болгон тослохыг зарлиглав. Иессе өөрийнхөө долоон ууган хүүг надад танилцуулав. Гэвч Их Эзэн тэднийг сонгосонгүй.8 Түүний отгон хүү Давид хаан болох ёстойг Их Эзэн надад илчлэв. Гадаад төрх болон бие бялдраараа Давидын ах нар ирээдүйн хаад шиг харагдсан байж болох юм. Харин Их Эзэн Өөрийнхөө хүмүүсийг удирдуулахаар энэ хоньчин залуу хөвгүүнийг сонгожээ. Энэ туршлагаас би “Учир нь Бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг нь хардаг бол Эзэн зүрхийг нь хардаг” гэдгийг мэдэж авсан юм.9

Бурхан шөнийн үзэгдэлд Самуел хөвгүүнд үзэгдэв, Харри Андэрсон; Израилчууд хааныг хүсэв, Паул Манн; Самуел Саулд зааварчилгаа өгсөн нь, зургаас томруулав, Тэд Хэннингэр; хуйлмал номын зургийг forplayday/iStockphoto/ThinkStock