2014
Дүүд минь өгсөн адислал
2014 оны зургаадугаар сар


Дүүд минь өгсөн адислал

Энэ өгүүллийг бичигч Мексикийн Чиуауад амьдардаг.

Зураг
A damaged bicycle on the ground. A Blessing for My Brother

Зураг чимэглэлийг Дэвид Хаббен

Би санваарын хүч чадал ба адислалуудын талаар нэгэн золгүй тохиолдлын үед мэдэж авч билээ. Хэдэн жилийн өмнө дүү маань 14 настай байхдаа мотоциклийн осолд орж, хөлөө хугалсан юм. Аав над руу ярьж, дүүг маань эмнэлэг рүү авч явж байгааг хэлэв. Эмнэлэг рүү яаран явах үед миний дотор маш хүнд зүйл мэдрэгдэж байв. Би тэнд очоод авга ах нарынхаа нэгтэй уулзахад тэр надад осол хэр ноцтой болсон талаар хэлсэн юм.

Би юу харах бол гэсэн айдастайгаар дүүгийнхээ байсан өрөөний хаалгыг нээж, өрөөнд оров. Би ганц алхаад нүдээ аньж, тэр дороо амар амгалан болов. Би өөртөө төрсөн хүнд мэдрэмжийг хэзээ ч мартахгүйтэй адил миний дээр ирсэн амар амгалангийн болон тайтгарлын мэдрэмжийг ч мөн хэзээ ч мартахгүй. Энэ мэдрэмж нь Сүнс байсан гэдгийг би таньсан.

Тэгээд би аавынхаа ярихыг сонссон. Тэрээр авга ахтай хамт дүүд минь санваарын адислал өгч байв. Тэр өөрийн хүүг зүгээр болж, эдгэрч мөн хөлийг нь хэвийн байдалд оруулахаар Есүс Христийн нэр дээр даруухнаар адислав.

Адислалын дараа хүн бүр хэсэг зуур чимээгүй байв. Тэр үед би ирээдүйн хүүхдүүддээ адислал өгөх боломжтой байхын тулд Мелкизедек санваарыг авахуйц зохистой амьдрах ёстой гэдгийг мэдэж авсан.

Бид дүүгийнхээ өрөөний гадна талын үүдний өрөөнд цуглахад аав, ээж хоёр маань юу хийх ёстойгоо ярилцаж эхлэв. Тэд түүнийг Мексикээс авч явж, Нэгдсэн Улсын эмчид үзүүлэх үү эсвэл мэс заслыг энд хийлгэх үү гэдэг талаар ярилцаж байв. Аль ч сонголт нь дүүгийн маань хувьд хамгийн сайн нь байсан юм, яагаад гэвэл тэр хүлээн авч чадах хамгийн сайн тусламжаа авсан гэдгийг би мэдэж байсан. Тэр санваарыг атгадаг хоёр эрэгтэйгээс адислал авсан учраас аав, ээж хоёр маань юу ч гэж шийдсэн бай, дүү минь сайжрах л байсан.

Тэд Мексикт үлдэж, мэс засал хийлгэхээр шийдсэн. Эмч нар дүүгийн маань хөлийг 10 хадаасаар хадсан юм. Хөл нь сайн эдгэж, хэдэн сарын дараа тэр хөлбөмбөгийн багт орсон билээ. Адислал яг аавын минь хэлснээр биелсэн юм.

Санваар бол хүнд өгөгдсөн Бурханы хүч болон эрх мэдэл гэдгийг би мэднэ. Тэр бидэнд үнэхээр агуу бэлэг өгсөн билээ.

Ням гаргийн хичээлүүд

Энэ сарын сэдэв: Санваар ба санваарын түлхүүрүүд