2014
Гэр бүлийн үдшийн санаанууд
долоодугаар 2014


Гэр бүлийн үдшийн санаанууд

Энэ дугаарт гэр бүлийн үдшээр ашиглаж болох өгүүлэл, үйл ажиллагаанууд багтсан. Дор хоёр жишээ өгөв.

“Христээр төгөлдөржих нь” 42-р хуудас: Перфекционизм буюу төгс байх үзлийн талаар ахлагч Гонгийн заасан зүйлийг ашиглан, үнэн эсвэл худал гэсэн хариулттай асуултууд бэлтгэ. Үүнийгээ ашиглан гэр бүлийнхээ гишүүдэд ийм хандлагатай эсэхээ мэдэхэд нь тусал. “Би алдаа гаргасан үедээ ч аз жаргалтай байж чадна” эсвэл “миний хувьд бусдыг уучлах хэцүү” гэх мэт өгүүлбэрүүдийг та асуултдаа оруулж болно. Аврагчид найдах тухай ахлагч Гонгийн заасан зүйлийг хамтдаа унш. Мөн та хэрхэн зөв зорилгууд тавьж, перфекционизм буюу төгс байх үзлийг даван туулах талаар заахын тулд Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж номын 146–147-р хуудсыг ашиглаж болно.

Хүүхдүүддээ өөрсдийн бие махбодыг хэрхэн хүндэтгэж, хайрлах талаар заахын тулд 68-р хуудсан дахь “Mиний бие бол ариун сүм” өгүүллийн асуултуудыг ашиглаарай. Мөн зөв хооллох дадал хэвшлийн талаар хүүхдүүддээ заахдаа жимс юм уу хүнсний ногоогоор эрүүл зууш бэлтгэн өгч болно. Та эрүүл чийрэг болон эрч хүчтэй байхын үнэ цэнийг ойлгоход нь хүүхдүүддээ туслахын тулд спорт тоглоомоор тоглох юм уу ямар нэг үйл ажиллагаа гадаа зохиож ч болох юм. Тойрог, салбарынхаа юм уу сургуулийнхаа хөгжлийн бэрхшээлтэй ямар нэг хүүхдэд туслахад нь хүүхдүүдээ урамшуулан дэмж. Та мөн “I’ll Walk with You” дууг дуулж болно (Children’s Songbook, 140).

Гэрэл зураг чимэглэлийг Коди Бэлл

Төрөлх хэлээрээ

Лиахона болон сүмийн бусад материалыг languages.lds.org вэбсайт дээр олон хэлээр үзэх боломжтой.