2017
Яагаад үл уучилдаг хүнд илүү их нүгэл үлддэг вэ?
January 2017


Яагаад үл уучилдаг хүнд илүү их нүгэл үлддэг вэ?

Их Эзэн “та нар бие биенээ уучлах ёстойг та нарт хэлнэ би; учир нь ах дүүгийнхээ зөрчлийг үл уучилдаг тэрээр Их Эзэний өмнө буруушаагдахаар зогсох буюу; учир нь түүнд илүү их нүгэл үлддэг болой.

Их Эзэн, бибээр өршөөх түүнийгээ би өршөөх болно, харин бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана” (С ба Г 64:9–10) хэмээн заасан.

Бид уучлахаа хойшлуулснаар өөрсдийнхөө мөхөс шүүлтийг Их Эзэний төгс шүүлтээс илүү дээр гэж үздэг. Түүнд хүмүүсийн зүрх сэтгэл, нөхцөл байдлын талаар төгс ойлголт байдаг ба зөвхөн Түүнд шүүлт хамаардаг. Тэрээр эцсийн эцэст буруутгагдсан мөн буруутгасан бүх хүнд төгс шударга ёс, нигүүлслийг үзүүлэх болно.

Их Эзэн биднээс уучлахыг шаардахаас гадна бидэнд зовлонгоос илүүтэй жаргалыг сонгож, уур бухимдал, өшөө хорслоо хаяж, Түүний ач ивээлээр дамжуулан эдгэрэхэд тусалдаг. Тийн бид ахлагч Кэвин Р.Данканы сануулснаар “Аврагчийн Цагаатгал нь зөвхөн наманчлах шаардлагатай хүмүүст төдийгүй бусдыг уучилж чадахгүй байгаа хүмүүст ч гэсэн зориулагдсан юм” (“Өршөөлийн эдгээх тос,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 19) гэдгийг олж мэддэг.